Бонавита лаборатори

Бонавита лаборатори Баталгаат хариу
Зөв оношийн эхлэл

Бона Вита эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори нь толгойн оройноос эхлээд хөлийн үзүүр хүртэл бүх төрлийн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо хийдэг Монгол Улсын анхны том СҮЛЖЭЭ лаборатори юм.
Германы Roche, Франц улсын Horiba, Stago зэрэг дэлхийн лабораторийн тэргүүлэгч брендийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, дижитал системтэй, бүх үйл ажиллагаа автоматаар хийгдэж, гар ажиллагааг халсан тул баталгаатай, цаг хугацаа алдахгүй, өртөг зардал багатайгаар бүх төрлийн шинжилгээг нэг дор хийж болох ОУ-н жишигт нийцсэн лаборатори бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
1. Биохими-Иммунологийн лаборатори
2. Клиникийн лаборатори
3. Нян судлалын лаборатори
4. Молекул биологи лаборатори
5. Аутоиммуны эмгэгийн оношлогоо

Өдөр бүр өөртөө 30 минут зарцуулаад дасгал  хөдөлгөөн хийснээр зөвхөн жин хасах  биш, эрүүл амьдралын үндэс суурь болдог...
18/08/2025

Өдөр бүр өөртөө 30 минут зарцуулаад дасгал хөдөлгөөн хийснээр зөвхөн жин хасах биш, эрүүл амьдралын үндэс суурь болдог.
✅ Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
✅ Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ
✅ Булчин, ясыг бэхжүүлнэ
✅ Сэтгэл санааг тайвшруулж, стресс бууруулна
✅ Эрч хүч, нойрыг сайжруулна

Өдөр бүрийн 30 минутын идэвхтэй хөдөлгөөн
Урт наслах, эрүүл амьдрах нууц
#ДасгалХөдөлгөөн #30минут

BonaVita зөвлөгөө 💚Зунжин амттан, шарсан мах, шорлог гээд л хүнд  хоол идсэн үү? Одоо ходоодоо амраах цаг боллоо. Илүү э...
16/08/2025

BonaVita зөвлөгөө 💚
Зунжин амттан, шарсан мах, шорлог гээд л хүнд хоол идсэн үү? Одоо ходоодоо амраах цаг боллоо.
Илүү эрүүл, уураглаг хоолыг сонгоорой:
🥚 Чанасан өндөг
🐟 Цагаан загас
🍗 Тахианы цээж мах
🌱 Буурцагт ургамал
🥗 Шинэ ногоо
Энгийн хооллолт Эрүүл биед хөрөнгө оруулалт

#ЭрүүлХооллолт

🧑‍🎓👩‍🎓Сургууль цэцэрлэгийн бэлтгэл хаяанд ирлээ эцэг эхчүүдээ. Та түгжрэлд алтан цагаа үрэлгүйгээр манайд ирж бяцхан үрс...
13/08/2025

🧑‍🎓👩‍🎓Сургууль цэцэрлэгийн бэлтгэл хаяанд ирлээ эцэг эхчүүдээ. Та түгжрэлд алтан цагаа үрэлгүйгээр манайд ирж бяцхан үрсийнхээ шинжилгээг өгөөрэй. Багцаар нь өгвөл илүү хямд...

📌Бяцхан зөвлөгөө:
Хүүхэд шөнө унтсан үед анусын булчин сулардаг ба энэ үед хялгасан хорхой анусны сүвээр гарч өндөгөө цацдаг. Анус хэсгийг усаар зайлж угаагүй, хүндээр бие засаагүй, анусны нүхийг арчаагүй үед буюу өглөө эрт 10:00 цагаас өмнө шинжилгээгээ өгвөл оношийн өндөр ач холбогдолтой.
#ЦэцэрлэгийнБагц

📅 Өнөөдөр – Дэлхийн Залуу Хүний Эрүүл Мэндийн ӨдөрЗалуу нас бол эрүүл мэндийн үндэс суурь тавигддаг хамгийн чухал үе. Өн...
12/08/2025

📅 Өнөөдөр – Дэлхийн Залуу Хүний Эрүүл Мэндийн Өдөр

Залуу нас бол эрүүл мэндийн үндэс суурь тавигддаг хамгийн чухал үе. Өнөөдөр бид өөрийн бие, оюун сэтгэлээ хайрлаж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийлгэж хэвшье.

🇲🇳  Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  өдрүүдэд  дараах ...
09/07/2025

🇲🇳 Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах хуваарийн дагуу амарна.

Эрэлхэг өвөг дээдсийн минь гал голомт болсон түүхэн энэ баяраар элгэн саднаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Шинжлэх ухаанд суурилсан судалгааг дэмжих зорилгоор Бонавита ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй магистрант, докт...
08/07/2025

Шинжлэх ухаанд суурилсан судалгааг дэмжих зорилгоор Бонавита ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй магистрант, докторантуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн ээлжит тэтгэлгийн батламжийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн докторант С.Оюунгэрэлд гардууллаа.

👩‍🔬 Тэрээр “Электрон тамхины нөлөөг туршилтын амьтны зан төрх, уушги, гиппокампын бүтцэд гарах эдийн өөрчлөлтүүдийг судалсан дүн” сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний ажлаараа шинжлэх ухаанч байдал, судалгааны арга зүй, үр дүн, академик ур чадвараараа онцгойрч 5,000,000₮-ийн тэтгэлэгийн эзэн боллоо. Судалгааны багт баяр хүргэж цаашдын судалгаа эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье!

Энэхүү тэтгэлэг нь залуу судлаачдын шинэ санаачилга, инновац шингэсэн бүтээлүүдийг бодитоор дэмжих, үр дүнтэй судалгааг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Манай байгууллагаас энэхүү тэтгэлэгийг судлаачдаа дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

#Тэтгэлэг2025 #СудалгааныДэмжлэг #АШУҮИС

🎓 Бонавита ХХК нэрэмжит судалгааны ажлын тэтгэлэг зарлагдлааБонавита лаборатори нь 10 жилийн ойгоо тохиолдуулан АШУҮИС-и...
20/06/2025

🎓 Бонавита ХХК нэрэмжит судалгааны ажлын тэтгэлэг зарлагдлаа

Бонавита лаборатори нь 10 жилийн ойгоо тохиолдуулан АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуультай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд магистрант, докторантуудад зориулсан 5 сая төгрөг хүртэлх судалгааны тэтгэлэгт материал хүлээн авч байна.

📅 Хугацаа: 2025 оны 6-р сарын 20–27 ны 17:00 цаг хүртэл
📩 Илгээх хаяг: otgonbyamba@bonavita-laboratory.com

🧬 Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүйг постноос уншаарай!

#Тэтгэлэг2025 #СудалгааныДэмжлэг #АШУҮИС

🌱 “БОНАВИТА ТӨГӨЛ” – Бяцхан төгөл, Бүхний эхлэл 🌿Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь нийгмийн хариуцлагатай байгуулла...
10/06/2025

🌱 “БОНАВИТА ТӨГӨЛ” – Бяцхан төгөл, Бүхний эхлэл 🌿
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь нийгмийн хариуцлагатай байгууллагын үндсэн зарчим. Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч Бонавита ХХК нь Байгаль орчны зөвлөлийнхөө санаачилгаар 10 жилийн ойн хүрээнд 2025 оны 6-р сарын 7-ны өдөр “Титэм ой” компанитай хамтран “БОНАВИТА ТӨГӨЛ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

🌲 Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол 3-р багийн Нарлаг нуга амралтын бүсэд 100 ширхэг шинэс болон нарс мод тарьж, Бонавитагийн хамт олны дурсамж, үнэт үйлсийг илтгэх бяцхан төгөл бий боллоо.

✨ Энэхүү үйл ажиллагаанд:
- Бүх ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд,
- Үе үеийн ахмад ажилтнууд, удирдлагууд идэвхтэй оролцлоо.

Мөн 1 ажилтныхаа хашаанд 10 мод тарьсан нь өмнөх үйл ажиллагаануудаас онцлог, сэтгэл хөдөлгөм үйл явдал боллоо.

🎗 “Бяцхан төгөл, Бүхний эхлэл” уриан дор мод тарихын зэрэгцээ:
- Дурсгалын самбар босгож,
- Үнэт хувь нэмэр оруулсан хамт олондоо талархлын бичиг гардууллаа.

Цаашид төгөлөө улам баяжуулж, арчилж хөгжүүлэх, нээлттэй, олон нийтийн оролцоонд тулгуурласан урт хугацааны санаачилга эхлүүллээ.

Энэ бол зөвхөн мод тарих өдөрлөг биш — харин бидний хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хойч үедээ ногоон ирээдүй үлдээх бодит алхам байлаа.

🌍 Байгальдаа хайртай, ирээдүйдээ итгэлтэй

🧒 Хүүхэд бүхэн эрүүл байгӨнөөдөр бол бяцхан зүрх бүрийн аз жаргал, аюулгүй орчныг хамгаалах Хүүхдийн эрхийг хамгаалах ол...
01/06/2025

🧒 Хүүхэд бүхэн эрүүл байг
Өнөөдөр бол бяцхан зүрх бүрийн аз жаргал, аюулгүй орчныг хамгаалах Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Эрүүл Монголын ирээдүй эрүүл хүүхэд билээ. Аз жаргал түгээгч хүүхэд бүрд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

#ЭрүүлХүүхэдАзЖаргал #ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр

🚭Дэлхийн Тамхигүй Өдөр – Эрүүл амьдралын төлөө хамтдаа! Өнөөдөр бид тамхинаас үүдэлтэй эрсдэлүүдийг сануулж, эрүүл мэндэ...
31/05/2025

🚭Дэлхийн Тамхигүй Өдөр – Эрүүл амьдралын төлөө хамтдаа!
Өнөөдөр бид тамхинаас үүдэлтэй эрсдэлүүдийг сануулж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж буй онцгой өдөр. Тамхинаас татгалзах нь зөвхөн таны биш, хайртай дотны хүмүүсийн тань ирээдүйг хамгаалах алхам юм.

Хамтдаа тамхигүй орчин бүрдүүлцгээе! 🚭
#ТамхигүйӨдөр #ЭрүүлАмьдралынТөлөө

🧠💪 Өнөөдөр — Дэлхийн  тархмал хатуурал өвчний  өдөр Энэхүү өдөр бид өвчтөнүүдийн эрх, амьдралын чанар, сэтгэлзүйн дэмжлэ...
30/05/2025

🧠💪 Өнөөдөр — Дэлхийн тархмал хатуурал өвчний өдөр
Энэхүү өдөр бид өвчтөнүүдийн эрх, амьдралын чанар, сэтгэлзүйн дэмжлэгт анхаарч, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой өдөр юм.

Хамтдаа ойлголт түгээж, дуу хоолойг нь сонсоё🤝

🗓 Дэлхийн Хоол Боловсруулах Эрүүл Мэндийн Өдөр – Таны дотоод эрүүл мэндийн эхлэл!Өнөөдөр бол хоол боловсруулах тогтолцоо...
29/05/2025

🗓 Дэлхийн Хоол Боловсруулах Эрүүл Мэндийн Өдөр – Таны дотоод эрүүл мэндийн эхлэл!

Өнөөдөр бол хоол боловсруулах тогтолцооны эрүүл мэндийг дэмжих, түүнд чиглэсэн мэдлэгийг олон нийтэд түгээх Дэлхийн Хоол Боловсруулах Өдөр юм. Энэ жил дэлхий нийтээр "ХӨГЖЛИЙН ҮНДЭС ТЭЖЭЭЛ" уриан дор тэмдэглэх өнгөрүүлж байна. 🤍

🦠 Эрүүл гэдэс бол биеийн бүхэл бүтэн системийн үндэс
🥗 Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, урьдчилан сэргийлэлт чухал
🩺 Шинжилгээ, оношилгоогоор дамжуулан эрсдэлийг эрт илрүүлцгээе!
Буянт Оношилгоо эмнэлэг Бонавита лаборатори

#ХоолБоловсруулахӨдөр #ЭрүүлГэдэсЭрүүлАмьдрал

Address

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн чанх ард байрлах UBH төвийн 5 давхар, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 07:30 - 17:30
Tuesday 07:30 - 17:30
Wednesday 07:30 - 17:30
Thursday 07:30 - 17:30
Friday 07:30 - 17:30
Saturday 08:30 - 16:30

Telephone

+97670104433

Alerts

Be the first to know and let us send you an email when Бонавита лаборатори posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бонавита лаборатори:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Бидний эрхэм зорилго

Монгол улсын эрүүл мэндийн салбарт лабораторийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, олон улсын стандартыг хангасан лабораторийн шинжилгээг эх орондоо өртөг зардал багатайгаар хийлгэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахад бидний зорилго оршино. Бид дэлхий нийтэд хэрэглэгдэж буй оношилгоо, шинжилгээний сүүлийн үеийн аргуудыг нэвтрүүлэн тэдгээрийн эмнэлзүйн хэрэглээний талаархи мэдлэгээр эмч нарийг хангах замаар хамтарч ажиллана.