Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төв

Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төв "САЙХАН СЭТГЭЛ" сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Хайр дурлал бидний тархинд хэрхэн нөлөөлдөг бол? 🧠Хайр бол зүрх сэтгэлийн асуудал, гэвч хайрын нөлөөнд автдаг гол эрхтэн...
23/03/2020

Хайр дурлал бидний тархинд хэрхэн нөлөөлдөг бол?

🧠Хайр бол зүрх сэтгэлийн асуудал, гэвч хайрын нөлөөнд автдаг гол эрхтэн нь ТАРХИ юм.

✔️Судлаачид "Хүмүүс бие биедээ хайртай болоход тархины допамин, норэпинефрин болон серотонин гэдэг гурван даавар чухал үүрэг гүйцэтгэдэг" гэдгийг тогтоосон юм.

💯Дурласан хүн нойр хоолноос гарч, баярлаж, догдлох зэрэг нь бүгд дээрх бодисуудын хэмжээ нэмэгддэгтэй холбоотой бол эсрэгээрээ сөрөг сэтгэл хөдлөл нь тархин дахь серотониний хэмжээ багассантай холбоотой байдаг юм.

Хүүхэд тань МЭДРЭМЖЭЭ зөвөөр илэрхийлж чадаж байна уу? ⁉️Мэдрэмж гэж юуг хэлэх вэ? Бид 5 мэдрэхүйгээрээ аливааг хүртэж, ...
20/03/2020

Хүүхэд тань МЭДРЭМЖЭЭ зөвөөр илэрхийлж чадаж байна уу?

⁉️Мэдрэмж гэж юуг хэлэх вэ?
Бид 5 мэдрэхүйгээрээ аливааг хүртэж, мэдэрдэг. Тэр мэдэрсэн мэдрэмжээ сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Тэгэхээр МЭДРЭМЖ бол СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж ойлгож болно.

👧Хүүхэд ч бас томчуудтай адил сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэд уурладаг, баярладаг, сандардаг, айдаг, гомддог, гайхдаг. Хүүхдүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгсийн сан дутмаг байдаг. Үүнээсээ болоод тэд ямар мэдрэмж төрөөд байгаагаа ҮГЭЭР илэрхийлж чадахгүй, уурлаж уйлах гэх мэт сөргөөр гаргадаг байна.

ТА ХЭРХЭН ЯАЖ ХҮҮХДЭДЭЭ ТУСЛАХ ВЭ?

Эцэг эхүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлөө ойлгох, илэрхийлэхэд нь тусламж чадна. Үүнд:
1. Өөрт нь мэдрэгдэж байгаа сэтгэл хөдлөлийн талаар яриулж, хамтдаа нэр өгч сэтгэл хөдлөлөө таньж ойлгоход нь туслах. Жишээ нь: Та хүүхдэдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгсийг хэлж өгсөнөөр хүүхдийн мэдрэмжээ тайлбарлах үгсийн сан нэмэгдэнэ.
2. ЭЕРЭГ болон СӨРӨГ мэдрэмжүүдийн ялгааг та хүүхдэдээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. Аль нь зохистой, аль нь зохисгүй талаар ярилцах. Жишээ нь: тэвдэх мэдрэмжийг цаг хугацаа давчуу үед ихэвчлэн мэдэрдэг, айх мэдрэмжээс ялгаатай нь тэвдсэн үе бүхэн таагүй зүйлээс болдоггүй гэх мэтээр ЯЛГААГ нь тайлбарлах.
3. Өөртөө болон бусдад мэдрэгдсэн мэдрэмжийг өөрөөр нь таниулах боломж гаргаж өгөх. Жишээ нь: Дүү нь сая ширээнд толгойгоо цохичихсон, чиний бодлоор дүүд нь ямар байгаа бол? гэх мэтээр асуух.
4. Хүүхэддээ зориудаар МЭДРЭМЖЭЭ ТАЙЛБАРЛАЖ, ЯАЖ ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ талаар зааж өгөх. Жишээ нь: Та өөртөө тохиолдсон явдлыг тайлбарлаж, ярьж өгөх. "Өглөө чамайг хивсэн дээр ундаа асгахад ээж/аав/ нь уурласан, миний ямар царай гаргасныг санаж байна уу? Чи тийм царай гаргаж чадах уу?" гэх мэтээр ярих. Үүний дараагаар сэтгэл хөдлөлөө яаж даван туулсанаа мөн хуваалцахаа мартваа. "Ээж/аав/ нь уурлах үедээ эхлээд 3 секунд гүнзгий амьсгаа авдаг." гэх мэтээр зориуд заах.
5. Гэр бүл, найз нөхөд, өөрийнх нь зүгээс сэтгэл хөдлөлөө яавал бусдад нийцтэйгээр илэрхийлэх талаар тайлбарлаж өгөх. Жишээ нь: Заримдаа ах нь хичээлдээ таагүй дүн аваад уйлдаг, тэр үед ах нь юу хийх хэрэгтэй вэ? гэж асуун тайлбарлуулах хэрэгтэй.
6. Ямар ч үед сэтгэл хөдлөлөө эерэгээр, зөвөөр илэрхийлэх дасгал, өөр бусад шинэ аргуудад сургах. Хүүхдэд тань нэг өдөрт олон үйл явдал тохиолдож байгаа энэ бүхэнтэй холбоотойгоор илэрсэн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хуваалцах нь эцэг эхчүүдийн хувьд том үүрэг юм.

‼️АНХААРАХ ЗҮЙЛС:
- Хүүхдийнхээ насны онцлогт тохируулан, тэднийг ойлгоход хялбар байдлаар мэдрэмжийг нь тайлбарлаж өгөх. Зурагт ном, бичлэг гэх мэт.
- Хүүхдэдээ УРАМ, ЗОРИГ өгөх. Мэдрэмжээ хуваалцаж байгаад нь хүүдээ/охиндоо УРАМ өгөх.
- Та ч бас хүүхдэдээ юу мэдэрч байгаагаа хуваалцаж байгаарай.

🌍Дэлхий нийтийг айдаст автуулж буй шинэ КОРОНАВИРУСИЙН дэгдэлтийн үед улс орон бүрт хүнс болон ахуйн хэрэгцээгээ нөөцлөх...
19/03/2020

🌍Дэлхий нийтийг айдаст автуулж буй шинэ КОРОНАВИРУСИЙН дэгдэлтийн үед улс орон бүрт хүнс болон ахуйн хэрэгцээгээ нөөцлөх үйл явдал тохиолоо.

🇲🇳Манай улсын хувьд ч мөн ялгаагүй хүнс, маск зэргийг зарим хүмүүс ихээр нь нөөцөлж авсан нь хүнд нөхцөл байдалд орж болзошгүй гэсэн сэтгэл зүйтэй нь харагдаж байна. Энэ үйлдлийг харсан, сонссон хүмүүс ихэд шүүмжилж, сөрөг комментуудыг сошиалаар цацаж байна.

🧠Гэнэтийн тохиолдолд хүний сэтгэл зүйд тэмцэх эсвэл зугтах гэсэн байгалийн шинж чанар илэрдэг. Тэрхүү байгалийн зөнгөө даган хүмүүс сэтгэл зүйн цочролд орж, буруу шийдвэр гаргахад хүрдэг.

🗣️Халдварт өвчин дэгдэлтийн энэ үед мэдээлэл, цуу яриа маш хурдан тархдаг байна. Худал мэдээлэл, цуу яриа нь хүмүүсийг түгшээж, зохиомол хямрал үүсгэж, нийтээр нь сэтгэл зүйн тогтворгүй байдалд оруулдаг.

⚠️Иймд бид бусдыгаа буруутган, шоолж, гадуурхаж НИЙГЭМД СӨРӨГ ХАНДЛАГА үүсгэхгүй байх хэрэгтэй. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь биднийг эрсдэлээс хамгаална.

АЙДАС, ТҮГШҮҮР НЬ БУСДАД ХАЛДДАГ.

‼️Хамгийн чухал зүйл бол айж, сандарч, түгшиж болохгүй. Эх сурвалж тодорхойгүй мэдээллийг бусдад тараахгүй, СЭТГЭЛ ЗҮЙН ХАЛДВАРЫГ ХАЛДААХГҮЙ байх ёстой. Аль болох тайван байж, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайн сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах хэрэгтэй.

😁ТАЙВАН БАЙЖ, АЛИВААД ЭЕРЭГЭЭР ХАНДАЦГААЯ!

Эх орны буурал түүхийн хуудсыг сөхвөөс үе үеийн эр цэрэг танаар бахархахгүй байхын аргагүй. Та нарын минь эх орноо гэсэн...
18/03/2020

Эх орны буурал түүхийн хуудсыг сөхвөөс үе үеийн эр цэрэг танаар бахархахгүй байхын аргагүй. Та нарын минь эх орноо гэсэн халуун сэтгэл, чин зориг, тэвчээр хатуужлын үр дүнд бид цэлмэг тэнгэр дор зүлгэн дээрээ гэрээ бариад тайван жаргалтай, өнөд амгалан суугаа билээ.

💯Бүгд биечлэн алба хаагаагүй ч эр хүн та эх орноо дуудсан цагт бэлэн байх цэрэг эрс мөнөөс мөн билээ.

🎊Одоо алба хааж байгаа Цэрэг эрс, Цэргийн алба хаасан, Дүйцүүлсэн, Хаагаагүй, хаах гэж байгаа Монголынхоо бүх эрчүүдэд БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

ЗӨВЛӨМЖ-4COVID-19 буюу ШИНЭКОРОНАВИРУСИЙН талаар хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ? ‼️Коронавирусын (COVID-19) талаар олон ...
17/03/2020

ЗӨВЛӨМЖ-4
COVID-19 буюу ШИНЭКОРОНАВИРУСИЙН талаар хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?

‼️Коронавирусын (COVID-19) талаар олон нийтийн яриа нэмэгдэхийн хэрээр хүүхдүүд өөрсдийгөө, гэр бүлээ, найз нөхдөө COVID-19 өвчнөөр өвдөх вий гэж санаа зовж, айж, түгшиж байж магадгүй юм. Эцэг эх, гэр бүлийн гишүүд, хүүхэддээ сонссон зүйлээ шударга, үнэн зөвөөр илэрхийлэх хэрэгтэй.

🤔COVID-19-ийн тухай ярих нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх үү?
- Үгүй. Нийгмийн хар бараан, муу муухай юм ярьж хүүхдээ айлгаж, түгшээнэ гэж эцэг эхчүүд ихэвчлэн санаа зовдог. Энэ нь буруу юм. Тухайн өвчлөлийн талаар үнэн, зөв мэдээлэл өгөөгүй байж Та өдөр бүр хүүхдээ гараа угаа гэж хэлээд байх нь мэдээж зохимжгүй. Тиймээс вирусийн талаар тодорхой мэдээлэл өгснөөр хүүхдэд юу болохыг урьдчилан таамаглах боломжийг олгодог. Энэ нь сэтгэл зүйн хувьд тайван байж, айдас түгшүүрийг даван туулахад тустай байдаг.

ЗӨВЛӨМЖ-2👀Хүүхэд тань ТЕЛЕ хичээлээ хэр сайн үзэж байна аав, ээжүүдээ? Үзсэн хичээлээ сайн ойлгож чадаж байгаа болов уу?...
13/03/2020

ЗӨВЛӨМЖ-2
👀Хүүхэд тань ТЕЛЕ хичээлээ хэр сайн үзэж байна аав, ээжүүдээ? Үзсэн хичээлээ сайн ойлгож чадаж байгаа болов уу?

👨‍👩‍👧‍👦Та хүүхэдтэйгээ хамт цахим хичээлээ үзээрэй.
🔎Хүүхэд бүр юмыг сурах өөрийн гэсэн арга барил, хэв маягтай байдаг. Тэгэхээр таны хүүхдэд чухам ямар арга тохирохыг олж мэдээрэй.

Хөл хорионы энэ үед хүүхэд тань бүтэн өдөржин телевизор, компьютер, ipad, утаснаас салахгүй байна уу? Тэгвэл бид таньд х...
12/03/2020

Хөл хорионы энэ үед хүүхэд тань бүтэн өдөржин телевизор, компьютер, ipad, утаснаас салахгүй байна уу? Тэгвэл бид таньд хүүхэдтэйгээ цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар цуврал зөвлөмжүүдийг хүргье.

📌ЗӨВЛӨМЖ 1.

-ТОГЛОХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
👶Тоглоом нь ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН хамгийн чухал хэрэгсэл юм. Хүүхэд тоглох замаар өөрийн бие махбодь, хорвоо ертөнцийг танин, орчноосоо суралцаж байдаг. Хүүхэд тоглож байхдаа "БАЯРЛАХ" "АЙХ" "УУРЛАХ" "ГОМДОХ" гэх мэт мэдрэмжүүдийг таньж эхэлдэг.
Тиймээс ч хүүхдээ хүссэнээр нь тоглуулах хэрэгтэй.
Тоглосоноор хүүхдийн бие физиологи, танин мэдэхүйн болон сэтгэл зүйн хөгжилд чухал үүрэгтэй. Мөн хүүхэд нийгэмшиж эхэлдэг байна.

-ТОГЛООМИЙГ ХЭРХЭН, ЯАЖ СОНГОХ ВЭ?
👦Хүүхдийн нас, хүйс, хөгжилд нь тохирсон тоглоом сонгох нь зүйтэй. Тоглоомны ӨНГӨ, МАТЕРИАЛ, ХИЙЦ, ХЭЛБЭР ДҮРС зэргийг анхаарах хэрэгтэй.

-ХЭРХЭН ТОГЛОХ ВЭ?
💃Хүүхдэдээ ТОГЛООМОО сонгох боломжийг олгох
🧜‍♂️Тоглох тоглоомондоо хамтдаа ДҮРЭМ гаргах
👀Тоглох явцад хүүхдийнхээ НҮД рүү харах
👨‍👩‍👧‍👦Тоглож байхдаа хүүхэдтэйгээ харилцан ЯРЬЖ, мэдрэмжийг нь хуваалцах.
❣️Ямар ч шүүмжлэлгүй, Загнахгүй тоглох
🧙‍♀️ДҮРД орж тоглох
🤺Хүүхдэд БИЕ ДААСАН байдлыг олгох

-ХАМТ ТОГЛОХДОО ЮУНД АНХААРАХ ВЭ?
1. Хүүхэдтэйгээ тоглох үедээ та гар утасаа оролдохгүй байх.
2. Зурагт, компьютерээсээ холдох.
3. Хүүхдийн тань хүмүүжилд хэр нөлөөтэй вэ гэдгийг бодолцож үзэх.
4. Хүүхэд тань үнэхээр тогломоор байгаа эсэхийг анзаарах. Өөрөөр хэлбэл ядраагүй байх үед нь тоглох.
5. Тоглох үед нь тоглуулж, амрах үед нь амрааж сурах нь хамгийн чухал.

🦸‍♂️Хэрвээ та хүүхдээ ЭМПАТИ /бусдыг ойлгох/, нийтэч, бүтээлч сэтгэхүйтэй, биеэ даасан, асуудал шийдвэрлэх чадвартай болгохыг хүсвэл ТОГЛУУЛ БАС ТОГЛУУЛ.

ШИНЭКОРОНОВИРУСИЙН талаарх үнэн, худал мэдээлэл хаа сайгүй нийтлэгдэж байгаа энэ үед ТА авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй ...
11/03/2020

ШИНЭКОРОНОВИРУСИЙН талаарх үнэн, худал мэдээлэл хаа сайгүй нийтлэгдэж байгаа энэ үед ТА авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандан, СЭТГЭЛ САНААНЫ ТАЙВАН байдлыг эрхэмлэнэ үү.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category