Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ

Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ ЭНЭХЭН БИЕ МИНЬ ГАНЦХАН БИЛЭЭ
ЭРҮҮЛ МЭНДЭЭ САХИН ХАМГААЛЦГААЯ Эмнэлэг

Иргэдийн анхааралд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэг” ашиглалтад орж...
29/04/2026

Иргэдийн анхааралд
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэг” ашиглалтад орж, үйл ажиллагаа жигдэрсэнтэй холбогдуулан тусламж, үйлчилгээний зохицуулалтад шинэчлэл хийж байна.
Иймд 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн амбулаторийн тусламж, үйлчилгээг дараах хуваарийн дагуу үзүүлнэ.

🎈УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папиллома вирусийн халдва...
28/04/2026

🎈УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ нь папиллома вирусийн халдварын шалтгаантай үүсдэг :
❗️Умайн хүзүүний хавдар
❗️Хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх зорилготой хийгддэг шинжилгээ юм.
🎈🎈🎈 Иймээс 30 наснаас эхлэн 3 жилийн хугацаатайгаар умайн хүзүүний эсийн шинжилгээндээ идэвхитэй хамрагдаарай.
🎈🎈🎈Гадуур үнэ өртөг төлж шинжилгээнд хамрагдах гэж байхаар өөрийгөө болон гэр бүлийнхээ нэг гишүүнээ үзүүлэхээр өрхийн эмнэлэгтээ ирэхдээ л өгчихөж байгаарай.
✍️✍️✍️Хариу нь бага зэрэг удаж гарах боловч шинжилгээ өгөхөд ердөө 5 мин шаардлагатай.
Анхаарах зүйлс:
📌Сарын тэмдэг ирээгүй байх
📌48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
📌Эмэгтэйчүүдийн лаа эмчилгээ хийлгээгүй байх
Ажлын өдрүүдэд ӨЭМТ-д авна.
🏥🧑‍⚕️👩‍⚕️Бид таныг 2026 оны турш хүлээсээр л байна ....

09/01/2026

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

24/12/2024

‼️ЗАРЛАЛ‼️
Ажлын өдрүүдэд 08:00-21:00 цаг хүртэл
Амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл
Бүх нийтийн амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна.
Жич: Амралтын өдрийн эдгээр цагуудад хөнгөлттэй эм бичихгүй, дуудлага хүлээн авахгүй, вакцин, дусал, тариа хийхгүй болно.
Лавлах утас: 11462030
"ӨНӨР-ЭНХМЭНД" ӨЭМТ

Өдрийн мэнд та бүхэндээ "Өнөр Энхмэнд" ӨЭМТ өөс дараах зарыг хүргэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр буюу Бямб...
30/10/2024

Өдрийн мэнд та бүхэндээ "Өнөр Энхмэнд" ӨЭМТ өөс дараах зарыг хүргэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 02 ны өдөр буюу Бямба гарагт "Ахмад настны эрүүл мэндийг дэмжие", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах олон улсын өдөрт зориулсан" аяны хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвд өглөө 10.00 цагаас эхлэн өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд Зүрхний их эмч, Бөөрний их эмч, Хоол зүйч их эмчийн нарийн мэргэжлийн үзлэг болон элэгний В,С вирус илрүүлэх, Д витамин, хавдрын маркери илрүүлэх илрүүлэг, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, сахарын 3 сарын дундаж, умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдэх болно.
Хамгийн гол нь өдөрлөгт ирсэн иргэдийн жин, өндөр, биеийн жингийн индексийг тодорхойлон тайлбарлаж өгөх, цусны даралтыг хэрхэн үзэх, ахмад настны хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар хувь хүнд тохирсон зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. БЗД ийн 19 дүгээр хорооны ахмад настнууд минь идэвхтэй хамрагдаарай. Бид хамтдаа хэчээж Эрч хүчтэй, Эрүүл хооллолттой, Эрчимт хөдөлгөөнөөр хичээллэсэн иргэдийг буй болгоно.

БЗД ийн 19 дүгээр хорооны 168 дугаар цэцэрлэгт Томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаатай холбогдуулан "Дархлаа сайжруул...
22/10/2024

БЗД ийн 19 дүгээр хорооны 168 дугаар цэцэрлэгт Томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаатай холбогдуулан "Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийцгээе", "Гараа угаацгаая", "Шүдээ зөв угаая" сургалт сурталчилгааг бэлтгэл, ахлах, дунд бүлгийнхэнд хийлээ. Бяцхан хүүхдүүд маань сургалтад маш идэвх санаачлагатай, оролцоо ихтэй, бас томоотой оролцлоо. Бүр бидэнтэй хамт гар угаах талаар дуугаа дуулж, гараа угаах багшийн дүрд тоголж, сургалт дуусахад Баярлалаа хэмээн талархлаа илэрхийллээ. Хайр хүрэм үрсүүдийн төлөө хамтдаа хэчээцгээе.

БЗД дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 168 дугаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл, дунд бүлэгт Томуу, томуу төст өвчин идэвхж...
22/10/2024

БЗД дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 168 дугаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл, дунд бүлэгт Томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаа тул "Дархлаа сайжруулах цэгэн иллэг хийх", "Гараа хэрхэн зөв угаах вэ?", "Шүдээ угаацгаая" сургалт ,сурталчилгааг хийлээ. Хүүхдүүд маань бяцхан гэлтгүй сургалтад маань маш идэвхтэй, чин сэтгэлтэй, оролцоо сайтай хамрагдлаа.

БЗД-ийн 148 дугаар сургуулийн өсвөр насны үзлэгийг 10 дугаар сарын 16,17 ны өдрүүдэд “Өнөр Энхмэнд” ӨЭМТ- өөс зохион бай...
18/10/2024

БЗД-ийн 148 дугаар сургуулийн өсвөр насны үзлэгийг 10 дугаар сарын 16,17 ны өдрүүдэд “Өнөр Энхмэнд” ӨЭМТ- өөс зохион байгуулсан ба ерөнхий биеийн үзлэг болон дотор цуллаг эрхтэний харалт болон андрологийн эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.
Үзлэгт нийт 984 сурагч хамрагдсан ба ерөнхий биеийн үзлэгээр 367 хүүхэд буюу 37,2 хувь нь шүд цоорох өвчтэй, ойрын болон холын харааны эмгэгтэй 26 буюу 2,6 хувь, шүдний гажиг хөгжилтэй 12 буюу 1,2 хувь, таргалалт 10 буюу 1% , бусад 9 буюу 0,9 хувь тус тус илэрсэн байна.

БЗД ийн 19 дүгээр хорооны “Өнөр Энхмэнд” ӨЭМТ нь 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр харьяа 148 -р сургууль, 210- р цэцэ...
10/10/2024

БЗД ийн 19 дүгээр хорооны “Өнөр Энхмэнд” ӨЭМТ нь 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр харьяа 148 -р сургууль, 210- р цэцэрлэгийн 57 багш ажилчдад элэгний В вирусний эсрэг дархлаажуулалтыг хийлээ. Дашрамд та бүхэнд хэлэхэд та элэгний В вирусний дархлаажуулалтад хамрагдахыг хүсвэл ӨЭМТ-дөө В вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдан, дархлаажуулалтдаа хамрагдаарай.
Жич: Та эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай.
Мөн харьяа хорооны маань нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа байгууллагууд ажилчдаа хамруулах хүсэлтэй байвал өрхийн эмнэлэгт хандаарай, баярлалаа

БЗД ийн 19 дүгээр хорооны “Өнөр Энхмэнд” ӨЭМТ нь”Хүн бүр сэтгэцийн эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих цаг болжээ” аяны хүрэ...
08/10/2024

БЗД ийн 19 дүгээр хорооны “Өнөр Энхмэнд” ӨЭМТ нь”Хүн бүр сэтгэцийн эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих цаг болжээ” аяны хүрээнд харьяа 210 дугаар цэцэрлэгийн багш ажилчид, өрхийн эмнэлгийн эмч ажилчид, амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдээс сэтгэл гутрал, түгшүүр, стресс илрүүлэх сорилыг авч дүгнэн амьсгалын дасгал хийх, нойрны хямралыг даван туулах аргуудыг зааж байна.
Танд ямар нэгэн сэтгэл хямраасан асуудал байвал бидэнд хандаарай🧑‍⚕️👩‍⚕️🧑‍⚕️👩‍⚕️

ХҮҮХДИЙН СТРЕСС ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?✅ ЗӨВЛӨГӨӨ: Тэврэлт хүүхдийн стресс намдааж тайвшруулах хамгийн шилдэг эмчилгээСТРЕСС Ү...
25/09/2024

ХҮҮХДИЙН СТРЕСС ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?
✅ ЗӨВЛӨГӨӨ: Тэврэлт хүүхдийн стресс намдааж тайвшруулах хамгийн шилдэг эмчилгээ
СТРЕСС ҮҮСЭХ ШАЛТГААНУУД:
🔘Гэр бүлийн таагүй уур амьсгал, салалт, хайртай хүмүүсээсээ хол байх, хайртай хүн нь нас барах гэх мэт.
🔘Хүүхдийн насны онцлогт тохироогүй хэт өндөр шаардлага, оюуны их ачаалал
🔘Шинэ зүйл сурах, шинэ орчинд орох (1 дүгээр ангид орох, ангиа солих)
🔘Амьдралын буруу хэвшилтэй байх (утас зурагт их үзэх, оройтож унтах)
🔘Сэтгэл зүйн дэмжлэг, урамшуулал дутагдах
🔘Оролцоо хангагдахгүй байх, гадуурхагдах (гэр бүл, сургууль, цэцэрлэг)
СТРЕСС ИХТЭЙ БАЙГАА ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
⭕️ Шөнө гүйцэд унтахгүй, зүүдлэх, сэрэх, уйлах
⭕️ Айдастай байх (ганцаараа үлдэх, харанхуйд байх, буруу зүйл хийх )
⭕️ Түрэмгий эсвэл зөрүүд болох
⭕️ Уур уцаартай, ааштай болох
⭕️ Идэвх буурах
✅ СТРЕСС ТАЙЛАХ АРГУУД
✔️Тэврэх
✔️Илүү их цаг гаргах
✔️Урмын үг хэлэх, ярилцаж, ойлголцох
✔️Өөрийнхөөрөө байх цаг өгөх

❗️❗️ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ❗️❗️❗️Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн ...
25/09/2024

❗️❗️ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ❗️❗️❗️
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, илэрсэн шинж тэмдэг, зовиур зэргийг харгалзан эмчийн жороор тухайн өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
💊Эмийг зүй бус хэрэглэх гэдэгт:
o Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй
o Өөрөө дур мэдэн хэрэглэх
o Өвчний шинж тэмдэг зовиур нь багассан тохиолдолд хэрэглэхээ зогсоох
o Дур мэдэн хэрэглэх
o Эмийн талаарх мэдлэг багатай
o Олон эмийг нэг дор хэрэглэх
o Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэх
o Ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэх зэргийг хамруулна.
o
💊Эмийг зүй бус хэрэглэсэний үр дагавар:
o Тухайн өвчин нь хүндрэх, архагших
o Эмэнд дасалттай болох /антибиотик/
o Эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх
o Эмнээс харшил өгөх
o Эмний гаж нөлөө илрэх
o Эмчилгээний зардал өсөх

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Баянзүрх дүүргийн 19-р хороо "Өнөр-Энхмэнд" ӨЭМТ:

Share

Category