Нийслэлийн Ерөнхий боловсролын Тусгал сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын Тусгал сургууль

Нийслэлийн Ерөнхий боловсролын Тусгал сургууль Ерөнхий боловсролын "Тусгал" сургууль 2011 онд үүсэн байгуулагдсан.Үндсэн сургалт+Өдөр өнжүүлэх бүлэг

🎹 “PIANO LOVERS V” тэмцээний бахархалт амжилт Нийслэлийн ЕБ-ын “Тусгал” сургуулийн төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид...
13/04/2026

🎹 “PIANO LOVERS V” тэмцээний бахархалт амжилт

Нийслэлийн ЕБ-ын “Тусгал” сургуулийн төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид “PIANO LOVERS V” 2026 төгөлдөр хуур сонирхогчдын Улсын уралдаанд амжилттай оролцож, бахархам үр дүн үзүүллээ.

Энэхүү тэмцээний 1-р шатанд нийт 1200 гаруй сурагч оролцсоноос 2-р шатанд 800 шилдэг оролцогч шалгарч, нас насны ангилалд өрсөлдөн оролцсоноос манай сургуулиас оролцсон 7 сурагч маань:

6 хүртлэх насны ангилалд:
🏅Тусгай байр – 1а анги сурагч Б.Ивээл

8-9 насны ангилалд:
🏅Тусгай байр - 3а анги сурагч Д.Эгшиглэн
🏅Тусгай байр - 4а анги сурагч Н.Мөнххүслэн
✨ “Амжилтын түлхүүр ” шагнал - 4а анги сурагч Б.Эрдэнэ
✨ “Амжилтын түлхүүр” шагнал -4а анги сурагч Г.Гэгээ

12-13 насны ангилалд:
✨ “Алтан оч ” шагнал - 7а анги сурагч Д.Билигт

16-с дээш насны ангилалд
✨ “ Алтан оч” шагнал - 11а анги сурагч Э.Иххүслэн зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн сайхан мэдээг дуулгаж байна.
Энэ бол зөвхөн шагнал биш, харин хичээл зүтгэл, зориг, тэвчээрийн илэрхийлэл юм.

Хэдхэн сарын хугацаанд тууштай суралцаж, олон чадварлаг оролцогчидтой өрсөлдөн өөрсдийн авьяас чадвараа батлан харуулсан та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэе 👏

Та нарын маань энэ амжилт бол зөвхөн эхлэл -
Ирээдүйд улам өндөр тайз, илүү том амжилтууд та бүхнийг хүлээж байна гэдэгт итгэлтэй байна 🌟

Өдөр бүр тууштайгаар бэлдэж оролцуулсан төгөлдөр хуурын багш Soko Solongo Солонгоо багшдаа чин сэтгэлийн халуун баярыг хүргэе.

🎶 Авьяас билгээ хөгжүүлж, зорилгодоо үнэнч тууштай байж улам их амжилт гаргахыг та нартаа хүсье! 🎶
#ТусгалЕБС #Бахархал #ИрээдүйнОдод

"Алтан элс" клубийн нэрэмжит  U-13 насны аварга шалгаруулах  волейболын тэмцээнд оролцсон Тусгал сургуулийн маань баг та...
11/04/2026

"Алтан элс" клубийн нэрэмжит U-13 насны аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцсон Тусгал сургуулийн маань баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Хагас шигшээ шатанд шалгарсан өндөр амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. ❤️‍🔥

Тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч, биеийн тамирын багш Э.Энхдалай болон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе!❤️✨

Спортын өндөр амжилт хүсье! ✨🤝

✨"ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЯ”-аянд Тусгал сургууль нэгдэж байна.✨Эцэг, эх, асран хамгаалагч Та бидний чин хүсэл бол ...
08/04/2026

✨"ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЯ”-аянд Тусгал сургууль нэгдэж байна.✨

Эцэг, эх, асран хамгаалагч Та бидний чин хүсэл бол хайртай үр хүүхэд, ач зээ, дүү нар маань эрүүл энх, аз жаргалтай амьдрах билээ. 🤝
📍Орчин цагт техник, технологийн олон дэвшилтэт зүйлс бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх болжээ. Эдгээр нь суррон, мопед, скүүтер зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгслүүд юм. Мопед нь замын хөдөлгөөний дүрмээр мотоциклийн ангилалд хамаардаг бөгөөд суррон нь мөн адил техникийн хүчин чадал, түүнээс урган гарах эрсдэл нь мотоциклтэй адил тооцогдож байгаа тул хүүхдэдээ худалдан авч өгөх, насны хязгаар нь хүрээгүй байхад унуулахгүй байхад анхаарал тавихгүй бол хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдолд улам бүр нэмэгдэж байна.📈
Улаанбаатар хотод өдөрт 37 мянга гаруй суррон, мопед, скүүтер зэрэг цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, 600 орчим мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож, үүн дээр явган зорчигчдын хөдөлгөөн өндөр ачаалалтай зэрэгцэн өрнөж байна.
Ийм их хөдөлгөөний нягтаршилтай орчинд Таны хүүхэд дээрх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэл дагуулж байгааг тоо баримтууд харуулж байна.
Иймд асран хамгаалагч Та бүхэн үр хүүхэд, ач зээ, дүү нарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулах, насны болон хууль тогтоомжийн шаардлага хангаагүй тохиолдолд суррон болон бусад ижил төрлийн тээврийн хэрэгслийг ашиглуулахгүй байх талаар онцгой анхаарахыг хүсье.🤝

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
#Хамтдаа
#хамтдаааюулгүйзорчъё

🤝 ГУРВАН ТАЛ – НЭГ ЗОРИЛГО12-р ангийн сурагчдад зориулсан Багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлагын амьд холбоог бэхж...
08/04/2026

🤝 ГУРВАН ТАЛ – НЭГ ЗОРИЛГО

12-р ангийн сурагчдад зориулсан Багш, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлагын амьд холбоог бэхжүүлэх зорилготой “Гурван тал – Нэг зорилго” уулзалт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
🌟 Уулзалтын гол онцлог нь сурагч бүрийн сурлагын ахиц, зан төлөв, ур чадварыг нээлттэй хэлэлцэн, хүүхэд бүрийн ирээдүйн зорилго, түүнд хүрэх дэмжлэгийн төлөвлөгөөг багш, эцэг эх хамтран тодорхойллоо. Энэхүү уулзалт нь сургууль болон гэр бүлийн хамтын ажиллагааг нэг алхмаар ахиулсан үр дүнтэй уулзалт боллоо.

✨Хүүхдийн амжилт гэдэг гэр бүл болон сургуулийн нэг зүгт харсан зорилго, нэгдмэл хүчин чармайлтын үр дүн юм.✨

Гадаад хамтын ажиллагаа🇰🇷🇲🇳💕 Бие даалтын 7 хоног💖БНСУ-ын Seohae Sahmyook дунд сургууль-тай байгуулсан хамтын ажиллагааны...
02/04/2026

Гадаад хамтын ажиллагаа🇰🇷🇲🇳
💕 Бие даалтын 7 хоног💖

БНСУ-ын Seohae Sahmyook дунд сургууль-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Сурагч солилцоо хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Бие даалтын 7 хоногийн хугацаанд Солонгос хэлний хөтөлбөрт хамрагдаж буй 7-8 дугаар ангийн 7 сурагч, 2 багш Seohae Sahmyook дунд сургуульд зочилж, сургуулийн сургалтын орчин, арга зүйтэй танилцан туршлага судалж, 2 улсын соёлын солилцооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинэ найз нөхөдтэй болж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх үнэт боломжийг олж авч байна.

#Сурагч Солилцоо хөтөлбөр
#Олон Улсын Хамтын Ажиллагаа
#Солонгос хэлний хөтөлбөр
Sahmyook
Энэрэл Т. Enkhnaran Ennie

АДРА Интернэйшнл болон АНУ-ын Лома Линда их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран АДРА Монгол ОУБ-с хэрэ...
31/03/2026

АДРА Интернэйшнл болон АНУ-ын Лома Линда их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран АДРА Монгол ОУБ-с хэрэгжүүлж буй Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийх төсөлд манай сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байгаа билээ.

Төслийн хүрээнд "Өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх стратеги" сэдэвт семинарт Тусгал сургууль амжилттай оролцлоо.

Уг семинарт Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх бодлогын хэрэгжилтийн талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн АДРА Интернэйшнэл болон Лома Линда их сургуулийн төлөөлөгчид CELEBRATIONS хөтөлбөр хэрэгжүүлэх аргачлалын багц, төслийн сорилууд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй холбогдох сэдвүүдийн талаар илтгэл тавьж оролцлоо.

30/03/2026

“Аюулгүй амьдрах ухаан” мэдлэг олгох "Бие даалтын долоо хоног"-ийн үйл явцаас та бүхэнд хүргэж байна.🧯📈

“Аюулгүй амьдрах ухаан” мэдлэг олгох "Бие даалтын долоо хоног"-ийн хүрээнд "Тусгал" сургуулийн 1-12 дугаар ангийн сурагч...
30/03/2026

“Аюулгүй амьдрах ухаан” мэдлэг олгох "Бие даалтын долоо хоног"-ийн хүрээнд "Тусгал" сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар (НОБЕГ) болон Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцах практик сургалтад амжилттай хамрагдлаа.📍🧯

Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох төдийгүй аюул тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах бодит чадвар эзэмшүүлэх зорилготой байв.📈🧯🔦

Сургалтын үеэр дунд болон ахлах ангийн сурагчид онолын мэдлэгээ бататгаж, дараах дадлага ажлуудыг гүйцэтгэсэн юм:
Шуурхай хариу арга хэмжээ: Гамшгийн үед авах арга хэмжээний зааварчилгаатай танилцав.
Галын хор ашиглах дадлага: Гал унтраагуурыг PASS (Pull-Aim-Squeeze-Sweep) аргаар ажиллуулж, гал унтраах туршилтыг биечлэн гүйцэтгэв.
Мэргэжил танин мэдэхүй: Гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн онцлог, тусгай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцаж, аюулгүй байдлын талаарх ойлголтоо тэллээ.
Мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж, үнэтэй мэдлэг, туршлага хуваалцсан Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, удирдлагуудад "Тусгал" сургуулийн захиргаа болон нийт сурагчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.❤️

Эх орныхоо амар амгалан, аюулгүй байдлын манаанд зогсож буй та бүхний ажилд өндөр амжилт хүсье!🇲🇳❤️

27/03/2026

✨️✨️2025-2026 оны хичээлийн жилийн Таеквондо дугуйлангийн бүсний шалгалт амжилттай зохиогдлоо.

Манай сурагчид маань ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга баттай амжилттай оролцож өөрсдийн зорьсон бүсэндээ хүрлээ.🫡🫡

Тууштай бэлтгэсэн багш, шалгалтандаа амжилттай оролцсон бүх сурагчид нартаа баяр хүргэе.♥️♥️♥️

Цаашдын спортын амжилт, эрүүл чийрэг амьдралын дадал хэвшилд өндөр амжилт хүсье.✨️✨️

"Өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх стратеги" семинарын шууд дамжуулалт
26/03/2026

"Өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх стратеги" семинарын шууд дамжуулалт

Zoom is the leader in modern enterprise cloud communications.

24/03/2026

АНУ-ын Лома Линда Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн судалгааны баг, оюутнууд манай сургуульд зочлов. 🎉❤️
Зочдыг хүлээн авах үеэр Тусгал сургуулийн Эрүүл мэндийн клубийн сурагчид төслийн үр дүнгээ танилцуулаад зогсохгүй, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах зорилгоор дараах өртөөчилсөн хөтөлбөрийг зохион байгууллаа:
Үндэсний бичиг: Монгол бичгийн гайхамшиг, өв соёлыг таниулах;
Шагайн наадгай: Уламжлалт тоглоом наадгайн соёл;
Үндэсний хувцас: Монгол дээл, хувцасны утга бэлгэдэл;
Үндэсний хоол: Монгол идээ ундааны амт шимт, соёлын танилцуулга.
Төслийн залгамж халааг амжилттай авч яваа сурагчид болон хамтран ажилласан АДРА ОУБ, Лома Линда Их Сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

АНУ-ын Лома Линда Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн судалгааны баг, оюутнууд манай сургуульд зочлов.АДРА Олон улсын б...
24/03/2026

АНУ-ын Лома Линда Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн судалгааны баг, оюутнууд манай сургуульд зочлов.АДРА Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй өсвөр насныхныг эрүүл амьдралын хэвшилд чадавхжуулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой "NCD" төсөл Тусгал сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдад үр дүнтэй хэрэгжиж байгаа билээ.

Төслийн судалгааны ажлыг хариуцан ажилладаг АНУ-ын Лома Линда Их Сургуулийн Нийгмийн Эрүүл мэндийн тэнхимийн судалгааны баг, оюутнууд болон АДРА Интернашнл ОУБ-ын төслийн баг 2026.03.23-ны өдөр манай сургуульд зочиллоо.
Зочдыг хүлээн авах үеэр Тусгал сургуулийн Эрүүл мэндийн клубийн сурагчид төслийн үр дүнгээ танилцуулаад зогсохгүй, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах зорилгоор дараах өртөөчилсөн хөтөлбөрийг зохион байгууллаа:
Үндэсний бичиг: Монгол бичгийн гайхамшиг, өв соёлыг таниулах;
Шагайн наадгай: Уламжлалт тоглоом наадгайн соёл;
Үндэсний хувцас: Монгол дээл, хувцасны утга бэлгэдэл;
Үндэсний хоол: Монгол идээ ундааны амт шимт, соёлын танилцуулга.
Төслийн залгамж халааг амжилттай авч яваа сурагчид болон хамтран ажилласан АДРА ОУБ, Лома Линда Их Сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.🤝

Address

Chingeltei Duureg, 5-r Khoroo, Ikh Toiruu 59. Tengis Kino Teatriin Hoino
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 14:00

Telephone

+97689676789

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Ерөнхий боловсролын Тусгал сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Нийслэлийн Ерөнхий боловсролын Тусгал сургууль:

Share