CITYOPTIC ХХК нь Монгол улсынхаа өнцөг булан бүрт хараа зүйн тусламж үйлчилгээг хүргэх зорилготойгоор Улаанбаатар хотод 6 салбар 1 үйлдвэр, орон нутагт 2 салбар үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь 2008 оны 04 сарын 20-ны өдөр 1 салбар, 1 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мэргэжлийн өндөр түвшинд орчин үеийн багаж дээр, мэргэжлийн нүдний эмч харааг оношилж оптикийн шил, контакт
линзний харааг тааруулж, зүүх заавар зөвөлгөө өгөх цогц үйлчилгээг тохилог, цэвэр орчинд өгч үйлчилж байна.
Герман, Япон, Солонгос улсын орчин үеийн бүрэн автомат багаж төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлийн ажилтадтай үйлдвэртэй.
Англи, Герман, Солонгос , Япон зэрэг улсад үйлдвэрлэсэн чанартай, 1 жилийн, 3 сарын, 1 сарын, 1 өдрийн хугацаатай, өнгөтэй, өнгөгүй төрөл бүрийн контакт линзээр хэрэглэгчдийг хангадаг.
Оптикийн шилний эх орон Герман улсын тэргүүлэгч Rupp+Hubrach оптикийн шилний үйлдвэр , Япон улсын TOKAI OPTICAL компани, Солонгос улсын DAGAS компаниудтай гэрээтэй.
Германы Menrad фирмийн JOOP, JAGUAR, MENRAD, DAVIDOFF, Rodenstock фирмийн Rodenstock, ADRIAN MARWIZ, FLAIR, Porsche design, OWP фермийн MEXX, Дани улсын LINDBERG, Австри улсын Unioptic фирмийн HIS, Daniel hechter, Ruud van dyke зэрэг алдартай брэндийн хүрээ болон нарны шилнүүдийг албан ёсоор Монголд оруулж ирж хэрэглэгчдэд хүргэдэг. Contact lens
- Coopervision - USA
- SEED - Japan
- Interojo - Korea
Optical glass
- Rupp+Hubrach - Germany
- Tokai - Japan
- Dagas - Korea
Frame
- Menrad : JOOP, JAGUAR, MENRAD, DAVIDOFF - Germany
- Rodenstock: Porsche Design, Rodenstock - Germany
- Lindberg - Danemark
- FLAIR - German
МАНАЙ САЛБАРУУД
Улаанбаатар хот:
- Метромолл их дэлгүүр (утас: 70114567)
- Шангрилла молл (утас: 70154567)
- Grand Plaza (утас: 70124567)
- Үйлдвэр (утас: 70104555)
- Улсын Их дэлгүүр (утас: 95384567)
- Ардын салбар (утас: 70134567)
- Хар хорин салбар (утас: 7600-4567)
- Зайсан Стар салбар (утас 95024567)
Хөдөө орон нутаг:
- Дархан хот Дархан их дэлгүүр (утас 70377801)
- Эрдэнэт хот Үйлчилгээний төв (утас: 70354567)