Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв-103 Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ

Баярын өдрүүдэд архи, согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэж хөл гараа хөлдөөх эрсдлүүд ихэсч байна. Мөн бага насны хүүхди...
27/12/2019

Баярын өдрүүдэд архи, согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэж хөл гараа хөлдөөх эрсдлүүд ихэсч байна.
Мөн бага насны хүүхдийг сайтар дулаан хувцаслаарай.
Осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлье.

26/12/2019

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна...☝️👩‍⚕️👨‍⚕️🏥✅

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс у...
26/12/2019

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эхчүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Бага насны хүүхдийг өндрөөс унаж бэртэхээс сэргийлэх чиглэлээр:

-Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
-Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
-Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих,

Ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Халуун тогоотой хоол, цай, буцалсан усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
Цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалтын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,

Хүүхдийг угаарын хордлогод өртөхөөс сэргийлье.
26/12/2019

Хүүхдийг угаарын хордлогод өртөхөөс сэргийлье.

Эцэг эхчүүдээ: Бага насны хүүхдүүддээ анхаарал болгоомжтой байгаарай
26/12/2019

Эцэг эхчүүдээ: Бага насны хүүхдүүддээ анхаарал болгоомжтой байгаарай

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж.Бусаддаа түгээгээрэй.
26/12/2019

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж.
Бусаддаа түгээгээрэй.

26/12/2019
 #МАРГААШ ТАНЬД ХҮРЭХИЙН ТУЛД  #ӨНӨӨДӨР ТА ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨРЭЙ.  🆘️103🏥  хийгээрэй эрхэм жолооч нараа.
19/12/2019

#МАРГААШ ТАНЬД ХҮРЭХИЙН ТУЛД #ӨНӨӨДӨР ТА ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨРЭЙ. 🆘️103🏥
хийгээрэй эрхэм жолооч нараа.

✒ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ. 📌  ХИЙЖ БУСАДДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ. 📌
19/12/2019

✒ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ.
📌 ХИЙЖ БУСАДДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ. 📌

17/12/2019

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share