Bolor Melmii Eye Hospital

Bolor Melmii Eye Hospital Даваа-Баасан 8.30 – 16.30
Мягмар гарагт -8.30-14.30
Утас: 976-11-315-409 Founder & Director Prof.

J Baasankhuu MD, Ph.D Ophthalmologist
Үүсгэн байгуулагч, Захирал Монгол Улсын Ардын эмч, Анагаах ухааны доктор, профессор Ж.Баасанхүү
Address: Bayangol District, 2nd khoroo, Bolor melmii Building
Баянгол дүүргийн 2-р хороо, Баруун 4н зам, Монголын Үйлдвэрчний соёлын ордны баруун хажууд
Анхны үзлэгийн төлбөр: 35,000 төгрөг

30/05/2025

НҮДЭЭ ХАЛЬТ ХАРУУЛААД ГАРЪЯ ГЭЖ БАЙХАД ЯАСАН ИХ УДААДАГ ЮМ ГЭДЭГ ХҮМҮҮС БАЙДАГ ДАА.

Send a message to learn more

26/05/2025

УЛААНБУРХАН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
Улаанбурхан гэдэг нь нусгайрах, халуурах, нүд үрэвсэх, ханиалгах, амны салстад тууралт гарах, биеэр толбо гүвдрүүт тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг цочмог халдварт өвчин юм.


Халдварын эх уурхай: Өвчтэй хүн
Халдвар дамжих зам: Агаар дусал
Халдварын нууц үе: Дунджаар 7-14 хоног, ховор тохиолдолд 28 хоног
Халдвартай байх үе: Тууралт гарахын өмнөх 4 хоног, гарсаны дараах 4 хоног


Урьдчилан сэргийлэлт:
• Улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчний эсрэг /УГУ/ вакциныг 9 сар, 2 настайд товлолын дагуу хийлгээрэй.
• Халдвартай хүнтэй хавьтал болсон тохиолдолд ӨЭМТ-д хандаж 72 цагийн дотор вакцинд хамрагдаж халдвараас сэргийлээрэй.
• Жирэмсэн эмэгтэй, 0-8 сартай хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, гадуур гарахдаа амны хаалт хэрэглэх.

✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.

26/02/2025
20/02/2025

🥳НЭГДЛЭЭ

Нүдний эвэрлэг, болор, хараа засах лазерын мэс засал, торлог шилэнцэр, нүдний даралт, окулопластик, хүүхдийн хараа зүй чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй Bolor Melmii Eye Hospital Chatbot.mn-нд нэгдлээ.

Та тухайн байгууллагын чатботоор дамжуулан
- Бидний тухай
- Цаг авах заавар
- Үзлэг
- Шинжилгээ
- Түгээмэл асуултууд
- Хаяг байршил
- Үйлчилгээний мэдээлэл
- Холбоо барих
- Санал хүсэлт өгөх зэргээр хялбараар түргэн шуурхай мэдээлэл авах боломжтой боллоо.

#нэгдлээ

07/02/2025
ZEISS SMILE хэд хүртэлх харааны хугарлын гажгийг засах боломжтой вэ?Таны нүдний шил, контакт линзний хэмжээг харгалзан ү...
05/02/2025

ZEISS SMILE хэд хүртэлх харааны хугарлын гажгийг засах боломжтой вэ?

Таны нүдний шил, контакт линзний хэмжээг харгалзан үзэж
ZEISS SMILE лазераар хараагаа засуулах боломжтой эсэх нь тодорхойлогдоно.

Хасах хараа: -0.5-аас -10.00 диоптер
Астигматизм буюу цлиндр: 0.0-5.00 диоптер
Хасах эквивалент: -12.50 диоптер хүртэл засдаг.

Хамгийн гол нь таны нүдний бусад үзүүлэлт чухал.

ZEISS SMILE надад тохирох уу?ZEISS SMILE-ийн тусламжтайгаар алсын хараагаа засуулахын тулд нүдний эмнэлгийн үзлэг, оношл...
05/02/2025

ZEISS SMILE надад тохирох уу?

ZEISS SMILE-ийн тусламжтайгаар алсын хараагаа засуулахын тулд нүдний эмнэлгийн үзлэг, оношлогоо хийлгэж, нүдний эмчид үзүүлж SMILE танд тохирох эсэхийг тодорхойлуулах шаардлагатай.
Насны хувьд бүрэн 19 нас хүрсэн, сүүлийн нэг жилийн хугацаанд шилний хэмжээ 0.50 диоптр-аас дээш өөрчлөгдөөгүй байх, нүдний эвэрлэг бүрхүүлийн зузаан хангалттай, торлог бүрхэвч болон бусад нүдний өвчингүй, эрүүл нүдтэй бол ZEISS SMILE лазерын хараа засах мэс засал хийлгэх боломжтой.
Жирэмсэн болон хөхүүл үед мэс засал хийх боломжгүйг анхаарна уу.
Хэрвээ танд глауком, катаракт, торлог бүрхүүлийн ямар нэг эмгэг оношлогдсон бол мэс засал хийлгэх боломжгүй гэсэн үг.
Та www.bolormelmii.mn хаягаар үзлэгийн цаг авч хийлгэж болох эсэхээ тодорхойлуулаарай.

Address

Seoul Street 36/3
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 02:30
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97611315409

Alerts

Be the first to know and let us send you an email when Bolor Melmii Eye Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Bolor Melmii Eye Hospital:

Share