Монголын Даатгалын Эмч нарын Холбоо

Монголын Даатгалын Эмч нарын Холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Даатгалын Эмч нарын Холбоо, Ulaanbaatar.

Манай холбоо гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаарх нэгдсэн ойлголтыг түгээх зорил...
24/04/2026

Манай холбоо гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн даатгалын талаарх нэгдсэн ойлголтыг түгээх зорилгоор дараах цахим сургалтыг зохион байгуулж байна.
Иймд та бүхнийг “Эрүүл мэндийн даатгалын үндсэн ойлголт”
сэдэвт сургалтад урьж байна.
📅 Огноо: 2026 оны 05 дугаар сарын 01
💻 Хэлбэр: Цахим сургалт
📌 Оролцох нөхцөл:
• Мэргэжлийн гишүүнчлэлтэй гишүүд төлбөргүй
• Хүний тоо хязгаартай
🔗 Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлтэй холбоотой асуудлаар 99978179 залгана уу.

Сайн байцгаана уу, эрхэм гишүүд ээ,Манай холбоо сүүлийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүх аймгуудын ЭМ-н байгуул...
12/04/2026

Сайн байцгаана уу, эрхэм гишүүд ээ,
Манай холбоо сүүлийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүх аймгуудын ЭМ-н байгууллагуудыг хамруулан, гишүүнчлэлийн хүрээгээ мэдэгдэхүйц тэлж чадлаа. Энэ нь бидэнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах, туршлага солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.

15/02/2026
Эрүүл мэндийн даатгал анх хаана үүссэнийг та мэдэх үү? #ЭрүүлМэндийнДаатгал #ТүүхэнМэдээлэл
11/01/2026

Эрүүл мэндийн даатгал анх хаана үүссэнийг та мэдэх үү?

#ЭрүүлМэндийнДаатгал
#ТүүхэнМэдээлэл

Хүндэт Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны гишүүн Танд,Айлчлан ирж буй шинэ оны мэндийг Монголын Даатгалын Эмч Нарын Х...
31/12/2025

Хүндэт Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны гишүүн Танд,

Айлчлан ирж буй шинэ оны мэндийг Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өнгөрсөн 2025 он нь манай холбооны хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бодитоор эхлүүлсэн онцгой ач холбогдолтой, үр дүнтэй жил байлаа. Онцлон дурдвал:

Монголын Даатгалын Эмч Нарын Холбоо 18 аймгийн 152 гишүүнтэй болж, гишүүнчлэлээ амжилттай өргөжүүллээ.

Тайвань улсын “Олон Улсын Эрүүл Мэндийн Сургалтын Төв”-тэй 10 жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, эхний 4 даатгалын эмчийг Тайвань улсын Тайбэй хотод зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн менежмент ба улсын эрүүл мэндийн даатгал” сэдэвт 14 хоногийн сургалтад амжилттай хамрууллаа.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс “Эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн эдийн засаг” сэдэвт багц цагийн сургалт явуулах эрх авсан бөгөөд эхний сургалтууд 2026 оны эхний улиралд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Ирж буй шинэ ондоо Та бүхэн эрүүл энх, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байх болтугай.

Хүндэтгэсэн,

МДЭНХ-ны Ерөнхийлөгч
Б.Очирбат
АУ-ны доктор, профессор

Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны Ерөнхийлөгч Б.Очирбат Тайваны "Олон Улсын Эрүүл Мэндийн Сургалтын Төв"-тэй 10 жили...
24/12/2025

Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны Ерөнхийлөгч Б.Очирбат Тайваны "Олон Улсын Эрүүл Мэндийн Сургалтын Төв"-тэй 10 жилийн хугацаатай САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Эмнэлгийн удирдлага болон үндэсний эрүүл мэндийн даатгалын чиглэлээр даатгалын эмч нарыг жил бүр тасралтгүй сургах, гадаад сургалт, хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Ингэснээр манай холбооны гадагшаа чиглэсэн сургалт, хөгжлийн үйл ажиллагаа амжилттай эхэлж байна.

🤝📚🌏
#ДаатгалынЭмч #ОлонУлсынХамтынАжиллагаа #ЭрүүлМэндийнДаатгал

Mr. B. Ochirbat, President of the Mongolian Health Insurance Doctors Association, has signed a 10-year Memorandum of Understanding (MoU) with the International Health Training Center of Taiwan.

Through this collaboration, we have successfully launched a long-term international training initiative aimed at providing annual continuous professional development for Health insurance doctors in the fields of hospital management and national health insurance.

This marks an important milestone in strengthening international cooperation and enhancing the professional capacity of Health insurance doctors in Mongolia.

13/12/2025

Монголын Даатгалын Эмч Нарын Холбооны 4 эмч, мэргэжилтэн
📅 2025.11.10–11.21
📍 Тайвань улс

“Эрүүл мэндийн менежмент ба улсын эрүүл мэндийн даатгал” сэдэвт олон улсын сургалтад амжилттай хамрагдлаа.
Мэдлэг, туршлагаа эх орныхоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно 💙

It has been a very busy 2 weeks of classes.

🌍✨𝗘𝗺𝗽𝗼𝘄𝗲𝗿𝗶𝗻𝗴 𝗚𝗹𝗼𝗯𝗮𝗹 𝗛𝗲𝗮𝗹𝘁𝗵 𝗟𝗲𝗮𝗱𝗲𝗿𝘀: 𝗢𝗽𝗲𝗻𝗶𝗻𝗴 𝗼𝗳 𝘁𝗵𝗲 𝟮𝟬𝟮𝟱 𝗛𝗲𝗮𝗹𝘁𝗵𝗰𝗮𝗿𝗲 𝗠𝗮𝗻𝗮𝗴𝗲𝗺𝗲𝗻𝘁 & 𝗡𝗛𝗜 𝗧𝗿𝗮𝗶𝗻𝗶𝗻𝗴 ✨🌍

On November 10, TIHTC proudly welcomed 𝟭𝟵 𝗵𝗲𝗮𝗹𝘁𝗵𝗰𝗮𝗿𝗲 𝗽𝗿𝗼𝗳𝗲𝘀𝘀𝗶𝗼𝗻𝗮𝗹𝘀 𝗳𝗿𝗼𝗺 𝟴 𝗰𝗼𝘂𝗻𝘁𝗿𝗶𝗲𝘀 — 🇪🇹 Ethiopia, 🇮🇩 Indonesia, 🇰🇿 Kazakhstan, 🇲🇾 Malaysia, 🇲🇳 Mongolia, 🇹🇭 Thailand, 🇺🇦 Ukraine, and 🇻🇳 Vietnam — to join this year’s Healthcare Management & National Health Insurance Project Training.

👩‍⚕️👨‍⚕️The participants bring diverse expertise across the health sector, all committed to strengthening their knowledge in healthcare administration, policy development, and national insurance systems.

Hosted by Taipei Hospital, MOHW, Taiwan International Healthcare Training Center (TIHTC), and Institute of Hospital and Health Care Administration, National Yang Ming Chiao Tung University, this program aims to deepen global collaboration and share Taiwan’s experience in:

✔ Strengthening health system governance & sustainable NHI development
✔ Enhancing hospital management & administrative innovation
✔ Analyzing NHI financing mechanisms & policy implementation
✔ Advancing people-centered and smart healthcare solutions

As we embark on this training journey, we look forward to days filled with knowledge exchange, policy insights, and cultural sharing, working together to enhance healthcare systems worldwide🌐💙




#ЭрүүлМэндийнДаатгал
#ЭрүүлМэндийнМенежмент
#ОлонУлсынСургалт

Why Attend?- Learn directly from Taiwan’s world-class healthcare system- Gain insights into hospital management, NHI fin...
19/09/2025

Why Attend?
- Learn directly from Taiwan’s world-class healthcare system
- Gain insights into hospital management, NHI financing, and digital health
- Participate in site visits and engage with international experts

🎯 Who Can Apply?
Only Professional Members

💸 Cost & Support
The training program is fully funded

📋 Required Documents:
- Resume/CV

Email to: hida.mng@gmail.com

18/08/2025
ЭМДЕГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар Монголын Даатгалын Эмч Hарын Холбоо албан ёсоор тохиролцоонд хүрлээ....
18/08/2025

ЭМДЕГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар Монголын Даатгалын Эмч Hарын Холбоо албан ёсоор тохиролцоонд хүрлээ.

Энэ нь бидний хувьд чухал алхам бөгөөд Санамж бичгийн төсөлд тусгах заалтуудын талаар бүх гишүүдийг идэвхтэй саналаа өгөхийг урьж байна.

🗓 Санал хүлээн авах хугацаа: 8-р сарын 18-наас 8-р сарын 22-ныг хүртэл
📧 Саналаа дараах хаягаар илгээнэ үү: hida.mng@gmail.com

💡 Та бүхний санал, санаачилга үнэтэй хувь нэмэр болно. Санамж бичиг бидний хамтын зорилго, эрх ашгийг тусгахын тулд хамтдаа ажиллая.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Даатгалын Эмч нарын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Монголын Даатгалын Эмч нарын Холбоо:

Share