Dangal Clinic

Dangal Clinic Дотор, мэдрэл, уламжлалтын эмнэлэг

16/04/2025

📌 Эмчийн үзлэгийн цаг захиалах бол 99266730 дугаараас ажлын цагаар авна уу. Баярлалаа ❤️

01/04/2025

Нөхцөл байдлын мэдээлэл📌📌📌
✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.

11/03/2025

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДЛАА

📌Менингококкт халдварын нэг тохиолдол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дах тохиолдол бүртгэгдлээ.

📌Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй тул шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна.

✅Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
• Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих
• Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
• Бага насны хүүхдүүдийг нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх
• Хоолой, амны хөндийг сод, царвангийн зэрэг уусмалаар зайлах
• Улиралд тохируулан дулаан хувцаслах
• Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх

04/03/2025

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.

24/02/2025
19/02/2025

АЗИЙН ЗАРИМ УЛСУУДАД УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ БОЛЖ БУЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

📌Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.

📌Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд Улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам Улсад 114 тохиолдол тус тус бүртгэгджээ. Тиймээс гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

📌Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

30/01/2025

☝🏻🦠👶 Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай! ✅💯🦠

26/01/2025

СУРГУУЛИЙН ОРЧИНД МАСК ЗҮҮЖ, ГАРАА ХАЛДВАРГҮЙТГЭЖ ХЭВШҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

📌Маргаашнаас /2025.01.27/ Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн масктай явуулах, МАСК ЗҮҮЖ хэвшүүлэхийг зөвлөж байна.

📌Хүйтний эрч чангарч, танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Эрхэм нандин үйлчлүүлэгчиддээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе! 🎄🎉Та бүхэн 2025 ондоо эрүүл энх, амар амгалан, баяр хөөрө...
31/12/2024

Эрхэм нандин үйлчлүүлэгчиддээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе! 🎄🎉

Та бүхэн 2025 ондоо эрүүл энх, амар амгалан, баяр хөөрөөр дүүрэн байхыг ерөөе. ❤️ Та бүхэнтэйгээ дараа жил уулзья. 🥰🥰🥰

❗️Анхаараарай❗️Бүх насны хүмүүс менингококк халдвараар өвчлөх боломжтой тул та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анха...
25/12/2024

❗️Анхаараарай❗️

Бүх насны хүмүүс менингококк халдвараар өвчлөх боломжтой тул та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байгаарай ‼️

09/12/2024

💡 Антибиотикийг өөрийн ДУРААР ХЭРЭГЛЭХ НЬ өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношилж ЭМЧЛЭХЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ.

06/12/2024

Зориулж бичсэнийг ЖОР
Зоргоор хэрэглэснийг ХОР гэнэ

#зөвЖОРзөвЭМЧИЛГЭЭ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+97699199325

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dangal Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share