Sculplla Mongolia

Sculplla Mongolia Зүүгүй филлер эмчилгээ

13/07/2023

Хүйтэн долгионоор арьс өргөж чангалах апратанд орохын өмнөх ба дараах зураг. 45 хоногийн турш арьс чангалах процесс нь үргэлжилдэг энэхүү апратанд манай гишүүд 50% хямдралтай буюу 250.000 төгрөгөөр орох боломжтой!

Бөөн бөөн бэлэг 🏪🎁🎁🎁🎁👇👇👇👇👇👇👇👇👇👇👇🎁 HIFU Эмчилгээ маань  бусад аппаратуудыгаа бодвол мэдээ алдуулагч огт хэрэглэдэггүй мөн...
23/06/2023

Бөөн бөөн бэлэг 🏪🎁🎁🎁🎁
👇👇👇👇👇👇👇👇👇👇👇
🎁 HIFU Эмчилгээ маань бусад аппаратуудыгаа бодвол мэдээ алдуулагч огт хэрэглэдэггүй мөн өвдөлт байхгүй Хүйтэн долгион буюу мөсөн эмчилгээтэй төст болон ижил эмчилгээ болно арьс залуужуулж өргөж чангална./МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХҮН ХИЙНЭ/👌🎁🏪
💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚💚
HIFU+11,000 УДАА КЕГЕЛИЙН ДАСГАЛ ХИЙСЭНТЭЙ ТЭНЦЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ САНДАЛ 600,000₮/ ЭНЭ 2 ЭМЧИЛГЭЭ МААНЬ НИЙЛЭЭД ШҮҮ ДЭЭ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ/ 🥰😘🤫🫰
🏪 хаяг-Хан хийлс хотхон тайм скүэрын 508-104 тоот
☎ 86010488

КЕГЕЛИЙН дасгал 11,000 удаа хийсэнтэй тэнцэнэ2023 оны ЦОО ШИНЭ ТЕХНОЛОГИ Аарцгийн хөндийн булчин нь хэвлийн хөндийн доод...
28/05/2023

КЕГЕЛИЙН дасгал 11,000 удаа хийсэнтэй тэнцэнэ
2023 оны ЦОО ШИНЭ ТЕХНОЛОГИ Аарцгийн хөндийн булчин нь хэвлийн хөндийн доод хэсэгт байрлаж байдаг, хүний нөхөн
үржихүйн болон ялгаралтын системийн үйл ажиллагааг зохицуулдаг гол эрхтэн юм. Үүнд:
Давсаг, шулуун гэдэс, эмэгтэй хүнд үтрээ, эрэгтэй хүнд түрүү булчирхай ордог. Аарцгийн
хөндийн булчингууд нь биеийн доод хэсгийн тулгуур болж байдаг бөгөөд шөрмөс, цусан
хангамж, мэдрэл, мөгөөрсөөр маш баялаг. Энэ булчингийн үйл ажиллагаа хэвийн байх юм бол
шээс, өтгөн задгайрал, шамбарам зэрэг эмгэгүүд үүсэхгүй. Олон шалтгааны улмаас аарцгийн
хөндийн булчин сулардаг. Үүнд:
- Жирэмслэлт
- Цэвэршилт
- Хөгшрөлт
- Таргалалт гэх мэт
Аарцгийн хөндийн булчин сулрахаар дараах эмгэгүүд үүсдэг. Үүнд:
- Аарцагны хөндийд байрладаг давсаг, умай, шулуун гэдэс унжсанаар доош хүнд оргиж,
доороос чангааж байгаа мэт санагдах
- Аарцаг, хярзан орчимд өвдөх
- Сексээс авах мэдрэмж буурах, бэлгийн дур хүсэлгүй болох
- Ханиаж, найтааж, хүнд юм өргөх үед шээс дусагнах, өтгөн задгайрах
Хөгжилтэй улс орнууд амаржсаны дараа бүх ээжүүдэд аарцгийн хөндийн булчинг нөхөн
сэргээх эмчилгээг тогтмол хийдэг.
Монголд ч гэсэн ийм боломж байгааг бид ажиглаж, судалж өвдөлт зовиургүй, гам дэглэм
шаардлагагүй, цаг хугацаа хэмнэсэн, эмчилгээний үр дүн өндөр учраас хамгийн тохиромжтой
аппарат гэж сонгосон.
Эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэй хүнд үүссэн дээрх эмгэгүүдийг ч энэ аппаратаар эмчлэх
боломжтой.
Эмэгтэйчүүд гэж онцлоод байгаа нь төрөх үед аарцгийн хөндийн булчинд маш их даралт үүсэж
сунадаг. Буцаад агшсан ч төрөхийн өмнөх шигээ байж чаддагүй, ингэснээр дээрх эмгэгүүд бага
багаар үүсэж эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл буурч, амьдралынх нь чанарт сөргөөр
нөлөөлдөг.
ҮНЭ-50.000₮ /нэг удаа орох нь/
5-10 удаа орно
УТАС-86010488

❄ ICE  HIFU 2020оны шинэ загвар❄💃 Мэсгүйгээр арьс чангалах ULTHERA аппаратны ШИНЭ ЗАГВАР🏨                               ...
24/07/2021

❄ ICE HIFU 2020оны шинэ загвар❄
💃 Мэсгүйгээр арьс чангалах ULTHERA аппаратны ШИНЭ ЗАГВАР🏨
❄💜 ICE HIFU❄💜
🎁 бидний ээлжит бэлэг үргэлжилсээр🎁
💜Эхний 20 үйлчилүүлэгч маань 600.000₮ 💜
👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇👇
HIFU гэж юу вэ?
HIFU гэдэг нь булчингийн апоневротик систем (SMAS)-ийн давхрага, шар махан давхарга (hypodermis), хөрсөн давхарга (dermis)-д ӨНДӨР ЭРЧМИЙН ТӨВЛӨРСӨН ХЭТ АВИА (HIFU)-ны энергиэр хүрч үйлчлэх мэсийн бус эмчилгээний технологи юм.
Доорх зурагт технологи хэрхэн хувьссаныг харуулав.👇👇👇👇👇👇👇👇
💜❄ICE HIFU эмчилгээ нь арьсыг өргөх, чангалах үйлчилгээтэй
💜❄HIFU эмчилгээ нь өндөр эрчмийн төвлөрсөн хэт авианы энергиэр арьсны хөрсөн давхарга (dermis)-ын гэмтсэн эсэд хүрч үйлчилдэг.
💜❄Үр дүн:
💜❄ Арьсны коллаген нийлэгжилт идэвхжиж, уян хатан чанар нөхөн сэргэнэ.
💜❄Арьсны булчингийн апоневротик систем (SMAS)-ийн гүнээс нүүрийг өргөх үйлчилгээтэй.
💜❄Үрчлээг багасгаж, арьсыг чангалах нөлөөтэй.
Арьс чангарсанаар нүхжилт багасна.
💜❄Арьсны бүтэц илүү залуужиж, арьсны өнгө аажмаар сэргэнэ.
📞88068344

💜Хөгшрөх нь сул дорой хүмүүст зориулагдаагүй гэдгийг нуулгүй хэлье💜                                      💜Шинэ технологи...
07/07/2021

💜Хөгшрөх нь сул дорой хүмүүст зориулагдаагүй гэдгийг нуулгүй хэлье💜

💜Шинэ технологи, шинэ стандарт💜

07/07/2021

HIFU гэж юу вэ?
HIFU гэдэг нь булчингийн апоневротик систем (SMAS)-ийн давхрага, шар махан давхарга (hypodermis), хөрсөн давхарга (dermis)-д ӨНДӨР ЭРЧМИЙН ТӨВЛӨРСӨН ХЭТ АВИА (HIFU)-ны энергиэр хүрч үйлчлэх мэсийн бус эмчилгээний технологи юм.
Доорх зурагт технологи хэрхэн хувьссаныг харуулав.👇👇👇👇👇👇👇👇
👉HIFU эмчилгээ нь арьсыг өргөх, чангалах үйлчилгээтэй
👉HIFU эмчилгээ нь өндөр эрчмийн төвлөрсөн хэт авианы энергиэр арьсны хөрсөн давхарга (dermis)-ын гэмтсэн эсэд хүрч үйлчилдэг.
👌Үр дүн:
👉• Арьсны коллаген нийлэгжилт идэвхжиж, уян хатан чанар нөхөн сэргэнэ.
👉• Арьсны булчингийн апоневротик систем (SMAS)-ийн гүнээс нүүрийг өргөх үйлчилгээтэй.
👉• Үрчлээг багасгаж, арьсыг чангалах нөлөөтэй.
👉• Арьсны бүтэц илүү залуужиж, арьсны өнгө аажмаар сэргэнэ.
💜 2020 оны хамгийн шинэ шилдэгийг манай хамт олон танд 💜

30/06/2021

🤷‍♀️Таргалалт нь зөвхөн хэтрүүлж идэх эсвэл хөдөлгөөний дутагдлаас шалтгаалдаггүй. Заримдаа олон цаг бэлтгэл хийлээ ч унжсан гэдэс арилахгүй байх тохиолдол элбэг. Бүсэлхий хэсгийн идүүдэл өөх нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас ихээхэн шалтгаалдаг ч үүнд өөр хэд хэдэн шалтгаанууд бас бий.

1.Архи, согтууруулах ундаа🍾

Хүн суух үед гэдэс унжиж, өвөр дээр нэг юм байгаа юм шиг мэдрэмж төрвөл үүнд архи, согтууруулах ундаа буруутай. Шар айраг, дарс, архи зэргийг их ч, бага ч хэрэглэсэн эдгээр нь бие махбодын бодисын солилцоо, хоол шингэц, элэгний үйл ажиллагаа, өөх шатаах процесст нөлөөлдөг. Мөн алкохол нь илчлэг өндөртэй байдаг учир архи, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, ус сайн ууж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэхийг зөвлөе.

2.Жирэмслэлт👯‍♂️

Төрсний дараа гэдэс сунаж, эхчүүд дасгал хөдөлгөөнөөс хол, суух гээд байдаг хандлагатай болж эхэлдэг. Хэдий жингээ хассан ч гэдэс арилахгүй байх тохиолдол элбэг. Энэ нь жирэмсний дараах диастаз буюу хэвлийн булчингийн ялгаа үүссэнтэй холбоотой. Хэрэв төрсний дараа таны гэдэс жирэмсэн хэвээр мэт харагдаж байвал энэ нь хэвлийн эд, эс сунаснаас үүдэлтэй. Мөн жирэмсний үед биеийн инсулины хэмжээ ихсэх хандлагатай байдаг учир чихрийн шижин өвчнөөс сэргийлж, заавал эмчид хандаарай. Хөхөө саах нь диастазыг өдөөдөг тул хөхөө машинаар эсвэл өөрөө саахаас зайлсхийгээрэй. Хэрэв нуруу, аарцаг, хэвлий гэдэс дотор хэсэгт өвдөдт мэдрэгдвэл заавал эмчид хандаж, сайн алхаж, яс, аарцаг бэхжүүлдэг дасгал хийгээрэй.

3.Ядаргаа🦱🦰🦲🦳

Кортизолын түвшин, буурч дутагдах нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүс амархан стресстэхэд нөлөөлдөг. Кортизол нь висцерал буюу дотор өөх хуримтдагдахад нөлөөлдөг тул жин нэмэхэд ч хүргэдэг гэсэн үг. Мөн сэтгэл гутрал, санаа зовнилыг өсгөснөөр хоолны дуршил нэмэгдүүлж, хэвлийн хэсгээр таргалуулдаг. Түүнчлэн норгүйдэлд хүргэснээр стрессийн шинж тэмдэг илэрч эхэлнэ. Тиймээс бодисын солилцоогоо нэмэгдүүлэхийн тулд сайн унтаж, амарч, түргэн хоол, хэт их идэхээс татгалаж, өөртөө анхааран, хэтэрхий чихэрлэг эсвэл давс ихтэй хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй.

4.Дааврын өөрчлөлт🧚‍♀️

Дааврын өөрчлөлт нь илүүдэл жингээсээ салахад тань саад болдог. Бамбай булчирхайн эстрогений түвшин өндөр байхад хэвлийн болон хүзүү, мөр, хөл гээд биеийн бүх хэсгийн өөхөнд нөлөөлнө. Эстроген бага байх үед хэвлий болон ташааны хэсгээр таргалах нь элбэг. Үүнээс гадна өндгөвчний поликист синдромтой эмэгтэйчүүдэд тестостероны хэмжээ нэмэгдэж, энэ нь бэлхүүс, хонго орчимд жин нэмэхэд хүргэдэг. Мөн инсулины эсэргүүцэх чадварт нөлөөлж, бие өөрөө чихэрлэг амттай зүйл идүүлэхийг шаарддаг. Харин эрэгтэйчүүдэд тестостероны бага байвал бодисын солилцоо удааширч, хэвлийгээрээ таргалахад хүргэнэ. мега-3, 6 гэх мэт эрүүл өөх тос идээрэй. Өөх тосноос салахын тулд эслэг - хэрэглэж, цагаан идээний хэрэглээгээ багасга. Явган алхах, йог зэрэг хөнгөн дасгал хийснээр стрессийг бууруулж чадна.
5.Гэдэс дүүрэх🤰

Ходоод чинь хоосон ч бай дүүрэн ч бай өглөө сэрэх бүрт гэдэс тань томроод бүдүүрчихсэн байдаг бол энэ гэдэснээс салах тийм ч амар биш л болов уу. Энэ нь ихэвчлэн хий, хоол хүнс хараад үл тэвчих байдал, харшил, биеийн хоол боловсруулах тогтолцоо муу байгаагаас үүдэлтэй. Мөн цавуулаг эсвэл эслэг дутагдлаас ч үүсэж болно. Гэдэсний бактерийг тэнцвэржүүлэхийн тулд ус сайн ууж, пробиотик, ашигтай бактериар баялаг хүнс хэрэглээрэй. Мөн хүнснний ногоо, жимс түлхүү хэрэглэж, амьсгалын дасгал сайн хийгээрэй.

30/06/2021

👩‍⚕️💜👇
Меланин гэх будагч бодис агуулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа хэвийн бус болсноор хүний арьсан дээр нөсөө толбо үүсдэг. Бид энэ удаад нөсөө толбоны талаар таны мэдэх хэрэгтэй бүх мэдээллийг цуглууллаа.

Нөсөө толбо үүсэх шалтгаан👇👇👇
Нөсөө толбо үүсэхэд хүргэсэн гол шалтгаанаа олж мэдэх нь маш чухал. Учир нь ингэснээр та тэрхүү асуудлын эх үүсвэрийг устгаж эсвэл зайлсхийж, арьсаа мэдэгдэхүйц байдлаар илүү эрүүл болгох боломжтой.

🌞Нар. Хамгийн том шалтгаан бол мэдээж хэрэг хэт ягаан туяа юм. Хэт ягаан туяаны нөлөөнд арьс өөрийгөө хамгаалах зорилгоор меланин пигмент ялгаруулж эхэлдэг.

⚡Даавар. Дааврын тэнцвэр алдагдах нь нөсөө толбо үүсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Харин дааврын тэнцвэр нь инсулины эсэргүүцэл, жирэмслэлтээс хамгаалах эм, жирэмслэлт, цэвэршилт зэргээс шалтгаалж алдагддаг.

Ходоод гэдэсний замын асуудал. Ходоод гэдэсний зам, элэг, цөсний хүүдийн өвчин нөсөө толбо үүсэхэд нөлөөлнө. Тодруулбал буруу хоолны дэглэм, үүнээс үүдсэн шим тэжээлийн дутагдал, ялангуяа төмөр ба зэсийн хомсдол уг асуудлыг үүсгэнэ.

Гоо сайхны процедур ба арьс арчилгаа. Зуны цагт арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь нөсөө толбо үүсгэх өндөр аюултай. Мөн лазер, пилинг, үс унагаах эмчилгээ зэрэг гоо сайхны процедурт хамрагдсаны дараа арьсаа буруу арчлах нь үндсэн шалтгаануудын нэг болно.

Үрэвсэл. Арьс цочирч, үрэвсэж, экзем ба тууралт үүсэж, батганы асуудалтай тулгарснаас болж арьсны гадаргуу бүрэн бүтэл байдлаа алдаж, ийм байдалтай удаан хугацаанд явснаар нөсөө толбо үүснэ.

💊Эм. Жирэмслэлтээс хамгаалах эм, антибиотик, системийн ретиноид, алтан цэгцүүхэйн ханд, антигистамин, сульфониламид, зарим нэгэн стероидгүй үрэвслийн эсрэг эм, бактерийн эсрэг бэлдмэл зэрэг нь арьсыг хэт ягаан туяанд илүү мэдрэмтгий, эмзэг болгодог тул нөсөө толбо үүсэх шалтгаан болдог байна.
Нөсөө толбоны төрлүүд🪞
👇👇👇👇👇💜💜💜💜
Арьсны гүн рүү хэр хэмжээнд нэвтэрснээс нь шалтгаалж нөсөө толбыг эпидермал ба дермал гэсэн хоёр төрөлд хуваадаг. Эпидермал нөсөө толбо нь бор туяатай пигментууд байдаг. Энэ төрлийг гоо сайхны эмч нар амжилттайгаар эмчилж чаддаг. Зөв аргачлал сонгон, иж бүрэн арьс арчилгаа хийсэн тохиолдолд эпидермал нөсөө толбыг 1-1,5 сарын дотор цайруулах боломжтой. Харин дермал нөсөө толбо нь цэнхэр, саарал-цэнхэр, саарал туяатай байдаг.

Гоо сайхны эмчид ханддаг өвчтөнүүдийн дийлэнх нь сэвх буюу хацар, дух, дээд уруул ба эрүүн дээр үүссэн том хэмжээтэй бор толбонууд, лентиго буюу сэвхтэй ижил атлаа илүү том ба тод толбонууд, гиперпигментац буюу арьсны хэсэг газрууд хэтэрхий тод ба гүн өнгөтэй болсон төлөв, батганы дараах сорви гэсэн асуудлуудтай ирдэг.

Зөвхөн иж бүрэн арьс арчилгаа хийж, нөсөө толбо үүсэх үндсэн шалтгааныг тодорхойлон тэрхүү шалтгаанаас зайлсхийснээр урт удаан хугацааны эерэг үр дүнд хүрэх боломжтой. Шалтгаан тодорхойлох үйл явцад эмэгтэйчүүдийн эмч, гастроэнтерологич, физик эмчилгээний эмч зэрэг олон мэргэжилтнүүд хамрагдах шаардлагатай байж болзошгүй. Харин гоо зүйн эмчилгээний хувьд зөвхөн хуурайшуулан хатаах, цайруулах гэсэн л сонголтууд бий.
Нөсөө толбоны эмчилгээг жилийн аль улиралд хийх хэрэгтэй вэ?
Зуны улиралд аль болох нарнаас хол байж, хамгийн өндөр индекстэй нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Нөсөө толбоны эсрэг цайруулах үйлчилгээтэй эмчилгээг зун цагт хийсний хэрэггүй.

Харин намар-өвлийн улиралд нөсөө толбоны эсрэг тэмцлээ эрчимтэйгээр эхлүүлж болно. Арьсны тухайн хэсгийг хуурайшуулан хатаах, дэд давхаргыг шинэчлэх үйлчилгээтэй пилинг, фототермолизын процедур зэрэг нь үүнд хамрагдана. Мөн меланоцит эсэд нөлөөлдөг меланин ялгаруулахаас сэргийлэн блок хийдэг бүтээгдэхүүн, найрлагандаа арбутин, аскорбин, ниацинамид, гидрохинон, альфа-гидрокси хүчил, азелаин зэрэг цайруулах үйлчилгээтэй орц агуулдаг бэлдмэлүүд хэрэглэх шаардлагатай. Эцэст нь бүтэн жилийн турш арьсыг сайтар хамгаалж, сэргээж, тайвшруулах хэрэгтэйг бүү мартаарай.

30/06/2021

💆‍♀️Зөвөлгөө 👩‍⚕️

1. Эрүү, шанаа хэсэг💁‍♀️

Энэ хэсгээр батга болон тууралт гарвал дааврын тэнцвэр алдагдсан байна гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүү хэсгээр батга гарвал сарын тэмдгийн өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай. Гэхдээ эрүүн дээр гарсан батга гэнэт гарсан шигээ хурдан арилдаг байна.

2. Дух💁‍♀️

Духан дээр батга гарах нь ихэнхдээ үс арчилгааны бүтээгдэхүүн тохирохгүй байгаагаас үүддэг. Тухайлбал үсний будагнаас харшилж, арьс цочрох, хэт хүчтэй шампунь хэрэглэх гэх мэт. Түүнчлэн үсээ ойр ойрхон угаах нь мөн л духан дээр батга гарах шалтгаан болдог.

3. Хацар чих хэсгээр💁‍♀️

Хацар болон чихний ойр орчим батга гарвал дараах хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хэтэрхий их утсаар ярьснаас болж хорт туяа арьсанд нөлөөлсөн, эсвэл хэтэрхий их өөх тостой хурц хоол идсэнээс болж ходоод хямарсан байх магадлалтай. Тиймээс алхам тутамдаа гар утас хэрэглэхээc зайлсхийж, түүнчлэн хөнгөн, эрүүл хоол хүнс идэж байгаарай.

4. “Т” хэлбэрээр💁‍♀️

Т хэлбэр гэдэг нь хөмсөгний хооронд буюу хамарны хэсгийг хэлж байгаа юм. Энэ хэсгийн арьс нь хамгийн эмзэг байдаг тул цаг уурын өөрчлөлт, тухайлбал хэт халуун болон хүйтнээс үүдэж батга гардаг. Түүнчлэн стрессд ормогц л энэ хэсгээр жижиг жижиг улаан юм тууран, энэ хэвээрээ удаан явбал идээтэй болж үрэвсдэг. Тиймээс арьсныхаа онцлогт тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, биеийн хор гадагшлуулах ногоон цай уух, уурлаж бухимдахгүй байвал сайн.

2. Дух💁‍♀️

Духан дээр батга гарах нь ихэнхдээ үс арчилгааны бүтээгдэхүүн тохирохгүй байгаагаас үүддэг. Тухайлбал үсний будагнаас харшилж, арьс цочрох, хэт хүчтэй шампунь хэрэглэх гэх мэт. Түүнчлэн үсээ ойр ойрхон угаах нь мөн л духан дээр батга гарах шалтгаан болдог.

3. Хацар чих хэсгээр💁‍♀️

Хацар болон чихний ойр орчим батга гарвал дараах хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хэтэрхий их утсаар ярьснаас болж хорт туяа арьсанд нөлөөлсөн, эсвэл хэтэрхий их өөх тостой хурц хоол идсэнээс болж ходоод хямарсан байх магадлалтай. Тиймээс алхам тутамдаа гар утас хэрэглэхээc зайлсхийж, түүнчлэн хөнгөн, эрүүл хоол хүнс идэж байгаарай.

4. “Т” хэлбэрээр💁‍♀️

Т хэлбэр гэдэг нь хөмсөгний хооронд буюу хамарны хэсгийг хэлж байгаа юм. Энэ хэсгийн арьс нь хамгийн эмзэг байдаг тул цаг уурын өөрчлөлт, тухайлбал хэт халуун болон хүйтнээс үүдэж батга гардаг. Түүнчлэн стрессд ормогц л энэ хэсгээр жижиг жижиг улаан юм тууран, энэ хэвээрээ удаан явбал идээтэй болж үрэвсдэг. Тиймээс арьсныхаа онцлогт тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, биеийн хор гадагшлуулах ногоон цай уух, уурлаж

5. Цээж, эгэм, нурууны хэсгээр💁‍♀️

Эдгээр хэсгээр батга гарах нь ариун цэвэр сайн сахиагүй болон хэт их хөлөрснөөс үүддэг. Түүнчлэн наранд хэт удаан байх, түлэгдсэнээс болж батга гардаг байна. Цээж, нуруун дээрээ батга гарахаас сэргийлэхийн тулд аль болох хөвөн даавуун материалтай цамц өмсөх, ойр ойрхон усанд орж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.

6. Амны ойр орчмоор💁‍♀️

Хэрвээ таны идэж хэрэглэж буй хоол хүнс хэт их өөх тостой, сахартай байвал тэр нь эргээд амны эргэн тойронд “үр дүнгээ” харуулна гэсэн үг. Энэ нь түүнчлэн таны ходоодны үйл ажиллагаа хэвийн бус байгааг илэрхийлж байна.

7. Хөмсөгний төгсгөл💁‍♀️

Чадах чинээгээрээ ус уу! Яагаад гэвэл танд чийгшил, ус дутагдсанаас болж хөмсөгний төгсгөл хэсгээр батга гардаг. Мөн гүн чийгшүүлэгчтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.

8. Хөмсгөн дээр болон эргэн тойронд💁‍♀️

Хөмсгөн дээр батга гарна гэдэг нь зэрлэгээ буруу, хүчтэй зулгааснаас ихэнхдээ үүддэг. Тиймээс зэрлэгээ авах, хөмсөгний хэлбэрээ засахдаа хямсаагаа сайтар ариутгах, зассаныхаа дараа бүлээн жин тавьж сураарай.

Тун удахгүй.........👩‍⚕️💜
29/06/2021

Тун удахгүй.........👩‍⚕️💜

Address

Хан хийлс хотхон тайм скүэрын 508-104 тоот
Ulaanbaatar

Telephone

88068344

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sculplla Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram