Buyanaa’s training center

Buyanaa’s training center .

16/05/2024

The best parents in the world ❤️

Алтан гарт хоёр. 🥰

Өнөөдөр Аав, Ижий хоёроороо бахархан, хүндэтгэн дурсаж нэгэн түүх сийрүүлж бичмээр санагдлаа. Үр хүүхэддээ үлгэр дууриал болгон өвлүүлэх хамгийн гоё дурсамж минь юмаа. Бусдын төлөө сэтгэл бүхэн сайхан ❤

Аав минь техникч мэргэжилтэй, ард олондоо жолооч Баярмөнхгуай , зааж сургасан шавь нартаа Багш алдартай, хань үр хүүхэд, ач зээ нартаа баатар, уужуу бодолтой, холч ухаантай, ноён нуруутай хамгийн сайхан монгол эр хүн, аав хүн байсан юм.
Аав минь идэр залуу насандаа цэрэгт татагдаж 3н жилийн цэргийн албанд очоод цэргийн ангийн дарга, дэд хурандаа Сэрчинпүрэвгуайн жолооч болсон гэдэг. Ингэж шууд дэвшсэн ажилласан нь угийн сэргэлэн, бас дээр нь техникийн авъяастай, тухайн үед тракторын курс төгссөн хүн маш ховор байдаг байсан зэрэг нөлөөлсөн бөгөөд сурсан мэдсэн зүйл, мэдлэг чадвараараа миний аав цэргийн албыг даргын дайнд дүүргэсэн байдаг юм. 🙂
Тухайн үед цэргийн албанд үлдэн ажиллах санал цэргийн ангиас нь ирсэн ч аав минь нутаг, ижий хоёрыг минь сонгон явсан нь үнэхээр гайхалтай. /Би хувьдаа маш их баярладаг. Тэр үед аав минь энэ сонголтыг хийгээгүй бол бид...🤗/
За тэгээд нутагтаа ирээд найзынхаа дүүг эхнэрээ болгон авсанаар бидний амьдралын азжаргалын эхлэл тавигдсан юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хувь тавилан байдаг гэдэгт би итгэдэг. Учир нь их сонин 😁

Манай ээж аавыг цэргээс ирэхээс өмнө Унгар улсад одоогоор Интирер дизайны чиглэлээр мастераар сурах эрх авсан байдаг юм. Ээж маань ирээдүйн боломжоосоо татгалзаж бас аавыг сонгосон бөгөөд энэ сонголтондоо хэзээ ч харамсаж байгаагүй гэсэн. Хаяадаа бид аав ээжээрээ тоглоол аав та цэрэгт үлдэхгүй тэгсэн бол та өдийд генарал, ээж та Унгар явахгүй тэгсэн бол та өдийд яам, магадгүй их хурал гээл тоглодогсон. Тэд минь инээмсэглээл тэгсэн бол та хэд байхгүй ш дээ гэдэгсэн. Ээж аав хоёрынхоо сонголтонд бид 8уулаа маш ихээр талархдаг.😍

За иргээд аавынхаа яриаруу оръё.
Тэгээд аав минь Батзам нэгдэлд ороод жолооч, тээвэрчин хийдэг байсан ба ажилдааа хөдөлмөрийн баатараас бусад цол хэргэмийг бүгдий нь авсан мундаг хөдөлмөрч хүн байлаа. Магадгүй нэгдэл гэдэг зүйл тараагүй бол хөдөлмөрийн баатар болох байсан байх.
Аав ээж хоёр минь нэг нь техникийн эмч, нөгөө нь хүний эмч байлаа. Нутаг орондоо алтан гарт хоёр хэмээн хүдлэгдсэн хоёр буй.
Суманд айл нүүх болно аав явна, хурим найр, наадам юу л байна аав минь. Хэдэн хүний гал голмтыг бадраахад, хэдэн хос баганыг хооронд нь холбох, хэдэн хүнд цаг хугацааг товчилж амьд үлдэх сүүн замыг бүтээснийг дурьдаад барахгүй биз ээ.
Машин техник шинээр ирлээ. Аав дуудагдаастай. Машин тэрэг эвдэрлээ аав. Хамгийн хөгжилтэй нь Гадаа машин ирээ л хүн гүйж орж ирээд ах нэг чагнаад өгөөч. Эмчээ нэг чагнаад өгөөч гэдэг шиг л ххэ. Аанай л аав минь инээмсэглээд гараад чагнана ш дээ. Өө тэнд нь тийм байна. Яг тэр газар нь эвдрэл байх жишээний. Ёстой л нөгөө Зил 130 машин гээд нөгөө шүлэг байдагдаа. Тэр шүлэг бараг манай аав ххэ.
Наадам, цагаан сарын золголт болноо хавь ойрын хүмүүсээ нүд сэтгэлий нь баясгахаар ачаад машинаа хүнгэнүүлээд салхи сөрөн тавхина. Хичнээн сайхан. Миний бурхан жолооч аав минь. Эх нутгийнхаа хөгжлийн эхлэл, эдийн засгийн суурь замыг тавьж, ураг арагш хилийг нэгтгэн , олон шинэ замын эхлэл туурийг тавьж, холыг ойртуулж, хоёрыг холбож, бусдын сэтгэлийг бялхааж явсан нь саяхан даа. 😘

Миний сэтгэлийн шүтээн, монгол эрийн жинхэнэ жавхаа, хүний хайлан, хойморийн эзэн, хийморийн гал, уул шиг нөмөртэй, ухааны дээд, бурхан аав мину🥰

Ээж маань 6н хүүхэд төрүүлсэн, ардын боловсролын багш мэргэжилтэй эгэл даруу монгол бүсгүй, уламжлалт анагаах ухааны их сургуулиар сурч боловсроогүй ч, удам дамжсан энэхүү гайхамшигт эмчилгээний мастер, алтан гарт бариач, эмч, домч байсан юм. Дээр дурьдсанаар багш байж юун эмч гэж бодох хүн цөөнгүй. Гэвч ижий минь 18 наснаасаа бариа хийж эхэлсэн бөгөөд бурхнаас бэлэглэсэн онцгой чадвартай, эцэг өвгөд элэнц хуланцаас маань уламжлагдлан ирсэн ген дагасан авъяас билиг нь тэр бөлгөө. Уламжлалт анагаах ухаан нь хүнээс маш их энерги, хүч, мэдлэг, сэтгэл, ур, мэдрэмж шаарддаг гайхамшигт эмчилгээний бүхэл бүтэн цогц ухаан гэж би хувьдаа хэлнэ.

Манайх гэдэг айл сумын төв дээр найман ам бүлтэй аж төрдөг. Аав, ээж айлын томуудыг хэлэх үү үеэлүүд маань манайд сургуульд сурахаар хамт байдаг бужигнасан л олон юм. Тэрний хажуугаар ижийд минь үзүүлж, бариулж, эмнүүлж, домнуулхаар өвдсөн зовсон хүмүүс ирээстэй. Манайд дээхэн үеэр бол өдөр бүр л халтар царайт гарч байна уу гэлтэй хүмүүс цувна. Одоогоор бол эмнэлэг, тэр дундаа гэмтлийн эмнэлэг давамгайлж, бид долоо ээжийн эсрэг хааяа уурлана аа.
Тэгж явж байгаад машин, мотоциклтой унасан, ингэж аваарт ороод тэрийгээ гэмтээсэн, ингэж хайхрамжгүй байж байгаад хүүхдээ унагасан, энд тархи доргисон. Тэгж элэг өвдөөд, тэгж зүрх өвдөөд, хатгаа авчиж, сүүлдээ бүр ханиад хүрчиж , хүүхэдтэй болохгүй байгаа гэж ирээд л. Манайх ямар эмнэлэг үү, эмнэлэг рүү яв гэж хэл нтр гээл хөөрхий ээжийгээ тэр дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэгч л хэмлэхэд ээж минь гомдонгуй "Шш ямар тэнэг юм дээ та нар. Бусдад буян болж зовсон хүмүүст туслана гэдэг чинь хамгийн том жаргал, буян юм ш дээ" гэж хэлдэгсэн. Одоо бодоход үнэхээр тэнэг байж дээ.
Гадаа Долгорсүрэн гуайаааа, эгчээ гээд л хашааны хаалгаар шагайж орилоход бид нар хялам зэхэм гээл хойд өрөө, гал тогооны өрөө хоёр руугаа хуваагдаал ордогсон. Хоол цайг утгаар нь хийж, унд цайн улс амьтанд бариастай. Хүүхэд байсныг хэлэхүү хаяа залхуураад ээждээ гомдоох үг хэлдэг байжээ.
Заримдаа ээж гараал таг. Аав: -Өө дуудлагаар явчихаж. Тэгснээ Аав маань ч өөрөө дуудлагаар явчихна. Унаа хаана хэрэгтэй тэнд. Бид зургаа:- Яршигтай юмаа. Хэзээ нэг гэртээ тайван сайхан байх юм бэ? гээд л... Хэсэг хугацааны дараа аав, ээж маань инээмсэглээд л ороод ирнэ. Тэр тэгээд гэмтчихэж, яс нь ингээд хугарчихаж. Бариад сайхан чиг тавьж боогоод ирлээ, тэрний машин тэгчихэж, тэгээд янзлаад боогоод, тэр тэндээс тийм юм ачуулаад гэчихсэн инээмсэглэн орж ирнэ. Цаанаасаа л гэрэлтээд л. Хариу нэхэлгүй өглөг, бусдад туслахын гайхамшиг, буян заяа энэ буюу.

Түмэн хүнд амь амьдрал хайрлаж, мянга мянган хүнд эрүүл саруул эрхтэн бүтэн байхын гайхамшгийг дэргэд минь нүдэн дээр минь ижий, аав минь бүтээж, цаглашгүй буянг бидэндээ, түмэндээ үлдээж одсон юм.

Миний сэтгэлийн наран, дарь эхийн бүрэлбаа, мянган лянхуан дээр завилж заларсан бурхад дундаас онцолж надруу л мишээдэг шүтээн бурхан ижий мину.

Хүн амьд оршин байсны утга учир төрөхөд угтах , буцахад үдэх агшингаар хэмжигддэг гэдэг. Ижий, аавыг минь энэ орчлогоос үдэхэд мянга мянган хүмүүс ирж хүндэтгэл үзүүлж билээ.

Бидний хүмүүжил, азжаргал, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйн төлөө бүхнээ зориулж, тэр бүхний хажуугаар түмэн олонд тусыг бүтээсэн үйлдлээрээ, үгээрээ хойч үедээ үлгэр дууриал болсон амьд бурхад байсан юм. Маш их хайртай шүү. 😍❤ Алтан гарт хоёр минь.

Хариу нэхэхгүй тус , жинхэнэ буянт эгэл хүмүүсийн амьдралын түүх энэ ажгуу😍

Удмыг нь таслаагүй ээ охинь хичээж явна. Big big love❤️❤️❤️❤️❤️❤️
Хайртай охиноос нь :

Bayarmunkh Buyantogtokh

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг мэндчилье ээ. Амгалан дүүрэн үү. ☘️Хүмүүний бие , сүнс амин эрч , са...
15/05/2024

Сайн байна уу?

Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг мэндчилье ээ. Амгалан дүүрэн үү.

☘️Хүмүүний бие , сүнс амин эрч , сав энерги Эцэг , эхээс бүтээгдэн энэ орчлонд ирдэг билээ. Тэр их ач, хайрыг хариулах нь нэгэн олдох амьдралд юутай ч үл тэнцнэм.

Өглөө бүр аав, ийжийгээ бодон ерөөл өргөж, талархаж, нинж сэтгэлээ илгээж явах нь ухамсар тэлж,хүн явахуйн нэгэн үйл буй. Аав ээждээ үргэлж талархан залбирая. 🥰

Одоогоос 12 жилийн өмнө 5-р сарын 29нд хайртай аав минь тэнгэрт дэвшсэн өдөр билээ.

5-р сарын 29 нд эхлэх “Нуруу, нүүрний иога” хосолсон , 55.555 төгрөгийн үнэ бүхий сургалтаа:

Ижий, аавынхаа төрсөн нутаг, энэ биеийн минь хүй сөглөсөн газар, эх нутгынхаа 1️⃣0️⃣8️⃣ хүнд сэтгэлийн суврага босгож үнэ төлбөргүйгээр олгож , 5️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣төгрөгийн шагналын сангаа та бүхэндээ энэ тэнцүүгээр зориулахаар боллоо.✅✅✅

Энэ орчлонд эрүүл саруул төрүүлж , ийм сайхан өсгөж хүмүүжүүлсэн ижий аавдаа талархая.
Эгэл амьдралын эхлэлээ тавьсан эх нутагтаа талархая. 🙏🥰

Өөрөө өөртөө гэрэл болоорой сахиусан тэнгэрүүд минь . 🌟

Гялайлаа та бүхэндээ.

Нутгийнхан минь доор +1 гээд бичээд яваарай. 🥰❤️🥰 мэдээж түрүүлж бүртгүүлсэн байгаа хүмүүс маань ч та нарыгаа энэ хүмүүст багтаасан байгаа. Баярлалаа. 🥰
Bayarmunkh Buyantogtokh

Хамгийн хүчтэй хүмүүс бол ӨӨРИЙГӨӨ олсон хүмүүс юм. Дотоод тэмцлээрээ тоо томшгүй олон удаа алагдаж, амилсан тэд эгэл жи...
24/04/2024

Хамгийн хүчтэй хүмүүс бол ӨӨРИЙГӨӨ олсон хүмүүс юм.

Дотоод тэмцлээрээ тоо томшгүй олон удаа алагдаж, амилсан тэд эгэл жирийн байдлаа гэрэлтүүлдэг.
Энэ нь дэндүү хатуу нарийн төвөгтэй механизм юм.

Тэдний чин сэтгэл нь нүцгэн байдал, хамгаалалтгүй байдлыг санагдуулам боловч тэд ган мэт хамгаалалтын хуягны бүрэн хүчийг мэдрүүлэх болно.
Тэдний үг бай руу онцлон нисч буй сум шиг таны толгойг цоолж, таны бодлыг хэдхэн секундын дотор өөрчилж, урьд өмнө мэдрэгдээгүй үл мэдэгдэх шинэ зүйлийг оруулах болно.
Тэдний чимээгүй байдал нь дүлий мэт ч
Тэдний инээмсэглэлд дайсан ч зэвсгээ алддаг. Тэдэнд ямар ч хил хязгаар байхгүй, гэхдээ та үл мэдэгдэх нутаг дэвсгэр рүү орохыг оролдоход л өөрийн гэсэн мэдрэмжийг мэдрэх болно.

Тэд хаа сайгүй, энд тэндгүй байдаг.
Тэд өөрсдийгөө мэдэрдэг учраас чамаар дамжуулан өөрийг тань ч шууд хардаг. Тэд чамайг ямар мэдрэмжээр дүүргэж, ямар их хэрэгцээгээр хангахаа эцсийн цэг хүртэл мэддэг.
Хэрэв хүн маш азтай бол амьдралын замдаа тэдэнтэй уулзах болно. Энэ нь амттай, өвдөлттэй байдлыг нэгэн зэрэг мэдрэх болно. Энэ нь чамайг устгаж, дахин нэгтгэх болно.

Энэ бол сайн шинж юм. Өндрөөс унаж хийсч байсан ч тэд үргэлж танд гараа өгч, аливаа нэг сайн зүйлийг харуулах болно, хэн ч өмнө нь харж байгаагүй зүйл. Хамгийн гол нь хажуугаар нь өнгөрч болохгүй.
Тэднийг энгийн байдлаар нь таних бөгөөд зэвсгээ хаяж, ямар ч гинжнээс илүү хүчтэй холбох дүр төрхөөр нь таних болно.

Анжелика Хоффман

Bayarmunkh Buyantogtokh

☘️Хүүхдийн иогийн ээлжит ангийн хичээл маань дууслаа. 🥰Төрөлх нутагтаа хийж буй энэ удаагийн 21 өдрийн аялал маань анхны...
20/04/2024

☘️Хүүхдийн иогийн ээлжит ангийн хичээл маань дууслаа. 🥰
Төрөлх нутагтаа хийж буй энэ удаагийн 21 өдрийн аялал маань анхны борооноор эхэлж
хоёр дахь бороонооор өндөрлөсөн нь билэгшээл дүүрэн байлаа. Гялайлаа🙏❤️

Галд гал, усанд усны үүрэг гэж байдаг ба түүнийг ашиглаж орчлонг засах нь хүмүүний үүрэг юм. Захирах тушаах аргаар бус бүх зүйлүүд тэнгэр газрын учир зүйд тулгуурлаж, замд учирч уулзах нь жинхэнэ орчлонг засахад холбогддог. 5 махбодийн амин сүнсний үүрэг нь хүн бүрийн үүргийг зөв болгож, бие биенээ хүлээн зөвшөөрч, эв нэгдэлтэй явахад тусалж, орчлонг засах бөгөөд газар дээрх диваажинг бүтээлгэх учиртай.

Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.
Үгийн сайнхан нь таньруу урсаж
Үйлийн сайн нь таньд дэлгэрэг ээ.
Намасте.🙏🙏🙏🙏

Bayarmunkh Buyantogtokh

Нэг малчин өвсний хашаандаа цагаа хаячихжээ. Нэг их үнэтэй цаг биш ч дотнын хүний бэлэг тул ихэд харамсаж гэнэ. Удаан ха...
11/04/2024

Нэг малчин өвсний хашаандаа цагаа хаячихжээ. Нэг их үнэтэй цаг биш ч дотнын хүний бэлэг тул ихэд харамсаж гэнэ. Удаан хайгаад олоогүй тул ойрхон тоглож байсан хөвгүүдийг дуудаж, цаг олж өгсөн хүүхдийг шагнана гэжээ. Хүүхдүүд ч уухайн тас гүйлдэн ороод бужигналдан хайж гарав. Гэсэн ч тэд бас л олж чадсангүй. Нэгэнт олдохоос өнгөрлөө гэж бодох мөчид нэгэн хүү дөхөн ирээд дахин нэг хайгаад үзье гэв. Малчин ч итгэлгүйхэн зөвшөөрч толгой дохьжээ. Хүү өвсний хашаанд орсноос хойш нэг их удалгүй цагийг барьсаар гарч ирэв. Баярлаж гайхсан малчин хүүгээс яаж олсныг асуухад "Би юу ч хийгээгүй. Зүгээр л газар чимээгүй суугаад сонссон. Тэгээд цаг цохих чимээг олж сонсоод хайж олсон" гэжээ. Тайван, амгалан үед тархи илүү бодож чаддаг. Сэтгэл хөдөлсөн, сандарсан үед хүн оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй. Хааяа бүхнийг орхиод зөвхөн сонсох нь илүү үр дүнтэй байх нь бий…

💚Хаврын дунд сарын шинийн 25 💚☘️"ХАНШ НЭЭХ ӨДӨР" 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДӨР БУЮУ ӨНӨӨДӨР ТОХИОЖ ХАНГАЙН ЦАГААН ...
04/04/2024

💚Хаврын дунд сарын шинийн 25 💚
☘️"ХАНШ НЭЭХ ӨДӨР" 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДӨР БУЮУ ӨНӨӨДӨР ТОХИОЖ ХАНГАЙН ЦАГААН ХАЙРХАНДАА БАРААЛХЛАА.

🌱Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, ханш нээх буюу гэгээ дэлгэрэх өдөр гэдэг билээ.
🙌Манай ард түмэн энэ өдөр буян хийж, байгал дэлхийгээ аргадан хайрласанаар хийсэн буян арвижин дэлгэрч эд баялгаар элбэг, эрүүл саруул байна хэмээн бэлэгшээдэг.🙏

🙏Үг хэлье гэвэл ерөөл өргөөрэй
🙏Үйл хийе гэвэл буян хийгээрэй

Хайр хүрэм шавь нартайгаа өдрийг хайр талархал дүүрэн өнгөрүүллээ.

💚Бүгдэд нь амар амгалан,эрүүл энх, амжилт , азжаргал хүсье!

💚Манай төв суралцагчидаа авсаар байна. Бэлтгэлээ хангаад ирэхэд болно.💚
Утас: 95101019

01/04/2024

Дэлхий дэлэгнэсэн энэ сайхан өдөр эрхэм шавь нартайгаа хувь ерөөлөөр учирлаа. 🧘‍♀️

Урьд шөнөжин бороо ороод , өглөө 5:50 боллоо суралцагчид маань байдаггүй. Шок 🙀

Гэтэл 10минут хүрэхгүй хугацаанд бүгд цуглаад ангидаа багтахгүй ахин шок 😂

Орон нутагт түгжрээ байхгүй гоё байна өө. Олон хүний сайхан эрч энергид хайр талархал дүүрэн энэ өдрийг эхлүүллээ.🙏

Та нартаа багш нь дахин дахин талархая. Шавь бэлэн болоход багш бэлэн болдог билээ.
Энэ өдрийн эхлэл шиг дэлгэнэсэн, дэлгэрсэн , ариуссан , олз дүүрэн богцтой, сэтгэл дүүрэн амар амгалантай аян байх болтухай. ❤️

Бидний аялал даруухан эхэллээ. Та нартаа баярлалаа. Гялаалай 🙏❤️🥰
Дараа багш нь бүр том ангитай болноо. ❤️

Японы нэгэн домогт өгүүлэхдээ:Эрт нэгэн цагт азтай нэг хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ. Энэ ...
26/03/2024

Японы нэгэн домогт өгүүлэхдээ:

Эрт нэгэн цагт азтай нэг хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ. Энэ нь 100 өвчнийг анагаах , урт наслалтын цэг- Зу-Сан –Ли байж. Хүү аавын зааснаар өдөр бүр тэрхүү цэгтээ иллэг( массаж) хийснээр олон хаадын төрөх, үхэхийг үзэж их урт насалжээ. Тэрээр биеийн онцлог цэгүүдэд иллэг хийх нь хэдэн 1000 жилийн уламжлалтай Дорно дахины эмчилгээний хуучин аргуудын нэг билээ. Хүний бие нь жилийн хоног, сартай тэнцэхүй 365 цэг, үндсэн12 голчилтой (мэридиан) ажээ. Биеийн тэрхүү онцлог цэгүүдэд иллэг хийсний үр нөлөө нь зохих эрхтнүүдтэй нягт холбоотой мэридиан, сувгуудын онол дээр суурилдаг байна. Хятадын уламжлалт анагаах үхаанд бие махбодийг- энергийн бүхэл бүтэн тогтолцоо гэж үзэн массаж нь биеийн энергийн урсгалд эерэгээр нөлөөлж зохих эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг.

Зу-Сан-Ли цэгийг идэвхжүүлснээр хөгшрөлтийн процес удааширч, залуужхаас гадна өвчлөлийг анагаах сайн нөлөөтэй байна. Иймээс ч энэ цэгийг Япончууд -100 өвчний цэг, Хятадууд-угт наслалтын цэг гэж нэрлэдэг ажээ.
Зу-Сан-Ли Цэг Хаана Байрлах, хэрхэн олох вэ?…
Өвдөгний тойгны дор байрлах ба олохдоо баруун өвдгөн дээрээ баруун гарын алгаа( зүүн өвдгөндөө зүүн гарын алгаа) тавих ба чигчий хуруу, алганы үений уулзварын харалдаа хөлийн 2 ясны хонхорхойд байрлана.

Энэ Цэг Юунд Хэрэгтэй?, Яагаад 100 өвчнийг анагаах цэг гэж нэрлэв?…

—Бүсэлхийнээс доошхи эрхтнүүдийн идэвхжлийг зохицуулах
—Нуруу нугасны зохих түвшингийн идэвхийг зохицуулснаараа ходоод гэдэсний зам, бэлэг эрхтнүүд, бөөр, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.
—Яалангуяа БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН идэвхийг хэвийн болгоно гэдэг нь түүнээс ялгарах адреналин, гидрокортизон болон бусад чухал дааврын ялгаралтыг зохицуулснаар биеийн эрүүл мэндийг хамгаалах чухал системийг тогтоон барина.
ҮҮНД;–Цусны даралтыг хэвийн болгох,
–Глюкоза, инсулиныг хэвийн барих,
–Зохих эрхтний өрөвслийн процесийг дарах,
–Дархлалын системыг сайжруулах
–Хоол боловсруулалтыг сайжруулах
–Ходоод гэдэсний өвчлөлийг эдгээх
–Цус харвалтын сөрөг нөлөөг эмчлэхэд тус тус нөлөөлнө.
Зу-Сан-Ли цэгт өдөр бүр иллэг хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн, стрес чөлөөлөгдөж биеийн дотоод ертөнцөд тайван амгалан байдал бий болоход сайнаар нөлөөлнө.
ИЛЛЭГИЙГ ХЭРХЭН ЯАЖ ХИЙХ:

–Иллэг хийхийн өмнө биеэ суллан тайван байдлыг бий болгоно
–5-10 минут хийвэл сайн
–Шинэ сар бурын эхний 8 хоногуудад хийвэл хамгийн үр дүнтэй
–Өглөө босоод 2 хөлөндөө ээлжлэн Цагийн Зүүний Дагуу тойрог иллэг хиийвэл дархлааг сэргээж, эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс хамгаална
— Өдрийн хоолны өмнө цагийн зүүний дагуу хийх нь биеийн хүч тамир, ой тогтоолтыг сайжруулах, бас зүрх судасны ба хоол боловсруулах ү. а сайжрана.
–Өдрийн хоолны дараахь цагийн зүүний дагуу иллэг нь уур хилэн, стрес, толгой өвдөлт, нойргүйтлийг багасгана
–Орой (хэт орой биш) Цагийн Зүүний ЭСРЭГ иллэг хийх нь биеийн бодисын солилцоог сэргээх, ӨӨХ болон ИЛҮҮДЭЛ БИЕИЙН ЖИНГ багасгахад сайтар нөлөөнө.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Buyanaa’s training center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Buyanaa’s training center:

Share

Category