10/07/2024
🧑⚕️ Хэрвээ та чихрийн шижинтэй мөн цусан дах өөх тос өндөр байдаг бол:
Баяр наадмын өдрүүдэд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
1: Өөртөө анхаарал халамж тавихыг урьтал болго !
Баярын өдрүүдэд хичнээн завгүй байсан ч цусан дахь сахарын хэмжээгээ сайн хянаж, хоолоо цаг тухайд нь идэж, унтах цагийн хуваарьтай байж, эмээ марталгүй ууж, өөртөө хэт их ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй.
2: Цусан дах сахар болон өөх тосны хэмжээг хэвийн байлгахын тулд ердийн цагтаа ойр ойрхон хооллоорой !
Чихрийн шижинтэй хүмүүс нэг дор их идэх мөн хэт олон цагаар хоол идэхгүй байж болохгүй. Энэ нь 1-рт, цусан дахь сахар буурахад хүргэдэг, ялангуяа инсулин эсвэл глюкоз бууруулах зарим бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд. 2-рт, оройн хоолны үеэр хэт их идэхэд хүргэдэг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэхэд хүргэдэг.
3: Чихрийн шижинтэй бол хэрхэн хооллох вэ?
• Хоолны тавагны талыг хүнсний ногоогоор (шарсан лууван эсвэл жигнэсэн брокколи) дүүргэж, эрүүл бус хоолонд бага зай үлдээгээрэй. Дараа нь тавагны ¼-ийг уургаар (мах, өндөг, дүпү г.м) дүүргэ. Эцэст нь тавагны сүүлийн ¼-ийг нүүрс ус (цэцэгт байцаа, хагас нухсан төмс эсвэл "амтат" шарсан төмс) агуулсан хоолоор дүүргээрэй.
• Аажмаар идээрэй. Таны тархи цадсан гэдгээ ойлгоход дор хаяж 20 минут шаардагддаг тул нэмж идэх эсэхээ шийдэхийн өмнө цаг гарга.
• Их хэмжээний ус уухаа бүү мартаарай.
4: Цусан дах өөх тос өндөр бол хэрхэн хооллох вэ?
• Хоолондоо аль болохоор өөх багатай, өөхгүй мах сонгож, идэхээсээ өмнө хоолны тосыг шүүж авч байгаарай.
• Боломжтой бол тарган махны оронд загас, тахиа, шувууны мах хэрэглээрэй
• Эслэгээр баялаг хоол хүнс (ялангуяа уусдаг эслэг) идээрэй, учир нь эдгээр нь цусан дахь LDL (муу) холестерины хэмжээг бууруулдаг.
Та дараахь зүйлийг идснээр эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжтой.
(Жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал (вандуй, сэвэг зарам, шар буурцаг, шошны холимог гэх мэт), бүхэл үр тариа (жишээлбэл, овъёос, арвай), самар, үр)
5: Уух зүйл дээрээ бага зэрэг анхаараарай !
• Ундаа нь "далд" илчлэг нэмэлт сахарын гол эх үүсвэр байж болно. Учир нь тэд хоол хүнсээр дүүргэх мэдрэмж төрүүлдэггүй тул та хичнээн калори, нэмэлт сахар хэрэглэж байгаагаа мэдэхгүй байж магадгүй юм.
• Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх эсвэл хязгаарлах. Хэрэв та согтууруулах ундаа хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол бага хэмжээгээр хэрэглэх мөн жүүс, сод гэх мэт чихэртэй холигчоос татгалзаарай
6: Хоолны дараа хөдөл !
Баярын хоол идсэний дараа хийх ёстой хамгийн сүүлчийн зүйл бол дасгал хийх явдал юм! Хоол идсэний дараа гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа зугаалж болно шүү.