Yoga is Peace

Yoga is Peace Face: Palim Puntsag Иога хийж Ахмад настайгаа эрүүл амар амгалан эрч хүчтэй ханьсан амьдарцгаая.

Нарны мөргөл маань маш учир жанцантай тарнитай, нар руу харж хийх бөгөөд хөдөлгөөн бүрт энэхүү тарнийг хэлж уншина.Амьсг...
09/01/2026

Нарны мөргөл маань маш учир жанцантай тарнитай, нар руу харж хийх бөгөөд хөдөлгөөн бүрт энэхүү тарнийг хэлж уншина.
Амьсгал авч гаргахыг бичсэн байгаа enhale амьсгал авах, exhale амьсгал гаргах, 5 номёр дээр түгждэг, хурдан дунд, удаан гэсэн хэмнэлээр хийнэ.
Анхан шатны суралцагч дунд хэмнэлээр 3 амьсгал авч гаргаад дараагийн хувилбарт шилжвэл зүгээр.
1. Бүгдийн найзад мөргөе.
2. Гийж байгаа нарандаа мөргөе.
3. Идэвхи зүтгэлийг өдөөгч нарандаа мөргөе.
4. Сэнхрүүлэгч нарандаа мөргөе.
5. Тэнгэрт хурдан хөдөлж байгаа нарандаа мөргөе .
6. Хүч чадлыг хайрлагч нарандаа мөргөе.
7. Алтан шар сансарлаг тандаа мөргөе.
8. Үүрийн туяаны эзэн хаан тандаа мөргөе.
9. Огторгуйн эх Адитийн хүүд мөргөе.
10. Орчлон ертөнцийг бүтээгч эзэн хаан тандаа өргөе.
11. Магтаал хүртэхүйц тандаа мөргөе.
12. Гэгээрэлд хөтөлсөн тандаа мөргөе.
Нарны мөргөл маань ийм агуу утга бүхий тарнитай байдаг.

Иога хийж байсан хийж байгаа он жилүүд: Би иогтой учирсан мөчөө  их хувь тавилан гэж боддог. Төрийн албаны ажлын хажууга...
09/01/2026

Иога хийж байсан хийж байгаа он жилүүд:
Би иогтой учирсан мөчөө их хувь тавилан гэж боддог.
Төрийн албаны ажлын хажуугаар үдийн цайны цагт л багтан 10 аад жилийн өмнө эхлэж байж. Анх хийх гэж оролдохдоо тийм сайхан ч санагдаагүй, гэхдээ бусад төрлийн спорт болох гүйх, сагс теннис тоглох, аэробик, кардио хийх, уулаар алхаж байсан болохоор ачаалал даах, тэсвэр тэвчээр тууштай байх чанар минь суурь болж болмоор л санагдаж байлаа.
Гэхдээ иог гэдэг агуу шинжлэх ухаан таны насан туршдаа эрүүл, амар амгалан эрч хүчтэй амьдрах боломжуудийг дэлгэж тавьсан, та түүнээс таалан амсаж , оочлон ууж, зөв тууштай тогтмол ХЭРЭГЖҮҮЛСЭН-ээр л ач тус нь мэдрэгдэнэ.
10 аад жил өнгөрч, юу эсийг үзэж туулах нь билээ дээ.
Гар хөлийн үе холбоос зөөлөн эдийн гэмтэл, булралт, шүрмөс татах, сунгах, цуцах гээд асуудал гарч л байсан даа. Иймд иогчид минь:
- Та энэ хорвоод ердөө ганц гэдгээ бүү март, тэр ...дулмаа хорлоо... оос бүх зүйл чинь
өөр дахин давтагдашгүй тул тэрэнд таарсан жорыг иогийг хийнэ гэсэн үг.
- Бүү яар. 20,30,40 жил юу ч хийж байгаагүй хүн 1.2.3 сар дотор хугарч , нугараад жимбийнэ гэж худлаа шүү.
Булчин шөрмөс хөндүүрлэнэ, цуцна, ядарна, юу ч үзээгүй эд эрхтэнгүүд сэрж, яаж байна юу болоод байна гэнэ, хатаж ангасан бүхэн чинь дэвтэнэ, хариу үйлдэл үзүүлнэ юм юм л үзнэ. Энэ бүгд байх ёстой, давах ёстой даваа шүү.
-Үр дүнд бүү шуна. Байн байн жингээ үзээд л хоолоо сойгоод л мацаг бариад л өөрийгөө тамлах хэрэггүй дээ. Хүссэн хүсээгүй танд иог өөрөө л үр дүнгээ чимээгүй бага багаар хүртээдэг. Зарим нь нэг өглөө л илбийн юм шиг хувин хувингаар асгадаг шан иогод байдаг гэж бүү итгээрэй.
- Цаг хугацаа даган урсана.
Иогийг тууштай тогтмол сэтгэлээсээ хийх шалгуур , цаг хугацаатай хамт даган урсана. Үүнийг тоолоод бодох хэрэггүй. Та хэнтэй ч адилгүй гэдгээ санан зүгээр л хий. Тогтмол хий, дадуул.
-Та чаддаг байсан ч ямар ч асанаг хийх бүрдээ бүр анх хийж буй мэт л бие сэтгэл амьсгалаа мэдэрч хий. Аль нэг нь байхгүй бол иога биш болно гэдгийг хатуу санаж хий дадуул.
- Хэнтэй ч өөрийгөө бүү харьцуул.
Нөгөө л чи энэ хорвоод ганц хувилбар, чамд байгаа бүхэн мөн л ганц түүндээ таарсан иогоо хийж бага багаар ахиулна.
-Цаг хугацааны эрхээр таны тууштай дадуулсаны ачыг мэдрэмж бие сэтгэл тань нэг л өдөр таньд мэдрүүлдэг. Энэ үед л мэдрэмжээ хүлээн авч арай ахисаныг хийж болмоор чадмаар санагдана. Чаддагаа л хийгээд байхад хүн ахиж дэвждэггүй тул тэр мөчийг хүлээн авч зориглон хийж үз, дахин дахин дадуул давтах бүрд ахиц амтагдана.
-Хүнээр юу идэхээ бүү заалга.
Та хүний биеийн төлөвтөө / хий, шар, бадгана, болон эдгээрийн хавсарсан төлөв/
зохицсон хоол ундаа хэрэглэ. Иогтой нөхөрлөсөн Цаг хугацаа өнгөрөх тусам ямар хоол, хэзээ, хаана, хэнтэй, ямар хэмжээтэй идэхийг аяндаа мэдэрч эхлэнэ. Идэхийн шунал гэдэг өвчин аяндаа урсан одох болно. Улмаар төлөвтөө таарсан асанаг түлхүү хийхийг ч мэдэрнэ.
-Нэгэнт л иогийн зам мөрөөр орсон бол
Иога гэдэг эрүүл амьдрах ухааны далайгаас шүүрд, унш мэд судлахыг хичээгээрэй.
Энэ нь амьсгал асана төвлөрөл бясалгал, цэвэрлэгээ/ нүд хамар ам ходоод гэдэс оюун санааны / амар амгалан байдал өөрийгөө хянах, өөрөөрөө байх, хоол нойр, бусдыг хайрлах, өглөгч энэрэх сэтгэл зүй, шуналаас ангижрах мэдмээр сурмаар хиймээр юм их байна даа . Хүн ч үхэн үхтэлээ л сурдаг гэдэг дээ. Авах гээх ухаанаар хандаарай.
Багш Palim Puntsag П. Алимаа

07/01/2026
2026.1.7
07/01/2026

2026.1.7

Танхимын хичээлийн хуваарийг хүргэж байна 🌸 1, 3, 5 өдөр:🔹 06:30 – Хатха иог (анхан шат)👩‍🏫 Багш: Ч. Алтанчимэг🔹 09:00 –...
06/01/2026

Танхимын хичээлийн хуваарийг хүргэж байна 🌸

1, 3, 5 өдөр:
🔹 06:30 – Хатха иог (анхан шат)
👩‍🏫 Багш: Ч. Алтанчимэг
🔹 09:00 – Хатха иог (анхан, дунд шат)
👩‍🏫 Багш: П. Алимаа
🔹 13:00 – Бий биелгээ + Хатха иог (анхан шат)
👩‍🏫 Багш: Б. Нармандах
🔹 17:00, 19:00 – Агаарын иог + Хатха иог (анхан шат)
👩‍🏫 Багш: Ү. Цэцэгсайхан
-----------------------
2, 4, 6 өдөр:
🔸 07:00 – Нурууны иог
👩‍🏫 Багш: Н. Гэрэлмаа
🔸 09:00 – Зөөлөн иог
🔸 11:00 – Ахмадын анги
🔸 14:00 – Жирэмсний иог (20+ недель)
👩‍🏫 Багш: Д. Ариунаа
🔸 19:00 – Анхан шатны хатха иог
👩‍🏫 Багш: Д. Батзаяа

🕉Бүх хичээлүүд анхлан суралцагч нарт зориулагдсан.
🕉 Анги дүүргэлт: 8-10 хүн
🕉 1 удаагийн хичээл 70-80 минут үргэлжилнэ.
📌Таны явж эхэлсэн өдрөөс эхлэн 12 хичээл нь 1 сараар тооцогдоно.
🕉 Сарын төлбөр 240'000₮
🕉 1 удаагийн хичээлийн төлбөр: 25000₮

📌Та 3 сараар төлбөрөө хийвэл 1 сарын төлбөр 200000₮ болно.

👍Таныг тав тухтай, найрсаг орчин, мэргэжлийн багш нар хүлээж байна.

💸Бүртгүүлэх данс : Капитрон банк 3027000400 /Iban: MN080030003027000400/
Дансны нэр: МОНГОЛЫН БАДАМЛЯНХУА ИОГА
Гүйлгээний утга: Анги, нэр, утасны дугаар бичээрэй.

Анхаар- Ахмадын иог болон жирэмсний иогт бүртгүүлэхийг хүсвэл Ариунаа багштай холбогдоно уу! Утас- 99189119

✅Та төлбөрийн баримтаа бидэнд чатаар илгээснээр таны бүртгэл баталгаажина.
🏠Хаяг: Баянбүрдийн Нисдэг машин төвийн зүүн хойно, зам дагуу "Бадамлянхуа Иог төв"

2026.1.5
05/01/2026

2026.1.5

Address

Ulaanbaatar

Telephone

+97699252688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga is Peace posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram