Zint Clinic

Zint Clinic Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zint Clinic, Хан/Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг, Наадамчдын гудамж, Ulaanbaatar.

2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Нотолгоонд суурилсан, хэрэггүй шинжилгээнээс зайлсхийдэг хүүхдийн клиник.
Энэ сар: Өсөлт, хөгжлийг хянах сар

📞Утасны дугаар: 7711-0949 (9AM-5PM цаг товлох

Яагаад зарим хүүхдийг зөв үнэлэх боломжгүй байдаг вэ? — Хамтарсан үзлэгийн дараах дүгнэлтЭнэ сард гадаад эмч нартай 3 уд...
30/04/2026

Яагаад зарим хүүхдийг зөв үнэлэх боломжгүй байдаг вэ? — Хамтарсан үзлэгийн дараах дүгнэлт

Энэ сард гадаад эмч нартай 3 удаагийн хамтарсан үзлэг хийх явцад бид нэг чухал зүйлийг анзаарлаа.

Зөвхөн өсөлтийн хоцрогдол биш, мөн хөгжил, эрүүл мэндийн архаг асуудлаар үзүүлж буй олон хүүхдүүд:

– Өсөлт, хөгжлийн тогтмол хяналтанд орж байгаагүй
– Товлолт үзлэг хийлгэж байгаагүй
– Өмнөх өөрчлөлт, явцыг тодорхой хэлэх боломжгүй байв.

Энэ нь оношлох, зөв үнэлэхэд бодит хүндрэл үүсгэдэг.

Хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийн олон асуудал нэг удаагийн үзлэгээр шийдэгдэхгүй.

Цаг хугацааны явц дахь өөрчлөлт, өсөлтийн хурд, хөгжлийн ахиц, өмнөх өвчлөлийн түүх — бүгд нийлж байж зөв онош гардаг.

Тиймээс цаашид гадаад эмч нартай хамтарсан үзлэгийг:

✔️ Өсөлт, хөгжлийн тогтмол хяналтанд орсон
✔️ Товлолт үзлэгээ хийлгэдэг
✔️ Өмнөх мэдээлэл бүрэн бүртгэлтэй
✔️ Архаг асуудлыг тогтмол хянаж ирсэн
хүүхдүүдэд давуу эрхтэйгээр зохион байгуулах бодлого баримтална.

Энэ нь хэнийг ч ялгах гэсэн шийдвэр биш,
харин хүүхдэд илүү зөв, чанартай үнэлгээ хийхэд чиглэсэн алхам юм.

📌 Хүүхдийн эрүүл мэнд гэдэг “өвдөхөд нь үзүүлэх” биш, харин тасралтгүй хянаж ойлгох явц юм.

📌 Эрүүл хүүхдийн товлолт үзлэгт хамрагдсанаар хүүхдийн өсөлт, хөгжил, эрүүл мэндийг урт хугацаанд тасралтгүй хянах боломж бүрддэг.

🗓️ Америк эмчтэй хамтарсан дараагийн үзлэг 9-р сард зохион байгуулагдана.

https://www.communitycarephysiciannetwork.com/ccpn-leaders/greg-adams-md

👉 Та хүүхдээ товлолт үзлэгт тогтмол хамруулж чаддаг уу? Юу хамгийн их саад болдог вэ?

Австралийн Квийнсландын Их Сургуулийн Анагаахын Сургуулийн профессор, нярайн эмч Elizabeth Hurrion: Эцэг эх бүрийн мэдэх...
29/04/2026

Австралийн Квийнсландын Их Сургуулийн Анагаахын Сургуулийн профессор, нярайн эмч Elizabeth Hurrion: Эцэг эх бүрийн мэдэх ёстой 9 зүйл

1. Хүүхэд гэдийж нумардаг шалтгаан

Хүний булчингууд таталцлын хүчийг эсэргүүцэж толгойгоо цэх барих, нуруугаа тэнийлгэх, суух, зогсох чадваруудыг anti-gravity хөдөлгөөн гэдэг. Энэ нь булчингийн хүчдэл+тархины хяналт юм.

Хэвийн шалтгаанууд:
• Эхний 2-5 сард хүзүү, нурууны тэнийлгэгч булчин давамгай
• Сэргэлэн үедээ суниаж биеэ чангалах нь элбэг
• Хэт ядрах/уурлах
• Гулгих

Харин гэдийж нумрах нь хэт хүчтэй, байнга (унтахдаа ч) бол мэдрэлийн тогтолцооны үнэлгээ зайлшгүй шаардлагатай.

2. Түрүүлэг нь харуулж хэвтүүлэхийн ач холбогдол

• Хүзүү, мөр, нурууны нугалагч болон тэнийлгэгч булчингуудын тэнцвэрийг сайжруулж гэдийж нумрахыг багасгана.
• Толгойгоо даахад нь сургана
• Суух, мөлхөх, хөлд ороход суурь булчингуудыг хөгжүүлнэ
• Толгойн хэлбэр алдагдахаас сэргийлнэ.
• Гэдэсний дүүрэнгийг багасгана
Өөрөөр хэлбэл тархи+булчин+хөдөлгөөний хөгжлийг зэрэг дэмждэг дасгал юм.

3. Хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг эм

Хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулдаг үр дүнтэй, аюулгүй нь нотлогдсон эм тариа гэж байдаггүй. Монгол улсад хэрэглэдэг цераксон, ноотропин, пирацетам, кортексин зэрэг нь нотолгоо сул, олон улсад эмчилгээний удирдамжид ороогүй, өргөн хэрэглэхийг зөвлөдөггүй.
Хүүхдийн тархийг эмээр биш харилцаа, тоглоом, орчин хөгжүүлдэг.
•​Хайр халамжтай орчин
•​Хөдөлгөөнийг идэвхтэй дэмжих
•​Хүүхэдтэйгээ тогтмол ярилцах, харилцах
•​Хангалттай нойр/сайн унтаж амрах

4.​ Дутуу нярайд уулгах витамин

Ургийн ихэнх шим тэжээлийн бодисын хуримтлал жирэмсний сүүлийн саруудад явагддаг нь нотлогдсон. Тиймээс дутуу төрсөн хүүхдэд эдгээр нөөц маш бага/бага байдаг. Иймд ялангуяа хөхний сүүгээр дагнан хооллож байгаа хүүхдэд эмчийн заавраар мультивитамин зөвлөдөг.

5. Төрөлхийн Цитомегаловирусын халдвар

Энэ нь (CMV) жирэмсэн үед эхээс урагт дамжиж төв мэдрэлийн тогтолцоонд ноцтой, заримдаа насан туршийн өөрчлөлтүүд үүсгэдэг. Үүний үр дагавар нь оюуны хөгжлийн хоцрогдол, тархины саа саажилт, таталт, сонсголын болон харааны бууралт юм. Шүлс эсвэл шээсэнд PCR шинжилгээ хийж оношийг батална. Төрөхөд хийдэг скринингээр сонсгол бууралттай тохиолдолд заавал CMV халдварыг бодолцох ёстой.

6. Эпилепсийн таталт ба тархины саажилтын спазм

Таталт нь тархины цахилгаан идэвхийн алдагдал бол спазм нь булчин хэт чангарч сулрахгүй болох байдал юм. Уналт таталтыг тархины саажилтын спазмаас ялгах маш хэцүү. Гол ялгах шинжилгээ нь тархины цахилгаан бичлэг юм. Хүүхдийг зогсооход хөлөө зөрүүлэх, өлмийдөх, булчин байнга чанга, хөгжил хоцрох шинжүүд илэрвэл эрт үнэлгээ хийлгэх маш чухал.

7. Уналт таталтын өвчин ба кето хоол

Эмд тэсвэртэй эпилепси өвчний үед кето хоол зөвлөнө. Үр дүнд нь зарим хүүхдэд таталт бүрэн зогсож заримд нь >50% буурдаг. Үүнийг эмчийн заалтгүйгээр эхлүүлэхгүй ба мэдлэг туршлагатай хоол зүйчийн хяналтад хийнэ.

8. Нярай, нялх хүүхдэд MRI шинжилгээ хийх үеийн унтуулга

Нярай, нялх хүүхдэд тархи/амьсгалын төв гүйцэт хөгжөөгүй байдаг тул унтуулах тариа хийхэд амьсгал цөөрөх, тасалдах эрсдэлтэй. Мөн тарианы дараа удаан сэргэх, хөхөндөө муудах, цочромтгой болох нь ховор биш. Иймд аль болох хэрэглэхгүй байх зарчим баримталж байна. Боломжтой бол хүүхдийг сайн хооллож өлгийдөөд өөрөөр нь унтуулж шинжилгээнд оруулахыг илүүд үздэг. Дийлэнх хүүхдийг ингэж шинжилж болно.

9. Хэл ярианы хөгжлийн дэмжлэг

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хэлд орох нас хойшлох хандлага ажиглагдаж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч гэр бүлийн амьд харилцаа багасах, дэлгэцийн хэрэглээ ихсэх нь чухал нөлөөтэй байж болзошгүй. Иймээс өдөр бүр хүүхэдтэйгээ чанартай цагийг хамт өнгөрүүлж, энгийн нэг нэг үгээр ярьж сургах, мөн дохио зангаатай хослуулан харилцах нь хэл ярианы хөгжлийг дэмжинэ. Хэрэв хэл ярианы хөгжил хоцорч байгаа сэжигтэй бол мэргэжлийн үнэлгээ, тухайлбал Bayley assessment for Infant Development хийлгэх заалттай.

28/04/2026

🧪 Ачтан эмнэлгийн лабораторид хийгдэж буй шинжилгээнүүд

Манай эмч нар бүх шинжилгээг биш, зөвхөн шаардлагатайг нь сонгож хийдэг гэдгийг онцолъё.

🔬 Үүнд:

* Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
* Цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд
* Шээсний ерөнхий шинжилгээ
* Элэг, бөөр, нойр булчирхайн үйл ажиллагааны сорил
* Өөх тосны солилцооны үзүүлэлтүүд
* Дааврын бүх төрлийн шинжилгээ
* Хеликобактери илрүүлэх
* Шимэгч хорхойн шинжилгээ
* Элэгний В, С вирус
* Бактериологи / нян судлал (үүнд гэдэсний бичил орчны шинжилгээ багтана)

❗️Бидний зарчим:
Илүү шинжилгээ биш
👉 зөв оношилгоонд хүргэх шаардлагатай шинжилгээ

Ачтан салбарт цаг товлох: https://meet.easycall.mn

Утас: 9455-0949

Ачтан салбарт Австралийн Квинсландын Их Сургуулийн Анагаахын Сургуулийн профессор Elizabeth Hurrion-той хамтарсан үзлэг ...
28/04/2026

Ачтан салбарт Австралийн Квинсландын Их Сургуулийн Анагаахын Сургуулийн профессор Elizabeth Hurrion-той хамтарсан үзлэг хийгдэж дууслаа. Үзлэгт 50 хүүхэд бүртгүүлснээс 18 хүүхдийг үзэж онош эмчилгээний зөвлөгөө өгөв. Цаг өгөгдсөн 1 хүүхэд ирсэнгүй.

Ачтан салбарт “Халуураад байна” гээд ирсэн 3 настай хүүхэдХалууралтын шалтгааныг хайж эмнэлзүйн иж бүрэн үзлэг хийх явца...
27/04/2026

Ачтан салбарт “Халуураад байна” гээд ирсэн 3 настай хүүхэд

Халууралтын шалтгааныг хайж эмнэлзүйн иж бүрэн үзлэг хийх явцад 2 чихэндээ цаас чихсэн байсныг илрүүлсэн.
Хүүхдүүд дэвтрийн цаасыг зажилж, маш жижиг болгож чихэндээ хийх тохиолдол байдаг.

Тиймээс бид Ачтан нэгдсэн эмнэлгийн чих хамар, хоолойн (ЧХХ) эмч рүү шууд илгээж, аюулгүйгээр авхуулсан.

📌 Энэ тохиолдол юуг харуулж байна вэ?

Хүүхдийн эмчид ирсэн ч заримдаа нарийн мэргэжлийн эмч шууд хэрэгтэй болдог.

👉 Манай Ачтан салбарын давуу тал:

✔️ Хүүхдийн эмч + ЧХХ эмч
✔️ Шаардлагатай үед шууд үзүүлэх боломж
✔️ Нэг дор, цаг алдалгүй шийдэх

📌 Эцэг эхчүүдэд:
Хэрэв хүүхэд чих, хамар руугаа гадны биет хийсэн байж болзошгүй бол өөрсдөө оролдохгүй, мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Гэдэс өвдөж байна гэж ирсэн 13 настай, аутизмтай хүүгийн тохиолдолХүү хэвлийн өвдөлттэй манай Ачтан салбарт ирсэн.Бодит ...
26/04/2026

Гэдэс өвдөж байна гэж ирсэн 13 настай, аутизмтай хүүгийн тохиолдол

Хүү хэвлийн өвдөлттэй манай Ачтан салбарт ирсэн.
Бодит үзлэгээр онош тавих хангалтгүй гэж үзээд
👉 БИД ШУУД РЕНТГЕНД ХАРУУЛСАН.

Үр дүн:
👉 Олон тооны соронз залгисан байсан.

❗️Ийм үед гэдэс цоорох, наалдах
амь насанд аюултай хүндрэл үүсдэг.

Тиймээс цаг алдалгүй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд илгээсэн. Тэнд хүүгийн ходоод гэдэснээс 31 ширхэг соронзыг дурангийн тусламжтайгаар амжилттай авсан болно.

Заримдаа “жирийн” мэт харагдах шинжийн цаана ноцтой шалтгаан нуугдаж байдаг.

📌 Энэ тохиолдолд рентген шинжилгээ
хамгийн чухал байлаа.

👉 Манай Ачтан салбарын давуу тал:

✔️ Шаардлагатай үед рентгенд шууд харах боломж
✔️ Лабораторийн бүх төрлийн шинжилгээ

📌 Ийм боломж зарим үед хүүхдийн амь насыг хамгаалдаг.

Зинт клиникийн Ачтан салбарт 4-р сарын 22-нд АНУ-ын Ohio State University-ийн профессор, хүүхдийн дотоод шүүрлийн эмч Ро...
25/04/2026

Зинт клиникийн Ачтан салбарт 4-р сарын 22-нд АНУ-ын Ohio State University-ийн профессор, хүүхдийн дотоод шүүрлийн эмч Роберт Хоффмантай хамтран хийгдсэн үзлэгээс дараах зөвлөгөөг тоймлон бэлтгэв.

1. Хүүхдийн өсөлт хөгжил:
Хүүхдийн хэр зэрэг өндөр болох нь дараах олон хүчин зүйлсээс хамаарна:
• Удамшил (аав, ээжийн өндөр)
• Жирэмсэн үеийн нөхцөл байдал
• Хооллолт
• Нойр
• Дааврын зохицуулалт
Эдгээр нь хүүхэд бүрд харилцан адилгүй тул нэг гэр бүлийн хүүхдүүд хүртэл өсөлтийн хувьд ялгаатай байх нь хэвийн.

Өсөлтөд нөлөөлөх хүчил зүйл наснаас хамааран өөрчлөгдөнө:
• 0-2 нас: жирэмсний үеийн нөхцөл байдал, хооллолт
• 2-11 нас: удамшил, өсөлтийн даавар, хооллолт
• Өсвөр нас: бэлгийн бойжилт, дааврын өөрчлөлт
Өсөлтийг үнэлэх хамгийн чухал арга бол 6 сар-1 жил тутамд өндөр, жинг тогтмол хянах юм. Ингэснээр намхан боловч хэвийн өсөлттэй эсэх эсвэл өвчин эмгэгийн шалтгаантай эсэхийг эрт үед нь ялган оношилно. Иймд зөвхөн өвчилсөн үед нь эмнэлэгт үзүүлэх биш, товлолт үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай.

Сургуулийн насанд хүүхэд жилд 5-6 см өсөх хэвийн.

Өндөр болгодог тусгай эм, витамин гэж байдаггүй.

2. Таргалалт:
Илүүдэд жин нь ихэвчлэн илчлэгийн илүүдлээс үүдэлтэй үүсдэг. Зарим илүүдэл жинтэй хүүхэд эхэн үедээ өсөлт нь харьцангуй хурдтай байх нь бий. Гэвч энэ нь заавал өндөр болно гэсэн үг биш. Харин Кушингийн хамшинж, бамбай булчирхайн дутагдлын шалтгаант таргалалттай хүүхдийн өсөлт удаашралтай байдаг.

Жин хасахад гаргадаг нийтлэг алдаа:
• Хоолны төрлөө өөрчилдөг ч хэмжээ/порцоо багасгадаггүй.
• Илчлэг ихтэй, сахрын агууламжтай ундаа тогтмол уудаг
• Хөдөлгөөн тогтмол биш.

Зөв дадал:
• Ус уух хэвшил
• Порцын хяналт
• Долоо хоногийн дийлэнх өдөр, өдөрт 60 минутаас илүү идэвхтэй хөдөлгөөн

3. Рахит:
Рахит өвчин нь богино хугацаанд витамин Д3 хэрэглэхгүй байснаар үүсдэг өвчин биш юм. Д витамин урт хугацаанд ихээр дутагдахад яс, булчинд гарах өөрчлөлтийг рахит гэнэ. Хоногт 400 олон улсын нэгжээр уулгах нь рахитаас бүрэн сэргийлж чадна.

Одоогийн байдлаар нярай, нялх хүүхдэд витамин Д3-ыг витамин К2-той заавал хавсарч хэрэглэх албан ёсны стандарт удирдамж олон улсад байхгүй. Витамин Д3-ыг дангаар өгөх нь хангалттай.

4. Бэлгийн бойжилт эхлэх нас:
- Хөвгүүд: 9-14нас
- Охид: 8-13 насанд эхлэх нь хэвийн.
Үүнээс эрт эсвэл хожуу эхэлж байвал хүүхдийн эмчид хандаж үнэлүүлэх хэрэгтэй.

🎉 Бид 147,000 дагагчтай боллоо!Энэ  бол Монгол Улсад хүүхдийн эмнэлгүүдээс хамгийн олон дагагчтай хуудас. Энэ бол зүгээр...
25/04/2026

🎉 Бид 147,000 дагагчтай боллоо!

Энэ бол Монгол Улсад хүүхдийн эмнэлгүүдээс хамгийн олон дагагчтай хуудас.

Энэ бол зүгээр нэг тоо биш…
👨‍👩‍👧‍👦 Олон мянган эцэг эхийн итгэл
👩‍⚕️ Манай хамт олны хариуцлага юм.

Итгэж, дагаж, асууж ирсэн та бүхэнд баярлалаа 🙏

Гэхдээ нэг чухал зүйл бий👇
📌 Пэйж дагах ≠ хүүхдийн асуудал шийдэгдсэн.

👉 Хэрвээ таны хүүхэд:

* Ойр ойрхон өвддөг
* Шөнө сайн унтдаггүй
* Хооллолт, өсөлт дээр эргэлзээтэй
* Хөгжлийн талаар санаа зовж байгаа бол

⏰ Хүлээх биш, эрт зөвлөгөө авах нь хамгийн зөв шийдэл байдаг.

📍 Манай эмч нар өдөр бүр:
✔️ Товлолт үзлэг
✔️ Хөгжлийн үнэлгээ хийж байна.

📲 Цаг авах → 77110949

Бид контент биш, шийдэл өгдөг. 💙

24/04/2026

🇦🇺 Австрали улсаас ирж буй нярайн болон хүүхдийн хөгжлийн эмч Dr Elizabeth Hurrion
манай эмч нартай хамтран цөөн тооны хүүхдэд хамтарсан үзлэг хийнэ.

👶 Хэнд тохиромжтой вэ?

* Хөгжлийн хоцрогдол сэжигтэй
* Хэл яриа, харилцааны асуудалтай
* Аутизмын сэжигтэй байж болзошгүй
* Тархины саажилт сэжигтэй эсвэл батлагдсан
* Нярай үеийн эрсдэлтэй байсан (дутуу төрөлт, төрөх үеийн жин 500 mmol/l байсан, оюуны хомсдолтой эхээс төрсөн гэх мэт)

🧠 Онцлог давуу тал

* Нотолгоонд суурилсан хамтарсан үнэлгээ
* Хүүхдийн хөгжлийг олон өнцгөөс харах боломж
* Эцэг эхэд ойлгомжтой, бодит зөвлөгөө
* Монголд ховор эрт илрүүлэг (12-14 долоо хоногтой нярайд тархины саажилтыг эрт таамаглах боломж)

📍Үзлэг 4-р сарын 28-ны Мягмар гарагт Ачтан салбарт зохион байгуулагдана.

☎️ Бүртгүүлэхийг хүсвэл 10-17 цагт 9455-0949 дугаарт залгана уу.

Зинт клиникийн Ачтан салбарт 4-р сарын 20-нд АНУ-ын Хойд Каролина мужийн Роли хотод ажиллаж амьдардаг, 40 гаруй жилийн т...
23/04/2026

Зинт клиникийн Ачтан салбарт 4-р сарын 20-нд АНУ-ын Хойд Каролина мужийн Роли хотод ажиллаж амьдардаг, 40 гаруй жилийн туршлагатай хүүхдийн эмч Грегорий Адамс-ыг урьж хамтарсан үзлэг зохион байгууллаа. Түүний өгсөн зөвлөгөөнөөс тоймлон хүргэж байна.

1. Атопийн дерматит
Атопийн дерматиттай хүүхдийн ам орчимд чийгшүүлэгч тос түрхэхэд ам руу орох эрсдэл байдаг. Иймд Coconut oil хэрэглэх нь харьцангуй аюулгүй (ойролцоогоор 2 цаг тутамд). Арьсны тууралтын хөнгөн, дунд, хүнд зэргээс хамааран гормонтой тосыг зөв сонгон хэрэглэх шаардлагатай. Жишээлбэл: нүүр, чихний ар, шууны дотор тал зэрэг нимгэн арьстай хэсэгт тууралт хүнд байсан ч сул үйлдэлтэй тос (Гидрокортизон 1–2.5% тос) үр дүнтэй байдаг. Учир нь эдгээр хэсэгт эмийн шимэгдэлт өндөр. Харин өвдөг тохой, алга, ул зэрэг зузаан арьстай хэсэгт хүнд тууралттай бол дунд болон хүчтэй үйлдэлтэй тосыг сонгож хэрэглэнэ. Жишээ нь Клобетазол зэрэг.

2. Чонон хөрвөс ба харшлын шинжилгээ
Бага насны хүүхдийн чонон хөрвөсийн шалтгааны 40-80% нь вирус, нянгийн халдвар (дийлэнхдээ вирус) байдаг. Мөн эм, бусад харшил төрүүлэгч хүчин зүйлс нөлөөлж болно. Харин хоол хүнс маш бага хувийг эзэлдэг. Иймд чонон хөрвөс илэрсэн хүүхдэд хүнсний харшлын шинжилгээ хийлгэх шаардлага байдаггүй. Үүнтэй мөн адил атопийн дерматиттай 1 нас хүрээгүй ихэнх хүүхдэд харшлын шинжилгээ заавал хийх заалт ховор. Цусны харшлын шинжилгээ эерэг гарсан ч тухайн хүнс заавал харшил өгнө гэсэн үг биш.
Хүнсний үл зохицлын шинжилгээ нь найдвартай оношилгооны арга биш бөгөөд хуурамч эерэг хариу гарах магадлал өндөр. Хүнсний үл тэвчил нь ихэвчлэн хэрэглэсэн хэмжээ (тун)-тэй холбоотой байдаг бол жинхэнэ харшлын үед маш бага хэмжээний хүнс (жишээ нь самар) хэрэглэсэн ч арьс, амьсгал, хоол боловсруулах замын шинж тэмдэг илэрдэг.

3. Аутизмын хүрээний эмгэг
Аутизмын хүрээний эмгэгтэй 5 хүүхэд тутмын 4 нь эрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхдэд илүү түгээмэл тохиолддог. Хэрэв вакцин шалтгаан болдог байсан бол хүйсийн ийм ялгаа ажиглагдахгүй байлаа.

4. Хооллолтын асуудал
Хооллолтын бэрхшээл ихэвчлэн эрэгтэй хүүхдэд ажиглагддаг. Хүүхэд хоолондоо дургүй, дуршил багатай үед хүчээр хооллох нь байдлыг улам дордуулдаг. Хоолны дуршлыг шууд нэмэгдүүлэх үр дүнтэй эм бэлдмэл байдаггүй. Иймд хоолыг амт, үнэр, өнгө үзэмжийн хувьд сонирхол татахуйц бэлтгэх нь чухал. Хэрэв хүчлэхгүй бол хүүхдийн өлсөх мэдрэмж аажмаар сэргэж өөрөө хоол идэж эхэлдэг. Мөн хоол хооронд амттан, хөнгөн зууш, сүү өгөхөөс зайлсхийх хэрэгтэй Зарим хүүхэд 5–6 нас хүртэл хатуу хоолыг сайн зажилж чаддаггүй нь хэвийн байж болно. Хэрэв өсөлт, хөгжил насандаа тохирч байвал ихэнхдээ ноцтой асуудал биш. Гэхдээ амны хөндий, шүдний байрлал, хазалтын асуудал үүсэх эрсдэлтэй тул шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй.

5. Нойр ба эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн
Хүүхдийг унтуулах зорилгоор Melatonin-ийг дур мэдэн удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь урт хугацааны хэрэглээ нь бэлгийн бойжилт эхлэх хугацааг хойшлуулах эрсдэлтэй гэсэн онолын таамаг байдаг. Харин Magnesium glycinate болон L-theanine агуулсан нэмэлт бүтээгдэхүүн нь зарим хүүхдэд тайвшруулах, нойрыг дэмжих нөлөө үзүүлж болно.

23/04/2026

✅ Та Зинт клиникт хүүхэд хөгжлийн үнэлгээнд хамрагдах бол дараах зүйлсийг анхаараарай.

- Хүүхдийн унтлагын цагаас аль болох зайтай цаг товлох
- Цочмог ханиад шуухниа, халууралттай бол өмнөх өдөр нь цаг хойшлуулах
- Анхаарал сарних боломжтой тул үнэлгээний үед аль болох 1 асран хамгаалагчтай, дүгнэлт сонсох үед бусад асран хамгаалагчид хамт байж болно.

Хүүхдийн хөгжлийг эрт үед нь дэмжье 👏

#эртүеийнхөгжил #хүүхэдхөгжил

Ээжүүдийн хамгийн их асуудаг асуулт:👉 Миний хүүхэд хөхөндөө цадаж байна уу?👉 Би зөв хөхүүлж байна уу?Үнэндээ энэ асуулты...
22/04/2026

Ээжүүдийн хамгийн их асуудаг асуулт:

👉 Миний хүүхэд хөхөндөө цадаж байна уу?
👉 Би зөв хөхүүлж байна уу?

Үнэндээ энэ асуултын хариулт нь маш энгийн шинжүүдээр харагддаг.

CDC-ийн зөвлөмж

Таны хүүхэд хангалттай хооллож байгааг илтгэх шинжүүд:

✔ Өдөрт 8–12 удаа хөхдөг
✔ Хөхөх үед залгих чимээ, хөдөлгөөн нь харагдаж/сонсогддог
✔ Хөхсөний дараа тайван болдог
✔ Хөхүүлж эхэлснээс хойш эхний 7 хоногийн дараагаас жин тогтвортой нэмэгдэж эхэлдэг.

❓Та аль шинжийг ажиглаж хүүхдийнхээ хооллолтыг дүгнэж байна вэ?

❓Хөхсөний дараа тайван унтдаггүй бол
сүү хангалтгүй байна гэж ойлгох уу?

❓Ойр ойрхон сэрэхээр ээжүүд цадахгүй байна гэж ойлгодог. Та үүнтэй санал нийлэх үү?

Address

Хан/Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг, Наадамчдын гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+97677110949

Website

https://meet.easycall.mn/ms/zint

Alerts

Be the first to know and let us send you an email when Zint Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Zint Clinic:

Share