Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/

  • Home
  • Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/

Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/, .

22/12/2025
22/12/2025

Улаан сахиус Жамсран

Балба, Төвөд, Хятад, Монгол урчуудын бүтээж ирсэн Жамсран бурхны дүрслэлд хуримтлагдсан алдаа зөрчлийг засах зорилгоор, сүүлийн 24 жилийн судалгаанд тулгуурлан уг сахиусын дүрийг зөв тиг, номын дагуу урлан бүтээв.

Зургийн тигээс эхлээд баримал болон цутгуур, мэлмий нээх хүртэлх бүх нарийн хийцийг зөвхөн өөрийн гараар, уламжлал, судалгаанд үндэслэн урласан болно.

Бурхан урлаач, Соёлын тэргүүний ажилтан (СТА)З. Энхтайван https://tahil.mn/

УЛААН ЖАМСРАН САХИУС-ын зүрхэн тарни :

Ум рагмо барна адма чирү пүрүха лохида сарва шадрүм мараяа хум пад 🙏

ЖАМСРАН Бэгз/Улаан сахиус нь номыг тэтгэгч догшин сахиус болно. Мөн цэрэг дайны хүчээр түрэмгийлэн хорлогчдыг номхруулагч төр улсыг хамгаалагч . Монгол улс үндэстний өмнө онцгой тангарагтай сахиус болой

Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг авран хамгаалах тангарагтай. Mонгол орноо Улаан сахиус гэж алдаршж
Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай.

Автай сайн хааны үеэс эхлэн Өндөр гэгээн Занабазар болон үе үеийн Богдуудад уламжлагдан буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран Бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг.

Жамсран сахиусын тэргүүнд Нисванисын таван хорыг дарахын бэлгэдэл болгож гавлын ясан титэм дүрсэлсэн.

Баруун гарт мунхаг харанхуйг ялан дийлэх зэс илд атгуулж, дайсныг дарах ухаан нь хурц байхыг илэрхийлж нум сум үүрүүлэн дүрсэлсэн байдаг.

Түүнчлэн догшин сахиус матар толгойт улаан гутлаар хортон дайснаа дарж авдаг бол энгэртээ барьсан толинд гурван орон, гурван мянган сав шимийг хардаг ажээ. Мөн аливаа саад барцдыг арилгахаар тавин хүний нойтон толгойт эрх эргүүлдэг.

Жамсран хатуу догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарахыг эрхэмлэх учир егүзэрва нар энэ Бурханы бясалгалаар өөрийн сэтгэлийн нисваанисыг дарж бодь сэтгэлийг үүсгэн эрдэм чадлаа хамаг амьтны тусад зориулахыг эрхэмлэдэг билээ.

Ном сударт: Төрөлхийтний эзэн, Төрөлхтний эрхэтийн зүст, Улаан амины эзэн гэх зэрэг олон нэрээр гарах нь бий.

Шүтсэний тус эрдэм

Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн ертөнцөөс гэтэлсэн шашныг хамгаалагч, номыг тэтгэгч Чойжин Жамсран Бурхан нь 3 муу сэтгэлийн хороос үүдсэн бие, хэл, сэтгэл ертөнцийн элдэв муу хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барцад, ад чөтгөр, албин зэргийн аюулаас аливаа амьтныг гэтэлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг номхруулж тонилгодог.

Мөн дараах 4 их үйлсийг бүтээдэг. Үүнд:

1. Амирлуулах үйл Өвчин зовлон, барцад саад зэрэг муу бүхнийг
2. Дэлгэрүүлэх үйл Нас уртсах, эд буян арвижуулах
3. Хураах үйл Эд баялаг, эрх мэдэл
4. Хатуугийн үйл Шашны дайсан, тэрсүүд нугуудыг гэсгээх тэргүүтэн болой https://tahil.mn/

14/12/2025

Галын илчинд тэсвэрлэж, гарын ухаанд амилсан бүтээлүүдийн эзэн
Манай компанийн захирал, уран дархан Дашвандангийн Пүрэвсүрэн танд төрсөн өдрийн мэнд хүргэе!
Таны ур чадвар, хөдөлмөрч зан, нарийн мэдрэмж нь бидэнд урам зориг өгдөг.
Аз жаргал, амжилт, шинэ бүтээлээр дүүрэн жил байх болтугай

13/12/2025
12/12/2025

Address


Telephone

+97699085055

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ухаантай Морь Сэтгүүл /Uhaantai Mori Setguul/:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

УХААНТАЙ МОРЬ СЭТГҮҮЛ

ЭРХЭМ УЯАЧ, ХУРДАН МОРЬ СОНИРХОГЧ ТАНЫ ГАРТ САР БҮР МОНГОЛ УЛС, ТИВ ДЭЛХИЙН АДУУНЫ ХӨГЖИЛ, МОРИН УРАЛДААНЫ ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БОЛНО.