Эрүүл хоолны жорууд

Эрүүл хоолны жорууд ШУТИС-ийг Хоолзүйч мэргэжлээр төгссөн. Clinical Nutrition чиглэлээр мэргэшин суралцаж буй

 #Уурандаа л хараачихаад байдаг юм тэрнээс их сайн хүн  #Уухаараа л гар хүрчихдэг уг нь бол сайн хүн. #Согтуудаа л хуурч...
03/07/2025

#Уурандаа л хараачихаад байдаг юм тэрнээс их сайн хүн
#Уухаараа л гар хүрчихдэг уг нь бол сайн хүн.
#Согтуудаа л хуурчихсан юм аа жинхнээрээ бол тэгэх хүн биш.
#Уг нь их сайн хүн юм аа.
#Уурлахаараа л элдвээр хэлээд байдаг юм.
#Биш л бол биш шүү дээ.
#Мөн болгох гэж уянгалах хэрэггүй дээ.
#Амьд мэнд байгаа дээрээ үр хүүхэд, эцэг эх, ах дүү, найз нөхдөөсөө нуулгүй хэлж, ярьж эртхэн дээрээ салж сурах хэрэгтэй үнэхээр буруу хүнээс. #Холдож сурах хэрэгтэй үнэхээр биш хүнээс.
#Уг нь бол... гэсэн юм байхгүй

Copy

Өндөг, улаан лоолийн хуурга
02/07/2025

Өндөг, улаан лоолийн хуурга

Глутатион сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт нэлээн яригдаж байгаа "од" ✅Эсийн шинэчлэлтийг дэмжиж, хөгшрөлтийг удаа...
30/06/2025

Глутатион сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт нэлээн яригдаж байгаа "од"
✅Эсийн шинэчлэлтийг дэмжиж, хөгшрөлтийг удаашруулна
✅ Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэвэл инсулины мэдрэг чанарыг дээшлүүлнэ
✅Хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байна
✅Хүчтэй антиоксидант, элгийг хорт бодисоос маш сайн цэвэрлэдэг

Би уг нь цайвар шар царайтай, элэгний эмчилгээний хооллолттойгоо хавсарч хэрэглэж байхад яасан цагаан болчихсон юм бэ гэдэг үг их сонссоон хэ хэ
Тэгэхээр гадна талд мэдэгдэхүйч өөрчлөлт гарч байгаа юм чинь дотор бол супер л байгах гэдэгт итгэсээн

Надтай адилхан асуудалтай хүмүүс байвал глутатион хэрэглээд үзээрэй гэж зөвлөе өө 🥰
Глутатионоо уугаад яг сар болж байнаа. Нэг хайрцгаа дуусаад дараагийн хайрцгаа ууж эхлүүлэх гэж байхдаа үр дүнгээ та нартайгаа хуваалцъя гэж бодлоо.
Энэ хавар миний арьс урд урдынхаас илүү хуурайшаад, нүхжээд, өдийг хүртэл бүртийх батга ч гардаггүй байсан нүүрэн дээр маань мэр сэр батга гарч эхлэв ээ. Миний арьс өмнө нь ингэж их нүхжиж байгаагүй. Крем түрхэхээр нүхжилт улам томорч харагдаад, ёооё. 😭
✅За тэгээд хамгийн түрүүнд хэрэглэдэг гоо сайхны юмнуудаа сольж, хамгийн сайн гэснийг л авлаа. Нэмэр байдаггүй. Тэгээд дотроосоо давхар юм ууж эрүүлжих хэрэгтэй гэж бодоод "глутатион" -оо ууж эхэлсэн.
Яг нэг сар, тогтмол нэг цагт⏰ таслалгүй тууштай ууж, нүүрний цэвэрлэгээндээ сайн анхаарч эхэлсний дүнд арьс маань гоё болж байгаа.
Арьс маань жигд биш энд тэндээ холцруутсан юм шиг хуурайшаад байсан, тэд нар нь алга болсоон. Нүхжилт багасаж эхэлсэн. 🤩Арьс цаанаасаа өнгө ороод, цагаарсан.
🌸Надтай адилхан ийм асуудалтай хүмүүс байвал глутатион л хэрэглээд үзээрэй гэж зөвлөе өө. Манайд глултатион зарагдаж байгаа, хүргэлттэй. Гэхдээ та нар маань заавал манайхыг гэлгүй өөр баталгаатай газруудаас ч гэсэн аваад хэрэглээд үзээрэй. Глутатион бол үнэхээр супер шүү.

🤤🤤🤤
30/06/2025

🤤🤤🤤

Цагаан идээг боловсруулж, тараг ааруул өрөм зөөхий аарц гэх мэт маш олон бүтээгдэхүүн хийх технологийг бичсэн ном байна....
25/06/2025

Цагаан идээг боловсруулж, тараг ааруул өрөм зөөхий аарц гэх мэт маш олон бүтээгдэхүүн хийх технологийг бичсэн ном байна.
Өнөөдөр орой группдээ 2 цаг байршуулаад устгана. Амжаад татаад аваарай.
🩷ҮНЭГҮЙ
Групп https://www.facebook.com/share/g/18k7EpkTBK/

Сургалтын бүртгэл хаасан тул одоо төлбөр шилжүүлэхгүй байгаарай.Наадмын дараа уулзацгаая 🩷
22/06/2025

Сургалтын бүртгэл хаасан тул одоо төлбөр шилжүүлэхгүй байгаарай.
Наадмын дараа уулзацгаая 🩷

Өглөө сэрэхэд дараах шинж тэмдгүүд илэрч байвал таны элэгний үйл ажиллагаа асуудалтай байж болзошгүй 1. Аманд гашуун амт...
20/06/2025

Өглөө сэрэхэд дараах шинж тэмдгүүд илэрч байвал таны элэгний үйл ажиллагаа асуудалтай байж болзошгүй

1. Аманд гашуун амт мэдрэгдэх
– Элэг цөсийг зохицуулахад оролцдог тул цөсний үйл ажиллагаа доголдвол гашуун амт мэдрэгддэг.

2. Хэлэн дээр цагаан, шаргал өнгийн өнгөр
– Хоол боловсруулах болон элэгний асуудалтай үед хэлэн дээр өнгөр тогтдог.

3. Өглөөд бие махбод хүнд, ядарсан мэдрэмжтэй сэрэх
– Элэг хоргүйжүүлэх үүрэгтэй. Шөнийн турш хоргүйжүүлэлт хангалтгүй явагдвал өглөө ядруу сэрдэг.

4. Хэвлий (баруун дээд хэсэг) дээр дарагдах, хөндүүрлэх мэдрэмж
– Элэгний байрлалд таагүй мэдрэмж, дарвал өвдөх шинж.

5. Хавантай сэрэх (нүд, нүүр, хөл г.м)
– Элэг шингэний зохицуулалтад оролцдог. Асуудалтай үед шингэн гадагшлахгүй, хавагнана.

6. Арьс шарлах шинж (нүдний цагаан шарлах зэрэг)
– Шарлалт бол элэгний асуудлын гол шинжүүдийн нэг.

7. Өтгөн шар, цайвар, шингэн болох
– Билирубин (элэгнээс ялгардаг шар өнгийн пигмент) хэвийн биш байвал ийм болдог.

8. Арьс загатнах / тууралт гарах
– Цөсний ялгаралт саатах үед цусанд хуримтлагдсан бодисууд арьсаар гадагшлахыг оролдож, загатнаа үүсгэнэ.

9. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай сэрэх
– Элэг муу байх үед мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэл санаа тогтворгүй болдог.

⚠️ Хэзээ эмчид хандах вэ?

Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд давтамжтай, удаан хугацаагаар үргэлжилж байвал дотоод шүүрлийн болон элэгний эмчид хандаж, элэгний үйл ажиллагааны шинжилгээ (ALT, AST, билирубин, GGT г.м) заавал хийлгээрэй

За өнөөдрөөс завтай болсоонЧатандаа хариулж эхэлнээ, одоо
17/06/2025

За өнөөдрөөс завтай болсоон
Чатандаа хариулж эхэлнээ, одоо

Амны цангаа хамгийн сайн тайлдаг, монголчууд бидний биед тохирсон шилэгдмэл унд бол хярам юм.Хүүхдүүддээ зуны халуунд хя...
08/06/2025

Амны цангаа хамгийн сайн тайлдаг, монголчууд бидний биед тохирсон шилэгдмэл унд бол хярам юм.
Хүүхдүүддээ зуны халуунд хярам бэлдээд л өгчихөд элдэв хийжүүлсэн ундаа, будагтай жүүс энэ тэрээс хавь илүү дээ 🥰
Багачуудын хоолны дуршил аажмаар сайжирна, ходоод гэдэс нь эрүүлжинэ.

07/06/2025

Эрүүл биетэй байхыг хүсч байгаа бол өөрөө л хичээж, тууштай байх хэрэгтэй шүү.
Хэрэгжүүлэхгүй баахан зөвлөгөө авч, хийхгүй баахан дасгал хадгалж аваад юу ч өөрчлөгдөхгүй ээ

Уурлахаасаа өмнө дахиад нэг бодъёАнхааралтай уншаарай😘😘😘Хүүхэд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхи...
01/06/2025

Уурлахаасаа өмнө дахиад нэг бодъё
Анхааралтай уншаарай😘😘😘

Хүүхэд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Томчууд ч бид бас үүнд хараахан суралцаагүй байдаг шүүдээ.
Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй юм шүү. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дээрх дундаж тооноос их бол

👉 Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)

👉 Орчин нь солигдох болон гэр бүлд шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав, ээж)

👉 Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог байна)

👉 Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх, түүнийг сонсох)

👉 Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м боломжгүй бол заавал хөдөө, хол байх албагүй шүү дээ)

👉 Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80%)

👉 Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох ( Өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м )

👉 Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)

👉 Уурласан үед нь гар хүрч, уур бухимдлаа гаргалгүй тэвчээртэй байх. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та "Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь тэврэхэд бэлэн хүлээж байя" г.мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.

Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү. Дараа тайвширсан үед нь уураа гаргах олон арга замуудаас тайлбарлаж ярилцаарай.

Аав ээж таны түүнтэй ярилцах, түүнийг сонсох арга эв, ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙДАЛ маш чухал юм шүү.

Элэгний өөхлөлт (элэгний өөхжилт буюу стеатоз) нь элгэнд өөх хуримтлагдах өвчин бөгөөд зохистой хооллолт, амьдралын хэв ...
23/05/2025

Элэгний өөхлөлт (элэгний өөхжилт буюу стеатоз) нь элгэнд өөх хуримтлагдах өвчин бөгөөд зохистой хооллолт, амьдралын хэв маягийг өөрчлөх нь эмчилгээний гол түлхүүр юм. Доорх хүнс, орцуудаас зайлсхийх нь маш чухал:

❌ Хориотой буюу хязгаарлах шаардлагатай хүнсүүд:

1. Өндөр өөх тос агуулсан хүнс

Шарсан хоол (чипс, шарсан тахиа, хуурга гэх мэт)

Амьтны гаралтай өөхтэй мах (гахай, өөхтэй үхэр, хонь)

Хиам, зайдас зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн

2. Чихэрлэг, нүүрс ус ихтэй хүнс

Чихэр, жигнэмэг, бялуу, шоколад

Цагаан гурилтай бүтээгдэхүүн (гурилан боов, талх, гоймон)

Газтай ундаа, чихэрлэг жүүс, ундаа

3. Архи, согтууруулах ундаа

Элгийг хамгийн их гэмтээдэг. Бага хэмжээгээр ч хэрэглэж болохгүй.

4. Хэт их давс агуулсан бүтээгдэхүүн

Давстай чипс, давстай самар

Бэлэн хоол, лаазалсан бүтээгдэхүүн

✅ Зөвлөж буй хүнсүүд:

Ногоо, навчит ургамал (брокколи, бууцай, байцаа)

Жимс (таанаар хэтрүүлэлгүйгээр: алим, жавхаара, нэрс)

Өөх багатай үхрийн мах, загас (туна, хулд загас, тахианы цээж мах)

Бүхэл үрийн бүтээгдэхүүн (бор будаа, овъёос, бүхэл үрийн талх)

Самар, үр (бага хэмжээгээр – хуш, бүйлс, чиа үр)

Оливын тос, авокадо зэрэг эрүүл тос

Ус их уух (өдөрт 1.5-2 литр)

Address

Ulaanbaatar

Telephone

+97670111929

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл хоолны жорууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Хамтран ажиллах

Эрүүл мэндийн дагнасан мэдээ мэдээлэл хүргэдэг манай хуудастай хамтран ажиллахыг хүссэн эмнэлэг эмч бүхэнд нээллтэй.

Та бүхэн манай хуудасны чат хэсэг рүү мэссэж бичиж болно. Мөн 90110799 утсаар холбогдох боломжтой.