Эрүүл хоолны жорууд

Эрүүл хоолны жорууд ШУТИС-ийг Хоолзүйч мэргэжлээр төгссөн. Clinical Nutrition чиглэлээр мэргэшин суралцаж буй

Карнивор дэглэмийн (зөвхөн махан хоолны дэглэм) боломжтой эрсдэлүүдКарнивор нь бүх төрлийн ургамал, нүүрс ус, ихэнх сүүн...
03/12/2025

Карнивор дэглэмийн (зөвхөн махан хоолны дэглэм) боломжтой эрсдэлүүд

Карнивор нь бүх төрлийн ургамал, нүүрс ус, ихэнх сүүн бүтээгдэхүүнийг хассанаар зөвхөн мах, өөх, дотор мах, өндөг зэрэг амьтны гаралтай хүнс хэрэглэдэг дэглэм юм. Жин хасах, хоол боловсруулах зарим асуудалд түр зуурын сайжрал өгдөг ч удаан хугацаанд барихад эрсдэл өндөртэй.

1. Шим тэжээлийн дутагдал

Ургамлаас авах ёстой дараах витаминууд дутагдах эрсдэлтэй:

Витамин C – дархлаа сулрах, арьсны асуудал, ядаргаа

Витамин K1, фолат, эслэг – гэдэсний үйл ажиллагаа муудах

Кали, магни – булчин татах, зүрхний хэм алдагдах

Зөвхөн махаар бүгдийг нөхөж чадахгүй.

2. Өндөр өөх тос → Зүрх судасны эрсдэл

Амьтны гаралтай өөх ихээр идэх нь LDL муу холестерин өсгөж,

Атеросклероз (судас бөглөрөх)

Зүрхний шигдээс

Цус харвалт
эрсдэл нэмдэг.
Өөх тос их иддэг хүмүүст ялангуяа гэр бүлийн зүрхний өвчний түүхтэй бол аюултай.

3. Ходоод гэдэсний асуудал

Эслэггүй тул өтгөн хаталт, гэдэс хатуурах

Гэдэсний бичил биетний олон төрөл устаж, хэвлийн хий, цочромтгой гэдэсний шинж гарах

Удаан баривал гэдэсний үрэвсэл, ходоодны хүчлийн хямрал

4. Бөөрөнд ачаалал өгөх

Мах их идэх → уураг ихэснэ →

Бөөрний шүүлтүүрийн ачаалал нэмэгдэнэ

Бөөрний чулуу, бөөрний үрэвсэл сэдрэх эрсдэлтэй

Шохойжилттой (кальцийн асуудалтай) бол бүр ачаалалтай

5. Гормоны асуудал

Ургамлын гаралтай зарим шим тэжээлийг авахгүй бол:

Эмэгтэйчүүдэд дотор давчдах, сарын тэмдэг алдагдах

Эрэгтэйчүүдэд тестостерон буурах эрсдэл байдаг.

6. Урт хугацаанд үр дагавар нь тодорхой бус

Карнивор дэглэмийг олон жил барисан хүмүүсийн талаарх судалгаа бага.
Тиймээс:

Ясны сийрэгжилт

Биеийн үрэвслийн түвшин өсөх

Бодисын солилцооны тэнцвэр алдагдах
зэрэг эрсдэл байж болзошгүй.

7. Нойрны хямрал, цөс өтгөрөх

Нүүрс ус огцом хасах үед нойр муудах

Өөх их идэхээр цөс өтгөрч, цөсний чулуу үүсэх магадлал нэмэгддэг

Карнивор дэглэмийг хэн барьж болохгүй вэ?

Бөөрний өвчтэй хүмүүс

Цөсний чулуу, өөх тосны шингээлтийн асуудалтай хүмүүс

Зүрхний өвчний эрсдэлтэй хүмүүс

Хоол боловсруулалт муу, өтгөн хатдаг хүмүүс

Жирэмсэн, хөхүүл эхчүүд

Хэрэв туршмаар байвал (аюулгүй хувилбар)

✔ 2–4 долоо хоног л богино хугацаанд туршиж болно
✔ Ус, давс, магни хангалттай авах
✔ Өөх тосоо хэт нэмэхгүй
✔ Дотор махыг хэтрүүлэхгүй
✔ Бие муудах шинж илэрвэл шууд зогсоох

29/11/2025

Даарч хүйтэн агаар амьсгалахаар дахиад яг шинээр эхэлж байна шүү энэ ханиад 🥶

HERBALIFE ЭЛЭГ ГЭМТЭЭДЭГ🚨🚨🚨АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа NLM (National Library of Medicine) сайтад нийтлэгдсэн Herba...
23/11/2025

HERBALIFE ЭЛЭГ ГЭМТЭЭДЭГ🚨🚨🚨

АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа NLM (National Library of Medicine) сайтад нийтлэгдсэн Herbalife элэгний зарим гэмтэл үүсгэсэн тухай судалгааг хүргэж байна.

Энд дурьдсанаар

Herbalife-тэй холбоотой кейсүүдэд нийтлэг ажиглагдсан шинж:

Ядрах

Хоолны дуршил буурах

Бие арзайх, биеийн халуун бага зэрэг нэмэгдэх

Ходоодны эвгүй оргилт

Шарлах

ALT/AST 1000 хүртэл өсөх

Зарим ховор тохиолдолд элэгний цочмог дутагдалд хүрсэн гэжээ.

Herbalife is weight management and nutritional supplement manufacturer that markets herbal and dietary supplements (HDS) for a wide range of conditions, including weight loss, digestive health, heart health, personal care, energy and fitness, general health, wellbeing, and boosting of energy and imm...

Энэ утааны үнэр арай л биш байнаа. Химийн хорт бодисоор утуулаад байгаа юм биш үү дээ хэдүүлээТолгой өвдөж байгаа хүмүүс...
23/11/2025

Энэ утааны үнэр арай л биш байнаа.
Химийн хорт бодисоор утуулаад байгаа юм биш үү дээ хэдүүлээ

Толгой өвдөж байгаа хүмүүс байна уу

Шинэ хэмнэл, шинэ дэглэм, шинэ эхлэл эхэндээ хэцүү болимоор санагдаж магадгүйГэхдээ та хамгийн чухал зүйл болох эрүүл мэ...
24/10/2025

Шинэ хэмнэл, шинэ дэглэм, шинэ эхлэл эхэндээ хэцүү болимоор санагдаж магадгүй
Гэхдээ та хамгийн чухал зүйл болох эрүүл мэндийнхээ санаа тавьж, өөрчлөгдөхөөр шийдсэн нь том эхлэл
Яаж ч хичээгээд эргэн нөхөн төлжихгүй эрхтнүүд байдаг.
Харин бидний эрүүлжүүлэхээр сонгосон элэг бол хамгийн хурдан өөрийгөө нөхөн төлжүүлж, эдгээж чаддаг гайхалтай хөөрхөн эрхтэн.
Өөхлөлтийн хэмжээнээс хамаарч сорвижилт үүсээгүй бол бидний элэг 2-6 сарын дотор бүрэн эрүүлжих чадвартай.

Дэглэм барьж эхлээд шантрах үе гарвал олон олон жил эрүүл амьдрах ирээдүйн амьдралаа бодоод өөртөө үнэнч байгаарай.
Эхэндээ
-Өлсөх
-Толгой өвдөх
-Кофе их уудаг, сахарын өндөр хэрэглээтэй хүмүүс бол эрч хүчгүй ядарсан мэт санагдах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрч болно.
Танд таагүй санагдсан мэдрэмжүүдийг хэт битгий анхаарч, яана ийнээ гэж хүлээж аваарай. Энэ мэдрэмжүүд бол өвчин биш зүгээр л эрүүлжих явцын эхлэл шинж тэмдгүүд юм.
Харин бидний дотор элгэнд бол
-Хорт бодисоо хөөж гаргах
-Элэгний эсд хуримтлагдсан өөхийг задлах зэрэг гайхалтай процесс явагдаж эхэлнэ шүү.

23/10/2025

За бараг л ийм юм хүсээд байдаг шүү 😂😂😂
Элэгнээс нь баахан өөх шахаал гаргаад ирдэг болноо 😂😂😂

Яг л хуучин иддэгээ идээд, хуучин шигээ л байвал маргааш та яг өнөөдрийнх шигээ хэвээрээ л байна. Өөрчлөгдмөөр байгаа бо...
23/10/2025

Яг л хуучин иддэгээ идээд, хуучин шигээ л байвал маргааш та яг өнөөдрийнх шигээ хэвээрээ л байна.

Өөрчлөгдмөөр байгаа бол
Хамгийн эхэнд хоолоо өөрчил

15/10/2025

Гэр бүлийнхээ хоолонд зориулж заавал цаг гарна
Орцонд нь юу юу байлгах уу
Манай гэр бүлийн анхаарах юм юу байгаа билээ
Хүүхдүүдээ өндөр болгохын тулд юу нэмэх үү
Хичээл ном ихтэй, тархи толгой нь ядарсан ачаалалтай байгаа юм чинь өглөөний цайнд нь юу түлхүү байлгах уу
Нөхөр, эхнэр жин нэмээд байгаа оройн хоолондоо ямар хүнс ашиглах уу гэх мэт.

Ингэж зориулсан цаг танай гэр бүлийг олон асуудлаас аварна, олон санхүүгийн дэмий зардлыг хасна.
Энийг зөвхөн ээж эхнэр хийх албагүй. Гэр бүлээрээ ярилцаад 7 хоногийнхоо цэсийг гаргаад, цэснийхээ дагуу хүнсээ бэлдчихвэл маш амар.
Таны хоолны таваг уураг, өөх тос, нүүрс усыг зохистой хэмжээгээр агуулсан шим тэжээлтэй чанартай байх хэрэгтэй.
Энэнд илүү их мөнгө орохгүй дээ, газтай ундаа 5000 аар авахдаа тоодоггүй байж 1 кг брокколи авчих гэхээрээ нарийн ногоо үнэтэй байна гэдэг шүү.

📌АМТ БОЛ ХЭЛНИЙ ҮЗҮҮРЭЭС ХООЛОЙ ХҮРТЛЭХ БАГАХАН ХЭСЭГТ Л МЭДРЭГДЭХ ТҮР ЗУУРЫН ЗҮЙЛ ШҮҮ📌АМТ чухал биш гэдгийг санаарай:Эл...
11/10/2025

📌АМТ БОЛ ХЭЛНИЙ ҮЗҮҮРЭЭС ХООЛОЙ ХҮРТЛЭХ БАГАХАН ХЭСЭГТ Л МЭДРЭГДЭХ ТҮР ЗУУРЫН ЗҮЙЛ ШҮҮ

📌АМТ чухал биш гэдгийг санаарай:
Элэгний өөхлөлтийг бууруулах эмчилгээний хоолны гол зорилго нь биеийг эрүүлжүүлэх, зөв шим тэжээлээр хангах бөгөөд амтлах мэдрэмж хоёрдугаарт тавигддаг.
📌Амтлах мэдрэмжээс илүү эрүүл мэндийг эрхэмлэх нь чухал. Бидний идэж буй хоол бол бидний эрүүл мэндийг дэмжих "эмчилгээ" юм. Та одоогийн хязгаарлалтад дасан зохицсоноор удаан хугацаанд эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой.
📌Эрүүл байвал амьдрал илүү амттай. Хоолны түр зуурын амтыг бус, эрүүл мэндийн урт хугацааны үр дүнгээ бодож тууштай, өөртөө үнэнч байгаарай.
📌Амт оруулж буй орцууд (амтлагч, чихэр, тос) болон шарах хуурах нь элэгний ачааллыг нэмэгдүүлдэг. Та олон төрлийн амтлагчтай эсвэл шарсан хуурсан хоол түлхүү иддэг бол эмчилгээний хоол амтгүй мэт санагдаж болох ч энэ нь бие махбодын хувьд хамгийн эрүүл сонголт гэдгийг байнга санаарай.
📌Тэвчээр хэрэгтэй. Эмчилгээний хоолны зуршил эхэндээ хэцүү мэт санагдавч, аажмаар хүний бие амтны шинэ хэв маягт дасдаг. Ингэснээр хэт амттаны дуршил зэрэг аяндаа дарагдана
Сургалтын бүртгэл хааж байна

Сургалтын групп маргааш нээгдэх нь ээ 🩷🩷🩷Бэлдэх зүйлсийн жагсаалт орох учраас амралтын өдрүүдээр бэлтгэлээ хангаарай. Тэ...
09/10/2025

Сургалтын групп маргааш нээгдэх нь ээ 🩷🩷🩷
Бэлдэх зүйлсийн жагсаалт орох учраас амралтын өдрүүдээр бэлтгэлээ хангаарай.
Тэгээд даваа гаригаас хамтдаа элгээ эрүүлжүүлэх аяллаа эхэлцгээе 🩷

Эмчилгээний хооллолтын үндсэн зарчим:✅ Нүүрс ус /гликемийн индекс багатай/– нийт илчлэгийн 40-45% хэтрэхгүй✅ Уураг – ний...
08/10/2025

Эмчилгээний хооллолтын үндсэн зарчим:
✅ Нүүрс ус /гликемийн индекс багатай/– нийт илчлэгийн 40-45% хэтрэхгүй
✅ Уураг – нийт илчлэгийн 20-25%
✅ Өөх тос – нийт илчлэгийн 25-30%, үүнээс ханасан тос багатай байх
✅ Шингэн – өдөрт 2-2.5 литр ус
✅ Сахар, цагаан гурил, шарсан хоол, согтууруулах ундаа хязгаарлах

Энэ зарчмаар ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг юутай хольж, өглөө, өдөр, орой идэх вэ гэдгийг маш тодорхой цэс гаргаж өгдөг шүү манай сургалт.
Тэрнээс идэж болох, идэж болохгүй хүнсний жагсаалтыг хэдэн цагийн лайв болгоод яриад хүмүүсийн цагийг үрдэггүй.
Сургалтын групп 10 сарын 10-нд нээгдэж, 10 сарын 13-наас сургалт эхэлнэ
Сургалтын мэдээлэл авч амжаагүй хүмүүс байвал +1 гэж бичээрэй

Address

Ulaanbaatar

Telephone

+97670111929

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл хоолны жорууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Хамтран ажиллах

Эрүүл мэндийн дагнасан мэдээ мэдээлэл хүргэдэг манай хуудастай хамтран ажиллахыг хүссэн эмнэлэг эмч бүхэнд нээллтэй.

Та бүхэн манай хуудасны чат хэсэг рүү мэссэж бичиж болно. Мөн 90110799 утсаар холбогдох боломжтой.