28/02/2026
🌸 ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🌸
СХД-ийн 24, 41-р хорооны Баянбигэр өрхийн эрүүл мэндийн төв-өөс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.
🔬 Лабораторийн шинжилгээ:
✔️ Элэгний В, С вирусын шинжилгээ
✔️ ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн оношлуур
✔️ Хеликобактерийн шинжилгээ
🩺 Дүрс оношилгоо:
✔️ Хэвлийн эхо шинжилгээ
✔️ Эмэгтэйчүүдийн эхо шинжилгээ
👩⚕️ Эмчийн үзлэг:
✔️ Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг
✔️ Дотрын эмчийн үзлэг
💊 Зөвлөгөө, үйлчилгээ:
✔️ Жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн зөвлөгөө, хангалт
✔️ Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа
🌷 Эмэгтэйчүүд та бүхэн эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаарай.
Эрүүл эмэгтэй – Эрүүл гэр бүл – Эрүүл нийгэм 🌷