Эмч ээжийн зөвлөгөө

Эмч ээжийн зөвлөгөө Эмч ээж 🩺
💭Ээжүүдэд зориулсан хүүхдийн эрүүл мэндийн боловсрол

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ цаг авах 📞86218219

Хамтарч ажиллах ДМ💌

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН  ҮЗЛЭГ• Ханиад, томуу, шуугиантай амьсгал• Бөөлжилт, суулгалт• Хүүхдийн бусад өвчин• Гэрийн дуудлагаУТАС...
30/03/2026

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ
• Ханиад, томуу, шуугиантай амьсгал
• Бөөлжилт, суулгалт
• Хүүхдийн бусад өвчин
• Гэрийн дуудлага

УТАС: 86218219

🧷Таны хүүхдийн зовиур юу нь хэвийн, юу нь яаралтай вэ?

Хүүхдийн халууралт, ханиад, шуугиантай амьсгал бүгд антибиотик шаарддаггүй.
Гэхдээ бүгдийг “зүгээр л ханиад” гэж үл тоож болохгүй.

Хүүхдийн нас, биеийн жин онцлогоос шалтгаалж зовиур, шинж тэмдэг харилцан адилгүй байдаг.
➡️Нас хэд вэ?
➡️Амьсгалын байдал ямар байна?
➡️Шингэн ууж чадаж байна уу?
➡️Хоолны дуршил байна уу?
➡️Ханиалга ойр ойрхон зуурч ханиаж байна уу?
➡️Өдөр шөнийн аль үед их ханиаж байна? г.м олон асуумж дээр тулгуурлаж хүүхдийн биеийн байдлыг харж ажиглан үнэлэж, зөв оношилгоо эмчилгээ хийгддэг.
Иймээс адилхан ханиаж байгаа юм байна. Нус нь яг адилхан байна, тэр хүүхэд энэ эмийг уугаад л эдгэсэн гэсэн гээд эмчийн зааваргүй эм уулгаж ямар ч үндэслэл нотолгоогүй зөвлөгөөнөөс болгоомжлоорой.

Ээж бүр айдсаар биш, мэдлэг дээр тулгуурлан шийдвэр гаргаасай гэж хүсье.

📍Дуудлагын үзлэг
📍Оношилгоо, зөвлөгөө
📍Чат зөвлөгөө

Үзлэгийн цаг авах: ☎️86218219

Эмч нарын баярын цаана ийм утга байдаг гэдгийг та мэдэх үү?🕊️ 1933 онд анх удаа эмч нарт талархах сэтгэлээс энэ өдөр эхэ...
30/03/2026

Эмч нарын баярын цаана ийм утга байдаг гэдгийг та мэдэх үү?

🕊️ 1933 онд анх удаа эмч нарт талархах сэтгэлээс энэ өдөр эхэлж байжээ.

🕊️Зөвхөн баярын мэнд биш,хүний амь насыг авардаг,өвдөлтийг нимгэлдэг
итгэл найдвар өгдөг, тэр их хөдөлмөрийг нь хүндэтгэх өдөр юм.

🕊️Бид өдөр бүр энгийн мэт хүлээж авдаг ЭМЧ гэдэг нэрний цаана
хэчнээн их хариуцлага, сэтгэл зүтгэл байдгийг өнөөдөр нэг санажталархах өдөр юм шүү.

🕊️Өнөөдөр олон улсын эмч нарын хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэх өдөр билээ.

🕊️Манай ээжүүд ч бас цуврал зөвлөгөөнүүдээс хэрэгтэй зүйлээ авч чадаж байвал сэтгэгдэлээ илэрхийлж болно шүү.

Эмч ээжийн зөвлөгөө

#ЭмчНарынБаяр
#Эмч
#ЭэжЭмч

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН  ҮЗЛЭГ• Ханиад, томуу, шуугиантай амьсгал• Бөөлжилт, суулгалт• Хүүхдийн бусад өвчин• Гэрийн дуудлагаУТАС...
29/03/2026

ХҮҮХДИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ
• Ханиад, томуу, шуугиантай амьсгал
• Бөөлжилт, суулгалт
• Хүүхдийн бусад өвчин
• Гэрийн дуудлага

УТАС: 86218219

Халууралт зогсохгүй байвал… хүлээж болохгүй🌡️

Дулаарч байгаа ч вирусын идэвхжил буураагүй байна шүү.
Ялангуяа халууралт удаан үргэлжилж, буурахгүй байвал
“зүгээр байх” гэж хүлээхээс илүү давтан үзлэгээ хийлгэх нь чухал.

Эмчид нэг удаа үзүүлсэн гэдэг нь хангалттай гэсэн үг биш.
Шинж тэмдэг өөрчлөгдөж, хүндрэх хандлагатай байвал дахин үнэлгээ шаардлагатай байдаг.

Аливаа хүндрэлээс айдас биш мэдлэгээр хамтдаа сэргийлье 🤍

Эргэлзээтэй асуулт байвал шууд 💬 илгээгээрэй.

🧷Parenting tips 31Хөхөө хөхөж байгаад гэдийн уйлах нь хөхөө голсон гэсэн үг биш.➡️Ихэнх ээжүүд маань сүү бага цадахгүй б...
27/03/2026

🧷Parenting tips 31
Хөхөө хөхөж байгаад гэдийн уйлах нь хөхөө голсон гэсэн үг биш.

➡️Ихэнх ээжүүд маань сүү бага цадахгүй байна, хөхний толгойгоо голоод байна гэж бодон шууд угжаар орлуулдаг.
➡️Хүүхэд маань ч угжаар хооллохдоо тайвшираад угжаа дуртай идэх тохиолдол байдаг.
➡️Харин хүүхэд өлссөндөө биш тухгүй байгаагаа илэрхийлж байдаг. Тиймээс юунаас болж тухгүй болоод буйг нь ажиглан уйлах үед нь хөхөө хүчилж өгөлгүй тайвшруулж, угжаар хооллох гэж яаралгүй ямар нэг зовиур байна уу ажиглаарай.
➡️Энэ үе нь ихэнхдээ түр зуурын үе байдаг тул ээжүүд маань битгий хямраарай.
➡️Таны хүүхдэд дээрх зовиур илэрч сүүндээ цадахгүй байна уу эсвэл өөр шалтгаантай юу гэдгийг ялгаж мэдэхгүй эргэлзэж байвал “Зөвлөгөө” бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#хөхүүлэлт


#нярай

#нярайасаргаа

🧷Parenting tips 30Хөхөө хөхөөд гэнэт гэдийж уйлах, энэ дохиог анзаараарай.➡️Ихэнх ээжүүд энэ үед сүү бага байна, хүүхэд ...
26/03/2026

🧷Parenting tips 30
Хөхөө хөхөөд гэнэт гэдийж уйлах, энэ дохиог анзаараарай.

➡️Ихэнх ээжүүд энэ үед сүү бага байна, хүүхэд хөхөндөө дургүй болчихлоо гэж боддог.
➡️Ихэнх тохиолдолд сүүний асуудал биш харин нярай “амьсгалах-сорох- залгих” гэсэн циклээр хөхөө хөхдөг ба сүүний урсгалын ялгаанаас амьсгалаа зохицуулахын тулд түр завсарладаг.
➡️Ингэж гэдийж уйлах нь нярайн амьсгалын замын хамгаалах үйл явц ба физиологийн дасан зохицол юм.
➡️Нярай гэдийж уйлах нь заримдаа сүүний урсгалаас шалтгаалж зөв байрлалд хооллоорой гэдгийг уйлж илэрхийлж байдаг.(зарим нь босож явахаар хэвийн хөхөж, зарим нь суугаа байрлалтай, зарим хэвтэж хөхөхдөө илүү тайван тухтай байдаг даа)
➡️Хөхний урсгалын ялгаанаас болж зарим нярай уйлаад зарим нь хөхөө идэхээ байдаг. Энэ нь ээж сүү бага биш харин нярайн хэл, эрүүний булчин идэвхтэй ажиллахад зарим нярай амархан ядарч хөхөө хөхөхөө байдаг.
➡️Харин угж тасралтгүй нэгэн жигд урсгалтай, угжаар идэхэд хэл эрүүний булчин бараг ажиллахгүй тул угжийг амархан гэж дасан зохицоно.
➡️Хөхний сүүний урсгал эхэндээ удаан дараа ихэсдэг. Энэ үед хүүхэд хүчтэй сорж /амьсгалах-сорох-залгих/ циклээр явж сүү их гарах үед зарим нь уйлж хах цацан гэдийдэг бол зарим нь ядарсандаа гэдийн уйлдаг.
➡️Нөгөө талаас нярай хөхөхдөө гэдийж уйлах нь нярайн мэдрэлийн систем бүрэн гүйцэт хөгжөөгүйтэй холбоотой. Олон зэрэг амьсгалаа зохицуулах,сүүгээ сорох, залгих, хүрэлцэх гээд хэт олон сэрлийг нэгэн зэрэг зохицуулж чадахгүй уйлдаг.
➡️Харин угж нь тасралтгүй жигд урсгалтай учир зарим нярай угжаар тайвшрах гээд байдаг талтай.
➡️Хөхөө хөхөөд уйлах нь сүү бага, цадахгүй гэсэн үг биш нярайн физиологийн өөрийгөө хамгаалах хариу урвал бөгөөд сар томрох тусам хүүхэд илүү сайн хөхөж дасан зохицож эхэлдэг тул хөхөө голоод байна гэж битгий шантраарай.
➡️Таньд ийм асуудал тулгарч байсан уу? Эсвэл одоо тулгарч байна уу?Хэрхэн тайвшруулж хөхүүлэх аргаа олохгүй байна уу? “Зөвлөгөө” 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#нярай
#угжаархооллох
#хөхөөхөхөх
#эхийнсүү #хөхнийсүү #хөхөөхөхөөдуйлах
#амьсгалынзам

🧷Parenting tips 29Ротавирус эдгэсэн ч суулгалт зогсохгүй байна уу?🥣Рота Норовирусын халдварын үед гэдсэнд эмгэг төрөгч в...
25/03/2026

🧷Parenting tips 29
Ротавирус эдгэсэн ч суулгалт зогсохгүй байна уу?

🥣Рота Норовирусын халдварын үед гэдсэнд эмгэг төрөгч вирус хороо ялгаруулж гэдсэн дэх хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж байдаг.
🥣Гэдсэн дахь хүчил шүлтийн тэнцвэр алдагдаад ирэхээр гэдэс дүүрэх, цанхайх усархаг баах шинжүүд илэрнэ.
🥣Гэдэсний тэнцвэрт орчин алдагдаж салст нь вирусын ялгаруулсан хороор гэмтсэн байдаг учир усыг бүрэн шимэгдүүлж чадахгүй ба үр дүнд нь усархаг баасаар л байна.
🥣Хүүхэд халуурах, бөөлжих нь намдсан ч суулгалт үргэлжилж байвал ихэнхдээ аюултай биш байдаг.
🥣Ротавирус нь гэдэсний салстыг гэмтээсэн байдаг тул баас өтгөн бүтэцтэй болох хүртэл хугацаа хэрэгтэй.
🥣Хоол хүнс задлагч ферментийн идэвх буурсан байдаг. Тиймээс хоолыг бүрэн боловсруулж чаддаггүй.
🥣Иймд суулгалтын дараа сайн чанарын ашигтай бактер нэмэлтээр хэрэглэж, шинэ хүнс танилцуулахдаа болгоомжлох хэрэгтэй.
🥣Таны хүүхэд ротавирусын дараа суулгалт нь хэр удаан үргэлжилж байсан бэ? Хэрхэн хооллохоо мэдэхгүй байна уу, “Зөвлөгөө” гэж бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө




#Ротавирус
#хүүхдийнасаргаа #хүүхдийнгэдэснийхалдвар

🧷Parenting tips 28Ээжүүдийн гаргадаг живхний улайлтыг улам дордуулдаг 3 алдаа.➡️Ихэнх ээжүүд маань нойтон салфитекаар ар...
24/03/2026

🧷Parenting tips 28
Ээжүүдийн гаргадаг живхний улайлтыг улам дордуулдаг 3 алдаа.

➡️Ихэнх ээжүүд маань нойтон салфитекаар арчих эсвэл усаар цэвэрлээд л шууд тос, тальк түрхдэг.
➡️Нойтон үед эсвэл дутуу цэвэрлэсэний дараа тос, тальк түрхэхэд арьс дэвтэж, улам эмзэг болно.
➡️ Үр дүнд нь улайлт эдгэхгүй, бүр дордож туурч, нурж заримдаа идээ татах маягтай болж үрэвслийн шингэн /шүүс/ гардаг.
➡️Нэг үгээр нойтон чийгтэй үед тос болон тальк түрхэхэд чийгийг арьсанд нь түгжиж өгдөг гэсэн үг.
➡️ Хэрвээ таны хүүхдийн арьс эмзэгшиж улайж амархан цочирч байвал “Зөвлөгөө” гэж бичээд 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#ЭэжийнМэдлэг
#ЖивхнийУлайлт
#ЭэжүүдэдЗөвлөмж



#ШинэЭэж #НярайАрчилгаа #ЭрүүлХүүхэд #ЭмчЭэж

🧷Parenting tips 27Нярайн эмзэг арьсанд баах бүрт нойтон салфетка хэрэглэх нь үнэхээр зөв үү?➡️Нярай болон бага сартай хү...
22/03/2026

🧷Parenting tips 27
Нярайн эмзэг арьсанд баах бүрт нойтон салфетка хэрэглэх нь үнэхээр зөв үү?

➡️Нярай болон бага сартай хүүхдийн арьс маш нимгэн эмзэг байдаг.
➡️Нойтон салфетик(үнэр оруулагч, химийн бодис агуулсан байдаг) хэрэглэх бүрт арьсыг цочроож, улайлт, нуралт, тууралт үүсэх гол шалтгаан болдог.
➡️Баах бүрт хэтэрхий үрэлттэй салфеткаар арчих, арьс цочрох, хамгаалалтын давхарга(barrier layer) гэмтэх, энэ нь живх өмсгөх үед жижиг үрэлтэнд илүү мэдрэг болж арьс улайлт, тууралт нэмэгдэх таатай орчин болдог.
➡️ Баах бүрт бүлээн усаар урсган эмзэг эрхтэн, цавь, бөгс гэсэн дараалалаар урсгал усаар булхан угаана.
➡️Угаасаны дараа сайтар хатаан хуурайшуулж хэсэг агаартай орчинд арьсыг байлгасаны дараа живхийг өмсгөж байгаарай.
➡️Арьс улайж цочрох бүрт улайлт нуралтын тос түрхэх, тальк хэрэглэх зэрэг нь ихэнхдээ арьсыг улам цочроож байдаг тул арчилгаандаа л сайн анхаараарай.
➡️Таны хүүхдийн арьс юу ч хэрэглэсэн улайж, нурах нь ихэсэж байна уу? Тийм бол та “Зөвөлгөө” гэж бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө


#ЭэжийнМэдлэг

🧷Parenting tips 26 Колик уу, зүгээр гэдэс дүүрэнги үү?Ээжүүдийн хамгийн их андуурдаг ялгаа.➡️Хоёулаа гэдэс дүүрэнги үүсг...
20/03/2026

🧷Parenting tips 26
Колик уу, зүгээр гэдэс дүүрэнги үү?
Ээжүүдийн хамгийн их андуурдаг ялгаа.

➡️Хоёулаа гэдэс дүүрэнги үүсгэдэг ч механизм нь өөр. Тиймээстайвшруулах арга нь ялгаатай байдаг.
➡️Ихэнхдээ колик нь өдөртөө тайван байж байгаад, орой юмуу шөнөдөө юунд ч тайвширахгүй маш чангаар уйлдаг.
➡️Гэдэс дүүрэнги үед хөхүүлсэний дараа тавгүйрхэн уйлж,хэхрүүлэх юмуу, унгуулах үед буцаад тайвширдаг.
➡️Колик нь нярай бүрт тохиолдохгүй. Зарим нярайн гэдэс хэт мэдрэг байдагтай холбоотой.
➡️Коликтой нярайн гэдэс их мэдрэг багахан хий үүсэх, хооллох болон уйлах үедээ хий залгих зэрэг нь гэдэсний суналт болон агшилтанд өдөөлт өгөн өвдөлт үүсэж хүүхэд маш чанга уйлдаг.
➡️Аль аль нь энгийн физиологийн үйл явц бөгөөд асаргаа маш чухал.
➡️Гэдэс дүүрэнги үед хүүхдийн илүүдэл хийг гаргаж өгөхөд хүүхэд тайвширдаг бол коликтой хүүхдийг тайван орчин бүрдүүлж зөөлөн хэмнэлтэй хөдөлгөөн хийж нэг давтамжтай ая(усны чимээ, тоос сорогчны чимээ г.м) сонсгосоноор хүүхэд тайвширдаг. Ээжийн тайван байдал хүүхдэд мэдрэгддэг.
➡️Таны хүүхдэд аль шинж давамгайлж байна. Коликтой хүүхэд яагаад шөнө их уйлдаг, яаж тайвшруулахаа мэдэхгүй байна уу “ЗӨВЛӨГӨӨ” бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#ЭэжийнМэдлэг #Колик #ГэдэсДүүрэлт
#НярайнАрчилгаа



🧷Parenting tips 25Нярайн гэдэс дүүрэнги үед хийж болохгүй 5 алдаа.⛔️Хэт их массаж хийх нь буруу. Нярайн гэдэс аль хэдийн...
19/03/2026

🧷Parenting tips 25
Нярайн гэдэс дүүрэнги үед хийж болохгүй 5 алдаа.

⛔️Хэт их массаж хийх нь буруу. Нярайн гэдэс аль хэдийн хийгээр дүүрсэн үед хооллосоны дараа эсвэл ойр ойр массаж хийх нь хэт даралт өгч өвдөлтийг нэмэгдүүлдэг.
⛔️Халуун бүлээн жин удаан тавих. Ардын дом аргаар хар даавуу тавиж гэдэсний дулааныг хадгалж, чангарсан булчин суллаж хүүхдийг тайвшруулдаг. Гэхдээ хэт удаан халуун бүлээн жин тавих нь арьсыг цочроож тавгүй мэдрэмж үүсгэнэ.
⛔️Олон төрлийн эм зэрэг хэрэглэх нь буруу. Ээжүүд маань гэдэс дүүрэнги үед хэрэглэдэг нэмэлт сүү, витамин, дүүрэнгийн бактери гээд нэг дор яг л нэг л найрлагатай өөр нэршилтэй зүйлсийг нэгэн зэрэг хэрэглээд гэдэсний үйл ажиллагааг бүр алдагдуулдаг.
⛔️Хүүхдийг хэт ойр ойрхон хооллох. Хүүхэд тавгүйтэж уйлах үед өлсөж байгаа юм байна, тайвшруулах хэрэгтэй гэж бодон хооллодог. Энэ нь хүүхэд өлссөндөө биш өвдсөндөө. Гэдэс сүүгээ бүрэн боловсруулж дуусаагүй байхад дахин хооллох гэдэсний хий үүсэлтийг улам нэмэгдүүлдэг.
⛔️Хий гаргах гуурс болон клизм тавих буруу. Шулуун гэдэсний салст гэмтэж гэдэс өөрөөрөө ажиллах чадвар сулрах эрсдэлтэй. Тиймээс эмчийн заавраар клизм болон гэдэсний хий гаргах гуурс хэрэглэнэ.
➡️Тиймээс хүүхдийг хөхүүлсэний дараа хэхрүүлж,зовиуртай үед босоо байрлалд тэвэрч, тайван орчин бүрдүүлэх маш чухал. Ээж тайван байх тусам хүүхэд илүү хурдан тайвширдаг.
➡️ Хүүхдийн тань зовиурт тохирсон
эмчийн хувийн зөвлөгөө авахыг хүсвэл “Зөвлөгөө”гэж бичин чат илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#ЭэжийнМэдлэг
#НярайнАрчилгаа
#ГэдэсДүүрэх
#ХүүхдийнЭмч
#ГэдэсДүүрэх

#ШинэЭэж




🧷Parents tip  24Зүгээр өнгөрөөж болохгүй гэдэс дүүрэнгийн дохио.➡️Гэдэс дүүрэнги /колик/ нярай үеэс эхлэн эхний 3 сар хү...
18/03/2026

🧷Parents tip 24
Зүгээр өнгөрөөж болохгүй гэдэс дүүрэнгийн дохио.

➡️Гэдэс дүүрэнги /колик/ нярай үеэс эхлэн эхний 3 сар хүртэл үргэлжилж гэнэт эхэлсэн шигээ гэнэт алга болсон байдаг.
➡️Нярайн гэдэсний гүрвэлзэх /peristalsis/хөдөлгөөн сул, хийгээ гадагшуулах чадвар гүйцэт хөгжөөгүйтэй холбоотой үүсдэг.
➡️Дөнгөж төрсөн нярайд гэдэсний бичил орчин бүрэлдэж эхлэж байгаатай холбоотой эхний 28 хоног колик шинж зарим хүүхдэд зовиур ихтэй илэрдэг.
➡️Гэдэсний бичил орчин нь хөхөө хөхөх үед бүрэлдэж гэдсэн дахь анхны ашигтай бактерууд суурьшиж эхлэх ба аажмаар томрох тусам зовиургүй болж дүүрэнгигүй болсон байдаг.
➡️Гэдэс дүүрэнги их үед 3 3н цагийн хооллож яг цагаа барих нь хүндрэлээс сэргийлнэ.
➡️Гэдэс маш хатуу, хүрэхэд өвдөх, чанга уйлах, тайвшрахгүй байх, баас гарахгүй удах /цустай гарах/, хөхөндөө муудах, огт хөхөхгүй байх зэрэг нь аюултай шинж тул яаралтай эмчид хандах шаардлагатай.
➡️ Гэдэс дүүрэлт бол үргэлж эм уух шалтгаан биш. Заримдаа зөв ойлголт, зөв арчилгаа л хамгийн сайн эмчилгээ байдаг.
➡️Таны хүүхэд гэдэс нь хэр их дүүрч байна? Хэрхэн тайвшруулахаа мэдэхгүй байна уу “ЗӨВӨЛГӨӨ” гэж бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#гэдэсдүүрэлт
#колик
#нярайнасаргаа
#хүүхдийнхоолболовсруулалт

🧷Parents tip 23Ээж бүрийн заавал мэдэх нууц ба охидын эмзэг хэсгийн арчилгаа.🔖Охидын хувьд бөөр давсагны үйл ажиллагаа а...
17/03/2026

🧷Parents tip 23
Ээж бүрийн заавал мэдэх нууц ба охидын эмзэг хэсгийн арчилгаа.

🔖Охидын хувьд бөөр давсагны үйл ажиллагаа амархан хямрах хандлагатай байдаг.
🔖Бөөр бол хүүхэд гэлтгүй томчуудын хувьд ч гал эрхтэн юм. Бөөрөө бөндийтөл бөөцийл гэдэг дээ.
🔖Охидын хувьд багаас нь шагай, тахим, шилбэ, ууц нуруугаар дааруулах, хүйтэн зүйл дээр удаан суулгах зэрэг нь бөөр давсагны үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж цаашилаад үтрээний үрэвсэл үүсэх нэг шалтгаан болдог.
🔖Бага насны охидын хувьд хялгасан хорхойноос үүдэн бэлэг эрхтэн улайж, эвгүй үнэр гарах, загатнах, өнгөтэй ялгадас гарах зэрэг шинж ажиглагддаг.
🔖Иймд доороос дулаан байлгаж, хялгасан хорхойн шинж илэрсэн бол гэр бүлээрээ ахуйн дэглэм сахих хэрэгтэй.
🔖Охидын эмзэг хэсгийг элдэв үнэртэй угаагч саван гелээр угаахгүй. Анус чиглэлтэй, урсгал усаар угаана.
🔖Бага насны охидын эмзэг хэсгийн хамгаалах бичил орчин нь сул байдаг тул амархан улайж, загатнаж, хавдаж шээхэд зовиурлах гээд байдаг тул эдгээр шинж илэрвэл мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлээрэй.
🔖Охидын эмзэг хэсгийн арчилгаа болон хялгасан хорхойтой холбоотой асуулт байвал “Зөвлөгөө” бичин 📩 илгээгээрэй.

Эмч ээжийн зөвлөгөө
#ЭэжийнМэдлэг
#БагаНасныЭмч
#ОхиныЭрүүлМэнд


#ЭэжүүдэдЗөвлөмж
#ОхидынАрчилгаа
#ЦагаанХорхой

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 00:00 - 00:00
Tuesday 00:00 - 00:00
Wednesday 00:00 - 00:00
Thursday 00:00 - 00:00
Friday 00:00 - 00:00
Saturday 00:00 - 00:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмч ээжийн зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эмч ээжийн зөвлөгөө:

Share