Астма Эмнэлэг

Астма Эмнэлэг Хүүхэд, Харшлын Эмнэлэг
(1)

https://www.facebook.com/share/p/1HLLkAhn76/?mibextid=wwXIfr
06/03/2026

https://www.facebook.com/share/p/1HLLkAhn76/?mibextid=wwXIfr

✨ Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд ✨

Манай эмнэлэг энэ бүтэн сайн буюу 3 сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр амарна.

🕘 3 сарын 9-нөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Холбоо барих ☎️
99986168

Атопын дерматит/АД/ нь дахилтат явцтай архаг өвчин тул тууралт гарсан цочмог үеийг богино хугацаанд үр дүнтэй эмчилсний ...
03/03/2026

Атопын дерматит/АД/ нь дахилтат явцтай архаг өвчин тул тууралт гарсан цочмог үеийг богино хугацаанд үр дүнтэй эмчилсний дараа тууралт дахин сэдрэхээс сэргийлж удаан хугацааны барих эмчилгээ хийнэ.
АД өвчний үеийн арьсны загатнаа ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ хэлбэрээр даамжирдаг. Учир нь маажна, маажвал үрэвсэнэ, үрэвсвэл загатнана гэсэн тойрогт орсон байдаг. Иймд энэ тойргийг таслан зогсоохын тулд загатнааг намжаах маажихгүй байлгах хэрэгтэй.

■ Арьсны тосон түрхлэг хэлбэрээр савлагдсан гормон агуулсан тос нь АД өвчний гол эмчилгээ болдог. Энэ тос нь үрэвслийг дэмжигч нэгдлүүдийг дарангуйлдаг учир улайсан, үрэвсэлтэй, загатнаатай тууралтыг намдаадаг.
■ Даавартай тосыг өвчний хүнд хөнгөн, үе шат, хүүхдийн нас, өмнө нь хэрэглэж байсан тос зэргийг тооцож байж эмч тохируулж өгнө.
-----------------Чийгшүүлэгч тос --------------------
Чийгшүүлэгч тос нь АД өвчний үеийн эмчилгээ, арьс арчилгааны гол зүйл бөгөөд загатнааг багасгахаас гадна арьсны нөхөн төлжилтөнд сайнаар нөлөөлж эмийн болон даавартай тосны хэрэглээг маш ихээр багасгадаг. Энэ өвчний эмгэг жамд арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан нөхцөл нь маш их сөргөөр нөлөөлдөг тул тууралт сэдэрсэн болон намжсан аль аль үед нь арьсыг тогтмол маш сайн чийгшүүлж байх хэрэгтэй.
◇Тосон суурьтай крем нь усан суурьтай лосьоноос илүү арьсны чийгийг түгжиж битүүмжлэхдээ сайн тул түрхсний дараа арьс хорсох, час час хийх мэдрэмж өгдөггүй арьсны гадаргуу дээр удаан хугацааны туршид тогтдог тул арьс нөхөн төлжихдөө сайн.
◇ Усан суурьтай лосьон хэлбэрийн тос нь арьсны гадаргуугаас богино хугацаанд ууршдаг.

24/02/2026

Манай Баянзүрх салбарын Астма эмнэлэг Allerkid Clinic & Аллеркид Эмнэлэг нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа тул та бүхэн тухайн пэйжээр нь ажиллах цагийн талаар мэдээлэл аваарай.

Аллеркид Эмнэлэг харшил, хүүхдийн мэргэжлийн эмнэлэг | Оношилгоо • Эмчилгээ • Зөвлөгөө
📍 БЗД, 4-хороо, 3-дугаар байр, байрныхаа урдуур өрөтгөл, Аллеркид эмнэлэг
📞 9998-6168

17/02/2026
Та болон таны хүүхэд энгийн ханиад хүрсэн үү, томуугаар өвчилсөн үү гэдэг нь тодорхойгүй 🤧🤒 нэг л зовуурьтай байна уу?  ...
11/02/2026

Та болон таны хүүхэд энгийн ханиад хүрсэн үү, томуугаар өвчилсөн үү гэдэг нь тодорхойгүй 🤧🤒 нэг л зовуурьтай байна уу? Тэгвэл манай эмнэлэгт амьсгалын замын халдварын үүсгэгч илрүүлэх түргэвчилсэн тест хийж байна.

Хамар👃, залгиурын арчдасаар авна.
Тестийн хариу ⌛️8 минутанд гарна.

•SARS-CoV-2: Ковид-19 вирус.
•Influenza A: Томуугийн А хүрээний вирус.
•Influenza B: Томуугийн В хүрээний вирус.
•Adenovirus (ADV): Аденовирус (амьсгалын зам, нүдний салст үрэвсэл үүсгэгч).
•Respiratory Syncytial Virus (RSV): Амьсгалын. замын синцитиаль вирус

💡Хэрвээ ТОМУУ өвчин бол цаг алдалгүй вирусын эсрэг өвөрмөц 💊эмчилгээ эхлүүлэх нь цаашдын хүндрэлээс сэргийлнэ.

📍 Хаяг: БГД, 4-р хороо, 55-р байр
📞 Холбогдох утас: 91913737
🕘Даваа–Баасан: 09:00–16:00
Бямба: 11:00–15:00 Ням: Амарна

Атопын дерматит /АД/АД нь харшлын гаралтай арьс, салстын эмгэг юм. Гол төлөв гурван сартайгаас дээш насны хүүхдүүдэд тох...
11/02/2026

Атопын дерматит /АД/

АД нь харшлын гаралтай арьс, салстын эмгэг юм. Гол төлөв гурван сартайгаас дээш насны хүүхдүүдэд тохиолддог боловч насанд хүрэгчдэд ч мөн илэрч болно. Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд АД зарим хүчин зүйлд үзүүлж буй дархлаа тогтолцооны хариу урвал болох бие махбодын шинж чанар хэмээн тодорхойлдог.

Шалтгаан
АД-ын шалтгаанууд дотор удамшлын болон перинаталь буюу жирэмслэлтээс шалтгаалах хүчин зүйл, хүрээлэн буй орчны шинж чанар, нярайн арчилгаа зэрэг багтана.

Шинж тэмдэг
Эхлээд хацар, дараа нь гар, хүзүү, хөл, чихний ард тод улаан толбо гарах
Шингэн агуулсан жижиг цэврүүнүүд гарч ирэх
Арьс идээших
Арьс хүчтэй загатнах, хуурч унах
Хөмсөг орчмын арьс хогжруутах, хуурайших
Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчлэн тууралт гарах
Хүүхэд тайван бус, уйламтгай болох, биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх
Өсвөр насныханд 12 наснаас эхлэн ихэвчлэн нүүр, биеийн дээд хэсгээр арьс хуурайшиж, хуурах шинж тэмдэг илэрдэг. Харин насанд хүрэгчдэд ихэвчлэн гар, хөл, дух, хүзүү болон биеийн бусад хэсгүүдийн арьс өртдөг байна.
Арьсан дээрх илрэх шинж тэмдгүүд нь нүдний улайлт, нүдний салст бүрхэвч үрэвсэх, нулимс гоожих, нүдний салст бүрхэвч хүчтэй загатнах зэрэг зовууруудтай дагалдаж болно.

АД үүсэх сэдрэхэд хоолны нөлөө
Бага насны хүүхдэд ямар ч хоол харшлын урвал үүсгэж болно.
Эрдэмтдийн судлан тогтоосон харшил үүсгэдэг хоолнуудаас хамгийн олон харшил үүсгэдэг нь дараах 8 төрлийн хоол юм.
●Өндөг
●Арахис-газрын самар
●Сүү
●Шар буурцаг
●Модны самар
●Загас
●Хавч хэлбэртэн
●Улаан буудай

Ханиад уу? Томуу юу? Хоорондоо ялгаатай юу?Өглөө сэрэхэд бие эвгүйрхэж, жихүүдэс төрж, ханиалгаж, найтаах, булчин шархир...
06/02/2026

Ханиад уу? Томуу юу? Хоорондоо ялгаатай юу?

Өглөө сэрэхэд бие эвгүйрхэж, жихүүдэс төрж, ханиалгаж, найтаах, булчин шархирч өвдөх шинж тэмдэг илэрч байна уу? Эдгээр шинж тэмдгийг ханиад эсвэл томуу эсэхийг хэрхэн ялгах вэ?
Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушигны хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй.

30/05/2025

Энэ 7 хоногийн бүтэн сайн буюу 1/6 нд бүх нийтийн амралтын өдөр тул БЗД салбар маань ажиллахгүй нээ.

17/04/2025

❤️

Address

БГД Төмөр замын эмнэлгийн зүүн талд 55р байр
Ulaanbaatar
16052

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 11:00 - 15:00

Telephone

+97691913737

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Астма Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share