Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн

Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн, Psychologist, СБД, 8-р хороо, 1-р байр, 256 тоот, Ulaanbaatar.

Бид мэргэжлийн ёс зүй, шинжлэх ухаанд тулгуурласан сэтгэл зүйн үнэлгээ, зөвлөгөө, сургалт, судалгааг 10 гаруй жил тасралтгүй явуулж, хэрэглээнд тулгуурласан сэтгэл зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Манай хүрээлэнгийн мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай хамт олон сэтгэл судлаачийн ёс зүйг баримтлан нууцыг хадгалж, дэлхийн стандартад нийцсэн сэтгэл зүйн өрөө танхимд үйл ажиллагаага

а явуулдаг. Бид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн практикт хэрэглэгддэг сонгодог арга аргачлал, оношлогооны багаж төхөөрөмж дээр шинжлэх ухааны үндэстэй оношлогоо явуулж, хүний бодит нөөц боломж, сэтгэл зүйн онцлог, авъяас чадвар зэргийг тодорхойлон, зөвлөгөө өгч хөгжүүлэхийн зэрэгцээ сургалт, тренинг зохион байгуулна.

❤️ "Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь" ❤️Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс мэргэжилт...
11/05/2026

❤️ "Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь" ❤️

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнууд, боловсрол болон хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн зан үйл, сэтгэл зүйн асуудлыг зөвхөн хувь хүний түвшинд бус, гэр бүлийн харилцаа, орчин нөхцөл, харилцан нөлөөллийн хүрээнд цогцоор нь ойлгох арга зүйтэй танилцсан юм.

Сургалтын үеэр:
- Хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг гэр бүлийн тогтолцооны онолоор тайлбарлах,
- Эцэг эх–хүүхдийн харилцааны онцлог,
- Гэр бүлийн харилцааны зөрчил ба хүүхдийн зан үйлд үзүүлэх нөлөө,
- Зөвлөгөө заслын практик арга техник,
- Кейс анализ болон туршлага солилцох хэлэлцүүлэг зэрэг агуулгыг хамарсан үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэв.

Мөн оролцогчид практикт тулгамддаг бодит тохиолдлууд дээр хамтран ажиллаж, гэр бүлийн оролцоонд суурилсан зөвлөгөө заслын арга барилыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлагаа хуваалцсан нь сургалтын ач холбогдол байлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчид хүүхдийн асуудлыг илүү өргөн хүрээнд, системтэйгээр харах ойлголт, ур чадвар эзэмшсэнээ онцолж, цаашид энэ төрлийн мэргэжлийн сургалт, хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих үйлсэд хамтран ажиллаж буй нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

Сургалтыг зохион байгуулахад сургалтын танхимаар хангаж хамтран ажилласан Техник, Технологийн Их сургуулийн удирдлага, хамт олонд баярлалаа. ❤️
Техник Технологийн Их Сургууль - IET
Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн
#ХҮҮХЭД
#гэрбүл
#Сэтгэлзүйнэрүүлмэнд

Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо -ны спорт тоглоомын багш дасгалжуулагч нарт зориулсан ээлжид сургалт зарлагдла...
10/05/2026

Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбоо -ны спорт тоглоомын багш дасгалжуулагч нарт зориулсан ээлжид сургалт зарлагдлаа. ❤️🤗❤️

Сургалтыг Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн -ийн Ерөнхий захирал Сэтгэл Судлаач Банзрагч Золзаяа удирдан явуулна.
Мөн спортын хоол зүйч Хоол Зүйч С.Мөнхтуул сургалтыг хамтран зохион байгуулна.
❤️🤗❤️

🇲🇳 👏 🇰🇷 Сөүлийн Добонг дүүргийн Гэр бүлийн төв болон Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичи...
09/05/2026

🇲🇳 👏 🇰🇷 Сөүлийн Добонг дүүргийн Гэр бүлийн төв болон Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн болон нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд:
- гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох,
- сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн боловсролын үйлчилгээний туршлага хуваалцах,
- хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хамтарсан төсөл, сургалт, семинар, судалгааны ажил зохион байгуулах,
- мэргэжилтэн солилцох, харилцан айлчлал хэрэгжүүлэх,
- олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Санамж бичигт Жин А Кан болон Б. Золзаяа нар гарын үсэг зурлаа.❤️

🇲🇳👏🇰🇷 УИХ-ийн Гишүүн Х.Булгантуяа болон тус төвийн удирдлага хамт олонтой  Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн т...
09/05/2026

🇲🇳👏🇰🇷 УИХ-ийн Гишүүн Х.Булгантуяа болон тус төвийн удирдлага хамт олонтой Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төв дээр уулзалт хийж төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцахад Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Золзаяа, зөвлөх С.Номинчимэг, ерөнхий менежер Ц.Түвшинжаргал болон манай хүрээлэнгийн урилгаар Монголд зочилж буй Сөүлийн Добонг дүүргийн Гэр бүлийн төвийн дарга Жин А Канг нар оролцлоо.

Бид тус төв дээр хүүхэд, гэр бүл, ахмад настнуудад цаашид хэрэгжүүлж болох олон ажлуудын талаар санал солилцож ярицлаа. Мөн 5 хоногийн хугацаанд үргэлжилсэн уулзалтууд, сургалт, хэлэлцүүлгийг нэгтгэн дүгнэж цаашид хамгийн чухал ажил болох Гэр бүлтэй ажиллах сэтгэл зүйчийг бэлтгэх, тэдний ажиллах хууль эрх зүйн орчныг хэрхэн бий болгох ажлуудад анхаарал хандуулж ажиллахаар болсон сайхан мэдээтэй уулзалт өндөрлөлөө. ❤️❤️❤️
Дараа дараагийн ажлуудаар эргэн уулзая.

09/05/2026

❤️"Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь"❤️
Мэргэжилтнүүдэд зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

🇲🇳👏🇰🇷“Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь” сэдэвт мэргэжилтнүүдэд зориулсан сургалт амжилттай...
09/05/2026

🇲🇳👏🇰🇷
“Хүүхдийн асуудлыг гэр бүлийн зөвлөгөө заслын хүрээнд ойлгох нь” сэдэвт мэргэжилтнүүдэд зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтын эхэнд Техник Технологийн Их Сургууль - IET -ийн захирал Ц.Баярмаа сургуулийн үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Өнөөдрийн байдлаар тус сургалтад нийт 34 оролцогч бүртгэгдэн хамрагдаж байгаа бөгөөд нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, хүүхэд гэр бүлийн чиглэлээр ажилладаг салбарын төлөөллүүд идэвхтэй оролцож байна.

Сургалтыг БНСУ-ын Дуксонг Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, Сөүлийн Добонг дүүргийн Гэр бүлийн төвийн дарга, гэр бүл, гэрлэлтийн зөвлөгөө засалч Жин А Кан удирдан явуулж байгаа нь сургалтын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Энэхүү сургалт нь хүүхдийн зан үйл, сэтгэл зүйн асуудлыг зөвхөн хувь хүний түвшинд бус, гэр бүлийн орчин, харилцаа, дотоод динамикийн хүрээнд цогцоор нь ойлгож ажиллах орчин үеийн мэргэжлийн арга зүйг танилцуулж буйгаараа онцлог юм. Мөн оролцогчдод гэр бүлийн зөвлөгөө заслын практик хандлага, олон улсын туршлага, бодит кейс дээр ажиллах мэдлэг, ур чадварыг олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой сургалт болж байна.

🤗 Сургалт Техник, Технологийн Их Сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулагдаж байна.

❤️❤️❤️ 🇲🇳👏🇰🇷“Сайн эцэг эх байх тийм ч хэцүү биш” сэдэвт олон нийтэд зориулсан илтгэл, лекц 2026 оны 05 дугаар сарын 08-н...
09/05/2026

❤️❤️❤️ 🇲🇳👏🇰🇷
“Сайн эцэг эх байх тийм ч хэцүү биш” сэдэвт олон нийтэд зориулсан илтгэл, лекц 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хүүхдийн Ордоны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, Ай Эй Пи Инсайт ХХК болон Монголын Хүүхдийн Ордоны хамт олон хамтран зохион байгууллаа.

Лекцэд эцэг эх, асран хамгаалагчид, сэтгэл зүйчид, багш нар, нийгмийн ажилтнууд, хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, хүүхдийн сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, орчин үеийн хүмүүжлийн арга барилын талаар бодит туршлага, практик мэдлэгийг хуваалцсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр:
- Салалтын дараах эцэг эхийн шинэ үүрэг ба хүүхдийн дасан зохицол
- Эцэг эхийн сэтгэл хөдлөлийн хүүхдийн урт хугацааны сэтгэл зүйд үзүүлэх нөлөө
- Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн оролцоо
- Цахим тоглоом ба хөдөлгөөнт тоглоом
- Хүүхдээ эрсдэлээс хамгаалах хамгийн чухал хүчин зүйл болох харилцаа, сонсох чадварын тухай илтгэгчид өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

Энэхүү лекц нь гэр бүлийн орчин дахь ойлголцол, хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдал, эерэг хүмүүжлийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна. ❤️🤗❤️

Биднийг дэмжиж хамтран зохион байгуулсан Монголын Хүүхдийн Ордоны захирал
Б.Цэнгэлмаад болон Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэсийн дарга М.Ганболд нарт талархалаа илэрхийлье.

Монголын хүүхдийн ордон
Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн
Mongolian volleyball academy
Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс

🇲🇳🤝🇰🇷 Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Дуксонг Эмэгтэйчүүдийн сургуули...
07/05/2026

🇲🇳🤝🇰🇷 Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Дуксонг Эмэгтэйчүүдийн сургуулийн профессор, гэр бүл, гэрлэлтийн зөвлөгөө засалч Жин А Канг Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн Хөгжил, Хамгааллын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтад оролцлоо.

Уулзалтад Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Золзаяа, ерөнхий менежер Ц.Түвшинжаргал, хүрээлэнгийн зөвлөх, БНСУ-ын Ханиан их сургуулийн хүүхдийн сэтгэл заслын докторант, сэтгэл зүйч С.Номинчимэг нар оролцов.

Арга хэмжээний үеэр Хан-Уул дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын хэлтсийн дарга М.Ганболд болон БНСУ-ын Сөүлийн Дубонг дүүргийн Гэр бүлийн төвийн дарга Жин А Канг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд хамгаалал, гэр бүлийн боловсрол, эцэг эхэд чиглэсэн зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр туршлага солилцож, Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүлд зориулсан сургалт, нөлөөллийн ажил, олон талт хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монгол, БНСУ-ын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ талууд онцлон илэрхийллээ.

🇲🇳👏🇰🇷 Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академийн захирал...
07/05/2026

🇲🇳👏🇰🇷 Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг нартай уулзалт хийлээ.

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дуксонг Эмэгтэйчүүдийн сургуулийн (Duksung Women’s University)-ийн профессор, Cөүлийн Дубонг дүүргийн (Dobong District Family Center) гэр бүлийн төвийн дарга, гэр бүл, гэрлэлтийн зөвлөгөө засалч Жин А Канг болон хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр БНСУ-д хэрэгжүүлж буй сэтгэл зүйн зөвлөгөө, засал болон гэр бүлийн дэмжлэгийн тогтолцоо, байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлдэг туршлагаас танилцуулж, цаашид хамтарсан сургалт, зөвлөгөө, судалгааны ажлыг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Энэхүү уулзалт нь олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
🤗🤗🤗

🇲🇳👏🇰🇷 Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Сөүл хотын Дубонг дүүргийн Гэр бүлийн төв...
07/05/2026

🇲🇳👏🇰🇷 Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын Сөүл хотын Дубонг дүүргийн Гэр бүлийн төвийн дарга, гэр бүл ба гэрлэлтийн зөвлөгөө заслын мэргэжилтэн Жин А Канг багш Монгол Улсын Их Сургуулийн Социологи, нийгмийн ажил, сэтгэл судлалын тэнхимийн багш нарын төлөөлөлтэй уулзаж, хүүхдийн хөгжил, гэр бүлийн харилцаа, нийгмийн үйлчилгээний чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, ялангуяа хүүхэд, гэр бүлд чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээ болон нийгмийн ажлын практик туршлага солилцох чиглэлээр хамтран хэрэгжүүлж болох ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Address

СБД, 8-р хороо, 1-р байр, 256 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+97677208998

Alerts

Be the first to know and let us send you an email when Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хэрэглээний Сэтгэл судлалын Хүрээлэн:

Share

Category