
18/08/2025
Хамт олонтойгоо агаар салхинд гараад ирлээ. 💕
Эмнэлгийн ажилчдын баярын мэнд хүргэе!
ЭРҮҮЛ ШҮД ИТГЭЛ ДҮҮРЭН АМЬДРАЛ
13-р хорооллын Наран дэлгүүртэй 3н өндөрт
Ulaanbaatar
976
Monday | 00:00 - 20:00 |
Tuesday | 09:00 - 20:00 |
Wednesday | 09:00 - 20:00 |
Thursday | 09:00 - 20:00 |
Friday | 09:00 - 20:00 |
Saturday | 10:00 - 17:00 |
Be the first to know and let us send you an email when Global Dental Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Global Dental Clinic:
Мон-Эмаль ХХК -ны “Глобал” шүдний эмнэлэг нь 2000 онд байгуулагдсан. Монголын томоохон шүдний хувийн эмнэлгүүдийн нэг юм. Манайд Монгол, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг нүүр амны эмчилгээ, сургалт өндөр хөгжсөн орнуудад боловсрол эзэмшсэн өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зарчим баримтлан ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд БНСУ-ын Vatech брэндийн хамгийн сүүлийн үеийн 3D шүдний компьютер томограф, Дэлхийн хамгийн дозе бага цацруулдаг Ezray Air P загварын шүдний зөөврийн рентген, Япон улсын Morita брэндийн шүдний суваг хэмжигч, болон бусад оношлогооны аппаратууд, БНСУ-ын Osstem брэндийн автомат эмчилгээний сандалууд, АНУ-ын Zimmer Biomet брэндийн шүдний имплант, БНСУ-ын Speeddent брэндийн шүдний гажиг заслын аппаратууд, БНСУ-ын Hanshin брэндийн бүрэн автомат ариутгалын автоклав гэх мэт дэлхийн томоохон брэндийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Шүдний эмчилгээний материалын хувьд АНУ, Герман, Япон, Солонгос зэрэг шүдний эмчилгээний материал өндөр хөгжсөн улсуудын дэлхийн шилдэг брэндийн бүтээгдэхүүнүүдийг импортлон эмчилгээндээ хэрэглэж байна. Мөн бид Дэлхийн №1 шүдний имплант болох Zimmer Biomet брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж Монголчууддаа чанартай сайн имплантыг хийж байна. Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй. Бид та бүхэнд тав тух, найрсаг чанартай үйлчилгээг үзүүлэх болно.
Эрүүл шүд - Итгэл дүүрэн амьдрал Глобал шүдний эмнэлэг