28/01/2026
🧠 ТАРХИНЫ ХАРВАЛТААС СЭРГИЙЛЭХ МЭС ЗАСАЛ БАЙДАГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
Тархийг цусаар хангадаг гүрээний артери нарийсч, бөглөрөхөд тархины харвалт үүсэх өндөр эрсдэлтэй болдог.
Энэ эрсдэлийг бууруулах хамгийн үр дүнтэй мэс засал бол
👉 Каротид эндартерэктоми юм.
🔬 Каротид эндартерэктоми гэж юу вэ?
Нарийссан судасны дотор хананд хуримтлагдсан өөх тос, товрууг мэс заслын аргаар авч,
тархины цусны урсгалыг хэвийн болгодог эмчилгээ.
🌍 Дэлхий даяар олон жил хэрэглэгдэж ирсэн
тархины харвалтаас сэргийлэх “алтан стандарт” мэс засал.
👥 Хэнд шаардлагатай вэ?
✔️ Гүрээний судас 70% ба түүнээс дээш нарийссан
✔️ Түр зуурын саажилт, хэл гацах, хараа муудах шинж өгч байсан
✔️ Харвалтын өндөр эрсдэлтэй хүмүүс:
– 60-аас дээш нас
– Тамхи татдаг
– Цусны даралт ихтэй
– Холестерин өндөр
– Чихрийн шижинтэй
– Зүрх судасны өвчтэй
– Удамшилтай
⚠️ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ
Дээрх эрсдэлт хүчин зүйлсийн нэг эсвэл хэд хэд нь байвал
👉 гүрээний артерийн хэт авиан шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна.
✅ Мэс заслын давуу тал
✔️ Харвалтын эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулна
✔️ Урт хугацааны үр дүн сайн
✔️ Аюулгүй, шинжлэх ухаанаар батлагдсан
🌟 Сайн мэдээ
Энэхүү мэс заслыг Монгол Улсад мэргэшсэн баг амжилттай хийж эхлээд байна.
🛏 Мэс заслын дараа:
Ихэнх өвчтөн 2–3 хоногийн дотор хэвийн амьдралдаа ордог.
🚨 Дараах шинж илэрвэл ЯАРАЛТАЙ эмчид үзүүлээрэй
❗ Гар, хөл гэнэт сулрах, бадайрах
❗ Хэл яриа гацах
❗ Нэг нүд гэнэт хараа муудах
❗ Толгой хүчтэй эргэх
⏳ Эдгээр нь харвалтын дохио байж болно!
🩺 Эрүүл мэндээ хамгаалж, харвалтаас урьдчилан сэргийлье.
📞 Мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.