ТАМАНУКА ЭМНЭЛЭГ
Чих хамар хоолойн тусламж:
Чих хамар хоолойн зөвлөх эмчийн зүгээс:
-ЧХХ-н оношлогоо эмчилгээний асуудлаар аймаг, хот, дүүргүүдийн ЧХХ-н эмч нарт мэргэжлийн зөвлөгөө өгнө.
-ЧХХ-н өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлан тогтооно.
Чих хамар хоолойн үзлэг, дурангийн оношилгоо
Сонсголын бичлэг
Чих хамар хоолой залгиур төвөнхөд бүх төрл
ийн эмийн эмчилгээ
Дайвар хөндийг угааж эмчилнэ
Мирингопластик, тимпанопластик, остикулопластик, остикулопластик остеотомия, ринопластик, хамрын шинэ гэмтлийг засаж тэгшлэх (pеопозиция) зэрэг чихний сонсгол сэргээх болон хамрын амьсгал чөлөөлөх элекрокоагуляция конхотомия, таславч тайрах мэс заслуудыг хийнэ.
ЧХХ эмгэгүүдийн үеийн физик эмчилгээ:
Шарлага эмчилгээг : бичил долгионы давтамжаар шарах
Лазераар шарах
-Утлага эмчилгээ зэргийг хийнэ
Эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.
Шүд эрүү нүүрний тусламж:
Шүд эрүү нүүрний эмгэгийн оношлогоо
Шүд, амны хөндийн бүх төрлийн тулгуур эдийн өвчний парадонтоз эмчилгээ
Шүд авах ба бүх амны хөндий, шүлсний булчирхай, хүзүү орчмын буглаа нэвчдэс нээх, эрүүний ясанд чиг тавих, шарханд цэгцлэлт хийх, эд эсийн шинжилгээ авах зэрэг мэс ажилбаруудыг хийнэ.
Хиймэл шүд авагддаг болон авагддаггүй
Эмэгтэйчүүдийн тусламж
Эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо
4D эхо-гоор жирэмсэн, ургийн өсөлт, ургийн гажиг, хүйс, эмэгтэйчүүдийн өнгөт эхо оношлогоо
Жирэмсний болон эмэгтэйчүүд эмгэгийн бүх төрлийн эмийн эмчилгээ
Мэс ажилбар,эд эсийн шинжилгээ авна
Үргүйдлийн оношлогоо эмчилгээ
Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварыг оношлож эмчилнэ
Жирэмсэн эхийг хяналтад авна
Охидын үзлэг, зөвлөгөө
Эрүүл мэндийн болоод эмгэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгнө
Уламжлалт анагаахын тусламж
Судас барьж оношлоно
Уламжлалт аргаар эмчилнэ.Үүнд: Бүх төрлийн бариа засал, зүү төөнүүр, хануур, шивүүр, тан уулгах, цус харвалтын дараах саажилт, нүүрний саажилт, чихэрийн шижин, артерийн даралт ихсэх
Хүзүү, нуруу, үе мөч,мэдрэлийн өвчнүүд, хүүхдийн давсагны сулрал, үе завсрын яс ургалтыг эмчилнэ
Эрүүл мэндийн зөвлөлгөө өгнө
Халамжийн үйлчилгээ:
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ЧД-ийн 12-17-р хорооны ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийн бус аргаар сэргээн засах эмчилгээ тусламж үзүүлэх тэдний чөлөөт цагийг идэвхтэй байлгах зорилгоор өдөр тутамын хэвлэл, чөлөөт тоглоомууд, хөгжим, бүжиг телевиз, халуун хоол цайгаар үйлчилдэг.