06/05/2026
Бамбай булчирхайн асуудалтай таргалттай бол уншаарай
Маш чухал мэдээлэл оруулжээ👇🏻Бамбай булчирхай нь бодисын солилцоо, энерги, сэтгэл зүй, үр тогтоох чадварт хүртэл маш олон зүйлд нөлөөлдөг чухал булчирхай юм. Түүний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд (жишээ нь: гипотиреоз, аутоиммун өвчин, стресс г. м) доорх аргууд нь үйл ажиллагааг сэргээхэд тусална.
1️⃣ Шинжилгээ өгч оношоо зөв тогтоолгох
👉Эхлээд нарийн шинжилгээ өгч, шалтгааныг тодорхойлох нь чухал:
• TSH (тиреотропин)
• T3, T4 (бамбай булчирхайн гормонууд)
• Anti-TPO, Anti-TG (аутоиммун өвчний маркерууд)
• УЗИ (булчирхайн бүтэц, хэмжээ)
• Витамин D, В12, ферритин (төмөр), магни – дутагдалтай эсэхийг шалгах
2️⃣ Бамбай булчирхайг дэмжих хооллолт
👉Ашигтай шим тэжээлүүд:
• Селен – Бразил самар, өндөг, загас, нарийн ногоо
• Цайр – үхрийн мах, хулууны үр, самар
• Йод – далайн байцаа, йоджуулсан давс (гэхдээ аутоиммун өвчтэй бол болгоомжтой хэрэглэх)
• Витамин D, B12, магни, төмөр – бамбайд шууд нөлөөтэй
‼️Зайлсхийх зүйлс:
• Илүүдэл глютен (таргатай хүнс) — аутоиммун өвчнийг дордуулах эрсдэлтэй
• Химийн орцтой хүнс, чихэр, соя
• Илүүдэл кофеин
3️⃣ Стресс ба бөөрний дээд булчирхайг дэмжих
👉Стресс нь бамбай булчирхайг шууд дарангуйлдаг.
• Сайн унтах (шөнийн 7–9 цаг)
• Хөнгөн дасгал (алхалт, сунгалт, иога)
• Кофены хэрэглээг багасгах
• Тайвшруулах аргууд: амьсгалын дасгал, бясалгал, саун, иллэг
4️⃣ Эмчилгээ ба нэмэлт бүтээгдэхүүнүүд
(зөвхөн эмчийн заавраар)
• L-тироксин (гормоны орлуулах эм)
• Т3 + Т4 хосолсон эмчилгээ (зарим хүмүүст илүү үр дүнтэй)
• Селен, Цайр, Витамин D, Ашваганда, Родиола гэх мэт байгалийн адаптоген нэмэлтүүд
5️⃣ Дасгал хөдөлгөөн
• Бамбайд ачаалал өгөхгүй, тайван спорт: алхалт, усанд сэлэх, сунгалт
• Хэт их ачаалал – хор уршигтай байж болно
6️⃣ Хоргүйжүүлэлт
• Элэг болон гэдэсний үйл ажиллагааг дэмжих:
• Ногоон навчит хүнс, уураг, улаан буудайн өвс, чацаргана, куркума
• Фтор-оос зайлсхий (ус, шүдний оо)
• Хуванцар сав, химийн бодис багатай орчныг сонгох
Утас: 89008416 🚘 Хүргэлттэй
#бамбай #бамбайбулчирхай #дотоодшүүрэл #эрүүлмэнд