04/05/2026
ХЭРХЭН ШИНЭ ЭЛЭГТЭЙ БОЛОХ ВЭ?
Хүн бүрд хэрэгтэй зөвөлгөө. Та элэгний тухай юу мэддэг вэ?
ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бүхий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм. Гэхдээ, элэг бүр эцсийн цэгт хүрээгүй л бол бараг өвдөж мэдрэгддэггүй эрхтэн юм. Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид тэр бүр мэддэггүй . Та архи ууддаггүй, тамхи татдаггүй ч бай, энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн үг биш шүү!
ЭЛГЭНД ӨДӨР ТУТМЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ АРГА.
Энэ цэвэрлэгээг та өдөр тутам хийснээр үр дүнг аажмаар 1 сарын дараа, бүр 7 хоногийн дараа ч мэдэрч болно.
Энэ арга маш энгийн.
Та өглөө босоод, өлөн дээрээ 1-2 ХООЛНЫ ХАЛБАГА УРГАМЛЫН ТОС АЯГАНД ХИЙГЭЭД, ДЭЭР НЬ ТАЛ НИМБЭГНИЙ ШҮҮСИЙГ ШАХАЖ НЭМЖ ХУТГААД УУХ ХЭРЭГТЭЙ. Ердөө л энэ. Дараа нь өглөөний цайгаа уух , нүүр гараа угаах зэрэг юу дуртайгаа хийж болно.
ЭНЭ ХОЛИМОГ ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?Цөсний хог хаягдал цэвэрлэхийг идэвхжуулж, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр та өтгөн хаталтыг мартана. Биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Цөс өөх тосыг бутлан боловсруулж, шулуун гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлснээр элэг, цөсөнд хуримтлагдсан хор байгалийн ердийн замаар гадагшилна. Ийм хэлбэрээр, өдөр бүр элэгний хөнгөн цэвэрлэгээ явагдана.
ЯМАР ТОСЫГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Энэ зорилгод хамгийн тохиромжтой нь оливийн тос байдаг. Оливийн тос нь элэг цэвэрлэхийн зэрэгцээ өөр олон ашигтай шинж чанарыг агуулдаг. Үүнд: хлостеринийг багасгадаг, судасны ханыг цэвэрлэдэг, зүрх судасны өвчин үүсэхийн эсрэг шинж чанарыг агуулдаг. Зөвлөхөд, энэхүү цэвэрлэгээнд "Extra Virgin" хэмээх шинэхэн оливийг хүйтэн аргаар ганц удаа шахаж гаргасан оливийн тос тохиромжтой байдаг. 2, 3 удаа халааж шахаж гаргасан бусад тосууд байдаг. Тэдгээрт цэвэрлэх шинж чанар нь үлэмж буурдаг. Иймээс оливийн тосыг авахдаа хаяг, тайлбарыг сайтар уншаарай.
Хэрэв оливийн тос байхгүй бол бусад тосыг мөн хэрэглэж болно. Ерөнхийдөө ургамлын тоснууд шинж чанараараа өөр ч цөс цэвэрлэх , хлостерин бууруулах адил шинж чанартай байдаг.
НАРАНЦЭЦЭГИЙН ТОС дээрхи шинж чанараас гадна тромбфлебитийг эмчлэх, үе мөчний өвчин ревматизмийг эмчлэхэд тустай.
МААЛИНГИЙН ТОС нь өөх тосыг шингээх чанартай нь турахад ашиг тустай.
ЭРДЭНЭШИШИЙН ТОС-нд " Е" витамин ихээр агуулагддаг (оливийн тосноос) . Е витамин нь хоргүйжүүлэх шинж чанартай, исэлдэх процесст саад болдог нь хөгшрөлтийн эсрэг тустай.
РАПСЫН ТОС шинж чанараараа оливийн тостой бараг адил, гэхдээ харьцангуй хямд зарагддаг.
Та өөртөө тохирох тосыг сонгоорой.
НИМБЭГНИЙ ХҮЧИЛЛЭГ ШҮҮС
Цэвэрлэгээний 2 дахь зүйл нь нимбэгний шүүс. Мөн цөснөөс хаягдлыг ангижруулах процессийг дэмжиж өгнө. Үүний зэрэгцээ өөр олон ашиг тустай. Амьсгалын замын эрхтэнгүүд, уушгинд таатай нөлөө үзүүлж, ханиад томууг эдгээн, дархлааг сайжруулж, амин дэмжүүлэх эмчилгээ болдог. Шээсний замын элс чулууг цэвэрлэж, үе мөчний ажиллагааг сайжруулдаг.
Нимбэгний оронд цангис жимсийг хэрэглэж болох бөгөөд халдварын эсрэг шинж чанартай.
Ийнхүү та өөртөө таалагдсан, тохирсон аргыг ашиглаж болох бөгөөд гагцхүү "1-2 хоолны халбага тос + тийм хэмжээний хүчиллэг шүүс" гэсэн харьцааг хэрхэвч өөрчилж болохгүй!
ТАНЫ ХҮЛЭЭХ ҮР ДҮН
Та өглөө бүр энэ холимгийг хэрэглэж чадвал, таны ходоод шулуун гэдэсний зам хайхалтай ажиллах болно. Өдөр бүр ямар ч хүндрэлгүй бохирдлоо гаргаснаар бие хөнгөрч, арьс цэвэрхэн болох ба амьсгал цэвэрхэн, сэтгэл өөдрөг, сайхан эрчимтэй явах болно.
Бидний ЭЛЭГ ЦУСНЫ ҮЙЛДВЭР бөгөөд хэрэв тэр цэвэр байвал боловсруулагдаж байгаа цус маань цэвэр байж, эд эрхтний тэжээл хангалттай бүрэн дүүрэн ажиллах болно. Үе мөч уян болж, зүрхний ажиллагаа сайжирна.
ХЭМЖЭЭ ТУНГ ТААРУУЛСАН ҮЕД Л САЙН ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!
Та энэхүү холимгийг насан туршдаа хэрэглэж болно. Гэхдээ хэмжээ тунг ихдүүлж огт болохгүй. Энэ цэвэрлэгээ нь элгийг аажим цэвэрлэх , цаашид түүнийг эрүүл цэвэр байлгах зориулалттай. Үр дүн нь огцом шууд гарахгүй байж болно. Хамгийн наад зах нь 7 хоног, цаад тал нь 1 сарын дараа илэрхий үр дүн гарна. Эмчилгээг тасралтгүй хэрэглэснээр 1 жилийн дараа таны элэг ШИНЭ БОЛОХ үр дүнг үзээрэй.