07/01/2026
MCS Energy багийн бөхчүүд маань Интермед эмнэлгийн спортын хөдөлгөөн засалч Jong Beom Kim-ээс мэргэжлийн зөвлөгөө авлаа.
БНСУ-ын мэргэшсэн xөдөлгөөн засалч Jong Beom Kim бөхчүүдэд хөдөлгөөн заслын суурь үнэлгээ хийж, биеийн тэнцвэр, уян хатан байдал, ачааллын зөв хуваарилалтад чиглэсэн, бэртэл гэмтлээс сэргийлсэн хөдөлгөөн, сунгалт болон дасгалын зөвлөмжүүдийг өгсөн юм.
Багийн тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, бэлтгэлийн чанарыг сайжруулах, сэргээн засах үйл явцад чиглэсэн энэ арга хэмжээ нь бөхчүүдэд урт хугацаанд тогтвортой амжилт гаргахад дэмжлэг болох ач холбогдолтой.
Intermed Hospital Mongolia эмнэлгийн Сэргээн засах төв нь олон улсын стандартын дагуу, орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан сэргээн засахын үзлэг, оношилгоо хийж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон физик эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг төв юм.