02/06/2025
ЭМНЭЛГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ИРЭЭДҮЙ – ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2025
Улсын хэмжээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, техникч бэлтгэж буй их, дээд сургуулиудын оюутнуудын дунд “ЭМНЭЛГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ИРЭЭДҮЙ” анхдугаар эрдэм шинжилгээний хурал болон ажил олгогчдын өдөрлөгийг манай байгууллага ивээн тэтгэж, амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй болон шинээр нэвтэрч буй сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалтын мэдээллийг түгээх, энэ чиглэлээр суралцаж буй бакалавр, магистрын оюутнуудын судалгааны ажил, бүтээлүүдийг танилцуулах, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, санал, зөвлөмжийг нэгтгэн олон нийтийн хүртээл болгоход оршино.