Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ Үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулг
(203)

📌Зөв хооллолт бол эм биш ч урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга юм✅
17/02/2026

📌Зөв хооллолт бол эм биш ч урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга юм✅

✅Сар шинийн баяраар айл хэсэх, зочлох үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс урьдчила...
17/02/2026

✅Сар шинийн баяраар айл хэсэх, зочлох үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх эрсдэл нэмэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх нь хувь хүн, гэр бүл, нийгмийн түвшинд чухал ач холбогдолтой билээ.

👏Сар шинийн баярын өдрүүдээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалаарай ✅✅
17/02/2026

👏Сар шинийн баярын өдрүүдээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалаарай ✅✅

📌📌📌Цагаан сарын баяраар ууц, бууз, банш, давсалсан мах, ааруул, бяслаг зэрэг хоол зонхилдог тул давсны хэрэглээ анзаарал...
16/02/2026

📌📌📌Цагаан сарын баяраар ууц, бууз, банш, давсалсан мах, ааруул, бяслаг зэрэг хоол зонхилдог тул давсны хэрэглээ анзааралгүйгээр ихэсдэг. Энэ нь ялангуяа цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэг, бөөрний өвчтэй хүмүүст эрсдэл нэмэгдүүлдэг. ✅Цагаан сарын баяраар зохистой хооллоё

📌📌📌Цагаан сар бол зөвхөн уламжлалт баяр биш, харин сэтгэл зүйн дархлааг дэмждэг соёлын чухал үйл явдал юм. Монголчуудын ...
13/02/2026

📌📌📌Цагаан сар бол зөвхөн уламжлалт баяр биш, харин сэтгэл зүйн дархлааг дэмждэг соёлын чухал үйл явдал юм. Монголчуудын хувьд энэ баяр нь хүндлэл, уучлал, эв нэгдэл, талархлын бэлгэдэл байдаг билээ

05/02/2026

📌Зөвлөмж
✅Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдрийн хүрээнд иргэдийн дунд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдлыг таниулах мэдээллийг хүргэж байна.

📌📌📌Хавдрын эсрэг Дэлхийн өдөр нь жил бүрийн 02 сарын 04-ний өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийн зорилго нь хорт хавдрын у...
04/02/2026

📌📌📌Хавдрын эсрэг Дэлхийн өдөр нь жил бүрийн 02 сарын 04-ний өдөр тохиодог бөгөөд энэхүү өдрийн зорилго нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн талаарх мэдлэгийг нэмэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг дэмжих, хавдартай хүмүүс, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхэд оршино.

📌Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие орган...
04/02/2026

📌Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалдаг. Тиймээс аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжээрэй✅

📌 УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН “ЮНИКЭЙР” НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.
03/02/2026

📌 УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН “ЮНИКЭЙР” НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Нипах вирус нь 🦇 жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин юм.🍹 Сарьсан багв...
02/02/2026

Нипах вирус нь 🦇 жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин юм.
🍹 Сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа дал модны түүхий шүүс), 🐖 халдварласан амьтан, мөн 👥 хүнээс хүнд ойр хавьтлаар дамжиж болно.
😮‍💨🧠 Хүний хувьд шинж тэмдэггүй байхаас эхлээд амьсгалын хүнд өвчлөл, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.
⚠️ Нас баралт 40–75% хүрэх тохиолдол бий.
💉💊 Одоогоор вакцин, тусгай эмчилгээ байхгүй.
🌍 Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудад нутагшмал байдлаар бүртгэгдэж байна.
🌐 ДЭМБ-ын үнэлгээгээр олон улсад тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй гэж үзжээ.
ℹ️ Нутагшмал бүс нутагт зорчиж байгаа тохиолдолд түүхий жимсний шүүс хэрэглэхгүй байх, сарьсан багваахай, гахай зэрэг амьтадтай харьцахгүй байх, албан ёсны мэдээллийг дагах нь чухал. Эх сурвалж: ДЭМБ

📌📌📌УГТЭ: "МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.✅Улсын гуравдуга...
28/01/2026

📌📌📌УГТЭ: "МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхэн уламжлал болох мэс заслын тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэс заслын баг хамт олноороо хэлэлцэх зорилгын хүрээнд “МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

✅Уг хэлэлцүүлгээр тус эмнэлгийн мэс заслын тэргүүлэх чиглэл, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгуудын эмнэлзүйн тэргүүлэх чиглэлийн хүрээнд ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн хангалтын төлөвлөлтийг байгууллагын дунд хугацааны стратегийн хэрэгжилттэй уялдуулж хэрэгжүүлэх талаар нийт 11 тасгийн танилцуулга хийгдэж, оролцогч мэргэжилтнүүдийн зүгээс идэвхтэй санал асуулга, хэлэлцүүлэг өрнүүллээ.

✅ Тус эмнэлгийн хэмжээнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт тасгууд, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дотор мэдрэлийн чиглэлийн судсанд дотуурх мэс ажилбар үзүүлдэг бүх тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, оношилгооны тасаг нэгж, дэмжих үйлчилгээний болон захиргаа, удирдлагын бүрэлдэхүүн зэрэг нийт 120 гаруй төлөөлөл оролцлоо.

✅Дээрх хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн тус эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бодлогын баримт бичиг эмнэлгийн захирлын тушаалаар батлагдан гарч, хэрэгжих юм.

Address

Улсын гуравдугаар төв эмнэлэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category