Амгалан амаржих газар

Амгалан амаржих газар Нийслэлийн Амгалан Амаржих Газар

Анх 1966 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газрын харъяа Гуравдугаар амаржих газар нэртэйгээр төрөхийн 155 ор, 135 эмч, ажилтантай 1966 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс үүд хаалгаа нээн ажиллаж эхэлжээ.

Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 1990-ээд оны зах зээлийн шуурганд өртсөн гашуун түүх бий.

Зах зээлийн эдийн засгийн харилц

аанд шилжсэн улс орны нөхцөл байдлаас шалтгаалан нийслэлд төрөлт эрс багассан бөгөөд үүнтэй холбогдуулан. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1998 оны А/56, А/34 дүгээр тушаалыг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 1998 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн 28 дугаар тушаалаар тус амаржих газрыг татан буулгаж, орон тоо болон төсвийг одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсий төвд шилжүүлж байлаа.

Хэдийгээр амаржих газар татан буугдсан ч тухайн үеийн хэрэгцээ шаардлагын дагуу нэг жилийн дараа дахин байгуулагдсан билээ. Тухайлбал, нийслэлийн хүн амын өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ялангуяа хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт төрөлт эрс нэмэгдсэн тул Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 114 дүгээр тогтоолын дагуу тухайн үед Зэвсэгт хүчний төв эмнэлгийн поликлиник байрлаж байсан барилгыг чөлөөлж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1999 оны А/289, А/233 дугаар тушаалаар Нийслэлийн гуравдугаар амаржих газрыг дахин байгууллаа. 1999 оны арваннэгдүгээр сарын 01-ээс эхлэн амаржих газрын бүтэц, зохион байгуулалтыг дахин эмхлэн байгуулж, 2000 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс нийт 45 ортойгоор үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн түүхтэй.

Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны есдүгээр сарын 22-ний өдрийн "Харъяа эрүүл мэндийн байгууллагуудын нэршил, бүтэц үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/97 тоот тушаалаар “НИЙСЛЭЛИЙН АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР” нэртэй болсон.

Тус амаржих газрын 150 ортой, төрөх эмнэлгийн зориулалттай “А”, “Б" гэсэн 2 блокоос бүрдсэн, зоорийн давхартай, 422 өрөө бүхий нийт 9926.64 мкв ашигтай талбайтай таван давхар шинэ байранд Нийслэлийн өдрөөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр шилжин орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Өдгөө эх барих, нярай, эмэгтэйчүүдийн 200 ор, 241 эмч, ажилтантайгаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эх, нярай, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Улмаар 2016 оны наймдугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийн 30 ортой тасаг нээж, цахим бүртгэл болон нэг цэгийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо бүхий амбулаторийг нээснээр үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсэн.

“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА” СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.🥼 Эрүүл мэндийн салбарын гамшгаас хам...
15/05/2026

“ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА” СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🥼 Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” улсын хэмжээнд 5-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

🚒 Команд штабын сургуулилтын хүрээнд:
• Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
• Газар хөдлөлт, гал түймэр, үер усны аюул зэрэг үед авах арга хэмжээ
• Нүүлгэн шилжүүлэлт болон анхны тусламжийн дадлага
• Цар тахал, халдварт өвчний үеийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал
• Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах
• Штабын дадлага, хамтарсан ажиллагааны сургуулилт
• Иргэдийн аюулгүй байдлын мэдлэг, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх

🧑‍🚒Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.
Нийслэлийн Амгалан амаржих газрын гамшгаас хамгаалах команд штабын бүрэлдэхүүн

~Эх, үрсийн амар амгалангийн төлөө Хамтдаа~

🤱Амгалан тэврэлтээс-Амьдралын хүч" уриан дор 2026.05.15-ны энэ  өдөр Имж эх асаргааны талаарх ойлголт, мэдлэгийг түгээн ...
15/05/2026

🤱Амгалан тэврэлтээс-Амьдралын хүч" уриан дор 2026.05.15-ны энэ өдөр Имж эх асаргааны талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх Дэлхийн өдөр тохиож байна. Имж эх асаргаа нь дутуу төрсөн болон бага жинтэй нярайг дулаан байлгах, эхийн сүүгээр хооллох, эх үрийн холбоог бэхжүүлэх, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулахад үнэлж баршгүй ач холбогдолтой.
✅Амгалан амаржих газрын хувьд Имж-Эх асаргааг эх, нярай, гэр бүлийн оролцоог дэмжсэн ээлтэй орчинд хэрэгжүүлж, нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй дутуу нярай болон тэдний гэр бүлд тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
💙 Эхийн тэврэлт бол нярайн хамгийн анхны эмчилгээ, хамгийн хүчтэй хайр юм💙

14/05/2026

✅ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газараас “Иргэний хяналтын нэгдсэн португал 1818.mn” шинээр нэвтрүүлж, эхэлж байна.

13/05/2026

"ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯР"-ЫН МЭНД ХҮРГЭЕ...
✨Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, мэргэжлийн өндөр ур чадвар, энэрэнгүй сэтгэлээр үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт сувилагч НАРТАА "Олон улсын Сувилагчдын баяр"-ын мэндийг хүргэе.👏👏👏

~ Эх, үрсийн амар амгалангийн төлөө-Хамтдаа ~

https://www.facebook.com/share/v/1GBTSekSW7/

09/05/2026

🤰Эрүүл ээжээс эрүүл хүүхэд
🤱Имж эх асаргаа нь аюулгүй үзүүлж болох тусламж
~Эх үрсийн амар амгалангийн төлөө хамтдаа~

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР📣
08/05/2026

📣НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР📣

👩🏼‍⚕️👨‍⚕️ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ💙Амь тосч, хүмүүн хэлхээг үргэлжлүүлэгч ачит эх баригч, сув...
08/05/2026

👩🏼‍⚕️👨‍⚕️ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
💙Амь тосч, хүмүүн хэлхээг үргэлжлүүлэгч ачит эх баригч, сувилагч нартаа мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл зүтгэл, хүнлэг үйлсэд тань гүн талархал илэрхийлье💙
Нийслэлийн Амгалан амаржих газрын нийт эх баригч, сувилагч болон Монголынхоо эх, нярайн төлөө зүтгэж буй бүх эх баригч сувилагч нартаа Олон улсын эх баригч, сувилагчдын баярын халуун мэнд хүргэе.❤️🌎
~Эх үрсийн амар амгалангийн төлөө Хамтдаа~
#хүлээнавахяаралтайтусламжийнтасгийнхамтолон

👩🏼‍⚕️👨‍⚕️ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ💙Амь тосч, хүмүүн хэлхээг үргэлжлүүлэгч ачит эх баригч, сув...
08/05/2026

👩🏼‍⚕️👨‍⚕️ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
💙Амь тосч, хүмүүн хэлхээг үргэлжлүүлэгч ачит эх баригч, сувилагч нартаа мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл зүтгэл, хүнлэг үйлсэд тань гүн талархал илэрхийлье💙
Нийслэлийн Амгалан амаржих газрын нийт эх баригч, сувилагч болон Монголынхоо эх, нярайн төлөө зүтгэж буй бүх эх баригч сувилагч нартаа Олон улсын эх баригч, сувилагчдын баярын халуун мэнд хүргэе.❤️🌎
~Эх үрсийн амар амгалангийн төлөө Хамтдаа~

#мэсзасалмэдээгүйжүүлэгэрчимтэмчилгээнийтасгийнхамтолон

Address

БЗД 13-р хороо 14-р хороолол Татварын хэлтэсийн урд
Ulaanbaatar
13330

Alerts

Be the first to know and let us send you an email when Амгалан амаржих газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Амгалан амаржих газар:

Share

Category