Sunderia Wellness

Sunderia Wellness 🧿Sunderia Rose Nergui
MA in Psychology, MA in Yoga Naturopathy🧿 Teacher Qualified with Yoga & Naturopathy. Mindfullness meditation teacher.

19/06/2025

Далай бол амьлралын эх үүсвэр. Эд баялаг нууцын код агуулдаг. Лус савдаг хаигийн их оршдог. Мермайд буюу Лусын дагина бол манайхаар бол лус юм. Мермейд байдаг үгүй гэж маргасаар судалсаар байгаа орчин үеийн шинжлэх ухаанчид хүртэл НАСА хүртэл! гэхдээ энэ тэдний ойлголтоос хэт давсан дээд түвшний мэдээлэл шүү дээ. Лус байдаг эсэхийг бүдүүн бараг шинжлэх ухаанаар яаж судлах вэ дээ. #лус #далай #Өдөр

09/06/2025

587 Followers, 1,038 Following, 119 Posts

Уй гашуу нь амьдралын хэвийн байдлыг алдагдуулдан  цочмог "өвдөлт" юм. Энэ нь бидний хайртай зүйлийн тусгал учраас бүх з...
04/05/2025

Уй гашуу нь амьдралын хэвийн байдлыг алдагдуулдан цочмог "өвдөлт" юм. Энэ нь бидний хайртай зүйлийн тусгал учраас бүх зүйлийг хамарсан мэдрэмж төрүүлдэг. Уй гашуу нь зөвхөн дотно хүнээ алдсанаар хязгаарлагдахгүй, харин хайртай хүнээ алдсаны дараа, ялангуяа харилцаа нь хэцүү байсан бол гэм буруутай, төөрөгдөл зэрэг мэдрэмжүүд нэмэгддэг.
Уй гашуу нь өөрийн үйл явцтай үе шаттай, гэвч алдсаны дараах өвдөх мэдрэмжийн хуваарь байдаггүй; ямар ч хүн зовлон зүдгүүрээс бүрэн зайлсхийх боломжгүй. Үнэн хэрэгтээ уй гашууг дарах эсвэл үгүйсгэх оролдлого нь үйл явцыг уртасгах магадлалтай бөгөөд сэтгэл хөдлөлийн нэмэлт хүчин чармайлт шаарддаг.

Үүний нэгэн адил, "илүү" уй гашуу нь илүү сайн эсвэл гашуудах зохистой арга байдаг гэсэн буруу ойлголт нь үйл явцыг улам хүндрүүлдэг.

Зарим хүмүүсийн хувьд уй гашуу нь богино хугацааны үзэгдэл бөгөөд цочмог уй гашуу гэж нэрлэгддэг боловч өвдөлт нь хожим гэнэт эргэж ирдэг.
-Гэвч бусад хүмүүс олон сар, жил үргэлжилсэн "ээдрээтэй уй гашуу" гэгддэг удаан хугацааны уй гашууг мэдэрч болно. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хүний уй гашуу нь хамгийн урт үе шаттай эдгэдэг гэж хэлж боломгүй "өвчин-өвдөлтийг тээнэ" гэж үздэг. Тусламж, дэмжлэггүйгээр ийм уй гашуу нь тусгаарлалт, архаг ганцаардал руу хөтөлдөг.
Хүн бүр уй гашуугийн таван үе шатыг дагадаг уу?
Сэтгэцийн эмч Элизабет Кублер-Россын 1969 онд хэвлэгдсэн "Үхэл ба үхлийн тухай" номны нөлөөллийн улмаас олон хүн үгүйсгэх, уурлах, наймаалцах, сэтгэл гутрал, хүлээн зөвшөөрлийг мэдрэх болно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс биш юмаа гэхэд олон хүн эдгээр үе шатыг давж гарахгүй гэдгийг харуулсан. Зарим хүмүүс энэ үе шатыг туулж, ялагдал хүлээх буюу үйл явдлыг хүлээн зөвшөөрхөд хүрдэг бол уй гашуу нь хувь хүн бүрийн хувьд өөр ба урьдчилан таамаглах аргагүй байдаг.
Уй гашуу, сэтгэлийн хямрал хоёрын ялгаа юу вэ?
Уй гашуугийн олон шинж тэмдэг нь сэтгэлийн хямралтай давхцдаг. Уйтгар гунигт автах, ихэвчлэн юунаас ч таашаал авах чадвараа алддаг; нойргүйдэл; хоол идэх, өөрийгөө халамжлах анхаарах сонирхолгүй болно. Гэхдээ уй гашуугийн шинж тэмдгүүд нь ойн баяраар эсвэл "алдагдлыг" уг хүнийг сануулах бусад зүйл тохиолдоход түр зуур дахин идэвхжиж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам багасч болдог. "Амьдрал шударга бус", "Би үүнийг хэзээ ч даван туулахгүй" "яагаад би..." гэх мэт сөрөг бодлууд нь уй гашуугийн ердийн үйл явцын нэг хэсэг боловч таны үйлдлийг удирдан чиглүүлэхээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Хүн бүр уй гашууг олон янзаар мэдэрдэг тул гашуудлын үед найз эсвэл хайртай хүнээ дэмжих хүмүүс тэр хүний ​​юу туулж байгааг ойлгох, дэмжих, хэт гунигтай байгаа юм уу, эсвэл хэтэрхий удаан уй гашуудалд автсан уу гэдгийг шүүхээс татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн "хаалтын" одоо боль гэх зэрэл үг үйлдэл гаргахаас зайлсхийж амьдралын энэхүү хүнд үед нь бүх талаар туслах сэтгэлийн дулаан байдалд дэм өгөх ерөнхийдөө уй гашууг хурдан давах хүч өгдөг юм.

Бодит тусламж үзүүлэх үед уй гашууд автсаэ хүн алдагдлаа хүлээн зөвшөөрөх үйлдэл илүү хурдан үзүүлдэг нь батлагдсан ойлголт. Маш гашуудаж буй хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийг сонсож, асуулт асууж, дурсамжаа хуваалцахыг хүсдэг бөгөөд ингэснээр уй гашуудлын гүн гүнзгий, үнэн зөвийг баталж, тэднийг эдгээхэд тусалдаг. Хамгийн зөв дэмжлэг нь тэднийг ойлгох ярилцах "алдагдлаа" хүлээн авахад туслах, уй гашууг мартуулах зүйл сэдэх тайвшруулах байдаг.
Эцэг эх, ах эгч, хамтрагч, хүүхэд эсвэл хамгийн сайн найзаа алдсаны дараа хэн нэгэн гашуудах болно гэж найдаж байна. Гэхдээ эдгээр нь уй гашууг дагуулдаг цорын ганц алдагдал биш юм. Хүмүүс нандин тэжээвэр амьтан, ажил эсвэл амьдралын бусад чухал үүрэг, гэр орон эсвэл бусад сэтгэл санааны хувьд чухал зүйлээ алдсандаа гашуудаж болно. Мөн энэ нь ихэвчлэн салалтын дараа тохиолддог.

Эцэг эх, ах эгч, хамтрагч, хүүхэд эсвэл хамгийн сайн найзаа алдсаны дараа хэн нэгэн гашуудах болно гэж найдаж байна. Гэхдээ эдгээр нь уй гашууг дагуулдаг цорын ганц алдагдал биш юм. Хүмүүс нандин тэжээвэр амьтан, ажил эсвэл амьдралын бусад чухал үүрэг, гэр орон эсвэл бусад сэтгэл санааны хувьд чухал зүйлээ алдсандаа гашуудаж болно. Мөн энэ нь ихэвчлэн салалтын дараа тохиолддог.

Харамсалтай нь, эргэн тойрныхон нь уй гашуугийн эдгээр хэлбэрийг хүлээн зөвшөөрдөггүйг олон хүн олж хардаг, иймээс тэд " эрхээ хасуулсан" гашуудагч гэх нэршилтэй байдаг. Ямар нэг цаг үеийн дурсамж, ямар нэг ажил карьер, залуу нас, өөрийн тухай тодорхойлолт, гоо сайхан бие бялдараа алдах, найз нөхөдөөсөө ангижран хөндийрөх, гэр бүл салалтын дараа, эсвэл үр хүүхэд өсч томрох, коллежид элсэх, гэрээсээ нүүх, өөр улс оронруу явах ч бас гашуудал бий болгодогийг батлажээ. Тэдгээр хүмүүст гашуудлаа мэдрэх "зөвшөөрөл" олгоогүй гэсэн мэдрэмж нь өвдөлтийг улам бүр нэмэгдүүлдэг. Гэвч гашуудлын хүрээ нь тухайн хүн ийм эмх замбараагүй байдлын үеийг даван туулахад тусалдаг, ялангуяа эргэн тойрныхон нь энэрэнгүй сэтгэлээр хариулж, хувь хүн бүрт "шугаман бус эдгэрэх" эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг. Шугаман бус эдгэрэлт гэдэг нь гашуудал алдагдал тохиолдсон хүн жишээ нь эхлээд хүлээн зөвшөөрөхгүй, дараа нь уур хилэнд автаж, үүний дараа буруутгах үед шилжиж, мөн гутарч гуниглах, ганцаардах гэх мэт хувир болно. Эдгээр үе шатууд эхнээсээ дуусч дахин эхлэж болдог үүнийг шугаман бус гашуудал гэдэг.
Энэ үед нь хувь хүн бүрт ойр байгаа гэр бүл найз нөхөд нь ойлгох дэмжих, анхаарлыг нь сарниулж эерэг байлгах тал дээр ажиллах нь эдгэрэлтийг шууд дэмждэг.
Гашуудал нь сэтгэл судлаачын тусламжгүйгээр маш урт удаан үргэлжлэх явдал ч бий.

Н. Сүндэрьяа (Иога эмгүй эмчилгээ, Сэтгэл судлалын Мастер)

Хүүшээ бид нар чинь бас амьдаар дуулсан/тоглосрн байдымаа 🖤🐈‍⬛
21/04/2025

Хүүшээ бид нар чинь бас амьдаар дуулсан/тоглосрн байдымаа 🖤🐈‍⬛

https://youtu.be/Ov5To4DHGgo?si=GNvanG34PfiTMeaM
06/04/2025

https://youtu.be/Ov5To4DHGgo?si=GNvanG34PfiTMeaM

00:00 Intro03:07 Хүний эгогоо хөгжүүлэх үйл явц, том би-тэйгээ нэгдэх явц04:50 Жам ёсны хөгжлийг явуулахгүй бол олон сөрөг үр дагавартай05:36 Хижээл насны хя...

Сүн Үкүнийг сурталчилдаг иогийн багш нар хүртэл байдаг санхүүждэг юм уу цусанд нь байдым уу яг сайн мэдэхгүй.
16/01/2025

Сүн Үкүнийг сурталчилдаг иогийн багш нар хүртэл байдаг санхүүждэг юм уу цусанд нь байдым уу яг сайн мэдэхгүй.

Сүн Ү Күн хаанаас Пагмадуламын урд гараад ирснийг хэлээд өг дөө, Оюунгэрэл ээ?

"Пагмадулам" киног үзлээ. Жүжигчдийн ур чадвар, зураг авалт, найруулагчийн өгүүлэмж...ярих юмгүй. Яг юу нь намайг эмзэглүүлэв ээ.
1. Дашдоржийн Нацагдорж бол эрэмгий эр хүн, гал мэт бадарсан сэтгэлтэй, гол мэт урссан авъяастай, омог бардам яруу найрагч. Тийм байж л эсгий гэрээс эрхэмсэг сансар огторгуйд тэмүүлсэн "Од" шүлэг, эх орноо бүрэн тойрч, бүтэн бүртгэж үлдээсэн "Миний нутаг" шүлгүүдийг бичнэ. Бас маш том бодлоготон. "Харанхуй хад", "Хуучин хүү" өгүүллэгүүд тэр чигээрээ бодлого. Хэлмэгдүүлэлтийн их шуурганы үед өөрөө хэлмэгдсэнээс, үзэг нэгт нөхдөө барьж өгөөгүй зоригтон. Гэтэл энэ кинонд үлбийсэн архичин явсаар дуусав.
2. Д.Нацагдорж 1932-1937 онд Бөмбөгөр ногоон театрт үндэсний анхны дуурь "Учиртай гурван толгой"-гоо тавьж байв. Суут бүтээл. Одоо ч бид эргэн тойрноосоо учиртай гурван толгойнуудыг уут уутаар нь харж болно. Гэтэл Монголын түүхийн хоёр чухал залуу буюу, гол дүрийн Нацагдорж, Пагмадулам нар уг кинонд Хятадын "Сүн Ү Күн"-ийг үзээд явж байх юм. Сүн Ү Күн нь дэлгэц дүүргэн гарч байна. Шууд реклам. "Учиртай гурван толгой" бүр сураг байхгүй. Бас болоогүй ээ, "Сүн Ү Күн"-ийг үзчихээд гарч явахдаа Пагмадулам Нацагдоржид Хятадын уран зохиолын таван оргилын тухай бичил яриа хийгээд амжина. Бас улаан цагаандаа гарсан реклам нэвт үнэртлээ. За Оюунгэрэл ээ, би хардах эрхээ эдэлнэ. Энэ кинонд Нацагдоржийн ганц шүлгийн нэр, ганц дуурь, жүжгийн нэр байхгүй хэрнээ яахаараа Хятадын утга зохиол яриад байдаг билээ. Чи Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрээр жил бүр баахан эмэгтэй урагшаа Хятад руу авч явдаг, бас энэ киног продюссерлэсэн. Хятадуудаас хэдэн саяыг авсан бэ, үүнийгээ тайлбарла даа. Чи яг ямар орлоготой, цалинтай, бизнестэй хүн бэ? Та нарт сэтгэл байсан бол "Учиртай гурван толгой" өнгөрсөн хавар Дуурийн театрт тавигдсан, хэдхэн секунд бичээд авч болох л байсан. Учир нь аль эрт нас барсан Нацагдорж та нарт дууриас минь хэсэгчлээд кинондоо оруулаад өгөөч гэж мөнгө төлөөгүй, тийм үү? Их зохиолчийн ганц зохиолоос дурдсангүй, ганц удаа бийр янтай бариулсангүй, архийг бол авдар авдраар цутгасаан, архи уугаад л бичээд байжээ гэж залуус ойлгох юм уу?
3. Пагмадулам яс баригч буюу үхсэн хүний авс хийдэг хятад өвгөнтэй тун ойрхон байсаар, түүний сургаалийг сонсон ухаажина. Эцэст нь хийдийн үүдэнд золбин нохой мэт үхэж хаягдсан Нацагдоржийг нөгөө өвгөний хамт сүүлийн замд нь үднэ. Кино ингээд дуусч байгаа юм. Чи энэ киног хийх гээд мөнгө хайж явахдаа Пагмадулам хэлмэгдүүлэлтэд өртөж, буудуулж нас барсан, тэгэхдээ намайг нүүрэнд минь л бүү буудаарай гэж гуйгаад бөгжөө мултлаад өгсөн байтал нөгөө бууны нохой нь яг нүүрэнд нь хараалж гохоо дарсан гээд яриад явж байгаагүй бил үү. Гэтэл чиний продюссерлэсэн киноны Пагмадулам киноны турш хэд хэдэн удаа хятадаар уянгалуулан ярьж, хятад торгон хар хувцас өмсөөд, хятад өвгөнтэй хамт үлдлээ. Яагаад иймдээ тулав, яахаараа ингэж шийдэв? Үүний цаана хэний ашиг сонирхол байсан бэ? Архичин, сул дорой Нацагдоржийн өгч чадаагүй бүхнийг хөгшин ч гэсэн хятад өвгөн тэр бүсгүйд өгсөн гэдэг өгүүлэмж мөн үү, эсвэл ёгтлол юм уу?
4. Дашдоржийн Нацагдоржийг Пагмадуламаас салчихаад гундуу явахад нь хүрээний хятад хоолны газрынхан зориуд үнэгүй архи ээлж дараалан сөгнөсөөр архинд живүүлж хөнөөсөн гэдэг амьд гэрчийн баримт яриа бий. Гэтэл энэ кинонд хятадууд л ивээгээд, түшиж тулаад, бүр сүүлчийн замд нь үдээд байх юм уу? Монголчууд тэртэй тэргүй их гүрнүүдийн бодлогын золиосонд ихийг алдсан, суут хөвгүүдээ, оюунт охидоо золиослосон, одоо ядаж түүхэн киноныхоо гол утга санааг мөнгөөр наймаалцалгүй аваад үлдэж болох уу? 10 жилийн дараа гэхэд ингээд хардаад, заргалдаад суух хүн ч үгүй, Нацагдорж гэдэг архичин, Пагмадулам гэдэг мундаг хятад хэлтэй бүсгүй хоёр байжээ, тэр хоёр Сүн Ү Күн-ий фэнүүд байсан ажээ, Хятадын утга зохиолын таван оргил нь ийм учиртай юм гэнэлээ л хэмээсэн ойлголт тээж залуу үе маань үлдэх ёстой юм уу?
5. Энэ бол оюун санааны наймаа, үүний цаана хэдэн сая юанийн яриа явагдсан бэ. Эсвэл нөгөө "Амьдрахуй"-г тавиад байсан зохиолч чинь санаагаа зарчихсан юм уу? Цаашдаа Монголын их хаад бүгд хятад зөвлөхтэй, суут зохиолчид хятад багштай болж кино уран бүтээлд дүрслэгдэх үү? Түүхэн бүтээлийг мөнгөний шуналтай, албан тушаалын амбицтай хэн дуртай тогос нь шүүрч аваад ингээд хятадчилж болж байгаа юм уу? АТГ энэ "Пагмадулам" киноны төсөв мөнгө, хөрөнгө оруулалтыг шалгамаар байна! Монголын зохиолчдын хороо ч бас үгээ хэлмээр байна! МАН энэ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавиул даргаа эргүүлэн татаад, эцээхэн шалгана уу! Ямартай ч мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалсаар байгаад кино дууслаа.

25/08/2024

Хэн амьдралд илүү зүтгэж
Хэн зөв амьдарч
Хэн бусдыг хайрлаж байгааг бурхан үргэлж шагнаж замыг нь гэрэлтүүлдэг.🥺❤️🥰

Монгол хүмүүний баримтлах зарчмууд:Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.-Сархдад  шунах-Санаа овилгогүй байх-Сайханд хууртаж өнгөн...
06/06/2024

Монгол хүмүүний баримтлах зарчмууд:
Эр хүмүүний цээрлэх 5 зүйл.
-Сархдад шунах
-Санаа овилгогүй байх
-Сайханд хууртаж өнгөнд автах
-Саарт няцаж амарт уусах
-Үнэнч ханиа гомдоох!

Эр хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим.
Бие бөх-билэг хурц-Түмэнд нөөлөгтэй-Төрд нэртэй-Ханьдаа халамжтай-Хадамдаа нүүртэй-Найранд жаягтай-Насанд жавхаатай-Нартад мөртэй! -Нартад мөртэй гэдэг бол мөнр бус үзүлсний дараа ч дурсагдах хийсэн бүтээсэн зүйл үлдээсэн гэсэн үг.

Эм хүмүүний цээрлэх 5 зүйл.
Өөрийн бус юманд шунах
Эл биеэ хаях (биеэ арчлахгүй эсбол гаргуунд гаргаж буруу хүмүүст ашиглуулах)
Хутгуур үгэнд автах
Амраг ханиа гомдоох
Ахуй Төрөө муучлах!

Эм хүмүүний хичээнгүйлэх 9 зарчим
Өнгөнд цэвэр-үйлэнд уран-үрдээ энэрэлтэй-үргэлж цэмцгэр-ханьдаа түшигтэй-Хадамдаа элэгтэй-Найранд дуутай-настанд ерөөлтэй-нартад буянтай! Эмэгтэй хүн нь буян сайн үйл хийж энэрэх чухал.

Хүүхдэд цээрлэх 5 зүйл.
Амттанаар бүү цатга
Тансагт бүү умбуул!
Улайг бүү үзүүл- (Харгис хэрцгий эсвэл хэрүүл зодоон үзүүлвэл хүүхэдийн сэтгэл эвдэрч харгис хэрцгий болно)
Нойронд бүү автуул
Залхууд бүү живүүл!

Хүүхэд хүмүүнжүүлэх 9зарчим

Хайрлана гээд нарнаас нуухгүй
Хамгаална гээд сүүдрээс даажихгүй
Үлгэрлэнэ гээд үхэл заахгүй
Үйлдүүлнэ гээд мутар далайхгүй
Тоглоно гээд толгойгоо тавихгүй
Ухааруулна гээд ужигт автуулахгүй
Хүчжүүлнэ гээд хүлэг шиг сойхгүй
Ухаарахгүй гээд балгийг нуухгүй
Балчир гээд мөрийг нь баллахгүй! байх (Мөрийг нь баллахгүй гэдэг нь эцэг эх болсон ч хүүхэдээс илүүг мэдэж хүүхдийн этүгэн газар дэлхийд авч төрсөн өөрийн хийх ёстой даалгавар мөрийг эцэг эх ойлгохгүй эсэргүүцэх зэргээр мөрийг нь баллахгүй хүмүүнжүүлэх өсгөх л үүрэгтэй болхоос эзэмших удирдах үүрэггүй!)

Монгол хүмүүнлэг ухаан нь байгалийн сэргээгдэх чанар дээр суурилж байгаль хүмүүсийг хайрлан энэрэх юм.
Монгол гүн ухаан- Сэтгэл судлалтай, хүн судлалтай нягт холбогддог

Оюуны хувьсгал хийж байж бусад 2 хувьсал нь бий болноо
05/06/2024

Оюуны хувьсгал хийж байж бусад 2 хувьсал нь бий болноо

Хувь хүмүүс усаа хэмнэж зөв хэрэглэх нь чухал ч гэсэн. Яагаад усны хомсдолд орсон шалтгаан нь: Алт, үнэт метал, нүүрс  о...
27/05/2024

Хувь хүмүүс усаа хэмнэж зөв хэрэглэх нь чухал ч гэсэн. Яагаад усны хомсдолд орсон шалтгаан нь: Алт, үнэт метал, нүүрс олборлолтоос гарсан бүх химийн бодистой усаа байгальд усруу, хөрсрүү шууд хаядаг. Гол ус ширгэж гүний ус хөрсний бохирдолд орж байна! Хуулиа чангатгаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлээчээ.

21/05/2024

Монгол төрийн босго өндөр байх болтугай!

Монгол улсад хууль гэж байна уу, улныхнаас бусдад нь үйлчилдэг юм уу? Хуульгүй улс юм чинь өөрсдийгөө ингэж золиослохоос...
22/04/2024

Монгол улсад хууль гэж байна уу, улныхнаас бусдад нь үйлчилдэг юм уу? Хуульгүй улс юм чинь өөрсдийгөө ингэж золиослохоос арга байхгүй. Би бас тэгж боддог, зүв зүгээр амиа хорлоод бгаа хүмүүс нэг улс төрчийг алаад амиа хорлоорой ядаж! (буян болно)

Address

�Sunderia/Psychotherapy, Meditation�
Ulaanbaatar

Telephone

+97699081274

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sunderia Wellness posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sunderia Wellness:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category