Шинэ Дэлхий

Шинэ Дэлхий Center for Children's Development and Support

21/05/2026

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 19-ны өдөр Орхон аймагт манай баг Ээлтэй Ертөнц ТББ-тай хамтран Олон мэргэжлийн багийн үзлэг, зөвлөгөөг 84 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж төрийн байгууллага, баг хороодын нийгмийн ажилтан, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг 80 гаруй мэргэжилтнүүдэд сургалт орлоо. Орхон аймгийн 27-р цэцэрлэгтэй хамтран ажиллаж ажлыг эхлүүллээ.

18/05/2026

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 16-нд Шинэ дэлхий төв Ээлтэй ертөн ТББ-тай хамтран Хөвсгөл аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа. @Хөвсгөл аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Baterdene Uranbileg

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 16-нд Шинэ дэлхий төв Ээлтэй ертөн ТББ-тай хамтран Хөвсгөл аймаг дахь ...
18/05/2026

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 16-нд Шинэ дэлхий төв Ээлтэй ертөн ТББ-тай хамтран Хөвсгөл аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа. @Хөвсгөл аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Baterdene Uranbileg See less

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 19-нд Шинэ дэлхий төв Ээлтэй ертөн ТББ-тай хамтран Булган аймгийн Булг...
18/05/2026

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд 2026 оны 5 сарын 19-нд Шинэ дэлхий төв Ээлтэй ертөн ТББ-тай хамтран Булган аймгийн Булган хотод ажиллаж байна.

ХҮҮХЭД ЯАГААД АМ РУУГАА ЮМ ХИЙДЭГ ВЭ?Зарим хүүхдүүд тоглоом, хувцас, гар хуруугаа байнга амандаа хийж, хөхөх, мэрэх үйлд...
01/05/2026

ХҮҮХЭД ЯАГААД АМ РУУГАА ЮМ ХИЙДЭГ ВЭ?
Зарим хүүхдүүд тоглоом, хувцас, гар хуруугаа байнга амандаа хийж, хөхөх, мэрэх үйлдэл гаргадаг.
❗Энэ нь зүгээр нэг зуршил биш
Ихэнхдээ хүүхэд өөрийн хэрэгцээг илэрхийлж буй дохио байдаг.
Шалтгаанууд:
• Мэдрэхүйн хэрэгцээ (sensory seeking)
Ам орчимд хүчтэй мэдрэмж авч тайвширдаг
• Сэтгэл хөдлөлийн ачаалал
Стресс, уур бухимдал, айдсыг бууруулах гэж оролддог
• Харилцааны бэрхшээл
Юу хүсэж байгаагаа үгээр хэлж чадахгүй үед
• Хөхөх рефлексийн дутмаг хөгжил
Нярай үеийн хөхөх, амны хөдөлгөөний хөгжил дутуу байж болно.
❗ Юу хийж болохгүй вэ?
• Загнах, ичээх
• Шууд болиулах гэж хүчлэх
❗Энэ нь зан үйлийг багасгахгүй, харин стресс нэмэгдүүлдэг
Юу тус болох вэ?
• Аюулгүй орлуулах зүйл өгөх (мэрдэг тоглоом)
• Шалтгааныг ажиглах (хэзээ, ямар үед ихэсдэг вэ?)
• Тайвшруулах дэмжлэг(тэврэх, гүн даралт, хөдөлгөөн)
• Харилцааг дэмжих (дохио, үг, зураг ашиглах)
📌 Зан үйлдэл бүрийн цаана учир шалтгаан байдаг.
Хэрвээ таны хүүхэд байнга амандаа юм хийдэг бол хүүхдийн эмч, хөдөлмөр засалч (OT)-д хандаж үнэлгээ хийлгэхийг зөвлөж байна.

📚✨ ТАЛАРХАЛ ✨📚Баянгол дүүргийн "Номын тэмдэглэл-2026" уралдааны хүрээнд зохион байгуулсан НОМ ХАНДИВЛАХ сайн үйлсийн аян...
15/04/2026

📚✨ ТАЛАРХАЛ ✨📚
Баянгол дүүргийн "Номын тэмдэглэл-2026" уралдааны хүрээнд зохион байгуулсан НОМ ХАНДИВЛАХ сайн үйлсийн аянд идэвхтэй оролцсон Mongeni school - Монгени сургууль Mongeni campus -ын багш, ажилчид болон сурагчдад гүн талархал илэрхийлж байна! 🙏
Таны хандивласан ном бүр манай "Шинэ дэлхий" хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн хүүхдүүдийн мэдлэг, хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. 📖💛
Хүүхдүүдийн ирээдүйн төлөө энэ сайхан санаачилгыг дэмжиж, номын ертөнцөөр хамт аялж байгаа та бүхэнд баярлалаа! 🌟
campus болон бүх оролцогчдод амжилт, сайн сайхныг хүсье! 💐
#НомХандивлах #МонгениСургууль #ШинэДэлхий #НомынТэмдэглэл2026 #СайнҮйлс #Талархал

🤞Интероцепци гэж юу вэ?Бидний өдөр тутмын үйл ажиллагаа, сэтгэх чадвар, тэр ч байтугай шийдвэр гаргалт хүртэл интероцепц...
07/04/2026

🤞Интероцепци гэж юу вэ?
Бидний өдөр тутмын үйл ажиллагаа, сэтгэх чадвар, тэр ч байтугай шийдвэр гаргалт хүртэл интероцепци хэмээх нэгэн чухал мэдрэхүйтэй холбоотой байдаг.
❗️Та үүнийг мэдэх үү?
Сургуульд харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх зэрэг 5 мэдрэхүйг заадаг. Харин хүн нийтдээ 8 мэдрэхүйтэй байдаг бөгөөд түүний нэг нь интероцепци юм.
Интероцепци гэдэг нь:
Өөрийн биеийн дотоод дохиог мэдэрч, ойлгох чадвар юм.
Жишээлбэл:
✔ Өлсөх/цадах
✔ Цангах/ханах
✔ Халуун/хүйтэн мэдрэх
✔ Тайван/түгшсэн байдлаа таних
Энэ мэдрэхүй бидэнд:
✔Өлсөх үедээ хооллох
✔Цангах үедээ ус уух
✔Бие засах хэрэгцээгээ мэдрэх
✔Сэтгэл хөдлөлөө ойлгох зэрэг чухал шийдвэрүүдийг гаргахад тусалдаг.
🚶‍♂️🚶‍♀️‍➡️Бидний бие дэх мэдрэлийн систем дотоод эрхтнүүдээс ирэх дохиог тархинд дамжуулж, биеийг тэнцвэртэй (homeostasis) байлгахад тусалдаг.
Өөрөөр хэлбэл, интероцепци нь
“Бие дотор юу болж байгааг ойлгож, зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар” юм.
❗️Таны хүүхдэд харин интероцепци мэдрэхүйн асуудал байгаа юм биш биз???

ПОДКАСТ №3. │ЯЛГАМЖГҮЙ СЭТГЭЛ 📍Бусдын ялгаатай байдлыг шүүх бус, ялгамжгүй хандаж сурах нь хүн чанарын илрэл юм. "Би" үз...
18/03/2026

ПОДКАСТ №3. │ЯЛГАМЖГҮЙ СЭТГЭЛ
📍Бусдын ялгаатай байдлыг шүүх бус, ялгамжгүй хандаж сурах нь хүн чанарын илрэл юм. "Би" үзлийн тухай. Ялгахгүй харах боломж бидэнд бий юу?
❗️❓Энэ удаагийн дугаараар бид дараах чухал асуултуудыг хөндлөө:
• Сэтгэлээ ажиглах, удирдах тухай
• Хүн яагаад зовж, яагаад аз жаргалгүй байдаг вэ?
• “Хүн байхын учир” гэж юу вэ?
• Ёс суртахуун ба орчин үеийн нийгэм
• Ялгамжгүй үзэл, бусдыг ойлгох хандлага
• Буддын сургаал ба мухар сүсгийн ялгаа
• Монгол хүний сэтгэл зүй, өнөөдрийн нийгмийн дүр зураг
💡Зочин: Срайдорж Номун Ханы VIII дүрийн хувилгаан Лувсандамбийжалцан оролцлоо. Тэрээр 16 настайдаа Энэтхэг улсыг зорьж 15 жилийн турш буддын гүн ухааныг судалж буй. Тэрээр 2026 оны эхээр эх орондоо ирсэн үеэр бид энэхүү подкастын ярилцлагыг хийлээ.
🙏Бидний ярилцсан гол санаа: Хүн амьдралын утгыг гаднаас хайх бус, өөрийгөө ойлгож, сэтгэлээ ажиглаж, ухамсартай амьдрах нь жинхэнэ өөрчлөлтийн эхлэл юм. Мөн бусдын ялгаатай байдлыг шүүх бус, ялгамжгүй хандаж, хүн чанараар харж сурах нь илүү хүнлэг нийгмийн үндэс билээ.
🥰Санал бодлоо сэтгэгдэлд үлдээгээрэй. Хуваалцаж, илүү олон хүнд хүргэхэд дэмжээрэй.
🙏Энэхүү дугаарт оролцож, өөрийн үнэтэй цагийг харамгүй хуваалцсанд гүнээ талархал илэрхийлье. Таны цаашдын номын үйлс тань арвин дэлгэрч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бусдын ялгаатай байдлыг шүүх бус, ялгамжгүй хандаж сурах нь хүн чанарын илрэл юм. Ялгахгүй харах боломж бидэнд бий юу? Энэ удаагийн дугаараар бид дараах чуха...

❗️Яагаад хүүхдүүд “W” байрлалаар суудаг вэ? (Энэ зүгээр нэг зуршил биш.)Энэ суудал нь хүүхдэд зүгээр л мэт санагддаг. Үн...
05/03/2026

❗️Яагаад хүүхдүүд “W” байрлалаар суудаг вэ? (Энэ зүгээр нэг зуршил биш.)
Энэ суудал нь хүүхдэд зүгээр л мэт санагддаг. Үнэндээ тийм биш.
Хүүхдүүд зөв суугаа байрлалыг биш, илүү тогтвортой байрлалыг сонгодог.
Энэ юу гэсэн үг вэ?
W-суугаа байрлал нь:
• маш өргөн тулгууртай байдаг
• тэнцвэр барих шаардлагагүй болдог
• их биеийн булчин ажиллахгүй
Ингэснээр бие өөрийгөө хянах шаардлага багасдаг.
🧸Удаан хугацаанд ингэж суувал:
• их биеийн цөм (core) булчин сулрах
• тэнцвэр муудах
• хөдөлгөөний зохицуулалт удаашрах
• өлмийдөх, дотогшоо майга алхах (in-toeing)
• спортын үед эв дүйгүй хөдөлгөөнтэй болох
❓Яах хэрэгтэй вэ?
Зүгээр л “зөв суу” гэж хэлээд энэ байдлыг засч чадахгүй.
Орчныг нь өөрчил:
• хажуугаар суух
• хөлөө урагш сунгаж суух
• жижиг сандал, шатан дээр суух
• өвдөглөж суух
Хүний бие туршлагаар суралцдаг.
Хөдөлгөөнөөр сурдаг.
Эхлээд төрх байдлыг засч байж тогтвортой байдал, хөдөлгөөнийг хөгжүүлэх боломжтой юм.

ПОДКАСТ №2 | ХЭЛ ЗАСАЛ (SPEECH THERAPY)📣Хүүхэд бүр харилцан ойлгогдож, өөрийгөө илэрхийлэх эрхтэй.Гэхдээ бид хэл ярианы ...
24/02/2026

ПОДКАСТ №2 | ХЭЛ ЗАСАЛ (SPEECH THERAPY)
📣Хүүхэд бүр харилцан ойлгогдож, өөрийгөө илэрхийлэх эрхтэй.
Гэхдээ бид хэл ярианы хөгжлийг хэзээ анзаарах ёстойгоо мэддэг үү?

Энэ удаагийн дугаараар бид дараах чухал асуултуудыг хөндлөө:

· Хэл засал гэж яг юу вэ?
· Хүүхдийн хэл яриа хоцорч байгааг хэзээ анзаарах вэ?
· Хүүхдийг яриулахын тулд шахах ёстой юу?
· Монгол, Япон дахь хэл заслын ялгаа
· Эцэг эхчүүдийн түгээмэл эндүүрэл
· Хэл засалч мэргэжлээр сурахад хувь хүнээс шаардагдах ур чадварууд.

💐Зочин:
Япон улсын Токио хотын Ж.Ф. Обэрлин их сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшээд, 2017 оноос хойш хөгжлийн хоцрогдолтой болон оноштой, оношгүй хүүхдүүдтэй ажилласан, 2022 оноос Токио хотын Мүсашино их сургуульд хэл заслаар суралцаж, магистрын зэрэг хамгаалсан хэл засалч Э.Лхамзаяа.

❗️Бидний ярилцсан гол санаа:
Хүүхдийг хэлд оруулах нь зөвхөн хэл заслын хэдэн минутын биш, гэр бүл, асран хамгаалагч, мэргэжлийн багийн хамтын ажил, хичээл зүтгэл юм.

Эцэг эх, багш, мэргэжилтэн, нийгмийн гишүүн бүрт зориулсан ярилцлага юм. Э.Лхамзаяагийнхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье.
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3D2qrvf1UlH_U%26fbclid%3DIwZXh0bgNhZW0CMTAAYnJpZBEyckFZNGxNbmlmekVKRkpCTXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR5ruHmrtNQP1_umkAeFHCR-2Om8MCfajcAjjOBPG1KFUlquFXmi4pRJOK07Vg_aem_27NCkoYhbrQ_Ez6nN66NDg&h=AT7GcB5fynfX-o2EvLYDBz40u1bjEuX32SE8jszdkt75OYqrN4yriMTCsrh4bVGMQbV6GfNUkhqMAwSTL4PzDmkpmCx-4y8vEhCqF_CFTI7fioYWZt6wFAN18DsG4P0zgZxLlEjUujD8qNM

#Подкаст #ХэлЗасал #ХүүхдийнХөгжилХүүхэд бүр харилцан ойлгогдож, өөрийгөө илэрхийлэх эрхтэй.Гэхдээ бид хэл ярианы хөгжлийг хэзээ анзаарах ёстойгоо мэддэг үү?...

Address

Баянгол дүүрэг
Ulaanbaatar
14210

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Дэлхий posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share