Best Massage - 14 Төв

Best Massage - 14 Төв Алжаал тайлах бариа заслын төв.

11/05/2020

Манай Best massage-14 төвд хараагүй болон харааны бэрхшээлтэй ур чадвартай бариачид алжаал тайлах болон эмчилгээний бариа заслаар ард иргэддээ үйлчилж байна. Та бүхэн эмгүй эмчилгээ болох бариа заслаар дархлаагаа дэмжиж манай үйлчлүүлээрэй
Бид гартаа мэдрэмжтэй
Гайхамшигт чадвартай
Утас 77024633,94461212,96874444

05/05/2020
1 Хүүхдийн толгойн бариа                  10-15мин   5000 2 Толгойн бариа                                  15 мин       ...
05/05/2020

1 Хүүхдийн толгойн бариа 10-15мин 5000

2 Толгойн бариа 15 мин 8000

3 Толгой,нурууныбариа 30 мин 16000

4 Хөлийн бариа 30 мин 16000

5 Толгой,нуруу,хөлийн ар хэсэг 45 мин 21000

6 Бүтэн биеийн 60 мин 26000

7 Бүтэн биеийн бариа 90 мин 36000

Даваа-Бямба 10:00-20:00
Ням 12:00-18:00 цагийн хороонд ажиллана
ТА БҮГД ЦАГ АВЖ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ***...
УТАС:77024633,94461212,96874444

11/08/2019

Яг одоо манай бариа заслын төв дээр 2 бариа засалч ажиллаж байна.
Та бүхэн гэр бүл, найз нөхдийн хамт ирж өнгөрсөн хугацааны алжаал ядаргаагаа тайлуулж, ирж буй цаг, мөч, хором бүрийг эрч хүч дүүрэн угтаарай.

05/08/2019

В-гийн төрлийн витаминууд хэрэглэх нь ямар ач тустай вэ?

В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.

Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна.

Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.
Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг.
Судалгаагаар ихэнх залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ. — #ЭмчээсАсууя

31/07/2019

Ямар өвчний үед бариа засал хийх тохиромжтой вэ?

Бариа засал буюу массаж нь массо (илж дарах) гэсэн грек үгнээс гаралтай дэлхийн үндэстэн бүхэнд өөр өөрийн онцлогоор үүсч дэлгэрсэн өвчин эмгэгээс сэргийлэх, түүнийг засч эмчлэх үйл ажиллагааны маш эртний уламжлалтай шалгарсан арга хэрэгсэл ажээ. Эмийн бус эмчилгээг эрхэмлэх болсон орчин үед бариа заслын ач холбогдлыг дэлхий нийтэд өндөр үнэлж, өвчнөөс сэргийлэх болон асаргаа сувилгаа, эмчилгээ үйлчилгээнд өргөн хэрэглэх болжээ.
Бариа засал юугаараа давуу вэ?
- Зөвхөн өвчтөнд биш эрүүл хүнд ч тустай.
- Алжаал ядаргаа тайлж, хүч тэнхээ сэлбэдэг.
- Биеийн чилээ гаргаж, ажиллах чадварыг дээшлүүлдэг.
- Өнгө зүс оруулж, биеийн хэлбэр галбир засдаг.
- Бие махбодийн дархлалын тогтолцоог идвэхжүүлж, өвчнөөс сэргийлдэг
- Зовиур шаналгааг арилгаж, сэтгэл санааг тайвшруулдаг
-Ямар нэгэн багаж хэрэгсэлгүй үед гараараа хийх боломжтой.
Бариа заслын хүний биед үзүүлэх нөлөө.
1. Бие махбодид хуримтлагдсан хорт бодис, шаар шавхруу зайлж гадагшилдаг.
2. Байгаль, уаг уурын өөрчлөлт, нийгмийн хүчин зүйлээс үүдэлтэй гадаад болон дотоод дахь хор хөнөөлөөс сэргийлэн манаж, биеийг дотроос нь хамгаалагч дархлалын эсүүд идэвхжин сэргэж, дотоод шүүрлийн булчирхайн үйлчлэлээр бодисын солилцоо эд эсүүдэд ашигтайгаар явагддаг.
3. Нэг талаас бариачийн сэтгэлийн хүч, нөгөө талаас бариулж байгаа хүний итгэлээр дамжиж, сэтгэлийн хүчний нөлөөгөөр эрүүлжих процесс явагддаг.
Бариа заслын төрлүүд: Бариа заслыг зорилгоос нь хамааран эмчилгээний ба эмчилгээний бус гэж хоёр хуваана.
I. Аливаа өвчнийг анагаах зорилгоор хийж байгаа бүх төрлийн бариа заслыг эмчилгээний бариа засал гэнэ.
II. Эмчилгээний бус бариа засалд бие чийрэгжүүлэх, өвчнөөс сэргийлэх, чилээ гаргах болон өөрөө өөртөө хийх бариа, түүнчлэн гоо сайхны, спортын зэрэг бариа засал хамаарагдана. Толгой өвдөх, нойр муудах, амархан ядрах, уур уцаар ихдэх, үс унах, гарын алга хөлрөх, ханиалгах, хамраас ус гоожих, хоолой өвдөх, шилэн хүзүү хөших, толгой эргэх, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх ба багасах, үе мөч болон арьсны өвчин, бэлгийн сулрал бодисын солилцооны эмгэгт бариа засал тустай.
Ямар өвчний үед болохгүй вэ?
Цочмог эхэлж өндөр халуурах, гэдэсний халдвар, шар зэрэг бүх төрлийн халдварт өвчнүүд, хортой ба хоргүй хавдрууд, сэтгэцийн гүнзгий хямрал солиорол, судас хатуурах ба өргөсөх өвчний хүндрэлтэй үе, ялангуяа цусны бүлэгнэлт ихсэх хандлагатай болбариа засал хийхгүй.
http://tsagtur.mn/

Япон уламжлалт бариа заслын төвБид дараах үйлчилгээг өдөр тутам үзүүлж, үр дүн гаргаж байна.Хуян, шар ус тараана.Алжаал ...
26/07/2019

Япон уламжлалт бариа заслын төв
Бид дараах үйлчилгээг өдөр тутам үзүүлж, үр дүн гаргаж байна.
Хуян, шар ус тараана.
Алжаал ядаргааг тайлна.
Чангарсан булчинг суллана.
Суудлын мэдрэл чөлөөлөнө.
Толгойн доргилт барина.
Нурууны радикулет
Захын болон төвйин мэдрэл сэргээнэ.
Цусны эргэлт сайжруулна.
Урвал мэдрэлийг тэнцвэржүүлнэ.
Савны хий гаргана.

13-р хороолол, Бөхийн өргөөний зүүн урд зүгийн 84-р сургуулийн хажууд, 12-р байр.
Утас: 9687-4444, 9446-1212, 7702-4633

24/07/2019

Аян замын, амралт зугаалгын, айраг хорхогны алжаал ядаргаагаа манай төвөөр тайлуулаарай.
Алжаал тайлах бариа
заслаар мэргэшсэн бариачид манай төвд ажиллаж байна.
Та бүхэн гэр бүл, найз нөхдийнхөө хамт ирэн нэгэн зэрэг алжаал ядаргаагаа тайлан цаг заваа хэмнээрэй.
Манай хаяг: 84-р сургуулийн урд талын 12-р байрны 2-р орц.
Утас: 94461212, 96874444, 77024633
#Шүрэн-Эрдэнэ
like & share

07/07/2019

Бүтэн сайн өдрийн мэнд. Алжаал тайлах бариа
заслаар мэргэшсэн бариачид манай төвд ажиллаж байна.
Та бүхэн гэр бүл, найз нөхдийнхөө хамт ирэн нэгэн зэрэг алжаал ядаргаагаа тайлан цаг заваа хэмнээрэй.
Манай хаяг: 84-р сургуулийн урд талын 12-р байрны 2-р орц.
Утас: 94461212, 96874444
#Шүрэн-Эрдэнэ
like & share

06/07/2019

Амралтын өдрийн мэнд.
Бид үйлчилгээнд бэлэн.
Та үйлчүүлэхэд бэлэн үү?
Ажлын өдрүүдийн алжаал ядаргаагаа манай төвөөр тайлуулаарай.
Манай хаяг: 84-р сургуулийн урд талын 12-р байрны 2-р орц.
Утас: 94461212, 96874444
#Шүрэн-Эрдэнэ
like & share

Address

БЗД, 18-р хороо, 12-р байр, 40 тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Best Massage - 14 Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Best Massage - 14 Төв:

Share