Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв National Center for Maternal and Child Health of Mongolia-
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Н.Гэндэнжамцын нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

📍 Орон нутгийн эх баригчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт эхэллээЭхийн болон нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээ...
06/05/2026

📍 Орон нутгийн эх баригчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт эхэллээ

Эхийн болон нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн “Орон нутгийн эх баригч нарт хэт авиан оношлогоо болон ургийн зүрхний цахилгаан бичлэг хийх ур чадварыг нэмэгдүүлэх” сургалтын II ээлж өнөөдөр эхэллээ.

НҮБ-ын Хүн Амын Сан болон ЭХЭМҮТ хамтран зохион байгуулж буй тус сургалтад 7 аймаг, 11 сумын нийт 11 эх баригч хамрагдаж байна. Сургалтын хүрээнд оролцогчид эх, урагт эрсдэлийг эрт илрүүлэх, хэт авиан оношлогоо хийх, ургийн зүрхний цахилгаан бичлэг унших практик ур чадвараа нэмэгдүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн Амын Сангийн 2018-2030 оны “Эх баригчийг хөгжүүлэх дэлхийн стратеги”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд орон нутгийн эх барих тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

06/05/2026

✅36 мянган эмч, ажилтнууд нэг цалинтай боллоо. Нэмэгдсэн цалингаас нэмэгдлээ тооцуулснаар цалин 50 хүртэл хувиар нэмэгдэж байна.

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байнаЦуврал зөвлөмж №5: Эргэлзээ, айдас, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн...
06/05/2026

“Өсвөр үеийнхнийг ойлгоё, сонсъё” аян үргэлжилж байна
Цуврал зөвлөмж №5:

Эргэлзээ, айдас, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн үед ганцаараа шийдэх гэж оролдохоос илүү мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт юм.

Өсвөр насны жирэмслэлтээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал нь хувь хүний зөв мэдлэг, хандлага болон гэр бүлийн дэмжлэг, ойлголцол юм.

Хүүхэд өөрийгөө хамгаалж сурах, харин гэр бүл нь түүнийг дэмжих орчин бүрдүүлэх нь хамгийн үр дүнтэй арга зам болдог. #ӨсвөрҮеийгСонсъёОйлгоёДэмжье

СУВИЛАХУЙН ШИНЭ ШИЙДЛҮҮД ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА #Сувилахуйн инноваци–2026 аян амжилттай өндөрлөж, 1...
05/05/2026

СУВИЛАХУЙН ШИНЭ ШИЙДЛҮҮД ЭХ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

#Сувилахуйн инноваци–2026 аян амжилттай өндөрлөж, 18 шинэ санаа, шийдэл танилцуулагдлаа

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн бодит шийдлүүдийг дэвшүүлсэн “Сувилахуйн инноваци–2026” аян Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн хэмжээнд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Нэг сарын хугацаанд зохион байгуулагдсан тус аяны хүрээнд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд өдөр тутмын тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг санаа, технологи, аргачлалуудыг боловсруулж, нийт 14 шинэ бүтээл, 4 заавар аргачлал-ыг нэвтрүүлэн танилцуулсан нь онцлог байв.

Тус аян нь сувилахуйн тусламж үйлчилгээнд олон улсын туршлага, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, байгууллагын дотоодын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжилтнүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготойгоор 2026 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 28-ны хооронд зохион байгуулагдсан юм.

Аяны хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд инновац шийдлүүдийг хөгжүүлэн хэрэгжүүлэв. Үүнд:

* Сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээ
* Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал
* Халдварын сэргийлэлт
* Эрүүл мэндийн боловсрол

Хаалтын өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдаж, үйл ажиллагааг Сувилахуй эрхэлсэн дэд захирал П.Мөнхцэцэг нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Өдөрлөгт Хүүхдийн эмнэлгийн 7 тасгийн хамт олон оролцож, нийт бүтээлүүдээ танилцуулан туршлага солилцлоо.

Нийт бүтээлийг чиглэлээр нь ангилбал:

* Сувилахуйн тусламж үйлчилгээ – 8
* Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал – 4
* Халдварын сэргийлэлт – 1
* Эрүүл мэндийн боловсрол – 1

Шүүгчдийн баг бүтээлүүдийг 6 шалгуур үзүүлэлт бүхий 30 онооны системээр үнэлж, шилдгүүдийг тодруулсан байна.

🏆 Шагналт байрууд:

I байр – НЭСТ-ийн Д.Болормаа ахлах сувилагчтай баг
II байр – АЭЭСТ-ийн Ц.Тунгалаг ахлагчтай баг
III байр – НМЗТ-ийн А.Оюун ахлагчтай баг
Тусгай байр – РТ-ийн Б.Долгормаа ахлагчтай техникчдийн баг

Энэхүү аян нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн бодит шийдлүүдийг дэмжих, байгууллагын дотоодын инновац соёлыг төлөвшүүлэх, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ЗАРЛАЛ2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ХҮҮХДИЙН БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН МЕНЕЖМЕНТ” сэдэвт 1 кредитийн сургалт зохион ба...
05/05/2026

ЗАРЛАЛ

2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ХҮҮХДИЙН БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕИЙН МЕНЕЖМЕНТ” сэдэвт 1 кредитийн сургалт зохион байгуулагдах гэж байна.

Сургалтад өрхийн эмч, хүүхдийн эмч нарыг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

📌 Урьдчилсан бүртгэл

Доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7lgdYQ7GrbrkhJZuz10jb3OP87Jh0oJDf0pJRMgfFfO49ig/viewform?usp=publish-editor

💰 Сургалтын төлбөр
1 кредит = 12,000₮
🏦 Төлбөр төлөх данс
Данс: 180090 100900020015
Хүлээн авагч: ЭХЭМҮТ – Төрийн сан
Гүйлгээний утга: Овог, Нэр, Утасны дугаар

🌍 ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧДЫН ӨДӨР“Дэлхий даяар нэг сая эх баригч хэрэгтэй”Эх баригчид нь амьдралын эхлэлд хамт байдаг,эх, н...
05/05/2026

🌍 ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧДЫН ӨДӨР
“Дэлхий даяар нэг сая эх баригч хэрэгтэй”

Эх баригчид нь амьдралын эхлэлд хамт байдаг,
эх, нярайн эрүүл мэндийг хамгаалж, гэр бүл бүрт итгэл, халамж, дэмжлэг түгээдэг эрхэм хүндтэй мэргэжилтнүүд билээ.

Та бүхний мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл, хүнлэг үйлсэд
гүн талархал илэрхийлье.

#ЭХЭМҮТ-ийн нийт эх баригчид болон Монголынхоо эх, нярайн төлөө зүтгэж буй бүх эх баригч нартаа Олон улсын эх баригчдын өдрийн халуун мэнд хүргэе.👏👏👏

Өнөөдөр Олон улсын Эх баригчдын өдөр тохиож байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын...
05/05/2026

Өнөөдөр Олон улсын Эх баригчдын өдөр тохиож байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн эх баригч Я.Баянзултай ярилцав. 2015 онд Сувилахуйн сургуулиа төгсөөд эрүүл мэндийн салбарт энэ чиглэлээр ажиллаж яваа мянга мянган залуу эх баригчдын нэг учраас түүнийг бид онцоллоо.

https://dnn.mn/article/-C4O9p0BuBKU8OmBTN3M

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭХ БАРИГЧ НАР ШАГНАГДЛААЖил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдөр тохиодог Олон улс...
05/05/2026

ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭХ БАРИГЧ НАР ШАГНАГДЛАА

Жил бүрийн 5 дугаар сарын 5-ны өдөр тохиодог Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эх баригчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Шагналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр гардууллаа.

* Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасгийн ахлах эх баригч Э.Энхцэцэг — “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
* Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн ЭЖСТ-ийн эх баригч Ц.Хишигжаргал — Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр
* Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн ЯТТ-ийн эх баригч Б.Ганчимэг — “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдлаа.

Энэхүү шагнал нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй эх барих тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эх баригчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн үйл явдал боллоо.

Олон улсын эх баригчдын өдрийг энэ жил “Дэлхий даяар нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэж байна.

05/05/2026

"Энх-Мэнд" хөтөлбөрийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан Н.Гантөгс хүүгийн сэтгэгдлийг хүргэж байна.

#ЭнхМэндХөтөлбөр

04/05/2026

"Энх-Мэнд" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 5-р сарын 1,2-нд ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар 6 төрөлд давхардсан тоогоор нийт 1500-1800 орчим удаагийн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.

Үзлэгт хүүхдүүдээ хамруулсан ээжүүд болон багш нарын сэтгэгдлийг хүлээн авна уу.

ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААЭрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, ...
04/05/2026

ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр эх барих, нярай, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийг задлан шинжлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх бодит арга хэмжээ, шийдлийг тодорхойлоход чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус зөвлөгөөний үеэр сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг багийн зарчмаар хүртээмжтэй хүргэх нь салбарын тэргүүлэх зорилт хэвээр байгааг онцоллоо.

Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлөл:

* Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Ганбаяр “Хүүхдэд тохиолдох ховор өвчин буюу Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийн нөхцөл байдал”,
* Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Г.Баттулга “Эрсдэлтэй жирэмслэлт, эх баригчийн тусламж үйлчилгээ”
сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, салбарын тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал дэвшүүллээ.

Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др. Халид Шариф, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн зохицуулагч Др. Шалала Рафаэль Ахмадова, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Беате Дастел зэрэг хүндэт зочид, мөн 21 аймаг, 9 дүүрэг болон холбогдох байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Address

ЭХЭМҮТ/Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг, 16060 Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

362205

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв:

Share

Category