Eruul Content

  • Home
  • Eruul Content

Eruul Content Эрүүл хүүхэд
Эрүүл хүн

04/10/2025
05/10/2022

Өөрчлөлтийг өөрөөсөө
Бидний өдөр тутмын амьдралдаа яг одоо энэ хугацаандаа хийж буй зүйл бүртээ түүртэхгүй чин сэтгэлээсээ , оюун санаагаа төвлөрүүлж хийх нь таны өөрийн тань оюун санаа, бие , сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар их таатай байхыг олж мэдрэх нь үр бүтээлтэй , аз жаргалтай , амар тайван байхад тань туслах аливаа стрессээ даван туулах бас нэг ур чадвар болдог .
Би хоол хийх , шинээр гоё эрүүл бүтэцтэй хоолыг хийх маш дуртай , хүүхдүүдтэйгээ , найзуудтайгаа хоолны шинэ жор хамтадаа суралцаж туршиж үзэх нь сэтгэлд гоё амралт болдог 🍃🍃🌈
Та бас өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж , чагнаж сурах нь бусадтай харилцах харилцаанд оролцоход нь үргэлж нэмэртэй байдаг .
Дээр бидний хангалттай , чанартай унтсан , амарсан байдал бидний мэдрэлийн тогтолцоог хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах үндсэн суурь нь болдог. Та хэр зэрэг тэнцвэртэй зөв эрүүл хооллож хэвших нь бидний эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйл болоод зогсохгүй бидний эсийн гений бүтэцийг
“Эрүүл байх “гэсэн товчлуурыг дарж асааж өгдөг , ингээд цаашид хэр тогтвортой асаах товчлуураа зөв ажиллуулсанаас Эрүүл Мэнд оршин тогтоно.
Дублин хот
Хоол зүйч
Д. Сарантуяа

Гэртээ хийсэн хоол шинэ , эрүүл мэндэд тань ээлтэй байх тул аль болох ногоо, жимсээ оролцуулан хийж байгаарай🧅🍓🍇🥦
25/05/2022

Гэртээ хийсэн хоол шинэ , эрүүл мэндэд тань ээлтэй байх тул аль болох ногоо, жимсээ оролцуулан хийж байгаарай🧅🍓🍇🥦

Хүүхдийн хоололтын байдал нь хүүхдийн  өсөлт хөгжилтөнд  нөлөөлөөд зогсохгүй эрүүл насанд хүрсэн хүн болж хөгжих , бидни...
10/05/2022

Хүүхдийн хоололтын байдал нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөөд зогсохгүй эрүүл насанд хүрсэн хүн болж хөгжих , бидний бие сэтгэлзүйн физиологийн үйл ажиллагаа зөв ажиллаж амьдрах үндсэн суурь болж өгдөг учраас аль болох гэртээ өөрөө хийж бэлдсэн хоолоор , тухайн орон нутгийнхаа уламжлалт хоол хүнсийг аль болох ногоо , жимсээр баяжуулж , үр тариа, эрүүл тосны сонголтыг зөв хийх хэрэгтэй.
Хүүхдээ аль болох эхийн сүүгээрээ хооллох , хэрвээ угжаар хооллох сонголт хийх шаардлага гараад эхийн сүү орлуулагч сүүгээр хооллож байгаа бол та бас адилхан 6 сартайгаас хүүхдээ нэмэлт хоолонд оруулж эхлэнэ. Манай Эрүүл Контентоос ээж аав та бүхэнд нярай хүүхдээ хэрхэн яаж ойлгох, ажиглах, анзаарах дадал ур чадварыг зааж өгсөнөөр та хүүхдийнхээ амрах нойрсох цагийг зохицуулж сурах боломжтой.
Мөн төлөвлөсөн , бэлтгэлтэйгээр хүүхдээ нэмэлт хоолонд оруулахдаа ямар зүйлүүдийг анхаарах тал дээр зөвөлгөө өгч ажиллана. 0-12 сар
12сараас -24 сар гэх мэтчилэн насанд тохирсон хүүхдэд ээлтэй гэрийн хоол хийж сурах тал дээр дэмжиж сургалт явуулна.
Хүүхдийн эмч
Хоол зүйч
Д. Сарантуяа
2022 он 5 сарын 10 өдөр

20/03/2022

Монгол хүмүүсийн , бидний хүүхдээ нялх байхад нь өгдөг анхны хоол ихэвчлэн ямар хоолнууд байдаг вэ ? Та яаг ямар нэмэлт хоолыг хүүхдэдээ анх өгч байсан бэ? Та өөрөө ихэвчлэн яг ямар төрлийн хоол иддэг вэ?
Хөдөө төрж өссөн хүүхдүүдийн ихэвчлэн иддэг хоолнууд ямар ямар төрлийн байна. Хэрвээ та хөдөө төрсөн бол анх ямар хоолоор нэмэлт хоолыг нь идэж эхлэсэн вэ?
Хотод төрж өссөн хүүхдүүд ямар төрлийн хоолоор анх нэмэлт хоолонд орж байсан вэ?
Монгол хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг хоол хүнснүүдийг нэрлэвэл яг ямар хоол хүнс байна вэ? Та үүнийг уншихдаа хариулаад бичиж бидний асуултыг дэмжээрэй.
Баярлалаа

Хүүхдийн нэмэлт хоол эрүүл натурал амтаараа , хүүхдэд ээлтэй уураг, нүүрс ус, өөх тос , ус , агуулсан ногоо, жимс, тос, ...
25/12/2021

Хүүхдийн нэмэлт хоол эрүүл натурал амтаараа , хүүхдэд ээлтэй уураг, нүүрс ус, өөх тос , ус , агуулсан ногоо, жимс, тос, үр тариаг гэх мэтчилэн хүнсүүдийг тодорхой хэмжээгээр бодож , төлөвлөж ухаалагаар сонгож хийх нь зүйтэй.
Таны хүүхдийн эрүүл мэнд эцэг, эх та бүхнээс шууд хамааралтай тул та хоол шим тэжээлийн тухай ойлголт мэдлэг, дадлага туршилгаа шинэчилж эерэгээр өөрчлөх нь үргэлж амжилт авчирч хүүхдээ эрүүл энх өсөн торних суурийг зөв бүрдүүлж өгдөг тул Эцэг Эхчүүд та нар минь зайлшгүй "Суралцах " шаардлага гарч ирдэг . Бидэнтэй хамт байж, хүүхдийн нэмэлт хоолыг хэрхэн эхлүүлэх болон ямар төрлийн хүнсээр , хүүхдүүд нь идэхэд дуртай байх өнгөлөг нүд баясгасан , хүүхдийн өсөлт хөгжилтэнд хэрэгцээтэй Шим Тэжээлтэй Нэмэлт Хоолуудыг хийж сурахыг хүсвэл хувиараа илгээмж бичиж асуултуудаа бичээрэй.
Хүндэтгэсэн
Хоол зүйч
Нярай хүүхдийн эмч
Дагвын Сарантуяа

28/11/2021

Хүүхдээ нэмэлт хоолонд оруулж байхдаа анхаарах зүйлүүд.
Яарахгүй, тайван , эртнээс судлаж , төлөвлөж эхлэх
Хөхний сүү болон угжны сүүгээ ( хөхний сүү орлуулагчаа ) нэмэлт хоол эхлэсэн ч өгдөг хэмжээгээрээ өгч явах
Хоолоо хүүхдэдээ танилцуулахдаа нэг амтаар нь дасгах байдлаар , хоолныхоо бүтцийг хүүхдийнхээ чадварт тохируулан бэлдэх
Хоол өгөх Хэмжээ нь эхэндээ бага багаар амны жижиг халбагаар 4-5 удаа
Дэлгэрэнгүй Асуулт Зөвөлгөө авахыг хүсвэл Эрүүл Контентоор мессаж илгээнэ үү

Эрүүл Контент
Эрүүл Нярай Эрүүл Хүн
Нярай Хүүхдийн эмч Д. Сарантуяа

Та хүүхдээ нэмэлт хоолонд оруулахдаа ямар аргаар явж байна вэ ? Ихэвчлэн 6 сартайд нь нэмэлт хоолонд оруулж эхлэх нь тох...
28/11/2021

Та хүүхдээ нэмэлт хоолонд оруулахдаа ямар аргаар явж байна вэ ?
Ихэвчлэн 6 сартайд нь нэмэлт хоолонд оруулж эхлэх нь тохиромжтой гэж хүүхдийн эмч мэргэжилтэнгүүд үздэг.
Хүүхэд энэ үед биеэ даан цэх сайхан сууж эхлэдэг, зарим магадгүй сууж эхлээгүй ч хооллох зориулалтын сандал дээрээ суух үедээ цэх сууж чаддаг, хоол боловсруулах тогтолцоо нь хөхний сүүний зэрэгцээ нэмэлт хоолыг хүлээн авахад бэлэн болж ирдэг, хүүхдийн биеийн төмрийн нөөц 5-6 сартайд багасаж ирдэг тул нэмэлт хоолоор төмрийг нь нөхөх шаардлага аяндаа гарч ирдэг энэ нь хүүхдийг цус багадалдаас сэргийлж өгдөг.
Нэмэлт хоол өгч эхлэхдээ ямар нэг хоолыг буюу нэг амтыг нэг дангаар нь амсуулж , эхлэх нь үргэлж зөв байдаг.
Нярай хүүхдүүдтэй ойр ажиллаж байгаа , ажлын туршлагаасаа залуу ээж аав нарт хуваалцаж Нэмэлт Хооллолтыг Хэрхэн Зөв Эхлэх талаар мэдээлэл сургалт өгч
ажиллахаар 2022 оны 3 сараас эхлэн төлөвлөж байна.
Эрүүл Контент
Эрүүл Нярай Эрүүл Хүн
Нярайн, хүүхдийн эмч
Хоол зүйч Д. Сарантуяа

Ойрын хэдэн сардаа хийж байсан хоолныхоо зургийг орууллаа. Үүнийг үзэж байгаа хүмүүсдээ ногоо , жимсийг өнгө алаглуун хо...
14/07/2021

Ойрын хэдэн сардаа хийж байсан хоолныхоо зургийг орууллаа. Үүнийг үзэж байгаа хүмүүсдээ ногоо , жимсийг өнгө алаглуун хоол хүнсэндээ хэрэглэж байгаарай гэж хэлмээр байна. Бид монгол хүмүүс уламжлалт монгол хоолоо гэртээ хийж , байхдаа ногоо , жимсийг хоолондоо аль болох оролцуулж байвал та хоолноосоо шим тэжээл, төрөл бүрийн амин дэм, антиоксидант , эслэг, пребиотик авахын зэрэгцээ гэдэснийхээ дотор ашигтай олон бактерийн өсөлтийг дэмжиж , эрүүл оршин тогтнох сууриа тавьж байдаг тул
Ногоо 🥗, 🥕 лууван ,
Жимс интоор cherry 🍒 , blueberry 🫐 нэрс
Уураг хонь , үхрийн мах ( бэлчээрийн)
Сайн Тос 🥑 , 🫒 olive , чидун жимс
Нийлмэл нүүрс ус ( бүхэл үрийн гурил, бор будаа гэх мэт )

08/07/2021

Байгалийг та бүхэлд нь биширч хайрлан харахад бүх зүйлийг илүү сайн ухаарах чадвартай болдог.

Address


976

Telephone

+353894630141

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eruul Content posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Eruul Content:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram