Kids LanD

Kids LanD Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kids LanD, Ulaanbaatar.

29/12/2023

Shine jileer iluu ih hair tugeegeerei🥰

26/10/2022

Өөрсдөө хүүхдээ гомдоож зовоож худлаа ярьчихаад юман чинээ тоодоггүй мөртлөө….
Хүүхдээ жижигхэн алдаа гаргасан ч загнаж зааварлаж, олон зүйл хэлж сануулдаг………
/зөвлөгөөний хэсгээс/…….

Ялангуяа өсвөр насан дээрээ энэ үйл явдал маш хүчтэй хүүхдэд мэдрэгддэг бөгөөд томчуудад (гэр бүлийнхэндээ) итгэх итгэл бага багаар алдардаг.

Биеэ даах чадварыг нь хаадаг, нийгмийн харилцаанаас, найз нөхдөөс нь тусгаар байлгахыг хүсдэг. Гэтэл хүүхдийн хувьд хамгийн чухал хэрэгцээ юу болохыг тэр болгон мэддэггүй.

Амжилт, аз жаргал , ирээдүй гэх зүйлсрүү тэмүүлэн улайрдаг түүнээс өмнө сурах, мэдрэх, туршлага хуримтлуулах боломж хүүхдэдээ олгох хэрэгтэй.

Хүүхдийнхээ амьдралаар амьдарч амьдарчихаад дараа нь юу ч чадахгүй байна, арайл даварч байна, юу сурч байсан юм, арчаагүй гэдэг үг арай л шударга биш санагддаг.

Хүүхдэдээ үнэхээр хайртай бол том жижиг хамаагүй хаяа ч болов сэтгэл зүрхтэй нь тулж ажиллах хэрэгтэй.

Олон зөвлөгөөгөө багцалж бичсэн учраас аль аль талаас бодож тунгааж үзээрэй. /бүх эцэг эхчүүдийг хамруулж бичээгүй юм шүү🙏/

✅Хянаж цагддаг, зааварладаг биш ярилцаж, ойлголцож хүндэлдэг аав ээж байвал гоё.

✅Бүгд л сайн сайхныг хүүхдэдээ хүсдэг гэхдээ зөв арга барил, зөв үгээр түүнийгээ илэрхийлж чаддаг байвал бүүр гоё. 💛💛💛

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа

17/10/2022

Муу ээжүүд

☹️ "Муу ээж" гэдэг бодол танд төрж байсан байх. Та ганцаараа бишээ. Тэр тусмаа та сошиал дээр сайн ээж гэж боддог хүмүүсийг дагадаг бол энэ мэдрэмж илүү олон удаа төрж байсан байх. Бодит амьдрал болон сошиал ертөнц (инстаграм, фэйсбүүк) хоёр ялгаатай. Танд сайн, хэрэг болох байх гэсэн зүйлсээсээ ихэвчлэн хуваалцдаг.

👀Өөрөөр хэлбэл харуулахыг хүссэн зүйлийг нь та хардаг. Ж: би охиндоо янз бүрийн тоглоом хийж өгдөг. Охинтойгоо тоглодог. Гэхдээ байнга тоглоод байж чаддаггүй. Надад ч бас хийх ажлууд зөндөө байдаг. Би бүхнийг амжуулдаг супер эмэгтэй бишээ тэглээ гээд би муу ээж ч биш 🤗.

💕Миний хувьд өөр үлгэр жишээ болсон ээжүүдтэй өөрийгөө харьцуулдаг. Гэхдээ тэр сайн ээж би муу ээж гэдэг өнцгөөр биш энэ зүйлийг сурч болох юм байна гэдэг үүднээс.

👉Яаж вэ?
Би өөрийнхөө ахиц дээр төвлөрдөг↗️. Өнөөдөр би ийм байна тэр ээжээс суралцаад маргааш өнөөдрөөс илүү болох боломжтой гэж боддог. Ж: хүүхдэдээ ийм хоол хийж болдог юм байна гээд бодоод явах юм бол нэг л өдөр хийгээд өгдөг. Тэгэхээр өчигдрөөс илүү болж чадна.

📍Үргэлж хүүхдэдээ гоё хоол хийгээд, гэрээ цэвэрлээд, хүүхэдтэйгээ тоглоод, ажлаа хийх гэх мэтчилэн бүх зүйлсийг нэгэн зэрэг амжуулах боломжгүй. Тиймээс 🔥 хамгийн чухал гэсэн зүйлсийг амжуулдаг. Ж: нэлээн завгүй ажилласан өдрүүдийн дараагаар бараг юу ч хийхгүйгээр амардаг. Тухайн өдөр бол миний хийх ёстой хамгийн чухал зүйл бол амрах 🥰. Нөхөртэйгөө кино үзээд хэвтэх үнэхээр их эрч хүч өгдөг. Өөрийгөө цэнэглэх бол хамгийн чухал ажлуудын нэг. Би цэнэггүй байвал ааштай, ууртай хүн болж хувирна. Тэгэхээр гэр гийгүүлэгч хүн чинь гэрээ юугаар гэрэлтүүлэх билээ 🙈.

📌🌟Гол санаа - та хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хичээж байгаа бол та муу ээж бишээ. Зарим ээжүүд хүүхдээ хараад гэртээ суудаг, зарим ээжүүд хүүхдээ өөр хүнээр харуулаад ажлаа хийдэг. Аль аль нь сайн ээж.

Өөрийгөө муу ээж гэж бодохоос илүүтэйгээр яаж би сайжирч болох вэ? гэдэг өнцгөөс харвал асуудал амархан шийдэгддэг. Ж: хүүхэдтэйгээ би ерөөсөө яаж харилцах аргаа олж чадахгүй муу ээж гэж бодохын оронд мэргэжлийн хүнээс зөвлөгөө, сургалт аваад явбал таны энэ бодол ч байхгүй болно.

🌟✨ Эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Бие өвдвөл эмч, таны эрхийг хэн нэгэн зөрчвөл цагдаа, өмгөөлөгч гэх мэт...

📣Хүүхдэд төгс байх гэж хичээдэг ээжээс илүүтэйгээр жаргалтай ээж хэрэгтэй.

Сэтгэл зүйч Г.Хулан

Инстаграм дээр намайг дагах бол 👇👇
https://www.instagram.com/psychologist.khulan/

🥰🥰🥰
17/10/2022

🥰🥰🥰

12/10/2022

Бага насны хүүхдэдээ бусдад итгэхгүй байхыг, хэтэрхий хэрсүү байхыг заах нь айдас түгшүүрийг хамгийн их төрүүлдэг.

Хэм хэмжээтэй байгаарай. Хүүхдэдээ ямар нэгэн зүйл хэлэхдээ маш сайн боддог байгаарай.

❌Айлын хүүхдэд бал, тоглоомоо яах гэж өгч явуулж байгаа юм бэ? одоо буцааж өгөхгүй, эсвэл эвдлээд өгнө дөө. Хүний авч өгсөн юм хайрлаж хэрэглэж чадахгүй байна уу?

✅ Найздаа миний хүү, охин юмаа хэрэглүүлсэн бол буцааж авч байгаарай. Хүний юм хэрэглэсэн бол бас буцааж өгч байгаарай.

❌ Дандаа уйлж гоншигнож байх юм, юунд нь уйлдаг юм айлын хүүхдүүд тэгэхгүй байгаа биз дээ! Чи их муу юмаа , арчаагүй.

✅ Заримдаа хэцүү зүйл ээж аавд нь бас тохиолддог. Тиймээс миний хүү, охинд ямар мэдрэмж байна сайн хэлээрэй аав ээж нь чадахаараа туслах болноо хамтдаа даван туулнаа.

❌ Дандаа л юм авна гэж нэхэж байх юм яршигтай, наадах чинь ямар зүгээр л ирж байдаг юм уу? Авч өгөхгүй шүү!!!

✅ Дэлгүүр орохоосоо өмнө юу авах, авахгүй талаар ярилцах, хэрвээ юм авч өгөх бол өөрөөр нь сонголтыг хийлгэх. Дүрэмтэй болох.……

Сэтгэл зүйч Д.Намуунзаяа

12/10/2022

Оройд элдэв юм уншуулж та нарыгаа аль болох зовоохгүй юмсан гэж боддог. Зүгээр л сэтгэл санаагаа тайван байлгаж, хөнгөн байхыг хичээгээрэй.

Хүүхдэдээ элдэв хөгжилтэй дурсамж ярьж өгч, аав ээж, хань ижилтэйгээ эсвэл найзтайгаа амьдралын эгэл зүйлүүдийн тухай ярилцаарай.

Өөртөө дуртайгаараа байгаарай. Харин утаснаасаа хол байгаарай. 🙅‍♀️

Сайхан амраарай.

06/10/2022
04/10/2022
Bagsh nartaa bayariin mend hurgii
04/10/2022

Bagsh nartaa bayariin mend hurgii

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Tuesday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kids LanD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram