Баянгол Мэдээ

Баянгол Мэдээ iDoctor

Баянгол дүүргийн иргэд сонгогчид Тойргоосоо дэвшсэн УИХ-ын гишүүдийг дахин сонгох эсэх талаарх судалгааг MEC гаргажээ
08/01/2023

Баянгол дүүргийн иргэд сонгогчид Тойргоосоо дэвшсэн УИХ-ын гишүүдийг дахин сонгох эсэх талаарх судалгааг MEC гаргажээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг уйллаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Тэгвэл тэрбээр Нээлттэй сон...
21/12/2022

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг уйллаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Тэгвэл тэрбээр Нээлттэй сонсголыг анхнаасаа Соёлын төвд зохион байгуулахыг шаардаж байжээ. Соёлын төв нь дэмжигдэхгүй болсон ч Төрийн ордонд Их танхимд хийхээр болсон нь гэнэт өөрчлөгдөж дарга нар нэг танхимд иргэдийг 3 танхимд салгаж ялгаж хуваасанд С.Одонтуяа маш их БУХИМДЖЭЭ

С.ЯНЖИНСҮРЭН: КОВИДЫГ БАРЬЖ, БАРЬЖ АЛДАХ ҮЕД ӨРӨӨНДӨӨ ОРООД, ХААЛГАА ТҮГЖЭЭД УЙЛЖ БАЙСАНhttp://check.mn/s/2083?fbclid=Iw...
03/10/2022

С.ЯНЖИНСҮРЭН: КОВИДЫГ БАРЬЖ, БАРЬЖ АЛДАХ ҮЕД ӨРӨӨНДӨӨ ОРООД, ХААЛГАА ТҮГЖЭЭД УЙЛЖ БАЙСАН
http://check.mn/s/2083?fbclid=IwAR38Nohgn8_in0cMMxj-BQ8K8TtInM0on2zND1wcAzhf81EUMfiItjXPTNA

“Хүн өөрийгөө хайрлаж байж сайхан гэр бүл, сайхан нийгэм, сайхан дэлхийг бүтээнэ” гэдэг түүний үгээр ийн ярилцлагаа өндө...

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА : БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛ ЦЭВЭР БОХИР УСАА ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО2021оны Улсын төсөвт Гэр...
19/09/2022

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА : БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛ ЦЭВЭР БОХИР УСАА ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

2021оны Улсын төсөвт Гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам татах инженерийн зураг төслийн ажлыг суулгасан.

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21, 22, 23-р хорооны гэр хорооллын зарим гудамжны ус хангамж, үерийн даланг инженерийн шугам сүлжээнд холбох, иж бүрэн зураг төслийн ажил бэлэн боллоо.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд гэр хорооллын айлууд үе шаттай холбогдсоноор иргэд хашаандаа цэвэр, усны сүлжээнд холбогдож, бохир усаа шийдэх боломжтой болно гэжээ.

АН-ЫГ ЗАСАГТ УРЬСАН Ч  БҮЛЭГ ДЭМЖЭЭГҮЙ‼Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-д Шинэ Засгийн газартайгаа хамтрах санал тавьжээ. Т...
30/08/2022

АН-ЫГ ЗАСАГТ УРЬСАН Ч БҮЛЭГ ДЭМЖЭЭГҮЙ‼

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-д Шинэ Засгийн газартайгаа хамтрах санал тавьжээ. Тодруулбал, Ерөнхий сайд АН-ыг засагт урьсан ч БҮЛЭГ ДЭМЖЭЭГҮЙ гэдэг мэдээлэл байна.

Засгийн газрын бүтцийг хэлэлцэх явцад ЭМЯ, БХБЯ хоёр дээр сайдын асуудлыг эргэлзээтэй байсан нь Ерөнхий сайдаас АН-д амлаж байсан яамдууд байсан гэх.

Улмаар АН-ын бүлгийн олонх энэ удаагийн Засгийн урилгаас татгалзаж, нэлээн болгоомжтой хандсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зөвхөн МАН гэхгүй “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэмжиж байгаа аль ч нам, хөрөнгө оруулагчтай идэвхтэй хамтран ажиллана. Урагшилна гэвэл том төслүүдэд улс төрийн ямар ч шийдвэр гаргахад би эрх баригч намын даргын хувьд нээлттэй байгаа” гэж тодотгов.

📌ҮҮРДИЙН НӨХӨР, ҮҮРДИЙН ДАЙСАН ГЭЖ ҮГҮЙН ҮЛГЭР ҮҮ⁉       ,   ... Хожиж байгаа нь ердөө МАН. Хэндээ ч гомдох билээ АН. Дэ...
29/08/2022

📌ҮҮРДИЙН НӨХӨР, ҮҮРДИЙН ДАЙСАН ГЭЖ ҮГҮЙН ҮЛГЭР ҮҮ⁉

,
...

Хожиж байгаа нь ердөө МАН. Хэндээ ч гомдох билээ АН. Дээдэс нь суудлаа олохгүй доодос нь гүйдэлээ олохгүй бужигналдсан энэ дүйвээнээр МАН л МАНгас болж залгилаад дуусаж байхад ард түмэн, сонгосон итгэлээ ч тоохгүй тогоон дотроо худгийн мэлхий царайлж гадаад далайг харж байгаа шинж ч алга.

Эцэстээ нэг яаж ийгээд учраа олж, МАН гэдэг МАНгастай сөрөг хүчний хатуухан шаардлага тавих хүчтэй нам босох биз гэж горьдсон түмэн олны итгэл хөсөр хаягдалаа.

Будаач будаач гэхэд сахалаа будав гэж АН-аас УИХ-д ард түмний дэмжлэг хүртсэн гишүүдээ намаасаа хөөнө гэж дүвчигнэх тэр нэг хэсэг бүлэгт үнэндээ ямар эрх ашиг үйлчилнэ вэ?

Олон жил Баянгол дүүрэгт С.Одонтуяа гишүүн С.Эрдэнэ гэдэг улс төрчийн хамтран зүтгэгч, түшиг тулгуур болж итгэл алдалгүй ажиллаж ирсэн нь иргэд сонгогчдын хэзээний танил дүр зураг байлтай. Өнгөрсөн хугацааны ололт амжилт, бүтээн байгуулалтуудынхаа баримт материалуудаа эргэн үзэж ой санамжаа сэргээвэл яасан юм бэ...

Улстөр гэх хатуухан салбарт эмэгтэйчүүдийн нэр хүнд, сөрөг хүчний байр суурийг хамгаалан зогсох ганц нийслэлээс сонгогдсон эмэгтэй гишүүнээ дэмжиж ажиллавал АН л хожих байлтай.

АЭХ-г тэргүүлэн ажиллах хугацаандаа бүлэг фракцаар хуваагдалгүй эв нэгдлийг хангаж ажилласан ганц тэргүүнээ ад шоо үзэх тийм тэнхээтэйгээ байгаа бол МАН гэдэг эрх баригчдын алдаа завхралд анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй шүү

Address

Bayangol
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол Мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category