Эдельвайс Сувилал

Эдельвайс Сувилал Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эдельвайс Сувилал, Medical Equipment Supplier, Төв аймаг, Монгол улс, Ulaanbaatar.

23/04/2021
Гэртээ булчин чангалах дасгалуудыг хийгээрэй.🙂💪🏃🏃‍♀️
02/04/2021

Гэртээ булчин чангалах дасгалуудыг хийгээрэй.🙂💪🏃🏃‍♀️

15/02/2020

Өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ? Үнэт цаг хугацаагаа аль болох ухаалгаар ашиглаж сурах хэрэгтэй!

26/01/2020

Вирусын халдварыг эмчлэх эдгээх арга хамгийн хомс, дээрээс нь нэг дэгдэлт болвол маш аюултай бдл үүсэх тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал байдаг. Гурван үндсэн зөвлөмж тараагдаж байгаа ч дараахь зөвлөмжийг гэр орондоо чандлан сахих нь зүйтэй байна.

1. Энэхүү вирус чийглэг дулаан орчинд үрждэг. Тиймээс агаар чийгшүүлэгч (уур гаргадаг) хэрэглэхгүй байх.
Хүний тархи уушиг хоёр хамгийн их устай байдаг тул энэхүү вирус нь тархи нугас, уушигны шингэнд үржиж тархи гэмтээн ухаан алдуулах, уушиг гэмтээн амьсгалын дутагдалд оруулж байна.

2. Гэхдээ гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайтар хийх ( вирус нь тоосонцор дээр сууж агаарт тархдаг) Спиртэн суурьтай ариутгагчаар (70 градусаас дээш) гар болон гар хүрдэг хатуу эдлэлийг арчиж цэвэрлэж байх.

3 . Амны хөндий, хамрын хөндийг цэвэр байх тал дээр анхаарах, өглөө босонгуут, орой унтахын өмнө давс, лимон, содын уусмалаар, эсвэл зориулалтын амны хөндий цэвэрлэдэг уусмалаар амаа зайлах, хүүхдийн хамрыг нусгүй цэвэр байлгаарай.

4. Вирусын өвөрмөц эмчилгээ байхгүй ч хувь хүний дархлаа сайн байх нь маш чухал. Үүнд:
- уураглаг хүнс идэх (үхэр, адууны мах)
- шингэн зүйл сайн ( хүүхдүүддээ хуваарь гаргаад мөрдүүлээрэй) уулгах,
- цэвэр витамин С зохих тунгаар уух ( хүүхэд 500мг- аар өдөрт 1-2 удаа, том хүн 1000мг-аар 1-3 удаа)

5. Чихэрлэг зүйлийг хатуу хоригло. Нас барагсадын тал хувь нь чихрийн шижинтэй өвчтөн байна. Дархлаа сайжруулна гээд янз бүрийн жимс буцалгаж ( чацаргана, аньс, нэрс зэрэг нь чихрийн агууламжтай) их хэрэглэх гээд байдаг.

6. Гэртээ орж ирэхдээ гадуур явахдаа өмссөн хувцас бусад эд зүйлийг үүдэндээ бүгдийг үлдээж, гараа сайтар угаагаад, спиртэн ариутгагчаар ариутгаад, хэрэглэсэн маскаа боож хаяад гэртээ ороорой.

7. Сургууль, цэцэрлэг түр зогссонтой холбоотой, дэлгэцийн ард удаан хөдөлгөөнгүй суух, хөдөлгөөний хомсдол үүсэх, зохиомол хүчилтөрөгчийн дутагдал үүсэх эрсдэл үүснэ.
Дэлгэцээр гарах туяа, хөдөлгөөнгүй удаан байх нь дархлааг шууд бууруулдаг.

8)Хүчилтөрөгч нь одоогын байдлаар хамгийн оновчтой эмчилгээ болж байгаа. Нэг өвчтөн хүчилтөрөгчийн эмчилгээний дараа биеийн байдал дээрдсэн байна.
Иймд гадаа хаваршаад салхи ихтэй байх нь ихсэж буй тул агаар цэвэрхэн байх үед нь агаар оруулж байх, тодорхой хувиараар дэлгэц үзүүлэх ( зурагт, компютэр, пад гэх мэт) нар салхинд гаргаж байх хөдөлгөөнт дасгалыг хийлгэх нь манайх шиг хүйтэний энэ улиралд давуу тал болох байх.

9)дархлааг богино хугацаанддэмжих хамгийн шилдэг арга бол нойрсайн авахуулах ба хүүхдүүдийг амралттай байгаа энэ үед нь 9-10 цаг унтуулж амарааж байх.

Хувь хүний, гэр бүлийн хатуу сахилга бат энэ өвчний эрсдэлийг бууруулахад онцгой үүрэгтэй шүү.

25/01/2020
25/10/2019
06/08/2019

Харшил өвчин болон түүний сэдрээгч хүчин зүйлс, эмчилгээний талаар хүний их эмч, дархлаа судлаач, доктор Д.Мандахнарантай ярилцлаа.

01/05/2019

Главредийн мэдээлснээр, тавдугаар сард дэлхийн соронзон орон багагүй өөрчлөгдөж, хүчтэй соронзон шуурга тохиох магадлал өндөр байгаа аж. Энэ сарын эхний хоёр өдөр...

Ахмадын хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг аваад 10 хоногийн 100000 төгрөгөөр амрах боломжтой байгаа шүү.  Хөнгөлөлт авахда...
27/03/2019

Ахмадын хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг аваад 10 хоногийн 100000 төгрөгөөр амрах боломжтой байгаа шүү.
Хөнгөлөлт авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж, хорооны нийгмийн ажилтанд өгнө
- Өргөдөл /маягтын дагуу/ хороон засаг даргын цохолттой
- Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
- Зөрүү мөнгө 100.000 төгрөг тухайн амралтын газрын дансанд тушаасан баримтыг бүрдүүлнэ.

Address

Төв аймаг, Монгол улс
Ulaanbaatar

Telephone

+97699018911

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эдельвайс Сувилал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram