Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн цогцолбор төвийн үйл ажиллагааг явуулж байна.
Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчилнэ. Эдгээр н
ь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан болно.
Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн. Эдгээр үнэт чулуунууд нь өөр өөрийн гэсэн эмчилгээний онцлогтой бөгөөд хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна.
Монголдоо цорын ганц Гималайн улаан давсан өрөөг бид таньд санал болгож байна.
Гималайн улаан давс нь биеийн усыг тэнцвэржүүлэх, биенээс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд үе мөчний өвчин болон хагалгааны дараах дэглэмийн үед давсан өрөөнд суух нь эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах үйлчилгээтэй.
Соёл спа салон нь Испанийн алдарт ANESI брендийн бүтээгдэхүүн, мэргэшсэн үйлчилгээг үзүүлж байна.
Бид Таны амтлах мэдрэхүй биеийн бүх эд, эсийг сэргээж байх ёстой гэдэгт итгэдэг. Тэр ч утгаараа дэлхийд танигдсан олон үндэстний зөвхөн эрүүл органик зоог, анагаах зориулалттай халуун хүйтэн ундыг Танд хүргэнэ.
Орчин үеийн брэнд тоног төхөөрөмж, мэргэжлийн ур чадвартай фитнесын багш нараар дасгалжуулж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаар баталгаажсан чанартай үйлчилгээг эрхэм Танд зориулав.
Та манай олон төрлийн Loyalty хөнгөлөлтийн картуудыг эзэмшиснээр олон олон урамшуулал авах боломжтой.
ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙН ӨМНӨХ САНАМЖ, АНХААРАХ ЗҮЙЛС:
✅Хүүхдийн насыг баталгаажуулах үүднээс бичиг баримттай ирэхийг зөвлөж байна
✅Бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж асран хамгаалагчгүй ганцааранг нь бүү орхиорой
✅Үйлчилгээний журам, аюулгүй байдлын үүднээс 16-аас доош насны хүүхэд харгалзах хүнтэй саун душ хэсэгт орно
✅Эрэгтэй хүүхэд аавтайгаа, эмэгтэй хүүхэд ээжтэйгээ саун душ хэсэгт орно. Хүйс солихгүйг анхаарна уу
✅Түлхүүрээ биенээсээ салгахгүй авч явах
✅Хальтарч унахаас болгоомжлох
✅Гар утас болон бусад электрон төхөөрөмжийг саун үйлчилгээний зааланд авч орохыг хориглоно
✅Усан сан болон халуун, хүйтэн жакузи хэрэглэхийн өмнө заавал шүршүүрт орох
✅Хүнсний бүтээгдэхүүн, уух зүйл оруулахыг хориглодог тул үйлчилгээний ажилтны шаардлагыг хүлээн авна уу
✅Утаат болон бүх төрлийн электрон тамхийг зөвхөн тамхины зориулалтын өрөөнд татах
✅Бусад зочдын тав тухтай байдлын үүднээс чанга дуу чимээ гаргахгүй байх
Хаяг
17060 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж - 4, Соёл төв, МЧБС ХХК
Утас: (976) 77009966,
Факс: (976) 77009967,
Вэб хуудас: www.soyol.mn