Hermes cardio зүрх судасны эмнэлэг

Hermes cardio зүрх судасны эмнэлэг ЗҮРХ СУДАСНЫ ЭМНЭЛЭГ, 89000537
Холтер ЭКГ, 24 цагийн даралтын аппарат,
Зүрхний эхо
Зүрхний эмчийн үзлэг зөвлөгөө
Зүрхний шигдээсийн дараах хяналт

СТАТИН ЗӨНӨГРӨЛ ҮҮСГЭДЭГ ҮҮ?талаар Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн цахим сонинд мэдээлэл нийтлэгджээ.
02/02/2026

СТАТИН ЗӨНӨГРӨЛ ҮҮСГЭДЭГ ҮҮ?
талаар Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн цахим сонинд мэдээлэл нийтлэгджээ.

🫀 Артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн баримтлах амьдралын хэв маягАртерийн даралт ихсэлт нь удаан хугацаанд хяналтгүй ба...
26/01/2026

🫀 Артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн баримтлах амьдралын хэв маяг

Артерийн даралт ихсэлт нь удаан хугацаанд хяналтгүй байвал зүрх, тархи, бөөр зэрэг чухал эрхтнүүдийг гэмтээх эрсдэлтэй. Эмчилгээний үр дүн зөвхөн эмээс бус, таны өдөр тутмын амьдралын хэв маягаас шууд хамаарна.

🍎 1. Эрүүл, зохистой хооллолт
• Давсны хэрэглээг багасгана (өдөрт ≤5 гр)
• Өөх тос, шарсан болон боловсруулсан хоолноос татгалзах
• Ногоо, жимс, бүхэл үр, загас, тослог багатай мах түлхүү хэрэглэх
• Чихэрлэг ундаа, их хэмжээний сахарнаас зайлсхийх

🚶 2. Тогтмол хөдөлгөөн
• Долоо хоногт дор хаяж 5 өдөр, өдөрт 30 минут дунд зэргийн ачаалалтай алхах, дасгал хийх
• Суурин амьдралын хэв маягийг багасгах
• Дасгалыг аажмаар, өөрийн биеийн байдалд тохируулж эхлэх

⚖️ 3. Жингээ хэвийн барих
• Илүүдэл жин нь даралтыг нэмэгдүүлдэг
• Жингийн 5–10%-ийг бууруулахад даралт мэдэгдэхүйц буурдаг

🚭 4. Тамхи, архинаас татгалзах
• Тамхи нь судас агшааж, даралтыг огцом нэмэгдүүлдэг
• Архины хэрэглээг багасгах эсвэл бүр зогсоох

😌 5. Стрессээ удирдах
• Амралт, унтах цагийг тогтмолжуулах
• Бясалгал, гүн амьсгал, тайвшруулах дасгал хийх
• Сэтгэл зүйн ачааллыг хуваалцах, дэмжлэг авах

🩺 6. Даралтаа тогтмол хянах
• Гэртээ даралт хэмжиж тэмдэглэх
• Эмчийн заасан эмийг тогтмол, зөв хэрэглэх
• Өөрийн дураар эмээ зогсоохгүй байх



📌 Санамж:
Артерийн даралт ихсэлтийг зөвхөн эмээр бус, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөр амжилттай хянах боломжтой.

Хермес Кардио эмнэлэг
Таны зүрхний эрүүл мэнд – бидний анхаарлын төвд ❤️

🩺 Мэргэжлийн зөвлөгөө, оношилгоо авахыг хүсвэл:

📞 Утас: 8900-0537
📍 Хаяг: 3-р эмнэлгийн баруун талд
Бизнес центр төвийн 3 давхарт, 302 тоот
(GS-25-тай байр)

Зүрхний шигдээс болоогүй, СТЕНТ тавиулсан хүнд өгөх хөдөлгөөний зөвлөгөө. Жич: Эмчийнхээ хувийн заалтыг заавал дагана шү...
26/01/2026

Зүрхний шигдээс болоогүй, СТЕНТ тавиулсан хүнд өгөх хөдөлгөөний зөвлөгөө.
Жич: Эмчийнхээ хувийн заалтыг заавал дагана шүү, учир нь хүн бүрийн өвчний байдал, онцлог ялгаатай байдаг.

🫀 Ерөнхий зарчим
• Тогтмол, дунд зэргийн ачаалал хамгийн тохиромжтой
• Аажмаар нэмнэ, гэнэт хүчтэй огцом ачаалал хийхгүй
• Дасгалын үед цээжээр өвдөх, амьсгаадах, толгой эргэх шинж илэрвэл шууд зогсооно

🚶‍♂️ Зөвлөж буй хөдөлгөөнүүд

1. Алхах (хамгийн сайн эхлэл)
• Өдөрт 20–40 минут
• Долоо хоногт 5–7 өдөр
• Эхэндээ тайван → дараа нь жаахан хурд нэмнэ
👉 Төсөөлүүлбэл Ярьж чадахуйц, гэхдээ дуулахад жаахан хэцүү хурд = тохиромжтой

2. Дугуй жийх (суурин эсвэл гадаа)
• 15–30 минут
• Дунд зэргийн ачаалал
• Зүрхний цохилт хэт хурдсахгүй байх

3. Хөнгөн сунгалт, гимнастик
• Өдөр бүр 5–10 минут
• Мөр, хүзүү, нуруу, хөл
• Амьсгалаа барихгүй

4. Усанд сэлэх (эмч зөвшөөрвөл)
• Тайван хэмнэлээр
• Хүйтэн уснаас зайлсхий

🏋️ Болгоомжлох хөдөлгөөнүүд

❌ Хүнд жин өргөх (зүрхний шигдээс, зүрхний дутагдалтай хүмүүст хориотой)
❌ Гэнэт хүч гаргах (шахалт, түлхэлт)
❌ Амьсгалаа барьж хүчлэх
❌ Өндөр эрчимтэй спорт (хөл бөмбөг, сагс гэх мэт) – эхний саруудад

❤️ Зүрхний аюулгүй цохилтын тоо
• Ихэнхдээ: (220 – нас) × 50–70%
• Жишээ: 60 настай → 80–110 орчим цохилт/мин
(Гэхдээ эмчийн заалт илүү чухал)

⏳ Хэзээнээс?
• Стентээс хойш 1–2 долоо хоногийн дараа алхалтаар эхэлдэг
• 4–6 долоо хоног → ачааллыг аажмаар нэмнэ
• Хэрэв зүрхний сэргээн засах эмчмлгээ хийх боломжтой бол хамгийн сайн сонголт
ЗӨВЛӨГӨӨ АВАХЫГ ХҮСВЭЛ:
Хаяг:
3-р эмнэлгийн баруун талд
Бизнес центр төвийн 3 давхарт, 302 тоот
(GS-25-тай байр)
📞 Утас: 8900-0537

Зүрхний ХОЛТЕР цахилгаан бичлэг хийж байна. 24 цаг, 48 цаг, 72 цаг, 5 хоног, 7 хоног🤩 Баасан гарагт ХЯМДРАЛТАЙ!Цаг захиа...
27/12/2025

Зүрхний ХОЛТЕР цахилгаан бичлэг хийж байна.
24 цаг, 48 цаг, 72 цаг, 5 хоног, 7 хоног
🤩 Баасан гарагт ХЯМДРАЛТАЙ!
Цаг захиалах: 89000537
Хаяг: 3-р эмнэлгийн баруун талд Бизнес центр төв

Манайд 3-р эмнэлгийн эмч нар зүрхний эхо хийж байна. Цаг захиалах: 89000537Даваа - Баасан: 16:30 цагаас
27/12/2025

Манайд 3-р эмнэлгийн эмч нар зүрхний эхо хийж байна.
Цаг захиалах: 89000537
Даваа - Баасан: 16:30 цагаас

✅ Титэм судасны стенттэй хүмүүсийн заавал мэдэх ЗӨВЛӨГӨӨ❤️ 1. Эмээ тогтмол уугаарай • Давхар цус шингэлэгч (Аспирин + Кл...
29/11/2025

✅ Титэм судасны стенттэй хүмүүсийн заавал мэдэх ЗӨВЛӨГӨӨ

❤️ 1. Эмээ тогтмол уугаарай
• Давхар цус шингэлэгч (Аспирин + Клопидогрел/Тикагрелор) эмийг эмч хэлээгүй бол хэзээ ч өөрөө зогсоож болохгүй.
• Эмээ 1–2 хоног алгасахад ч стент бөглөрөх өндөр эрсдэлтэй.

🚶‍♂️ 2. Амьсгаадаад эхэлбэл ачааллаа бууруул
• Стент тавиулснаас 1 долоо хоногийн дараа хөнгөн алхалт тохиромжтой.
• Хүнд зүйл өргөх, хүчтэй дасгал 2–4 долоо хоногт зохимжгүй.

🍲 3. Давс, өөх тосоо багасга
• Давсыг өдөрт 5 гр-өөс ихгүй.
• Хиам, утсан мах, хуушуур, өөхтэй махаар хэтрүүлэхгүй байх.
• Оливын тос, жимс ногоо, загас түлхүү хэрэглэх.

🚭 4. Тамхинаас бүрэн татгалз
• Зөвхөн стенттэй ч биш, судас дахин нарийсах хамгийн гол шалтгаан нь тамхи.

🩺 5. Цусны даралт, холестеринээ хяна
• Зорилтот даралт:

02/10/2025
Манайх 24 цагийн даралтын аппаратын шинжилгээг тогтмол хийж байна. ✅ Таны артерийн даралт хэзээ ихэсдэгээ мэдмээр байна ...
07/08/2025

Манайх 24 цагийн даралтын аппаратын шинжилгээг тогтмол хийж байна.
✅ Таны артерийн даралт хэзээ ихэсдэгээ мэдмээр байна уу?
✅ Даралт бууруулах эмээ хэзээ, хэдэн цагт уух вэ?
✅ Даралт бууруулах эмээ тогтмол уух уу?
✅ Даралт бууруулах эмийн үр дүнг үнэлэх, эмэндээ үр дүнтэй эсвэл үр дүнгүй байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
✅ Артерийн даралт ихсэн өвчний оношоо бүрэн баталгаажуулах
Зэрэг зорилгоор ABPM буюу 24 цагийн даралтын аппаратын шинжилгээг хийлгэнэ.
☎️ 89000537
🌐 Онлайн цаг захиалга: www.holter.setmore.com

Address

Хермес кардио эмнэлэг, Ard Ayush Street Бизнес центр барилга 302 тоот, BGD/5 Khoroo
Ulaanbaatar
16081

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 00:00 - 15:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Hermes cardio зүрх судасны эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share