Лиза эмнэлэг

Лиза эмнэлэг Эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо эмчилгээ

18/02/2019

Энэ удаад жирэмсний хэт авиан шинжилгээ (эхо) -ний талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Ургийн хэт авиан шинжилгээ гэж юу вэ?
Хүний чихэнд үл сонсогдох хэт авиаг биемахбодид дамжуулж, эд эрхтний харилцан адилгүй шингээх, сарниах чанар дээр үндэслэсэн шинжилгээний арга ба жирэмсэн үед ургийн бүтэц, байрлал, хэмжээ, өсөлт зэргийг тодорхойлох зорилгоор хийгддэг. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд авиа ашигладаг, ямар нэг туяаны нөлөө үгүй юм.

Жирэмсний 6-10 долоо хоногтойд
Жирэмслэлт умайн хөндийд хэвийн байрлалтай эсэх
Энэ үед ургийн зүрхний цохилтыг тодорхойлох
Ихэр жирэмснийг оношлох
Жирэмсний 11-14 долоо хоногтойд:
Жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоох. Ялангуяа биений юмны мөчлөг тогтмол бус, сүүлийн биений юм хэзээ байсныг санахгүй байгаа эсвэл хөхүүл үед БЮМ ирээгүй байхад жирэмсэлсэн зэрэг тохиолдолд жирэмсний хугацааг энэ үед нарийвчлан тодорхойлох хэрэгтэй байдаг. Ийнхүү жирэмсний хугацааг нарийвчлан тогтоох нь турайн жирэмсний цаашдын менежментэд маш чухал байдаг тул та энэ хугацаанд заавал эхонд харуулаарай.
Ихэр жирэмснийг оношлох
Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмснийг оношлох
Ургийн гаж хөгжлийг илрүүлэх: Зарим томоохон хэмжээний гаж хөгжил энэ хугацаанд оношлогдох боломжтой байдаг.
Дауны хам шинж, бусад хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох: Жирэмсний энэхүү хугацаанд ургийн шилэн хүзүүний зайг хэмжин, эхийн цусанд 2 төрлийн даавар тодорхойлон, эрсдлийг тооцдог. Тус хэт авиан шинжилгээг тусгай эрх бүхий эмч хийх ба ургийн хамар яс, зүрхний цусны урсгалын байдал зэргийг үнэлдэг. Шинжилгээг 30-40 минут хийдэг.
Жирэмсний 18-23 долоо хоногтойд:
Ургийн бүтцийн нарийвчилсан шинжилгээг хийнэ. Хэт авиагаар ургийг шинжлэх үед ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт бүх бүтцийг үнэлдэг. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ойролцоогоор 30 минутаас 1 цаг шаардлагатай байдаг тул та заавал урьдчилан цаг товлосон байх хэрэгтэй.

Жирэмсний бусад хугацаанд:
Дээрхээс бусад хугацаанд ургийн байдал, өсөлтийг үнэлэх зорилгоор хэт авиан шинжилгээг шаардлагатай гэсэн үед хийдэг. Энэ үед:

Ургийн толгойн хэмжээ, хэвлийн тойрог, дунд чөмөгний уртыг хэмжин, ургийн жинг тооцдог.
Ургийн хөдөлгөөнийг үнэлдэг.
Ихсийн байрлал, хөгжлийг тодорхойлдог.
Цусан хангамжийн байдлыг үнэлэх зорилгоор умайн болон хүй, тархины артерийн судсанд Допплер шинжилгээ хийдэг.
Ургийн зүрхний хэт авиан шинжилгээ
Энэхүү шинжилгээг зүрхний эмч эсвэл тусгайлан мэргэжсэн эрх бүхий эмч хийх ба дараах тохиолдолд жирэмсний хяналтын эмч таныг илгээх болно. Үүнд:

Ургийн нарийвчилсан хэт авиан шинжилгээгээр ургийн зүрхний бүтэц хэвийн бус байх эсвэл өөр төрлийн эмгэг илрэх
Жирэмсний 11-14 долоо хоногтойд хийсэн хэт авиан шинжилгээнд ургийн шилэн хүзүүний зай ихэссэн байх
Таны өмнөх хүүхэд зүрхний төрөлхийн эмгэгтэй төрж байсан бол
Та чихрийн шижин өвчтэй бол
Та эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа бол
Ихэвчлэн жирэмсний 18-23 долоо хоногтойд, түүнээс дээш хугацаанд ургийн зүрхний хэт авиан шинжилгээг хийдэг ба мэргэжлийн эмч танд шинжилгээний үр дүнгийн талаар тайлбарлан хэлж, цаашдын зөвлөгөөг өгөх болно.

Умайн хүзүүний уртыг хэмжих
Өмнө нь хожуу зулбаж байсан, дутуу төрж байсан эсвэл умайн хүзүүнд мэс ажилбар хийлгэж байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний 16-20 долоо хоногтойгоос эхлэн цуврал байдлаар умайн хүзүүний уртыг хэмжих хэт авиан шинжилгээг үтрээгээр хийдэг.

Ямар нэг бэлтгэл шаардлагатай юу?
Өвөрмөц, онцгой бэлтгэл ихэвчлэн шаардлагагүй байх ба умайн хүзүүний уртыг үнэлэх тохиолдолд давсганд шээсгүй байх ёстой.

Хэт авиан шинжилгээгээр ургийн гаж хөгжлийг илрүүлэх
Жирэмсэн үеийн хэт авиан шинжилгээ нь бусад багажийн шинжилгээний нэгэн адил тодорхой давуу болон сул талуудтай.

Давуу тал нь:

Үнэ хямд
Үйлчлүүлэгчдэд хүртээмж сайтай
Урагт сөрөг нөлөө бага
Шинжилгээний урьдчилсан бэлтгэл шаардагдахгүй
Оношлогооны ач холбогдол сайтай г
Сул тал нь:

Тодорхой зарим гаж хөгжлийг илрүүлэх боломжгүй. Жишээ нь: зүрхний жижиг цоорхой, тархины зарим эмгэгүүд, хараа сонсголын өөрчлөлт, эд эрхтний үйл ажиллагааны алдагдал гэх мэт
Заримдаа эмэгтэйн хэвлийн ханын зузаан зэрэг шалтгаанаар оношлогооны чадамж буурах
Шинжлэгч эмч, мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамааралтай
Хуурамч сөрөг хариу гарах магадлал өндөр
Дэлхийн анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээг 40 гаран жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацааны туршид хэт авиа нь урагт шууд нөлөөлж, гажиг үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ та эмчийн заавраар хэт авиан шинжилгээндээ хамрагдаарай.

Зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд зөвхөн эход харуулаад, жирэмсний бусад хяналтыг орхигдуулдаг тал бий. Жирэмсний хяналтын үед эмчийн үзлэг, зөвлөгөө, лабораторийн болон багажийн шинжилгээ цогц байдлаар хийгдэх шаардлагатай.

2018 онд бидэнтэй хамт байсан Эрхэм үйлчлүүлэгчид,харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🥰Хуучин оноос...
31/12/2018

2018 онд бидэнтэй хамт байсан Эрхэм үйлчлүүлэгчид,харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🥰
Хуучин оноос зөвхөн сайхан дурсамж,сургамжаа өөртөө авч үлдээд,шинэ оноо эрч хүчээр дүүрэн угтан авч улам ихийг хийж бүтээгээрэй.🤗
Та бүхэндээ Шинэ оны мэнд дэвшүүлье🎄🥳

Бэлгийн замын халдварт өвчний яаж оношлох вэ?Таньд зовиур байгаа юм биш биз 1. БЗДХ нь зөвхөн бэлгийн замаар халдварлада...
21/06/2018

Бэлгийн замын халдварт өвчний яаж оношлох вэ?
Таньд зовиур байгаа юм биш биз

1. БЗДХ нь зөвхөн бэлгийн замаар халдварладаг уу?

Бэлгийн замаар дамжих халдварууд /БЗДХ/нь үтрээгээр, амаар эсвэл шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, судсаар мансууруулах бодис хэрэглэх, халдвартай цусаар эхээс урагт дамжин халдварладаг.

2.. БЗДХ-аас Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ABC (ТҮБ)-ын зарчмыг баримтлаарай. ТҮБ нь Тэвчих, Үнэнч байх, Бэлгэвч хэрэглэх гэсэн үгний товчлол юм. Тэвчиж чадсанаар өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хавьталд орох насыг хойшлуулах, Үнэнч байснаар бэлгийн нэг хавьтагчтай байх, бэлгэвч хэрэглэснээр БЗХӨ авахаас урьдчилан сэргийлэх гэсэн утгыг агуулна.

3. Анх удаа бэлгийн хавьталд орж байгаа хосууд БЗДХ авах боломжтой юу?

Тийм. Мөн аман сексээр амны херпес болон ХПВ халдварлах боломжтой.

4. Таны хос STD 12 халдвар авсан бол яах вэ?

Та хамтрагчаа яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Хэрэв та бэлгэвч хэрэглэдэггүй бол шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгөх хэрэгтэй.

5. БЗДХ илрүүлэх шинжилгээний хамгийн найдвартай арга юу вэ?

Нүклейн хүчилд суурьласан молекулбиологийн арга нь мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байдаг тул хамгийн найдвартай арга юм.

6. Ижил хүйстэн, Би-сексуал харилцаатай хосууд БЗДХ өвчлөх боломжтой юу?

Тийм. БЗДХ нь амаар эсвэл шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үед халдварлана.

7. БЗДХ, ДОХ адилхан ойлголт мөн үү?

Бэлгийн замаар дамжих халдварт заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, элэгний В,С вирүсийн халдвар, ХДХВ/ДОХ зэрэг орно.

8. Халуун баннд, сарын тэмдэгийн үед, бэлгийн хавьталд орсоны дараа шээвэл БЗДХ тусдаггүй? Энэ үнэн ойлголт мөн үү!

Таны биед өөр хүний шингэн болон үтрээний шүүрэл орсноор халдвар дамждаг ба энэ нь хаана, ямар үед бэлгийн хавьталд орохтой хамааралгүй зүйл юм.

9. Зөвхөн олон бэлгийн хавьтагчтай хүн л БЗДХ шинжилгээ өгөх шаардлагатай?

Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хэн бүхэн БЗДХ авсан байх магадлалтай ба БЗДХ нь нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хэнд ч халдварладаг. Та ганц хамтрагчтай хэдий ч танд БЗДХ-ын шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

10. БЗДХ нь эмчлэгддэггүй өвчин? Энэ ойлголт үнэн үү!

Ихэнхи БЗДХ нь эмчлэгддэг ба ДОХ вирүсийн халдвар нь бүрэн эдгэрэх эмчилгээ байхгүй.

Дэлгэр зун эхэлж байгааг тохиолдуулан манай эмнэлгээс бүсгүйчүүддээ хямдрал зарлаж байна. Эмэгтэйчүүдийн цогц үзлэг онош...
17/05/2018

Дэлгэр зун эхэлж байгааг тохиолдуулан манай эмнэлгээс бүсгүйчүүддээ хямдрал зарлаж байна. Эмэгтэйчүүдийн цогц үзлэг оношлогоондоо хямдрал зарлаж байна. Та ирээд өөрт тохирсон үзлэг, оношлогоо, эмчилгээгээ хийлгээрэй.

10/05/2018
Лиза эмнэлгээр зорин ирж үйлчлүүлдэг бүх хүмүүстээ баярлалааа
26/04/2018

Лиза эмнэлгээр зорин ирж үйлчлүүлдэг бүх хүмүүстээ баярлалааа

17/04/2018
Manai uraldaanii ylagch bolson Энхийн Элч Мөөгий-duu bayar hurgie. Tanii fb haygruu holbogdson uchraas bidentei holbogdo...
05/04/2018

Manai uraldaanii ylagch bolson Энхийн Элч Мөөгий-duu bayar hurgie. Tanii fb haygruu holbogdson uchraas bidentei holbogdoj Facebook uraldaanii shagnal boloh emegteichuudiin tsogts uzleg hiilgeh erhtei bolloo tand bayar hurgie...

Ogloonii mend hurgie
05/04/2018

Ogloonii mend hurgie

Address

ЧГД, 2-р хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн урд 22-р байрны зүүн жигүүр Лиза эмэгтэйчүүдийн эмнэлэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Лиза эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram