ТИМУШ суралцахуй

ТИМУШ суралцахуй Техник, Инженер, Математик, Урлаг, Шинжлэх ухаанд аз жаргалтайгаар насан туршдаа СУРАЛЦАХУЙ

02/01/2026

Багшийн дээд ТАНАН төв дээр өдөр өнжүүлэх эхлэхээр элсэлт авч байна!

Утас: 88299289

26/12/2025

Анги хамт олноороо хөтлөх альбом захиалга авч байна!

“Үлэг гүрвэлийн ертөнцөөр аялъя!” – дүрслэх урлаг + танин мэдэхүй хосолсон хичээл
07/05/2025

“Үлэг гүрвэлийн ертөнцөөр аялъя!” – дүрслэх урлаг + танин мэдэхүй хосолсон хичээл

🦖 Хүүхдийн төсөөлөл, танин мэдэхүйн сонирхлыг зэрэг хөгжүүлэх “Үлэг гүрвэлийн ертөнцөд аялъя” хичээл нь дүрслэх урлаг болон шинжлэх ухааны мэдлэгийг уялдуулса....

Төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа/ажиллаж байсан БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАР маань энэхүү судалгааг бөглөж, судалгааны аж...
18/03/2024

Төрийн өмчийн ЕБС-д ажиллаж байгаа/ажиллаж байсан БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАР маань энэхүү судалгааг бөглөж, судалгааны ажилд минь дэмжлэг үзүүлэхийг хүсч байна☺️ Таньдаг багш нартаа мөн хуваалцаад өгөөрэй! БАЯРЛАЛАА!

Судалгааны төгсгөлд и-мэйл хаягаа үлдээвэл танд БЭЭСТ (Багш-Эцэг Эх-Сурагч- Team) уулзалт хийх аргачлал, түүнд ашиглах материалыг илгээнэ.

Та сайн байна уу? Энэхүү асуулга нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багшийн цалин хөлс түүний бодлогын өнөөгийн байдал болон багш на...

Дахин зөв бичүүлэх сэдэлтэй засч байсан ч ЭХ ХУВЬ-ийг хадгалах нь ҮНЭ ЦЭНТЭЙ санагдав. Ирээдүй тийм ч хол биш. Бүгд түүн...
11/01/2023

Дахин зөв бичүүлэх сэдэлтэй засч байсан ч ЭХ ХУВЬ-ийг хадгалах нь ҮНЭ ЦЭНТЭЙ санагдав. Ирээдүй тийм ч хол биш. Бүгд түүний хүслээр болсоор буйг харангаа хэд хэдэн удаа энэ постыг эргэн уншина. Бүр түүнд хэвлээд өгнө гэдэгтээ итгэлтэй байна.

#багшлахуй #суралцахуй #тимуш

Хүүхдийн дуу хоолойг хорихгүй байхад БАГШ НАР НЬ СУРАЛЦАЖ яваа! Хоригдож өссөн нэгэн түүнээс өөр байхыг мэдэхгүй... мөн ...
09/01/2023

Хүүхдийн дуу хоолойг хорихгүй байхад БАГШ НАР НЬ СУРАЛЦАЖ яваа! Хоригдож өссөн нэгэн түүнээс өөр байхыг мэдэхгүй... мөн бид үүнийг хэдэн арван жилийн турш үе уламжлан авч яваа бидний муухай ӨВ, энэ нь тийм ч амархан алга болчихгүй, шууд л өөрчлөгдчихгүй... улс үндэстнээрээ, хөгшин залуугүй бид бие биедээ ҮҮНД СУРАЛЦАХ ЦАГИЙГ ХАНГАЛТТАЙ ӨГӨХ юм шүү! Суралцах аянд гарсан цагт алзахгүй ээ... бид нэгнээ сонсдог, ярилцдаг САЙХАН ЦАГ ирж яваа...

#багшлахуй #суралцахуй #тимуш

1) Ном уншиж байтал хайр найргүй шүүмжилдэг хадамтай, хуурч, хардаж, зоддог нөхөртэй нэг монгол эмэгтэйн дүр гараад ирэв. Тэгээд 10 гаруй…

08/01/2023

Намтар бүтээх АЛЬБОМ

"ТИМУШ суралцахуй" хүүхэд хөгжүүлэх цогц сургалтаар бид хийсэн бүтээсэн зүйлсээ дүгнэж мөн дурсаж АЛЬБОМ хөтөлдөг. Энэ нь алсдаа хүүхэд бүр өөрийн амьдралынхаа ГОЛ ДҮР, ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ нь болж өөрөө л өөрийнхөө амьдралын зохиолоо бичдэг гэдгийг ухаарахад нэг алхам ойртуулах боломжтой юм.

Хүүхэд хөгжүүлэх цогц сургалтаас гадна бид АНГИ ХАМТ ОЛНООРОО бүтээлийн сан+монтаж зэргийг нэгтгэн хичээлийн жилийн турш АЛЬБОМ ХӨТЛӨХ аянд уриалж байгаа бөгөөд альбомоо хэрхэн ашиглах , ямар төрлийн үйл ажиллагаа явуулах, түүнийг хэрхэн цэгцтэй зохион байгуулах зэргээр багш нарт чиглүүлэг өгөн хамтран ажиллах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг хэзээ ч эхлэхэд оройтохгүй тул хамтарч ажиллах эцэг эх, багш, анги хамт олонд бид үргэлж нээлттэй!

#багшлахуй #суралцахуй #тимуш

"ТИМУШ суралцахуй" хүүхэд хөгжүүлэх цогц сургалтад элсэлт авч байна!"АЗ ЖАРГАЛТАЙ суралцахад суралцах" буюу 🤖Техник ⚙️Ин...
06/01/2023

"ТИМУШ суралцахуй" хүүхэд хөгжүүлэх цогц сургалтад элсэлт авч байна!

"АЗ ЖАРГАЛТАЙ суралцахад суралцах" буюу
🤖Техник
⚙️Инженер
🔢Математик
🎨Урлаг
🔬Шинжлэх ухааны суурь мэдлэг, түүнд суралцах арга барил, хувь хүний зохион байгуулалт, гол судлагдахуун болох унших, бичих, тооцоолох, ярих чадварт бид хамтдаа суралцахын ялдамд уран зураг, тэмдэглэл, альбом, хөдөлгөөнт дасгал, хөнгөн дуу бүжиг, сонирхолтой тоглоом зэргээр эрч хүчээ сэлбэн цагийг бүтээлчээр өнгөрүүлэх болно.

Үргэлжлэх хугацаа: 21 хоногт 45 цаг
Сургалтын хэлбэр: Танхимаар
Цагийн менежмент: Помодоро техникээр өдөрт 3 цаг
Насны ангилал: 12 хүртэлх насны унших, бичих чадвар дундаж болон түүнээс дээш түвшиний хүүхэд

Жич: Хэрвээ таны хүүхдийн унших, бичих чадвар дунджаас доогуур бол зөвхөн түвшин ахиулах сургалтад хамруулж, асуудлыг нь хурдан шийдэхэд хүүхдэдээ туслаарай! Унших, бичих чадвар амжилттай суралцах гол үндэс байдаг.

Сургалтын явцад бий болох бүтээлийн сан:
-Өөрийн удирдлагатай суралцахад чиглүүлэх хавтас
-Зургийн альбом бүхий намтар бүтээл
-Уран зургийн 5-6 хүртэлх бүрэн дууссан бүтээл
-STEM-ийн бүтээл
-Судлагдахуунуудад ашиглагддаг чухал ойлголтыг сурсан дэвтэрнүүд гэх мэт бидэнтэй хамт суралцахад хийсэн бүхэн нь цаашдын сурлага, урлаг хөдөлмөрт нь суурь, зүг чиг нь болохоор бид дэмжиж ажиллана.

Танд өгөх ТОМ БОЛОМЖ: Нэмэлтээр сургалтын үеийн агуулгаас гадна, сургалтын өмнө болон дараа хүүхдийн суралцах арга барил, хандлагыг оношлон гарааны үнэлгээг гаргаж, хойшид харьцуулалт хийж явах боломжийг бүрдүүлэх ба эцэг эх, асран хамгаалагчид бидэнтэй тогтмол эргэх холбоотой хамтран ажиллаж, хүүхдийнхээ цаашдын хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх дараагийн алхмыг хийхэд чиглүүлэг авах боломж нээгдэнэ. Тиймээс дараах байдлаар сургалтын үе шатыг илэрхийлж болно. Үүнд:

Сургалт эхлэхээс өмнөх үе:
Алхам 1: Сургалтад бүртгүүлж, гэрээ хийх
Алхам 2: Суралцах арга барил, хандлагаа оношлуулах, гарааны үнэлгээ тогтоох, зорилгоо тодорхойлох

Сургалтын үе:
Алхам 3: Танхимын сургалтад тогтмол хамрагдах
Алхам 4: Суралцаж буй арга барилаа гэртээ ашиглах

Сургалтын дараах үе:
Алхам 5: Сургалтын дараах дүгнэлт хийх, хүүхдүүд эцэг эх асран хамгаалагч нартаа сурсан, мэдсэнээ хуваалцах
Алхам 6: Сургалтаас хойш тогтмол эргэх холбоотой байх
Алхам 7: Сургалтаас хойш 2-3 сарын дараа дахин суралцах арга барил, хандлагаа оношлуулах, гараагаа дүгнэх, чиглүүлэг авах

Бусад сургалт:
- Хоцрогдол арилгах, түвшин ахиулах ганцаарчилсан сургалт
- Англи хэлний танхмийн болон цахим сургалт /Хүүхэд болон насанд хүрэгчдэд/
- Уран зургийн сургалт /нэг удаагийн болон олон удаагийн/
Бүх төрлийн сургалтууд сарын төлбөр 180000₮ ба долоо хоногт 3 удаа , 2 цаг үргэлжилнэ.

#багшлахуй #суралцахуй #тимуш

Насан туршдаа СУРАЛЦАГЧ болж, өөрөө өөрийнхөө эзэн нь байхаар сэтгэл шулуудан зүтгэж яваа нийт хүүхдүүд, эцэг эх, асран ...
31/12/2022

Насан туршдаа СУРАЛЦАГЧ болж, өөрөө өөрийнхөө эзэн нь байхаар сэтгэл шулуудан зүтгэж яваа нийт хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагч, багш удирдлагууд болон бусад бүх хүнд ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ!

Бидний зорилго НЭГ юм шүү! Аль ч өнцгөөс харсан бүгдээрээ л өөр өөрийнхөө өнгө аясаар АЗ ЖАРГАЛТАЙ НЭГЭН ОРШИХУЙ байх гэж хичээж яваа🤗

#багшлахуй #суралцахуй #тимуш

ПОМОДОРО POMODORO цаг ашиглалтын техник нь анхаарал төврөлөлт муу болон хэт төвлөрч суудаг ямар ч төрлийн хүнд тохиромжт...
24/12/2022

ПОМОДОРО

POMODORO цаг ашиглалтын техник нь анхаарал төврөлөлт муу болон хэт төвлөрч суудаг ямар ч төрлийн хүнд тохиромжтой. “ТИМУШ суралцахуй” хүүхэд хөгжүүлэх сургалтын нэг ээлж нь ПОМОДОРО техник ашиглан 25 минутаар хичээллэж, 5 минут завсарлах зарчмаар 6 удаа оролт хийж, 3 цаг хичээллэж байна. Энэ нь дараах үр дүнтэй. Үүнд:

-Анхаарал төвлөрөлт муу бол:
25 минут хүртэлх хамгийн богино хугацааны шилжилтийг ашиглах боломжтой. Мөн 5 минутын амралтаар урьд нь хийж байсан зүйлдээ сатаарахгүй ор тас мартах эрхийг хүүхдэд өгдөг тул тэдэнд хөнгөхөн мэдрэмж төрүүлж, сууж ажиллах хугацаандаа яс суух сэтгэлийн хатыг өөртөө бий болгож чаддаг.

-Хэт төвлөрч урт хугацаанд суудаг бол:
Хэт төвлөрөлт нь гол зүйлээсээ хадуурч онцын шаардлагагүй зүйлсэд ач холбогдол өгсөн байх нь элбэг байдаг тул тодорхой зогсолт хийж, амралт авах нь эргэн ГОЛ зүйлдээ төвлөрөх боломжийг олгодог. Мөн нуруу чилэх, хазайх зэрэг бие бялдарт сөргөөр нөлөөлөхгүй, зөв байрлалаар суух боломж илүү нэмэгддэг.

-Аль ч төрлийн хүн байсан өдөрт олон сэдсэн ажил, хийхийг хүссэн зүйлсдээ уг техникийн тусламжтайгаар цаг гаргах боломж бүрдэж болно. Үүнд хэл сурах, арван хуруугаар шивэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, ариун цэвэр сахих, хоол цайгаа идэх, уух, бусадтай харилцах зэрэг орж болно. Тухайлбал 25 минутын 4 удаагийн оролтоор 2 цагийн дотор 4 зүйлсэд чанартай цаг зарцуулсан байна. Ийм байдлаар та хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх, мөн өөрийнхөө хоббинд цаг гаргах боломжтой!

#багшлахуй #суралцахуй #тимуш

Address

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан
Ulaanbaatar
17029

Alerts

Be the first to know and let us send you an email when ТИМУШ суралцахуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ТИМУШ суралцахуй:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram