30/04/2026
🌱ИОГИЙН БАГШ ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦДАГ!
1999 онд Шри К. Паттаби Жойсын шавь болж улмаар иогийн нэрт мастерууд болох Чак Миллер, Мати Эзрати, Донна Холламанд шавь орсон Криста өдгөө Аштанга Виняаса иогийг жендерийн мэдрэмжтэй, орчин цагийн заах арга зүйгээр, тархи мэдрэл судлалын аргуудыг хослуулан зааж байна. Угаасаа уламжлалт заах арга зүйг халж сэтгэлийн гэмтэл цочролыг тооцоолон заах болсон өнөө үед муйхарлан хүчээр заахгүй хүн бүрийн мэдрэлийн системийн онцлогт тааруулан заах нь мэдрэмжтэй багшийн гол онцлог болоод байгаа билээ. Бидниы багш Мати Эзрати, Чак Миллер нар 80 настаы хүн ч Аштанга Виняаса иог хийх аргыг боловсруулж гаргасан билээ. Энэ жилийнхэн эхний сургалтаа зөөлөн чадвартай Кристагаас эхэлж байгаадаа баяртай байна. #сэтгэлийнэрүүлмэнд