TOGO dentistry

  • Home
  • TOGO dentistry

TOGO dentistry Өчигдрөөсөө илүү
📍 Яармаг салбар (Хотын захиргааны урд)
🕘 Mon-Sun: 10:00-17:00

📍 Meru салбар
🕘 Mon-Fri: 08:00-20:00
Sat-Sun: 10:00-18:00

Та ирээд амны хөндийн бүхий л төрлийн үйлчилгээг биедээ тухтай, айдасгүй, мэргэжлийн орчинд аваарай ☕️Манай Яармаг салба...
27/05/2026

Та ирээд амны хөндийн бүхий л төрлийн үйлчилгээг биедээ тухтай, айдасгүй, мэргэжлийн орчинд аваарай ☕️

Манай Яармаг салбарт үйлчлүүлэгч нар орж ирээд банкны вип салбар байна гээд андуураад байдаг, үгүй ээ энэ эмнэлэг шүү, эмнэлэг ийм байж болноо.

TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү

Эрүүл мэнд бол үйл үг, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, шүд өвдсөнийхөө дараа биш өмнө нь эмч дээрээ тогтмол үзүүлэх,...
26/05/2026

Эрүүл мэнд бол үйл үг, зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, шүд өвдсөнийхөө дараа биш өмнө нь эмч дээрээ тогтмол үзүүлэх, амны хөндийн мэдлэгээ байнга дээшлүүлэх гэх мэт. Бид энэ үзэл санааг нэвтрүүлэх гэж багаараа ажиллаж байна.

Манай хотын төвийн салбар дээр амны хөндийн асуудлаа шийдүүлж болно 😎

TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү

Гаднаас нь харахад ижилхэн шүдний гажиг мэт боловч цаад шалтгаан нь хүн бүрд өөр байдаг. Тиймээс нарийн оношилгоо, төлөв...
26/05/2026

Гаднаас нь харахад ижилхэн шүдний гажиг мэт боловч цаад шалтгаан нь хүн бүрд өөр байдаг. Тиймээс нарийн оношилгоо, төлөвлөгөө гаргахгүйгээр шууд эмчилгээ эхлэх боломжгүй 🤔

Үүний 3 гол шалтгаан нь:

1. Шүдний гажиг уу, ясны асуудал уу? Шүд орсгой харагдаж байлаа ч энэ нь зүгээр л шүдний буруу байрлал уу, эсвэл эрүү, хоншоорын ясны илүүдэл өсөлттэй холбоотой юу гэдгийг рентген зургаар нарийн хэмжиж ялгах шаардлагатай байдаг.

2. Яс болон буйлны эрүүл мэнд: Эмч рентген зургаар таны шүдний ясны зузааныг шалгаж, аппаратыг ямар хүчээр татахаа тооцдог. Хүчийг нь буруу тохируулбал шүд унах, эсвэл яс шимэгдсэн үед шүд огт хөдлөхгүй байх зэрэг том эрсдэл гардаг тул үүнийг урьдчилан шалгадаг.

3. Нүүрний хэлбэр ба гоо зүй: Аппарат зүүх нь уруул, хамар, эрүүний харьцаанд маш их нөлөөлдөг. Зөвхөн шүдийг нь тэгшлээд нүүрний зөв төрхийг алдагдуулж болохгүй. Тиймээс эмч шүдний хэв авч, миллиметрээр хэмжин, нүүрний ястай хэрхэн уялдахыг тооцоолсны үндсэн дээр эмчилгээний төлөвлөгөөгөө (ямар аппарат, хэр удаан зүүх) гаргадаг.

Нарийн оношилгоо, хэмжилт нь таны шүдийг эрүүл байлгаж, нүүрний зөв төрхийг бүтээх хамгийн чухал, алгасаж болдоггүй алхам юм.

TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү

Паалан шүдийг шаазан бүрээсээр солив. Салбар 1. 📍 Хотын төвд Меру 9давхарт                       /Blue sky чанх урд/Салб...
25/05/2026

Паалан шүдийг шаазан бүрээсээр солив.
Салбар 1.
📍 Хотын төвд Меру 9давхарт
/Blue sky чанх урд/
Салбар2.
📍Яармаг Язгууртан цогцолбор 7давхарт
/Шинэ хотын захиргаа урд/

☎️77070722

Өчигдрөөсөө илүү байж хамт олноороо нэг өдрийг хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүллээ. 🏃🎉 #улаанбаатармарафон
25/05/2026

Өчигдрөөсөө илүү байж хамт олноороо нэг өдрийг хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүллээ. 🏃🎉 #улаанбаатармарафон

23/05/2026

Хамт олноороо бид -д оролцож нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. 💪🏃🏃‍♀️
Өчигдрөөсөө илүү…

Хүүхдийн "6–12 нас" бол сүүн шүд унаж, байнгын шүдээр солигддог (mixed dentition) хамгийн чухал үе юм. Энэ насанд гажиг ...
20/05/2026

Хүүхдийн "6–12 нас" бол сүүн шүд унаж, байнгын шүдээр солигддог (mixed dentition) хамгийн чухал үе юм. Энэ насанд гажиг заслын аппарат зүүх нь зөвхөн шүд тэгшлэх зорилготой биш бөгөөд ирээдүйд үүсэж болох томоохон хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх дараах 5 том ач холбогдолтой:

1. Эрүү нүүрний өсөлтийг зөв чиглүүлэх: 6–12 насанд хүүхдийн хоншоор болон эрүүний өсөлт маш идэвхтэй явагддаг. Хэрэв аль нэгнийх нь хөгжил дутуу байвал аппаратын тусламжтайгаар өсөлтийг нь зөв чиглэлд дэмжиж, нүүрний хэлбэр зөв, тэгш хөгжихөд нөлөөлж болдог.

2. Байнгын шүдэнд зориулж "зай" бэлдэх: Сүүн шүд эрт унах эсвэл шүдний эгнээ нарийн хавчиг байх нь байнгын шүднүүд багталцахгүй, буруу байрлалтай (давхар шүд) ургах шалтгаан болдог. Энэ насанд ясны заадас бүрэн бэхжээгүй байдаг тул тусгай тэлэгч аппаратаар эрүү, хоншоорыг тэлж, байнгын шүднүүд чөлөөтэй ургах зайг гаргаж өгдөг байна.

3. Зуулт эвддэг буруу зуршлуудыг засах: Хүүхдийн өдөр тутамдаа гаргадаг сөрөг зуршлууд (хуруугаа хөхөх, бал зуух, шанаа тулах, хэлээ шүднийхээ завсар гаргах, амаараа амьсгалах) нь шүдний зуултыг маш хурдан эвддэг. Энэ үед булчингийн үйл ажиллагааг зөв голдиролд оруулдаг тусгай аппарат зүүлгэснээр эдгээр зуршлыг зогсоож, буруу зуулт үүсэхээс бүрэн сэргийлдэг.

4. Байнгын шүдний ургалтыг хянах: Зарим тохиолдолд байнгын шүд буруу чиглэлд ургах эсвэл ясандаа саатах тохиолдол гардаг. Эрт үеийн оношилгоо, аппаратын тусламжтайгаар тухайн шүдийг зөв байрлалд чиглүүлж оруулснаар ирээдүйд шүд авах эрсдэлийг бууруулна.

5. Сэтгэл санааг нь өргөх: Өсвөр насанд хүрэхээс өмнө шүдний илт мэдэгдэхүйц гажгийг зассанаар хүүхэд өөртөө итгэлтэй , нийгэмших үйл явцад эерэг нөлөөтэй.

TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү

Орчин үеийн шүдний анагаах ухаанд гажиг заслын эмчилгээнд насны хязгаар гэж байхгүй. 40-өөс дээш насанд ч аппаратаар шүд...
18/05/2026

Орчин үеийн шүдний анагаах ухаанд гажиг заслын эмчилгээнд насны хязгаар гэж байхгүй. 40-өөс дээш насанд ч аппаратаар шүдээ тэгшлэх бүрэн боломжтой.

🤔 Насанд хүрэгчдийн эмчилгээний онцлог:

Зөөлөн эмчилгээ: Насанд хүрэгчдийн ясны нөхөн төлжилт удаан, буйлны яс шимэгдсэн байх магадлалтай тул эмч маш бага, зөөлөн хүчээр шүдийг гэмтээлгүйгээр байранд нь оруулдаг.

😬 Шүдээ засуулахгүй удвал үүсэх 4 том асуудал:

1. Эрүүний үений өвдөлт: Эрт авхуулсан араа шүдний хоосон зай руу бусад шүднүүд хазайж, зуултыг гажуудуулснаар эрүүний үе өвдөж эхэлдэг.
2. Имплант хийх зайгүй болох: Хажуугийн шүднүүд хоосон зай руу налж ургаснаар имплант суулгах зайгүй болдог. Энэ үед аппаратаар зайг нь буцааж нээдэг.
3. Ходоод гэдэсний асуудал: Шүднүүд хоорондоо зөв хоршихгүй бол хоолыг дутуу зажилж залгихад хүрч, ходоодны өвчлөл үүсгэдэг.
4. Буйлны үрэвсэл ба хэт мэдрэгшилтэй болох:** Бөөгнөрөлтэй шүдний завсрыг цэвэрлэхэд хэцүү тул шүдний чулуу үүсэж, буйл үрэвсдэг. Мөн шүд цоороогүй ч халуун, хүйтэнд хэт мэдрэг болдог байна.

40+ насанд аппарат зүүх нь зөвхөн гоо сайхан биш, амны хөндий болон ходоод гэдэсний эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг.

TOGO dentistry - Өчигдрөөсөө илүү

МЕДАЛИА ХАЗАХ ШҮДЭЭ БЭЛД 🏃‍♀️🥇Эрүүл мэндээ дэмжиж, өчигдрөөсөө илүү байх гэж марафонд оролцож байгаа бүх хүмүүстээ шүд ц...
08/05/2026

МЕДАЛИА ХАЗАХ ШҮДЭЭ БЭЛД 🏃‍♀️🥇

Эрүүл мэндээ дэмжиж, өчигдрөөсөө илүү байх гэж марафонд оролцож байгаа бүх хүмүүстээ шүд цайруулах үйлчилгээгээ 25% хямдруулж байна. Барианд орохдоо эрүүл, цагаан шүдтэй инээвэл хичнээн сайхан.

📍 Яармаг салбар (Язгууртан барилга, Хотын захиргааны урд)
📍 Meru тауер салбар (Хотын төв)

07/05/2026

Барианд ороход зураг л үлдэнэ, тэр үед шүдийг нь бид хариуцъя 🏃‍♀️😬

Марафоноос өмнө шүдээ 25% хямдралтай цайруулаарай

🗓️ 05/22 дуустал

Араа шүдний ломбо солих явц. ☎️77070722 ,80100722
21/04/2025

Араа шүдний ломбо солих явц.

☎️77070722 ,80100722

Address


Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 18:00 - 10:00
Sunday 18:00 - 10:00

Telephone

+97677070722

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TOGO dentistry posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to TOGO dentistry:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share