16/06/2015
Жирэмслэхийн өмнө болон жирэмсэн үед яагаад фолийн хүчил хэрэглэх ёстой вэ?
Фолийн хүчил нь эсийн хуваагдал, төлжилтийг түргэсгэдэг, дэмждэг бодис юм. Гэтэл энэ чухал бодис нь үр хөврөлийн болон, ургийн хөгжлийн үед маш амархан дутагддаг. Ургийн тархи, нуруу нугас, мэдрэл бүрэлдэх процесст оролцдог энэхүү фолийн хүчил дутагдсанаар хүүхдийн тархи нугасны хөгжлийн болон мэдрэлийн системийн гажиг үүсгэхэд хүргэдэг. Иймд фолийн хүчил нь гаж хөгжил үүсгэдэгбайдлыг зогсоох, зөв хөгжлийг дэмжих амин дэм гэсэн үг. Мөн жирэмслэх төлөвлөгөөтэй гэр бүлийн хос фолийн хүчлийг агуулсан бэлдмэлийг жирэмсний бэлтгэл болгож хоёулаа уух ёстой.