19/07/2017
https://www.facebook.com/Minii.eruul.mend.mn/photos/a.1443849768999808.1073741845.803243313060460/1491882800863171/?type=3
Синамоны эрүүл мэнд, арьс, гоо сайханд үзүүлэх ашиг тус
Синамон /монголчууд шанцай гэж орчуулж байгаа ч энэ нь буруу нэршил юм/ Өмнөд Энэтхэг, Шри Ланка, Индонез зэрэг Азийн улс орнуудад ургадаг байгалийн хосгүй ашиг тустай холтост модлог ургамал юм. Дээхнэ үед алтнаас ч үнэ цэнэтэй зүйл байсан боловч орчин үед хүмүүс эрүүл мэндээ эс хайхран, 24кг алтыг 24 унц синамоноос илүүд үзэх болсонд харамсаж буйгаа эрдэмтэд илэрхийлсэн байна.
Холтос болон түүнээс гаргаж авсан хосгүй амттан нь хорт хавдар, ханиад, бүх төрлийн үрэвсэлт өвчнүүд, тэр тусмаа ходоодны хямрал, чихрийн шижин өвчнүүдийн үндсэн эмчлэгч бөгөөд Аюурведын болоод Хятадын анагаах ухаанд олон зууны турш хэрэглэж ирсэн. Энэхүү анхилуун амттай бор мод нь манги, кальци, төмөр ихээр агуулсан тул эмчилгээ болон гоо сайхны ашиг тусаараа дэлхийд гайхагдаж буй байгалийн антиоксидант юм.
Синномоны 100 грамм тутамд агуулагдах
илчлэг 247 ккал.
Өдөр тутмын хэрэгцээнд эзлэх хувь: Нийт өөх тос 1.2 гр-1%
Ханасан өөх тос 0.3 гр 1%
Poly-ханаагүй өөх тос 0.1 г
Моно-ханаагүй өөх 0.2 г
Транс өөх 0 г
Холестерин 0 мг 0%
Натри нь 10 мг 0%
Калийн 431 мг 12%
Нийт Нүүрс 81 гр 27%
Эслэг 53 гр 211%
Сахар 2.2 г
Уураг 4 гр 8%
Витамин А 5%
Витамин С 6%
Кальци 100%
Төмөр 46%
Витамин B-6 10 %
Магни 15%
Дээрх хувь нь өдөр тутмын 2000 калорийн илчлэгтэй хоолны дэглэмд үндэслэсэн бөгөөд таны өдөр тутмын илчлэгийн хэрэгцээнээс хамааран их, эсвэл бага байж болно.
Синамоныг өдөр тутам ус, сүү болон кофенд шууд хутгаж уух, жигнэмэг болон агшаасан будаа, овъёосонд цацах хэрэглэх, хоолны амтлагч болон цэвэр ургамал байдлаар нь цай чанаж уух зэргээр хүнсэндээ тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш олон ач тустай.
Чихэрлэг хэрнээ халуун ногооны амт холилдсон сонирхолтой амттай энэ ургамлыг эрдэмтэд, судалж хүний биед үзүүлэх ашиг тусыг ийнхүү дүгнэсэн байна.
1. Синномоны гол үйлчилгээ нь цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг цэвэрлэн, захын мэдрэлийн цусан хангамжийг нэмэгдүүлдэг, цусан дахь муу өөх тосыг хөөдөг гэдгийг Аюурвед төвийн тэргүүн, эмч Денис Барон судалгаагаараа баталжээ. Тиймээс зүрх судасны өвчлөл, таргалттай хүмүүсийн өдөр тутмын хүнс юм.
2. Синамон нь чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, чихрийн шижингээс үүсэх эрсдлийг бууруулдаг. Тогтмол хэрэглэвэл чихрийн шижингийн эхний үеийг анагаах боломжтой гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Тэдний судалгаагаар эл ургамал цусан дахь чихрийн хэмжээг 3-5 хувиар бууруулж, цусан дахь инсулиныг байх ёстой хэмжээнд хадгалдаг болох нь батлагдсан байна. Зөв хооллолтын мэргэжилтэн, эмч Карина Парикл “чихрийн шижинтэй хүмүүс бус удмын таргалалттай хүмүүст амин тустай ургамал” гэсэн бол “Sugar Detox”-ын үүсгэн байгуулагч, эмзүйч, химич Шайн Элисон “Синамон нь цусан дахь сахарыг булчингийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлдэг /D витамин шиг зөөвөрлөгчийн үүрэгтэй/ тул синамоныг хэрэглэх нь ямар ч эмчийн жороос илүү үр дүнтэй. Гол нь инсулин ихсэж хүний биеийн мэдрэмтгий байдлыг өдөөж, II төрлийн чихрийн шижин тусах магадлалыг өсгөдөг. /I нь төрлөхийн чихрийн шижин/ Сахар их хэрэглэх тусам цусан дахь сахарын хэмжээ ихсэн, улам илүү шаардана. Эцсийн дүндээ сахар цусанд ихээр агуулагдаж, чихрийн шижингийн гол үүсгүүр болж олон эрсдлийг дагуулдаг. Синамон нь байгалиасаа чихэрлэг учир сахарыг бүрэн орлоно. Цусан дахь сахарыг нөхөхийн тулд хоол хүнсэндээ, тараг, талх, цай зэрэгт сахарын оронд хэрэглэнэ” гэсэн дүгнэлт гаргажээ. * Чихрийн шижин эмчилгээнд синномоныг өдөрт 6 граммыг хоёр сарын турш хэрэглэхэд цусан дахь сахарын түвшин 30 хувь буурна.
3. Синамон нь мөөгөнцөр бактер, тэр ч байтугай вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Судлаач Парек /Parrikh/ хэлэхдээ “Судалгаанаас үзэхэд синномоны ханд бэлгийн замын халдварт өвчний вирус цусанд орохоос сэргийлдэг, түүнчлэн БЗХӨ-ний вирусыг устгах чадвартай” гэжээ. Тэгвэл Аюурвед төвийн тэргүүн, эмч Денис Варон “Синамон бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, тэдгээрээс үүсэх эрсдлийг бууруулдаг. Салстыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг, зөвхөн вирусыг устгах, ханиад эмчлэх, уушигны олон төрлийн өвчнийг анагаахаас илүү олон гайхамшигтай чанартай ургамал” гэжээ. Шимэгч, мөөгөнцөр, бактерийн эсрэг ариутгагч чанартай тул үтрээний болон хөл, амны мөөгөнцрийн халдварыг устгахад хэрэглэдэг. Дашрамд сонирхуулахад, дундад зууны үед хөргөгчийн оронд хүнс муудахаас, мөөгөнцөртөх, бактер устгагч болгон синномоныг түгээмэл хэрэглэгддэг байжээ.
4. Альцгеймер болон Паркинсон /зөнөглөх/ өвчнүүдэд хэрэглэнэ. Эдгэрдэггүй хэмээх энэ өвчинд синамоныг урт хугацааны турш энгийн хэмжээнээс их /эмчийн зааврын дагуу/ хэрэглэнэ. Эрдэмтэн Фарлейн тайлбарлахдаа, синамон тархины үйл ажиллагааг дэмждэг, зөнөглөх өвчтэй хүмүүст биеэ удирдахад тусладаг, ид шидийн гэмээр ач тус нь өдөр тутум тогтмол хэрэглэж байж эмчилгээ болно гэдгийг анхаарах хэрэгтэй гэжээ. Флорида дахь Шинжлэх ухааны нийгэмлэгийн доктор П. Zoladz хийсэн судалгаагаараа ялангуяа ахмад настаны тархины үйл ажиллагааг өдөөж сэргээдэг гэж дүгнээд анхаарал төвлөрөлт, харааны санах ой, хүндрэлтэй асуудал тулгарахад шийдвэр гаргах, асуудлыг боловсруулах хурд эрс сайжруулдаг гэж тэмдэглэсэн байна. Оюуны ачаалалтай ажилладаг хүмүүс өдөрт 1 цайны халбагыг тогтмол хэрэглэхийг зөвөлдөг.
5. Синамон нь хорт хавдрын эсрэг шинж чанартай. Гэхдээ энэ шинж чанарыг судлахдаа эрдэмтэд туршилт судалгаагаа зөвхөн амьтан дээр хийсэн байна. Судалгааны үр дүнгээр синамон хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулж өсөлтийг удаашруулж байсан. Антиоксидантаар баялаг тул хорт хавдрын эсийг устгах нь гарцаагүй хэмээн судлаач Парек үзжээ.
6. Өндгөвчний уйланхай болон эмэгтэйчүүдийн endometriosis /умайн салст бүрхүүл нь үрийн суваг, умайн хүзүү, өндгөвч рүүгээ ургадаг эмгэг бөгөөд хорт хавдрын урьдал өвчинд тооцогддог өвчин/menorrhagia, fibroids/умайн булчингийн хатуурал, мөн миома/, сарын юм өвдөлттэй ирэх, сарын юм ихээр ирэх, бэлгийн хавьтлын үед өвдөх эмгэг зэрэг эмэгтэйчүүдийн нийтлэг өвчин тусахаас сэргийлэх чадвартай.
7. Биеийн жинг зохицуулдаг бөгөөд жин хасах хөтөлбөрт хамгийн үр дүнтэй хүнс гэдгийг судалгаагаар батлажээ. Калифорни их сургуулийн судалгааны багын үзэж байгаагаар биеийн жин нэмэгдэх гол шалтгаан болох цусан дахь сахарын хэмжээг синамон буруулдгаараа жин хасах хамгийн шалгарсан хүнс аж. Тэгвэл Эмч Жойн Дизон, ялангуяа хэвлийн таргалалт болон дотор өөхийг шатаадгаараа онцлогтойг батлаад жин хасах зорилгоор дараахь байдлаар хэрэглэх зөвлөгөө гаргасан байна. Тэрээр: “Өдөрт тал цайны халбага нунтаг синамоныг кофендоо хийж ууж болно, жимс болон чихэрлэг төмсөн дээр цацаж иднэ, овъёосонд /өглөөний цайнд/, дарс болон алкахол хэрэглэхдээ хийж болохоос гадна цагаан гаа, кардамонтой хавсарч хэрэглэвээс улам гоё амттайн дээр өөх шатаах үйлчилгээг нь улам нэмэгдүүлдэг. Түүнчлэн лаан дээр цацаж хэрэглэвэл тайвшруулж, тархи амраана, нунтаг синамоныг хүнсний сод, задьтай хольж өөрийн гараар шүдний оо бэлтгэж хэрэглэвэл шүд цайхаас гадна бэхждэг. Мөн овъёостой хольж батгатай нүүрний маск хийж болно. Унтахын өмнө ууж хэрэглэснээр ходоод гэдсийг цэвэрлэж, ходоодны хананд наалдсан шимэгч, мөөгөнцөр, нян, бактер, хоол шингэлт боловсруулалтыг удаашруулдаг бүхий л хор хаягдлыг биеэс гадагшлуулдаг. Өдөр бүр хэрэглэснээр өтгөн хаталтаас сэргийлнэ. Мөн мацаг барьсны дараа синамонтой цай уух нь хамгийн тохиромжтой.
Синномоны эрүүл мэндэд үзүүлэх бусад нөлөө
* Ханиад тусах, ханиад хүндрэхээс сэргийлдэг. Ялангуяа хүйтний улиралд ханиадаас сэргийлж дараахь жороор тогтмол хэрэглэнэ. Үүнд, синномон 1 цайны халбага, цагаан гаа аль болох ихээр цайнд хийж ууна. Бага зэрэг зөгийн бал нэмж болно.
* Үе мөчний үрэвслээс сэргийлнэ. Үений үрэвсэл, үе мөчний өвчин, үеэр хавагнахад тустай. Нэг аяга халуун усанд зөгийн бал 2 цайны халбага, синномоны нунтаг 1 цайны халбагыг уусгаж өдөрт хоёр удаа уухад үе мөчний өвдөлтийг бууруулж, яваандаа үений үрэвсэл эдгэнэ.
* Үрэвслийг намдаан, хоол боловсруулалтыг дэмждэг. Зөгийн балтай адил хэмжээгээр өдөр бүр усанд найруулж ууснаар ходоодны шархлаа эдгэж, ходоод цанхайх, гэдэс дүүрэх арилна.
* Зүрхний шигдээс үүсэх эрсдлийг эрс бууруулна. Зүрхний хэм алддаг, зүрхний судас нарийсалттай бол нунтаг синамоныг зөгийн балтай хольж ердийн чанамал маягаар өдөр бүр иднэ.
* Уушигны үрэвсэл, амьсгал замын өвчтэй бол синамоны холтсыг зажлах, нунтгийг халуун усанд найруулж ууна.
* Нойргүйдээс сэргийлдэг. Насанд хүрэгсэд төдийгүй нойронд муу бага насны хүүхдэд зохимжтой байгалийн нойрны “эм” юм. Унтахын өмнө халуун бүлээн сүүнд 1 цайны халбагыг хутгаж ууна.
Синномоны сүү бэлтгэх:
Танд таатай амттаны жор санал болгоё. 2 аяга сүү, 1 цайны халбага зөгийн бал, синамоны мод 1ш /нунтгаар бол 1 цайны халбага/, турмерик буюу куркума 1 цайны халбага, наргил модны тос 1 цайны халбага (заавал биш, оронд нь шар тос хийж болно), цагаан гаа, хар чинжүү тус тус 1 чимх. Бүгдийг хольж 5-7 минутын турш буцалгахад алтан шар өнгөтэй болно. Өдөрт 1 удаа уухад ядаргаа тайлж, нойр хэвийн болж, дархлаа сайжирснаар ханиад болон үрэвсэлт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Арьс, үс гоо сайхны үр нөлөө
Синамоны маш олон ашиг тустай ч арьсанд үзүүлэх нөлөөгөөрөө гайхагддаг. Арьсны байгалийн эм юм. Арьсны бүх төрлийн халдвар, өвчлөл, гоо сайхны сөрөг асуудлуудыг нэгэн зэрэг шийднэ.
1. Экзем буюу арьсны үрэвсэлд. Шалтгаан нь мэдэгддэггүй, харшлын гаралтай арьсны үрэвсэл болон загатнаа, арьсыг ихээр цочроодог тууралтад синамоныг зөгийн балтай адил хэмжээтэй хольж түрхэхэд арьсыг амрааж, тууралтыг багасгана. Харин ийм тууралт нүүрэнд гарсан тохиолдолд энэ маскыг шанаа хэсэгт түрхэж сорил хийхийг зөвөлж байна.
2. Батга эмчилгээ
Арьсны цусан хангамжийг дэмждэг чанар нь батгатай, батганы сорви болон нүхжилттэй арьсанд сайн нөлөөлдөг. 1 цайны халбага синамоны нунтаг, 3 цайны халбага зөгийн балтай хольж зузаавтар түрхэж 20 минутын дараа бүлээн усаар угаана. Арьсны ямар нэг харшилгүй, цочромтгой биш бол нүхжилт ихтэй арьсанд хонуулж болно. Энэ маск арьсанд загатнаа үүсгэж байвал долоо хоногт 1 удаа хэрэглэнэ.
3. Суларч унжсан арьсыг чангална
Арьсны цусан хангамжийг дэмждэг тул нарийн үрчлээг тэнийлгэж, суларсан арьсыг чангалдаг. Дараахь маск нь холимог болон тослог арьсанд нэн тохиромжтой.
Маск: Нунтаг синамон, 2 цайны халбага чидун жимсний тос /эсвэл вазелин байж болно/ хольж сайтар хутгаад зовхиноос бусад хэсэгт түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар угаана. Суларч унжсан арьсыг мэдэгдэхүйц өргөж, нарийн үрчлээс бүдгэрнэ.
4. Байгалийн ариутгагч
Бактер, мөөгөнцрийг устгах, ариутгах шинж чанартай тул ил шарх, яранд дээр нь цацаж хэрэглэнэ. Нянг устгаж, шархыг хурдан эдгээдэг. Мөөгөнцрийг устгах байгалийн ариутгагч гэсэн шинж чанарыг бүүр 1978 онд судлаачид тогтоожээ. Судлаачид 55 төрлийн бактерийн эсрэг ариутгагчийн туршилт хийсэн ба бүх төрлийн бактерийг устгагч гэсэн дүгнэлт гаргажээ. Өөр нэг судалгаагаар антибиотикт тэсвэртэй халдварт бодисыг устгах чадвартайг тогтоожээ. Тиймээс халдварын гаралтай үрэвссэн шарханд синамоны хандыг түрхдэг байна.
5. Хөгшрөлтийн шинж тэмдгийг эрс багасгадаг
Судлаачид хүний нүүрний арьсанд синамоны хандыг түрхэж коллагены нийлэгжилтэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Ингэхэд хандыг түрхсэн дараагаас 6 цагийн турш коллагены хэмжээ нэмэгдсэн бөгөөд коллагены нийлэгжилт нь хөгшрөлтийн явцыг сааруулж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг байна.
6. Арьсны өнгийг сэргээж толигор болгоно.
Синамоны нунтгийг гадил жимс, тарагтай хольж сайтар хутгаад бага зэрэг нимбэгний шүүстэй маскийг нүүрэндээ түрхээд хаттал байлгана. Бүрэн хатсаны дараа бүлээн усаар угаахад арьсны өнгө эрс сэргэнэ. Синамонтай тосоор массажлахад цусны эргэлтийг сайжруулж, арьс тэжээл өгснөөр арьс уян хатан, толигор болно.
7. Байгалийн зөөлрүүлэгч
Хуурай, үхсэн нь арьсыг зөөлрүүлэхэд синамоны ханд болон түүний максыг хэрэглэдэг. Нунтгаар нь хэрэглэвэл бүйлсийн тос эсвэл оливийн тос, зөгийн балтай хольж макс тавьснаар арьсыг зөөлрүүлнэ. Мөн хөлийг эвэршсэн, хогжруутсан арьс болон эврийг зөөлрүүлж, арилгахад синамоны маскыг ашигладаг. Бүлээн усанд синамон, нимбэгний шүүс, оливын тос, бага зэрэг сүү нэмж болно, хийгээд хөлөө 15 минут дүрнэ. Маш үр дүнтэй эмчилгээ болдог.
8. Хуйх цэвэрлэнэ
Үсний хуйх, уутанцарт тэжээл өгч, үсний ургалтыг түргэсгэдэг. 1 цайны халбага синамоныг 1 цайны халбага бүлээсгэсэн чидун жимсний тос, 1 цайны халбага зөгийн балтай хольж сайтар хутгаад хуйхандаа массажлан түрхэж, алчуураар бооно. Маскыг үсээ шампуньдаж угаасны дараа түрхэх ба 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Мөн дээрх орцонд синамон 2 цайны халбагыг хийж хуйхыг гуужуулвал үсний уутанцар эрүүлжиж, үсний ургалт нэмэгдэнэ.
9. Биеийн түрхлэг хийнэ.
6 цайны халбага задь, синамоныг хольж бүлээн усаар зуурна. Хөрсний дараа биеэ түрхэж, шавшина. Нүүрэндээ түрхэж, угааж ч болно. Ингэхдээ аль болох арьсандаа шингээж массажлах маягаар 10 минутаас доошгүй хугацаанд түрхэж байлгана. Арьс зөөлөрч, хөгшрөлтийн явц удааширна, ядаргаа тайлагдана.
10. Гуужуулагч хийж болно.
Нунтаг синамон 1 цайны халбага, кофе болон кофены шаар 2 аяга, далайн давс, эсвэл түүхий элсэн чихэр ½ аяга, 2-3 цайны халбага зөгийн бал, задийн нунтаг 1 цайны халбага хольж сайтар зуурч маск бэлдэнэ. Нуруу, хүзүүгээр нь батгашдаг бол 7 хоногт хоёр удаа энэ маскыг тавина. Нянгийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй, байгалийн антиоксидант юм. Харин жирэмсэн бол хориглоно.
Харилцах утас: 96339966, 9688-6699
Хаяг: СБД, Хүнсний 4-р дэлгүүрээс чанх хойш 200 метрт "OJAS" herbal tea room