Бодит Дэлгэц 4D,5D Эхо Эмнэлэг

Бодит Дэлгэц 4D,5D Эхо Эмнэлэг Манай эмнэлэг нь БНСУ-ын Samsung MEDISON-ний 4D өнгөт ЭХО-гоор үйлчилж байна.

4D эхо “Бодит Дэлгэц” эмнэлэг

Манай эмнэлэг дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-ын Samsung MEDISON-ний 4D өнгөт ЭХО аппаратаар үзлэг оношлогоо хийж байна.
Уг аппарат нь хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг харуулсан оношлогооны хүчин чадал сайтай аппарат юм.
•Энэхүү эхо аппаратаар эхийн хэвлий дэх ургийн гажиг, ургийн зүрхний цохилт, ургийн өсөлт, умайн тонус зэргийг тодорхойлно.
МӨН МАНАЙ ЭМНЭЛЭГ:
•Цуллаг эрхтэн
•Эмэгтэйчүүд
•Бамбай булчирхай
•Арьсан доорх өөхөн эдийн голомтот болон бүтцийн өөрчлөлтүүдийг үзэж тодорхойлно.

~ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан- 09:00-17:00
Бямба, Ням-10:00-16:00 хүртэл ажиллана.

~ХАЯГ: СБД, 11-р хороо, 100 айлын Гүүрэн гарцны хойно Хүннү паласын арын 11А байрны 1 давхарт

~Утас:9632-2868

Хорвоо чи Үрсэд минь хамгийн зөөлнөөрөө оршоорой. ❤️
06/03/2023

Хорвоо чи
Үрсэд минь хамгийн зөөлнөөрөө оршоорой. ❤️

Ихэсийн шохойжилт гэж юу вэ?🤰🏻❤️👩🏻‍⚕️Ихэс нь жирэмсний явцад умайн дотор хананд байрлаж байдаг диск хэлбэртэй эрхтэн бөг...
04/02/2023

Ихэсийн шохойжилт гэж юу вэ?🤰🏻❤️👩🏻‍⚕️

Ихэс нь жирэмсний явцад умайн дотор хананд байрлаж байдаг диск хэлбэртэй эрхтэн бөгөөд эх ургийн хооронд хоол тэжээлийн бодис, хүчилтөрөгч болон хаягдал бүтээгдэхүүний солилцоог явуулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэсийн судаснууд нийлж хүйн судсыг бий болгодог бөгөөд энэ нь ургийн хүйстэй холбогддог.
Ихэс хүүхэд төрсний дараа умайн хананаас салж гардаг бөгөөд энэ үеийг төрөлтийн гуравдугаар үе буюу хойдохын үе гэж нэрлэх нь бий.
Ихэсийн шохойжилт гэдэг нь ихэст кальци хуримтлагсаныг илэрхийлж байгаа хэллэг юм. Энэхүү ихэсийн эдэд кальци хуримтлагдах үйл явц ихэсийн боловсоролтын зэргийг илэрхийлдэг бөгөөд жирэмсний сүүлийн гурван сарын төгсгөл үед буюу (38-39 долоо хоног орчимд) төрөх хугацаа ойртсон үед илэрдэг.
Ихэсд кальци хуримтлагдах үндсэн шалтгаан нь ихэсийн жижиг хэсгүүдэд үхжил явагдсанаас болдог байна. Энэхүү шохойжилт нь улмаар ихэсийн бусад хэсгийн холбогч эдэд шилжих түлхээс болж өгдөг. Мөн нөгөө талаас ихэсийн шохойжилт ихэсийн судас эхийн цусны бүлэнгээр бөглөрснөөс болж бий болдог.
Ихэнх тохиолдолд ихэсийн шохойжилт нь ихэсийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэггүй бөгөөд урагт хор нөлөө үүсгэдэггүй байна.
Харин шохойжилт хэт их болж ихсийн эд холбогч эдээр солигдвол ихэс өөрийн үндсэн үүрэг болох эхийн болон ургийн цусны эргэлтийн хооронд хоол тэжээл, хүчилтөрөгчийн болон биед хэрэггүй хаягдал бодисын солилцоог явуулж чадахгүйд хүрч ургийн өсөлт удааширч бүтэлт үүсэх эрсдэлтэй.
Харин жирэмсний эрт хугацаанд ихсийн шохойжилт үүсвэл энэ нь ихэс байх ёстой хугацаанаасаа эрт хөгширч байгааг илэрхийлдэг. Хэрэв ийм байдал үүсвэл эмч таны хүүхдийн өсөлт хөгжил болон ураг орчмын шингэний хэмжээг хэт авиан шинжилгээгээр тодорхой хугацааны давтамжтай нарийн хянах бөгөөд энэ нь таны хүүхэд шаардлагатай тэжээлийн бодисоо авч чадаж байгаа эсэхийг тодруулж өгнө.
Зарим судлаачид ихэсийн шохойжилт тамхи татдаг эмэгтэйчүүдэд илүү эрт илэрдэг гэж үздэг. Мөн хоол хүнсэндээ антиоксидант (исэлдэлтийн эсрэг) бодис агуулсан хүнсний зүйлс хэрэглэх нь ихэсийн шохойжилтыг саармагжуулахад тус дэм болдог гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: eruuludam.mn

🤰Жирэмсний гурван триместер ба сар болон долоо хоногууд🤱Таньд хэрэгтэй бол хадгалаад аваарай😍
15/01/2023

🤰Жирэмсний гурван триместер ба сар болон долоо хоногууд
🤱Таньд хэрэгтэй бол хадгалаад аваарай😍

🌼5D ЭХО ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?  🌺Бүх хэмжилтүүд автоматоор хийгддэг тул эмчийн тооцоолол хийх цаг хугацааг хэмнэдэг. Нөгө...
15/01/2023

🌼5D ЭХО ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

🌺Бүх хэмжилтүүд автоматоор хийгддэг тул эмчийн тооцоолол хийх цаг хугацааг хэмнэдэг. Нөгөө талаар ээж аавуудад хэвлий дэх үрээ бүрэн зураглалаар харах боломж олгодог.

15/01/2023
👧🤰👦Шинэ гишүүнийхээ хүйсийг хэзээ мэдэж болох вэ?      ❤️Жирэмсний 14 долоо хоногтойгоос ургийн хүйсийг эхо үзлэгээр тод...
11/01/2023

👧🤰👦Шинэ гишүүнийхээ хүйсийг хэзээ мэдэж болох вэ?
❤️Жирэмсний 14 долоо хоногтойгоос ургийн хүйсийг эхо үзлэгээр тодорхойлох боломжтой бөгөөд хүйсийг нь нууцлан авч болно.
💚Хаяг: 100 айлын Гүүрэн гарцны хойно Хүннү паласын арын 11А байрны 1 давхарт
☎️96322868

Умайн тонус  гэж юу бэ?Жирэмсэн үеийн умайн тонусны талаар ярилцахаар бэлтгэлээ. Энэ талаар мэдэхгүй ярихгүй хүн гэж бай...
09/01/2023

Умайн тонус гэж юу бэ?

Жирэмсэн үеийн умайн тонусны талаар ярилцахаар бэлтгэлээ. Энэ талаар мэдэхгүй ярихгүй хүн гэж байхгүй.

Эмэгтэйн умай нилээн хэдэн хүчтэй холбоосоор аарцгийн яснуудад бэхлэгдсэн байдаг. Ураг өсч хөгжих явцад умай томорч, хэмжээгээрээ тэлнэ. Энэ үед дээрх булчин, холбоос татагдан хэвлийн доод хэсэг, цавиар өвдөх хатгуулах зэрэг шинж илэрдэг.

* Жирэмсний 2 дахь гурван сар буюу 12-28 долоо хоногтойд хэвлийн доод хэсэг цавиар өвдөх нь дугуй холбоос татагдсанаас шалтгаалах нь түгээмэл. Доорх зурагт дугуй холбоосны зургийг үзүүлсэн байна. (round ligament)

* Умай томрохын хэрээр умайн доод талд байдаг дугуй холбоос татагдаж өвддөг. 2 талын цаввь руу өвдөх нь дугуй холбоосйн өвдөлтийн шинж тэмдэг. Ихэнх эмэгтэйчүүд өндгөвчөөр ххтгаж өвдлөө гэдэг.

Жирэмсний 20 долоо хоногтойгоос хойш умай хатуурч чангарах шинж танд үе үе мэдрэгдэнэ. Үүнийг Брекстон-Хиксийн агшилт гэх ба жирэмсний хугацаа ахих тусам энэ нь улам нэмэгддэг. Энэхүү агшилт хэвийн жирэмсэн хүн бүрт мэдрэгддэг тул та санаа зовох хэрэггүй. Брекстон-Хиксийн агшилт нь жигд бус, богино хугацаагаар ( хэдэн секунд, заримдаа 2 минут) үргэлжилнэ. Жирэмсэн умайн булчингийн энэхүү агшилт нь ямар нэг өвдөлтгүй бөгөөд танд бага зэрэг тааламжгүй мэдрэмж төрж болно.

Жирэмсний хугацаа гүйцэх хэрээр агшилт улам нэмэгдэж, ойртдог. Үүний дараа жигд базалж, таны хүүхэд төрөх үйл ажиллагаа эхэлнэ.
Зарим эмэгтэйчүүдэд умдагны үеэр байнга өвдөх шинж илэрдэг. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр умдагны үений зай бага зэрэг нэмэгддэг. Үүний улмаас өвдөлт мэдрэгдэх нь бий.

Дээр тайлбарласан эдгээр өвдөлт нь жирэмсэн үед илэрч болох шинж тул та санаа зовох хэрэггүй. Хэвлийгээр өвдөж, хатуурсан болгон тонус биш, тонусны эмчилгээ танд шаардлагагүй эсвэл та байнга хэвтэрт байх шаардлагагүй байж болно.

,_аарцаг_цавиар_өвдөлтийг_хэрхэн_багасгах бэ?
Хэвлийн доод хэсэг, аарцаг цавиар өвдөхийг хэрхэн багасгах бэ?

Та дараах хэдэн аргыг хэрэглэж болно.
👉Байрлалаа солих, нэг байрлалд удаан байхгүйг хичээх
👉Дугуй холбоосны өвдөлтийн үед хөлөө нугалан өвдгөө өөр лүүгээ татан суух
👉Жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх
👉Түр амрах (хэвтэх эсвэл суух)
👉Шингэн зүйл хангалттай уух
👉Бүлээн ваннд орох
👉Тайвшруулах дасгал, иога хийх
👉Өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих
👉Ямар нэг эсрэг заалтгүй бол жирэмсний турш хөдөлгөөнтэй байх, эмчийн зөвлөснөөр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийх
Цөөн тохиолдолд жирэмсэн үеийн хэвлийн өвдөлт өөр шалтгаантай байж болно.

👉Умайн гаднах жирэмсэн
👉Зулбахаар завдаж буЙ эсвэл зулбалт нэгэнт эхэлсэн
👉Эхэс ховхролт
👉Дутуу төрөхөөр завдах эсвэл дутуу төрөлт эхэлсэн
👉Хэвлийн бусад эрхтний эмгэг гэх мэт

#Та хэзэээмчид хандах бэ?
Дараах тохиолдлуудад яаралтай эмчид хандана.
👉Хэвлийн хүчтэй өвдөлт
👉Жирэмсний хожуу хугацаанд ходоод аюулхай орчмоор өвдөх
👉Жигд базлах ( 1 цагт 3-4, түүнээс дээш удаа базлах)
👆Хэвлийн доод хэсгээр өвдөх нь базлалттай хамт мэдрэгдэх
👉Хэвлийгээр өвдөх + үтрээнээс цусархаг ялгадас гарах
👉Үтрээнээс цус гарах
👉Доош усархаг ялгадас гарах
👉Хэвлийн өвдөлт нь баруун мөр, хүзүү рүү дамжиж өвдөх

copy

🤰Сонсож байсан хамгийн гоё үгээ комментоор бичээрэй😍
06/12/2022

🤰Сонсож байсан хамгийн гоё үгээ комментоор бичээрэй😍

06/12/2022

✅Жирэмсэн үед ямар хүнсийг болгоомжтой идэх ёстой вэ?

🍏Түүхий буюу ногоон папайя жимсэнд агуулагдах латекс хэмээх бодис нь умайн булчинг агшаагч окситоцин, простагландинтай ижил төстэй үйлдэл үзүүлж, умайг агшааж зулбах, дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн харшил үүсгэж болох тул болгоомжтой иднэ.

🍇Усан үзэм нь глюкоз, фруктоз ихээр агуулдаг тул жин нэмэх ялангуяа ургийн жин нэмэхэд гол нөлөө үзүүлдэг тул жирэмсний сүүлийн саруудад ураг хэт томрохоос сэргийлж, тохируулан идээрэй.

🍣Зарим төрлийн загас, далайн амьтанд ихээр агуулагдах мөнгөн ус, диоксин нь ургийн тархи мэдрэлийн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул болгоомжилно.

🍍Хан боргоцой жимсэнд агуулагдах бромелайн гэдэг бодис нь умайн булчинг агшаах нөлөө үзүүлдэг тул дутуу төрөх эрсдэлтэй. Харин төрөх хугацаа дөхсөн бол идэхийг зөвлөдөг. Мөн ходоодны хүчлийг ихэсгэх, амны салст, шүдний пааланг гэмтээж эмзэгшүүлэх, харшил үүсгэх зэрэг нөлөө үзүүлдэг.

✅Хаш буюу баклажан ногоонд агуулагдах соланин гэдэг бодис нь ургийн тархи мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн хаш ногоонд ихээр агуулагдах оксалатын давс нь эх ургийн биед хуримтлагдаж давсан талст үүсгэх, усны солилцоог алдагдуулах, кальцийн шимэгдэлтийг бууруулах нөлөөтэйг анхаараарай.

🍳Түүхий, шүүрхий мах өндөг. Токсоплазм, сальмонелла нянгийн халдвар авах эрсдэлтэй. Эдгээр халдвар нь урагт ноцтой эмгэг үүсгэх аюултай тул бүрэн болгож идээрэй.

👨‍🍳Ямарч хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэж, зохист хэмжээгээр тааруулан хэрэглэвэл ямар ч аюулгүй юм.

👶Их Британи улсын Durham их сургуулийн үр хөврөл судлалын  лабораториос жирэмсэн эмэгтэйн идсэн хүнсэнд хэвлийд нь бойжи...
12/10/2022

👶Их Британи улсын Durham их сургуулийн үр хөврөл судлалын лабораториос жирэмсэн эмэгтэйн идсэн хүнсэнд хэвлийд нь бойжиж буй ураг ямар царайны хувирал үзүүлж буйг 4D ЭХО ашиглан тодорхойлжээ.

Ахлах судлаач Beyza Ustun-ий хэлснээр эхийн хэвлийд бойжиж буй ургийн амтлах, үнэрлэх мэдрэхүйг тодорхойлох судалгаанууд хүүхэд төрсний дараа явагддаг ба энэхүү судалгаа нь ураг байх үед нь мэдрэхүйг тодорхойлсон анхны судалгаа гэдгээрээ онцлог байна.

Судалгааны тойм:
18-40 насны 32-36 долоо хоногтой 100 жирэмсэн эх уг судалгаанд хамрагджээ.
Тэдний зарим нь 400 гр байцаа, үлдсэн нь 400 гр лууван идсэнээс 20 минутын дараа 4D ЭХО шинжилгээнд оруулсан байна.

Судалгаа хийгдэх өдөр жирэмсэн ээж нар туршилтын байцаа, лууван идэхээс өмнө ямар нэгэн зүйл идээгүй байв. Лууван идсэн эхийн ураг “инээмсэглэсэн” төрх үзүүлсэн бол байцаа идсэн эхийн ураг “уйлж буй” төрх гаргажээ.

Ургийн мэдрэхүй хөгжих үед жирэмсэн эмэгтэйн идэж, ууж бүй бүхэн урагт шууд нөлөөлдөг тул жирэмсэн үедээ зохистой хооллолт чухал гэдгийг уг судалгаа дүгнэсэн байна. 😇🙌
Алтан эмч

💁🏻‍♀️ Жирэмсний тест бага долоо хоногтой үед нэг тод нэг бүдэг зураас гардаг. Үүнийг "эерэг" гарсан гэж үзнэ.💁🏻‍♀️ Жирэм...
20/09/2022

💁🏻‍♀️ Жирэмсний тест бага долоо хоногтой үед нэг тод нэг бүдэг зураас гардаг. Үүнийг "эерэг" гарсан гэж үзнэ.
💁🏻‍♀️ Жирэмсний тест эерэг гарсан л бол та жирэмсэн болсон гэсэн үг.
💁🏻‍♀️ Та #эхо оношилгоонд хамрагдан хэвийн жирэмсэн эсэхээ баталгаажуулаад хяналтандаа орох хэрэгтэй.
✅ Жирэмсэн тодорхойлох буюу 5-10 долоо хоногтой эхогоор:
🛑 Умай ( урт, өргөн )
Өндгөвч
🛑 Умайн хүзүү, Дугласын зай
🛑 Ургийн цэврүү
🛑 Шар уургийн хүүдий
🛑 Үр хөврөлийн бие
🛑 Зүрхний цохилт зэргийг хэмжих бөгөөд

Эдгээрийг харснаар умайн гаднах жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, хэвийн жирэмсэн эсэхийг ялгаж оношилно.

Холбоо барих утас:
☎️ 96322868

Жирэмсэн үеийн өтгөн хаталтын асуудлыг хэрхэн шийдэх вэ? 💩 💩 💩 ❤️Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хамгий...
11/09/2022

Жирэмсэн үеийн өтгөн хаталтын асуудлыг хэрхэн шийдэх вэ? 💩 💩 💩

❤️Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хамгийн түгээмэл үүсдэг асуудлуудын нэг нь өтгөн хаталт юм.
Учир нь жирэмсэн үед прогестерон хэмээх даавар ялгарч бүхий л дотор эрхтнүүдийн булчинг суллаж өгдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн суларч өтгөн хатах шалтгаан болдог.

❤️Өтгөн хаталт нь том асуудал биш юм шиг хэрнээ нэг хатчихвал гарах гэж нилээн зовоодог бас нэг учраа олчихвол амархан шийдэгдэж болдог асуудал юм.

❤️Хэдийгээр дааврын өөрчлөлт нөлөөтэй ч та дараах зөвлөгөөг дагасанаар өтгөнөө хатаахгүй байж чадна.

🥦1. Эслэг ихтэй хүнс идэх- Эслэг гэдэг нь хүнсний хүний гэдсэнд боловсорч шингэдэггүй өтгөнтэй хамт гадагшилдаг хэсэг юм. Эслэгээр хамгийн баялаг хүнсэнд:
-Сэвэг зарам
-Чиа үр
-Ногоон шош
-Брокколи
-Бөөрөлзгөнө
-Лийр
-Хальстай алим
-Бруссел байцаа
-Бүхэл үрийн гурил
-Арвай
-Кинуа будаа
-Овьёос зэрэг орно.

💦 2. Ус хангалттай сайн уух. Та бүхэн усны ач холбогдлын талаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байхаа.

🏃🏻‍♀️3. Дасгал хийх. Та хөдлөхгүй бол гэдэс чинь ч хөдлөхгүй гэсэн үг шүү. Өдөрт дор хаяж 30минут дасгал хөдөлгөөн хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдэнэ.

💊4. Пробиотик хэрэглэх. Пробиотик гэдэг нь хоол болон нэмэлт тэжээлд агуулагддаг ашигтай бактериуд юм. Эдгээрийг хэрэглэснээр гэдэсний үйл ажиллагаа сайжирч, дархлаа дэмжигдэнэ. Тараг, кефир, кимчи, даршилсан өргөст хэмх, мисо шөл, комбуча ундаа зэрэг нь пробиотик агуулдаг. Мөн сүүлийн үед сүү, тараг болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг пробиотикоор баяжуулан гаргадаг болсноос гадна өтгөн хаталтанд зориулсан эслэг+пробиотик хослол ч гардаг болсон.
PharmaVision Mongolia хуудасруу ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

🩸5. Төмрийн бэлдмэл нь өтгөн хатаах нэг шалтгаан болж болзошгүй тул ууж байгаа төмрийн бэлдмэлээ сольж болно.

❌6. Өтгөн хатаадаг хүнс идэхгүй байх.
-Түргэн хоол, шарсан хоолнууд, пицца, бургер...
-Бүх төрлийн цагаан гурилан бүтээгдэхүүнүүд-талх, торт, кекс, печень
-Улаан мах болон боловруулсан махан бүтээгдэхүүнүүд- бекон, зайдас
-Өндөг
-Сүү, бяслаг

Address

Ulaanbaatar

Telephone

+97696322868

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бодит Дэлгэц 4D,5D Эхо Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

4D эхо “Бодит Дэлгэц” эмнэлэг Манай эмнэлэг дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БНСУ-ын Samsung MEDISON-ний 4D өнгөт ЭХО аппаратаар үзлэг оношлогоо хийж байна. Уг аппарат нь хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг харуулсан оношлогооны хүчин чадал сайтай аппарат юм. Энэхүү эхо аппаратаар эхийн хэвлий дэх ургийн гажиг, ургийн зүрхний цохилт, ургийн өсөлт, умайн тонус зэргийг тодорхойлно. МӨН МАНАЙ ЭМНЭЛЭГ: - Цуллаг эрхтэн - Эмэгтэйчүүд - Бамбай булчирхай -Арьсан доорх өөхөн эдийн голомтот болон бүтцийн өөрчлөлтүүдийг үзэж тодорхойлно. ЦАГИЙН ХУВААРЬ: Даваа-Баасан- 09:00-17:00 Бямба, Ням- 10:00-16:00 ХАЯГ: СБД, 11-р хороо, 100 айлын Гүүрэн гарцны хойно Хүннү паласын арын 11А байрны 1 давхарт УТАС: 9632-2868 Бодит дэлгэц эмнэлэгийг what3words хаягжилтын систем ашиглан илүү амархан олох боломжтой боллоо. Үнэгүй апп-ийг суулгаад ///элчин.ариусгах.дархлаа гэсэн 3 үгээр хайлт хийгээд үзээрэй. Эсвэл дараах линкээр орж болно. http://w3w.co/элчин.ариусгах.дархлаа Бодит дэлгэц эмнэлэгийг олох илүү амархан боллоо. Зураг дээрх 3 үгийг what3words аппликейшн дээрээс хайгаад л байршлыг маань хараарай .�Аппликейнг үнэ тѳлбѳргүйгээр татах боломжтой. iOS: http://apple.co/2n8NU7k, Android http://bit.ly/2o0OzN5. You can find us more easily now using what3words. Download the free app and type in ///speaker.scrum.relatives what3words Монгол (Mongolian) on the App Store