Сувд арьс гоо заслын эмнэлэг

Сувд арьс гоо заслын эмнэлэг Acne Treatment Clinic
since 2007

12/04/2023
Зөвхөн баяраар,тэмдэглэлт өдрүүдээр, удаан уулзаагүй хүмүүстэй уулзахдаа гэх мэт бусдад хэсэгхэн зуур сайхан харагдах гэ...
24/12/2022

Зөвхөн баяраар,тэмдэглэлт өдрүүдээр, удаан уулзаагүй хүмүүстэй уулзахдаа гэх мэт бусдад хэсэгхэн зуур сайхан харагдах гэж хичээх биш, өөртөө бие сэтгэлдээ өдөр бүр анхаарч , тордож, өвдсөн үед нь эмчлүүлж байж бид ямар ч үед өөртөө итгэлтэй, сэтгэл тайван сайхан байхаас гадна, эдийн засагт ч хэмнэлттэй байдаг.
Манай эмнэлэг эрүүл мэнд нь хамгаас үнэт зүйл гэж үздэг, урт хугацаанд тууштай эмчилгээний үр дүнд эрүүл арьстай болох хүсэлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг учраас сүүлийн жилүүдэд аливаа баяраар хямдрал зарлахгүй байгаа.
Харин жижигхэн зүйлээр ч болов түгжрэлд цагийг нь хэмнэхэд нэмэр болох гээд үйлчлүүлэгч нартаа үнэгүй вакс хийж үйлчилж байгаа шүү энэ сардаа 🎄👗

21 нас хүрээгүй хүүхэд эцэг эх харгалзах хүнтэй хамт ирж үзүүлнэ үү
20/09/2022

21 нас хүрээгүй хүүхэд эцэг эх харгалзах хүнтэй хамт ирж үзүүлнэ үү

Танай гэр бүлд батганы асуудал тулгарсан уу ?
Өсвөр насны хүүхдийн батганы эмчилгээг тууштай тогтмол хийлгэж байж үр дүнтэй байдаг 2-3 жил түүнээс олон жил батга гарч үрэвсэж гэмтсэн арьс 1-2 удаагийн эмчилгээнд төдийлөн үр дүн гарахгүй.
Манай эмнэлэгт 16 жилийн турш эмч нь өөрөө батганы эмчилгээг гардан хийж хүүхдүүдэдээ эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч ярилцаж, хамгийн энгийн үр дүнтэй бас сөрөг нөлөөгүй эмчилгээг нэг удаагийн хэрэгсэл ашиглан хийж, хүүхдүүдийнхээ батга, мөн сорвижилтийг бүрэн арилгах зорилгоор 6 сарын хугацаатай эмчилгээнд авдаг .
Арьс хэт эмзэгшиж сорвижихоос нь өмнө эмчид үзүүлж эмчилгээг тууштай хийлгэж, гэртээ өөрөө арьс арчилгаагаа зөв хийгээд сайн унтаж амарч чадвал батга бүрэн эдгэрдэг.

Жич: Үзлэг зөвлөгөө үнэгүй бөгөөд 2 хоногийн өмнө цаг авна.
21 с доош насны хүүхдүүд эцэг эх харгалзах хүний хамт ирж үзүүлнэ.

Утас: 99164575
Хаяг : Маршал таун 108- р байр

Тууштай яваад бүрэн эмчлүүлэх нь илүү үр дүнтэй   Манай эмнэлэг  батга өвчнийг  оношлож  ,эмчлэхдээ  бусад мэргэжлийн чи...
11/09/2022

Тууштай яваад бүрэн эмчлүүлэх нь илүү үр дүнтэй

Манай эмнэлэг батга өвчнийг оношлож ,эмчлэхдээ бусад мэргэжлийн чих хамар хоолой, эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөгөө, эмчилгээтэй хавсран арьсны үрэвслийг бүрэн эмчилж, нөхөн төлжилтийг дэмжиж сорви арилгах цогц эмчилгээнүүдийг эмч өөрөө гардан хийж, өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгоход анхаарч ажилладгийг та нар минь мэдэх байх.
Батга өвчний эмчилгээг цаг алдалгүй бас удаан хугацаанд тууштай хийлгэж эмчтэйгээ хамтарч чадвал бүрэн төгс эмчлэгддэг. Манай эмнэлэг сард 2-3 хүнийг 3 сар 6 сар 1 жилийн багц эмчилгээнд авч арьс арчилгаа эмчилгээг тухайн хүнд зориулан гаргаж хамтран ажиллаж байна.

Жич : Үзлэг зөвөлгөө үнэгүй
Үзлэгийн цагийг 7хоногийн өмнө авна
Утас: 99164575
Хаяг:Маршал таун 108р байр
"Сувд"Аcne treatment clinic

27/06/2022

Батга бол арьсны өвчин. Тийм болохоор эмнэлэгт, эмчид хандсанаар маш амархан, хурдан хугацаанд эмчлэгдэх боломжтой арьсны өвчин юм. дур мэдэн антибиотик уух, нүүр цэвэрлэгч савангаа солих, арьсыг хэт хатаах бүтээгдэхүүнүүдийг гэрээрээ хэрэглэхээ болиод эмнэлэгт хандаж ядаж юунаас болоод батга гараад байгаа мөн арьс арчилгаандаа юуг буруу хийгээд байгаагаа мэргэжлийн эмчээс зөвөлгөө ав! Мэргэжлийн бус хүний ам дамжсан зөвлөгөөний дагуу хүчтэй антибиотик уух нь таны бие дахь хэвийн нянг устгахаас гадна эмэнд тэсвэртэй нянг бий болгодог. Үр дүнд нь та болон таны хүүхэд дараа нь өөр өвчин тусахад үйлчлэх эмгүй болох маш сөрөг үр дагавартай. Хүчтэй антибиотикийн нөлөөгөөр түр хугацаанд батга гарах нь намдах ч батга гарч байгаа шалтгааныг нь эмчлээгүйгээс болоол хэсэг хугацааны дараа дахиад л гардаг. Тийм учраас эмнэлэгт, эмчийн хяналтан доор эмийн эмчилгээг хэсэг газрын эмчилгээ буюу цэвэрлэгээтэй мөн гэрээр зөв арчлах аргатай хослуулж байж л бүрэн төгс эмчлэгдэх боломжтой байдаг.
Жич: Батга өвчний үе шат хэлбэр явцаас шалтгаалж эмийн эмчилгээ хийх үгүй нь хамаардаг учир эмнэлэгт хандсан хүн бүрт антибиотик эмчилгээ хийдэггүй болно. ( эмнэлэгт хандсан л бол эмч эм бичиж өгөх ёстой биш шүү )
Ер нь бол ямар нэгэн шидэт эм, тос саван биш яг одоо байгаа арьсны чинь нөхцөл байдалд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь л арьсыг нь эмчлэх хамгийн гол хэрэгсэл байгаа юм.

12/05/2022

Address

ХУД, 11-р хороо, Маршал Таун, 108-р байр
Ulaanbaatar
17012

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 15:00

Telephone

+97699164575

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сувд арьс гоо заслын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category