16/03/2026
Жирэмсний эхний гурван сард харагдах omphalocele-тэй төстэй масс үргэлж эмгэг байдаггүй.
11.1 долоо хоногтой урагт хүйн суурийн орчим жижиг товойлт ажиглагдсан.
Харин 1 долоо хоногийн дараах давтан хяналтаар энэ өөрчлөлт бүрэн алга болсон байв.
Энэ нь ургийн хөгжлийн хэвийн үе шат болох физиологийн гэдэсний түр ивэрхийлэл (physiologic midgut herniation) юм.
12 долоо хоногоос өмнө ийм масс харагдах нь хэвийн байж болно.
Ихэвчлэн 12 долоо хоног хүрэхэд гэдэс хэвлийн хөндийдөө буцаж ордог.
Тиймээс эрт үеийн хэт авиан оношилгоонд хяналттай давтан шалгах нь маш чухал.
#УргийнЭхо #УргийнАнагаахУхаан #ЖирэмснийХяналт