18/11/2025
::::::::::::::::::::::::::::::::::::::Мянга сонсохоор нэг үз:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::
Үйлийн үр ба био энергид өгөгдсөн хувь, хүний заяагдмал "өгөгдөл" түүний товч тайллын ;2-р хэсэг:
Урьд хэлсэнчлэн био эрчим энерги цэвэр саруул дүүрэн байхад хүний амьдрал, бие, эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйл тэгш сайхан байдаг бол, эсрэгээр бохирдсон, багассан, алдагдсан бол хүний амьдралын бүхий л зүйл муугийн жишгээр өрнөл мэдрэгдэж, харагдаж, туулж, гэтэлж эхэлдэг гэх товч байдлаар тайлбарласныг энд дэлгэрүүлэн авч үзье.
Хүн амьдралд хүрээгээ сонгож төрдөггүй харин заяагдмал байдлаар хүн болон мэндэлдэг"Жишээлбэл" Хүн эцэг, эхээс төрөхдөө; ээж, аав аль нэг нь байхгүй эсвэл эцэг, эхээ огтоос мэдэхгүй, зарим нь элэг бүтэн ,тэгш сайхан гэх байдлаар хорвоод мэндэлсэн байдаг, түүнчлэн элэг бүтэн нөхцөлд мэндэлсэн боловч, гэр бүл дотоод уур амьсгал нь сөрөг эцэг, эх, үр хүүхэд, төрөл садан хоорондоо харш эсвэл ойлгомж хайхрамжгүй, таарамжгүй, энэхүү заяагдмал байдлын өгөгдөл үр нөлөөллөөс Эерэг-Сөрөг, үл ойлгогдох өрнөж буй явцаас учир зангилааг тайлж ойлгон, таньж мэдэн, тэрхүү ойлголт ухамсраа амьдралд хэрэглэн сурах, дотоод ухамсар, энергиэ удирдан чиглүүлж сур, үйл хэрэг болго, бүтээ гэгэгдэх нөхцөлөөр тусч өгөгдсөнд учир шалтгаан байдаг билээ. Зарим хүний эцэг, эх, үр хүүхэд, ураг садан хоорондын хэлхээ, зохицол машид сайн элгэмсэг, эрхэм 'үнэт" зүйлээ мэдэрсэн байдаг энэ нь удам "сайт" буюу өвөг, дээдэс, үүний хийсэн сайн үйлийн үрийн нөлөөлөл байдаг ба өөрт өгөгдсөн сайн үйлийн үр гэж бас бий, "Эерэг- Сөрөг" гэгэгдэх нөхцөлөөр заяагдмал өгөгдлийн тэр хэсгээс өөрөөсөө, орчноосоо, харж, үнэ цэнээ үнэлж, ялгаж, ухамсарлаж, таньж, сураагүй мөн ойлгон мэдсэн боловч учир зангилааг гүйцээж тайлаагүй, учир дутагдалтай мэдэрсэн ухамсарласан, өгөгдөл энергиэ удирдаж сураагүй, мэдээгүй, эдгээр байдлаас үүдэн дутуу мэдсэн, мэдэж, ойлгож ухамсарлах ёстой зүйлээ гүйцээх хэрэгтэй гэгэгдэх байдлаар хүнд тусаж нэхэгдэж, энергиэр дамжигдан үйлийн үр ба заяагдмал өгөгдөл буюу хувь тавилангийн оновчтой нарийвчлал ойлголт тайлбар энэ билээ.
Хүн өөрийн таньж сурах, мэдэж ойлгох, гүйцээх ёстой, үйлийн үрээ гүйцээлгүй, өөрт хамааралгүй, өөр бусад зүйлд сатаарч автваас хэсэг хугацаа, он жилүүдэд өөрийн биш замаар амьдран эхэлдэг ба ахиад л дутуу орхисон амьдралын тэр үеийн тойрог зам давтагдан эхэлдэг ба тэрхүү үед өрнөж тохиож байгаа зүйл нь өөр шинээр тохиож буй мэт санагдаж байдаг боловч уг нөхцөл шалтгаан нь өмнөх дутуу орхигдсонтой учир шалтгаан нь ижил төсөөтэй байдаг байх нь "үйлийн үрээ" гүйцээж ойлгож, таньж, энергиэ удирдаж мэдсэний ард дараагийн сайхан амьдралд хүрэх өөрийн заяандаа мандаж тавиландаа гэрэлтэж эхэлдэг өөртөө эзэн нь байж чаддаг байна.
Аурагын үндсэн чадамж шид нь одоо болон цагт яг юу яаж хэрхэн өрнөөд байгааг тодорхой гаргадгаар давуу тал байдгаас гадна өнгөрсөн цаг, ирээдүй цагийн мэдээллийг сайтар гаргадаг байна.